“ЗЭРГЭЛДЭЭ ЕРТӨНЦ” ӨГҮҮЛЛЭГ 2-Р ХЭСЭГ
ЗОХИОЛЧ: Т.ЭХБАЯР
Гэхдээ миний хайр гурвын гурван хүүхдийн ээж болчихоод өдийг хүртэл жоохон охин шиг эгдүүтэй байх юм. Яаж чам шиг ийм хөөрхөн эгдүүтэй болох уу?” гээд хажууд очин тэврэн авахад Сарнай “Мэдэхгүй ээ,мэдэхгүй” хэмээн ичингүйрсэн янзтай нүүрээ хоёр гараараа дараад авав. Тэгсэнээ гэнэт сэргэж, өндийж харсанаа “…Тэр яах вэ?Нямка. Хоёулаа маргааш машин үзье. Ярьсанаараа хоёулаа Prius л авъя. Урьдчилгаа нь бэлэн байгаа юм чинь. Одоо ч бид нарын мөрөөдөл биелэх гэж л байна. Сайхан байна аа” Нямбат “Тэгье,тэгье. Тийм шүү хайрт минь. Удаан хөдөлмөрлөсний эцэст өөрийн гэсэн нэг ч болтугай өрөө байртай, дээрээс нь машинтай болох гэж байна. Энэнээс илүү сайхан зүйл гэж байх уу даа” Сарнай “Байвал чи яах вэ? Чи дандаа охинтой болох юмсан гээд хүсээд байдаг даа. Тэр хүсэл чинь биелэсэн. Өнөөдөр хүүхдийнхээ хүйсийг нь тодорхойлуулсан” Нямбат “Нээрээ юм уу?” гэснээ хэсэг дуугаа хураагаад, чимээгүй болчихов. Сарнай “Яасан бэ?Дургүй байгаа юм уу? Яагаад дуугаа хураачихав, хүүе дуугараач ээ. Өө заза чи дургүй байгаа юм байна л даа” Нямбат нээх урт санаа алдсанаа “Үгүй ээ, Охиноо одоо хэнтэй суулгана аа л гэж бодож байна, бүр санаа зовоод байх юм ” Сарнай “Ёооё, ийм юм бодоод суугаад байсан юм уу? Чамайг чинь дуугарахгүй болохоор дургүй байгаа юм байх гэж бодоод айлаа шүү дээ. Юун холын юм боддог юм. Төрөө ч үгүй байхад ингэж байгаа чинь төрсөнийх нь дараа газар гишгүүлэхгүй юм байна л даа чи “Нямбат “Тэгнэ ээ би. Бас баярлалаа, хайрт минь.Сарнай “Юунд?” Нямбат “Чи миний амьдралыг утга учиртай болгож өгсөн. Энэ яг зүүд шиг өдөр байлаа, Бүх мөрөөдөл минь нэг дор биелээд л.
Чи минь цаашдаа ч гэсэн миний хажууд байж,үлдсэн амьдралдаа хэзээ ч салахгүй хамт байгаарай, бас миний хүссэн олон үр хүүхдүүдийг минь төрүүлж өгсөнд барлалаа. Та нар минь миний амьдрах шалтгаан, агаар, ус лугаа адил. Би нарынхаа төлөө л амьдрана” Сарнай “Тийм шүү. Чамдаа ч гэсэн маш их баярлалаа. Амьдарлын минь түшиг, тулгуур. Хэзээ ч бууж өгдөггүй ноён нуруутай мундаг эр хүн бол чи.Ийм хүнтэй суусандаа би үнэхээр баярлаж явдаг. Тийм болохоор чамдаа өдөр болгон дуралдаг. Би үлдсэн бүх амьдралаа чинийхээ төлөө, бас үр хүүхдүүдийнхээ төлөө зориулна аа… Хүн мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө хичээн,зүтгэж чадвал боломжгүй зүйл гэж үгүй мэт. Тэд олон жил зүтгэсэн, гэхдээ тэр их хичээл зүтгэлээ ухаалаг аргаар ашиглаж чадсан юм. Удалгүй Сарнай төрж, Нямбатынх гэдэг айл нэгэн шинэ хүнтэй болж, гурван хүү, нэг охинтой боллоо. Охин нь төрөх үед тэдний шинэ байр ашиглалтанд орох гэж 5-6 гаруй сар хүлээлгэж, сая л нэг юм охиныг төрөх үед шинэ байрандаа нүүн оржээ. Бас болоогүй, охиноо ээжийнх нь хамт эмнэлэгээс гарах үед Нямбат шинэ машинаараа шинэ байрандаа очсон юм. Тиймээс тэд охиноо бүх юмаа өөрөө авчирч, аз жаргал гийгүүлж ирсэн учраас Гийгүүлэн гэж нэрийджээ. Одоо тэд нэг өрөө ч гэсэн өөрийн гэсэн байртай, унах унаатай болж гэр бүлээрээ аз жаргалтай, инээд хөөртэй сайхан амьдарч байлаа. Даанч тэдний энэ их аз жаргал удаан үргэлжлээгүй юм. Хүний амьдрал гэж дуусашгүй ар араасаа ундрах түмэн бэрхшээл, саадыг давж гарахын төлөө тэмцэх тэмцэл мэт. Нямбат том хүү болох Билгүүнийг дуудаад ийн өгүүлрүүн.
НЯМБАТ: “Миний хүү наашаа ирээд аавынхаа хажууд суучих” БИЛГҮҮН: -“За ааваа” НЯМБАТ: “Миний хүү одоо 13 нас хүрсэн том эр, энэ гэрийн ууган хүү. Тиймээс чи аавынхаа эзгүйд гэр бүлээ авч явах ёстой. Аав нь юу гэх гээд байна вэ? гэвэл одооноос амьдралын ухаан гэдэг зүйлийг чамд ойлгуулах гэсэн юм. Хоёулаа дээр жишээ аваад ярья л даа. Би сарын 400 мянган төгрөгний орлоготой ч сар бүр түүнээсээ 50 мянган төгрөгийг яаж ийж байгаад хадгаламжиндаа хадгалдаг, харин чи сарын 800 мянган төгрөгний орлоготой ч ерөөсөө мөнгөө илүүчилж хадгалдаггүй. Ийм тохиолдолд чиний бодлоор чи, бид хоёрын хэн нь илүү орлоготой хүн бэ? БИЛГҮҮН: “Миний бодлоор илүү цалин авч байгаа нь юм болов уу?” НЯМБАТ: “Миний хүү яагаад тэгж бодов? БИЛГҮҮН: “Таны тохиолдол дээр ярьвал та бага цалин аваад, дээрээс орлогынхоо 10 гаруй хувийг хадгаламжинд хийдэг ч, үлдсэн мөнгөөрөө арай чүү амьдралаа залгуулна шүү дээ. Бид нар шиг ийм олон ам бүлтэй айлд бол бүр хэцүү. Харин би таниас 2 дахин илүү цалин авдаг гэж үзвэл хадгалахгүй ч гэсэн амьдралиа хангалттай аваад явчихна” НЯМБАТ: “Миний хүүгийн бодол нэг талаараа зөв ч, нөгөө талаараа буруу. Чи дэндүү сохор байна. Юунд гээч? Чи ирээдүйд амьрахгүй юм шиг, одоо байгаагаар л юмыг төсөөлөөд байна шүү дээ. Энэ тохиолдолд би чамаас илүү орлоготой гэсэн үг.” БИЛГҮҮН: “Яагаад? НЯМБАТ: “Миний хүү чи сайн боддоо. Чи сар бүр 50 мянган төгрөг хадгалдаг гэж үзвэл 12 сараар бодож үзвэл жилийн дараа 600 мянган төгрөгтэй болно. Цаашид ч энэ маягаараа хадгалаад байвал мөрөөдлөө биелүүлэх боломжтой, дээрээс нь ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг.
Харин илүүчилж хадгалахгүйгээр, олсоныхоо хэрээр үрээд байвал хэн чамд жилийн дараа гэхэд 600 мянган төгрөг зүгээр “май” гээд өгөх юм бэ? Аав нь энэ маягаар л 10 гаруй жил илжиг мэт зүтгэж, чиний бага гээд байгаа 400-хан мянган төгрөгний цалинтай ажил хийдэг байхдаа ч илүүчилж хадгалаж явсаар одоо бидний байгаа энэ байр, машиныг авсан юм шүү дээ. Тийм бага орлоготой, олон ам бүлтэй байлаа гээд өлсөөд үхчихээгүй, эрүүл саруул сайхан л байгаа биз дээ. Тухайн үед хэдүүлээ өвөө, эмээтэй чинь амьдардаг байсандаа. Жижигхэн 3 ханатай умгархан гэрт л 7-уулаа шахдалцаад амьдардаг ч жаргалтай байсан. Одоо муу өвөө нь тэнгэрээс биднийгээ хараад баярлаж байгаа байх даа” БИЛГҮҮН: “Нээрээ тийм шүү ааваа, яагаад би энэ талаар өмнө нь бодож үзсэнгүй вэ? Одоо би ойлгосон” Нямбат: “Миний хүү ухаантай шүү, ийм хэрсүү ухаалаг болохоор чинь аав нь чамд итгэдэг юм шүү дээ” хэмээгээд духан дээр үнэрлэнгээ нүдэнд нь торсон нулимсаа сэмхэн арчингаа хүү рүүгээ хайр дүүрэн харцаар харан инээмсэглэлээ. Гэхдээ түүний дотор нэг л сонин, айдас мэдрэгдэж “Би юу хийчихсэн юм бэ? Өөртөө баахан лай хураачих шиг л боллоо. Би чинь үхэх эрхгүй хүн шүү дээ. Ямар ч байсан цаг ямагт анхааралтай явж байя. Гайгүй байх. Арай намайг aлчиxгүй байлгүй дээ” гэсэн бодол орж ирэн зүрх нь салгалаж, тайвшрангаа аядахдаа ганц тамхи асаан татах гэж шүдэнзээ зуртал гар нь чичирсээр алдаж орхив. Түүнийг ойрдоо нэг л биш байгааг анзаарсан Сарнай Нямбат руу дөхөж очоод, “Миний ханиа юу болсон юм? Чи ойрд нэг л биш байна. Ямар нэгэн таагүй зүйл болоо юу?”
“Яалаа гэж дээ. Миний хань битгий санаа зов. Зүгээр л бодох зүйл их болоод ингэж байна. Түүнээс бол юу ч болоогүй” “Үнэн биз. Гэхдээ л чи сонин байна. Чи ингэхээрээ л эвгүй байдаг шүү” “Нээрээ үнэн. Миний хань хэрэггүй юманд битгий санаа зовоод хямраад бай л даа. Тайван бай за” “Заза. Ойлголоо” “Охин унтчихсан уу?” “Тийм ээ мөн сая хөхүүлээд унтуулчихлаа” “Би охин дээрээ очмоор байна” “Яах юм бэ! Сэрээчихнэ ээ боль” “Үгүй ээ би яг одоо очиж хармаар байна” “Нээх муухай зөрүүд ш дээ. Заза өөрөө мэд. Сэрээвэл хариуцлагаа чи өөрөө үүрээрэй” “Заза. Мэдэж байна аа Нямбат унтаж буй охин руугаа дөхөж очоод ширтэн зогсонгоо “Хүүе, Муухай амьтныг ээ унтаж байгааг нь. Миний нярай юм. Зөв явсаны минь шагнал. Хөөрхөн үр минь” гэж охиноо эрхлүүлэс аядан шивнэж хэлээд, ахиж түүнийхээ ийм хөөрхөн төрхийг харахгүй юм шиг л дэргэд нь сууж, хэнгэнэтэл хэд санаа алдаад, охиныхоо хөөрхөн төрхийг нь ой тоондоо ортол хэсэг удаан ширтэн зогсов. Араас нь Сарнай орж ирээд “Миний хань одоо унтаж амръя. Орой болчихлоо. Чи хө газраар ор засаад гурван хүүгээ өвөртлөөд унтчих тэгэх үү?” гэж шивнэнгүй ярихад Нямбат “за” гэснээ Сарнайг маш чангаар тэврэн аваад, үнсэхэд “Боль хө хүүхдүүд хараад байна, Ичмээр юм” гэсэнд “Юунаасаа ичдэг юм. Хэсэгхэн ингээд зогсчих, чамайгаа ингэж тэврэлгүй ямар их удсан юм бэ? Нэг их ажилтай хүн гүйгээд л байдаг” Сарнай “Ер нь тийм ш дээ, чи намайг ойрын хэдэн жил ерөөсөө тоогоогүй, “гэж жоохон хүүхэд шиг хошуугаа цорвойлгохон хэлэхэд Нямбатын эгдүү нь хүрч түүнийгээ улам чангаар энгэртээ наан тэврэн үнслээ… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХЫГ ХҮСЭЖ БАЙВАЛ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭГЭЭРЭЙ. ЯГ ОДОО ҮРГЭЛЖЛЭЛИЙН ХЭСГҮҮД БИЧИГДЭЖ БАЙГАА ТУЛ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭГЭЭРЭЙ,БАЯРЛАЛАА..
Ok