“ЗОЧЛОМТГОЙ ЗАН” ӨГҮҮЛЛЭГ
Төмөр зам тавих ажлыг гүйцэтгэхээр нэгэн тосгонд зочилж очсон ажилчдын ярьсан дурсамжийг хуваалцъя .
Хөдөө нутгийн хүмүүсийн эелдэг зочломтгой зан чанар , хүний мөсийг та бид андахгүй . Төмөр замын ажилчид ийнхүү дурсжээ:
Тосгоныхон биднийг зочид хүлээн авдаг тусгай байрандаа байрлуулав . Гадаа хүйтэн байсан болохоор тосгоны иргэд байрны пийшинг галлаж , гэр гэрээсээ төрөл бүрийн амтат хоол авчирч биднийг дайллаа . Бид ч цадталаа хооллов .
Хоолны дараа тосгоны иргэд ганц хоёроороо орж ирж өрөөний булан тохойг дүүргэн суухын зэрэгцээ ” Сайн явж ирэв үү ? ” хэмээцгээнэ . Тэгээд бид ярилцаж эхлэв . Нэг нь босож пийшингийн өмнө очиход хүн бүр бүснээсээ жижигхэн ууттай зүйл гаргаж ирээд пийшингийн өмнө суусан хүнд өглөө . Өөр нэг нь гаднаас шавар сав болон гар бутлагч оруулж ирэв .
Пийшингийн өмнө суусан эр жижиг уутнуудыг нээж дотроос нь гарч ирсэн түүхий кофе болон элсэн чихрийг Уудалсныхаа дараа кофег шавар саванд хийж хуураад гар бутлагчаар бутлав . Дараа нь кофе чанадаг тусгай саванд кофегоо чанаад бидэнд шинэхэн кофе уулгалаа .
Бид тосгоны хүн бүр жижиг ууттай кофе авчирсны учрыг үл ойлгон асуутал тэд ингэж билээ :
“Та нар бол манай тосгоны зочид . Тиймээс тосгоны бүх айлын кофег уух ёстой . Гэхдээ тийм их кофег нэг дор уух боломжгүй болохоор бид өөрсдийн гэрээс авчирсан кофег нийлүүлээд та нарт уулгалаа . Эндхийн айл бүр та нарыг дайлж цайлахыг хүссэн ч тийм боломж гарахгүй учир бүх хүний сэтгэл шингэсэн нэг аяга кофег та бүхэнд барьж байна” гэж тайлбарласан юм .