“ЗЭРГЭЛДЭЭ ЕРТӨНЦ” ӨГҮҮЛЛЭГ 3-Р ХЭСЭГ
ЗОХИОЛЧ: Т.ЭХБАЯР
Нямбат урьдын адил ажлаа тараад гэр лүүгээ яаран алхана. Машинаа өнөөдөр ажил руугаа унаж ирээгүй, Сарнайд яаралтай машин барьж хотоор явах ажил гарсан тул тэрээр өглөө нь ажил руугаа автобусаар иржээ. Даанч өнөөдөр тэрээр илүү цагаар ажиллаж, айжуу тарсан учир бүх автобус зогссон байж таарав аа. Түүнд гэр хүртлээ мөнгөө хэмнээд алхах уу? эсвэл таксидах уу? гэсэн хоёр сонголт үлдсэн байв.Ямар ч байсан өвлийн тэсгэм хүйтэнд хөлдөж үxтлээ алxаж байхаар ганц удаадаа таксидчихъя. Өнөөдөр илүү цагаар ашигтай ажилласан юм чинь” гэж бодоод такси барихаар замын хажууд гаран гараа даллан зогслоо. Хотын захын туслах зам болохоор машин бараг л байсангүй, зөрж яваа машинууд нь зогсох шинж ч алга. Хэсэг тэгж зогссон боловч ерөөсөө такси олдохгүй, хөл гар нь жирс, жирсхийн дааран чичирж байтал ашгүй нэг жижиг тэрэг ирэн зогсов. Тэгсэнээ машиныхаа хар цонхыг доошлуулан, халзан толгойтой нүүр, хүзүү хэсгээрээ нэг л их шивээс болсон зэвүүн нөхөр толгойгоо цухуйлгаж ирээд, амандаа зажилж байсан бохио цонхоороо “Вүү” гэж газар луу нулимаж хаясанаа:”За ах хүү хаа хүрч яваа юм, хүргээд өгөх үү?” “Өө ашгүй, тэгэлдээ миний дүү, ах нь яг осголоо. Ядахад автобус зогсчихсон, такси барих санаатай зогстол ерөөсөө зогсчих ганц машин байхгүй.Бүгд л сүнгэнэтэл өнгөрөөд алга болох юм.
Өдийд уул нь такси явж баймаар юм” “Аа мэдэхгүй ах минь, та л нүдэнд нь өртөж өгөхгүй байгаа биз. Эсвэл cүнc болчихсон болохоор хүмүүс харахгүй байгаа юм байлгүй” хэмээн зэвүүн инээсэнд Нямбат жоохон сэжиг авсан ч арай үгүй байлгүй гэж бодсоноо. “Муу ахыгаа явуулж яах нь вэ? Ах нь оcгож үxлээ. Ороод сууж болно биздээ” гэсэнд “Болно оо ах, Наашаа суучих”гэсэнд Нямбат хойшооо суух гэтэл хойно хоёр хүн сууж байлаа.Гэтэл жолооч урдаас “Өө ах хүү урагшаа ороод суучих, наад хоёр хүн чинь одоо буух юм”гэсэнд Нямбат юу ч бодолгүй жолоочын хажуугийн хаалгаар ороод суучихав. Машин хөдлөөд удаагүй байтал Нямбат жолоочыг хэсэг ажигласнаа түүнд “Хан-Уул дүүрэг дөхүүлээд буулгачих” гэж хэлээд хойно ямар хүмүүс сууж байгааг сониучирхан харах санаатай хойшоо эргэх гэтэл толгой руу нь хүчтэй дэлсэх шиг болоод ухаан балартан уналаа. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа толгой эгээтэй л заагаараа салж унах гэж буй аятай өвдөж, нүдээ үл ялиг нээн орчиноо ажиглавал тэр жолоочийн хажуугийн суудалд биш хойд талын суудалд суучихсан, түүнтэй нэг халзан бүдүүн эр харгалзах ба тэр түүнийг ямар ч хөдөлгөөнгүй болтол тушин суух аж.Харин жолоочийн хажуугийн суудалд нүүрэндээ нэлээд том xутгаар зүсүүлсэн гэмээр сорвитой, жартгар нүдтэй цэвүүн царайтай эр сууж байв. Гадаах байдлыг ажиглавал нөгөө машин чинь хотын чимээ татарсан, гэр хороолол ороон, хотын аль камергүй гэсэн хэсгээр явж байлаа.
Нямбат “Юу болоод байгаа юм бэ? Хаашаа яваад байгаа юм? гэсэнд урд талаас жолооч нь “Чам шиг усан тэнэгүүдтэй тооцоо боддог газар руу явж байна” гэв. Нямбат “Юугаа яриад байгаа юм, юун тооцоо, ах нь гэр бүлтэй олон нялх нойтон хүүхэдтэй, тэд маань надгүй бол хэцүүдэнэ. Муу ахыгаа хашраах гэж байгаа бол энэ чинь тоглоом биш шүү дээ дүү нар минь.Ахыгаа явуулчих л даа” гэж арга ядан гуйсанд жолоочийн хажуугийн суудалд сууж буй эр: “Дуугүй бай л*л*р минь, бид нар тооцоо бодно гэсэн л бол тооцоогоо бодно за юу? Битгий бархираад байж үз. Алчихна шүү” “Та нар намайг яаж ч зодож, тарчлааж болно. Зөвхөн амьд л үлдээчих. Миний буруу. Ах нь оролдох ёсгүй юмаараа оролдсон бололтой. Эхнэр маань нялх биетэй, дөрвийн дөрвөн хүүхэдтэй. Гуйж байна” Жолоо барьж буй эр:”Бололтой гэсэн юм байхгүй, ах хүү. Анхнаасаа та тэгэх ёсгүй байсан юм. Нөгөө үxлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдэг байх аа хаха” Соривт эр: ” Энэ муу л*л*р их xуцаж байна аа. Ингэж хэлэхээр уярана гэж бодсон юм байхдаа хаха. Мөрөөдсөн п**да вэ! Жолооч эр гэнэт зогсоод ” За ирчихлээ, наад л*л*раа буулгаад хүрз өг” Нямбат “Энэ юун газар вэ? Ахын дүү нар битгий л дээ. Ах нь үхэх эрхгүй хүн шүү дээ. Намайг үхэхээр миний үр хүүхэд, хань ижлийг хэн тэжээх юм. Гуйж байна. Ах нь та нарын хүссэн болгоныг биелүүлье. Энэ талаар ганц ч үг дуугаралгүй үхсэн мэт амьдръя. Зөвхөн амьд л үлдээчих” гэж тэдэн рүү өвдөг сөхрөн мөлхөж, алгаа хавсран байж, царай алдан гуйтал бүдүүн халзан эр:
“Хөөрхийг явуулчихвал яадаг юм. Жоохон хашрааж байгаад явуулчихвал, гэр бүл үр хүүхэдтэй хүн байна шүү дээ. Ахиад тэгэхгүй л гэж байна. Үхтэл үр харам гэж” гээд хэлтэл соривт эр түүний толгой руу хүчтэй дэлсэж аваад: “Л*л*р минь юундаа уяраад байгаа юм. Энэ г*лгийг aлaxгүй бол бид нар өөрсдөө боссд xоолойгоо xэрчүүлнэ. Ойлгож байна уу?” гэж захирангуй дуугаар чанга орилтол бүдүүн халзан эр “За уучлаарай, ойлголоо” гэснээс өөр юм хэлсэнгүй. Нөгөө жолоо барьж ирсэн шивээст эр тамxи соронгоо шүлсээ байн байн хаяж зогссоноо Нямбат руу: “Хөөе, муу л*л*р минь юугаа гөлрөөд зогсоод байгаа юм, хурдан наад нүхээ ухаач” гэсэн Соривт эр түүний татаж буй тамхийг амнаас нь аван үргэлжлүүлэн татангаа “Хэрвээ чи гэр бүлдээ санаа зовоод байгаа юм бол бид бүгдийг нь авчраад чамтай хамт наад шороон дор чинь булж орхино гэж мэдээрэй. Бид гараа цycтахаас сийхгүй. Хэрвээ чи гэр бүлдээ санаа зовоод байгаа юм бол бид бүгдийг нь авчраад чамтай хамт наад шороон дор чинь булж орхино гэж мэдээрэй. Бид гараа цycтахаас сийхгүй хүмүүс шүү, чамайг ийм юм ярихаар өрөвдөнө гэж бодсон уу? Эргүү л*л*р. Харин ч энэрэнгүй зан гаргаж чамайг хүн ёсоор үхүүлэх гэж байна. Чи харин ч өөрийгөө азтайд тооцоорой. Алив наад нүхээ хурдан ух” гэж хэлсэнд Нямбат “Миний гэр бүлээр битгий оролдоорой. Ах нь буруугаа өөрөө хүлээе, тэд маань ямар ч буруугүй. Үxэх ёстой бол би л үхье” гэж хэлээд xүрз барьсаар нүх ухаж эхэллээ… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХЫГ ХҮСЭЖ БАЙВАЛ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ. ЯГ ОДОО ҮРГЭЛЖЛЭЛИЙН ХЭСГҮҮД БИЧИГДЭЖ БАЙГАА ТУЛ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭГЭЭРЭЙ, БАЯРЛАЛАА..
unshiyaaaa