“ЗОЧИД БУУДАЛД ЯBУУЛЫН XVHИЙ ӨBӨPT ОРОХ ШАХЛАА…”

“ЦОНХНООС ХАРСАН ҮНЭН” БОДИТ АМЬДРАЛААС

Орой нэг ажил нухаж сууж байгаад халтуур хийж ганц нэг тойрохоор шийдэн төмөр замын орчимд байх нэг зочид буудлын эсрэг талын дэлгүүрт орж ундаа ус эргүүлээд гарч машиндаа суугаад хөдөлтөл нэг юм хойноос цохиод авах шиг болов. Хөдлөнгөө хартал нэг эмэгтэй хүн дохиж араас гүйж байгаа харагдав. Яаруу бололтой, хурд хассан миний араас дэгдлээ. 30 орчим насны нэлээн сэвхтэй нүүртэй намхавтар бүсгүй хойд хаалга онгойлгон “Зайсан хүргээд өгөөч ах аа” гээд хариу хүлээлгүй шууд суучихлаа.

Арын суудалд тухалсан хүүхэн “Хоёулаа нарны гүүрээрээ явчихна тэ” гэж жаахан амьсгаадсан ч найрсгаар хэллээ. Би “өө тэгье. Чи их яарсан уу, эс бол нэг юмнаас зугатаасан уу” гэж яриа өдлөө. Э – /эмэгтэй/, за аль аль нь даа. Манай найз Энэтхэгт байж байгаад ирсэн юм. Тэгээд энд тэнд орж жоохон суусаар байгаад л бүр оройтчихлоо.

Хүүхэн дуугүй болж хэсэг бодлогоширон явлаа. Би ч нэг их яриа өдсөнгүй хэсэг амаа хамхилаа. Э – Энэ дүүргийн замаар ороод чигээрээ явчихна тэ. Түрүүний миний суудаг газар хавийг та хэр мэдэх вэ? Х -Өө тэр хавиар байнга л явдаг даа. Чи чинь буудлын урдаас суулуу? Э – Мэдэхгүй ээ. Нэрийг нь ч сайн тогтоож хараагүй л дээ. Доор пабд нь нэлээн суусан юм. Нэг аятайхан вино уучихья гээд зөндөө л газар орж гарлаа ш дээ. Тэгээд хүүхэн утсаараа залгалаа.

-…За яасан наад хоёр чинь юу гэж байна. Цэкү юм дуугарч байна уу, аанхан. Үгүй үгүй үлдэх байсан бол ингэж гарч гүйж маяглахгүй ш дээ. Харин болохгүй болоод, үгүй ээ үгүй, за маргааш уулзаад хэлье. Наадах чинь яахав ээ, тэгээд хэсэг урвайж байгаад гайгүй болчих нь. Үгүй ээ, би ер нь уулзья учирья гээгүй ш дээ. Хэд хоногоос байнга залгаад байхаар нь л очсон юм. Зүгээрээ найзынх нь сэтгэл тавгүйтээд. Үгүй ээ. Уулзаад хэлье гээд байхад. Чи гадаа гарчихсан байгаа юм уу. Өнөөдөх хоёр нөгөө өрөөндөө сууж байгаа юм уу.

Цэкү их ууж байна уу. Үгүй ээ үгүй, хаха. Миний юм аль дээрийн асуудал. Балай юм бодохын. Үгүй ээ, чи одоо эргээд орно биз дээ. Тэр Цэкү бид хоёрын байсан өрөөний эсрэг талынх нь байшингийн цонхоор хэн харагдаж байна харчихаад ирээ. Тэгээд ойлгоно. 3 давхрын цонх, тийн… аанхан энэ зүгээрээ сүлжээндээ үнэгүй ш дээ. Би дээр хэлээ биз дээ. Би барьж байя, чи битгий таслаарай. Аанхан… за одоо” гээд хүүхэн нэг бохь гаргаж зажлангаа утсаа чихнийхээ ойр тушаа хөдөлгөн суусан аа “ах энэ ийшээ баруун тэгээд зүүн гэж яваад нэг дэлгүүртэй төв байдаг мэднэ тэ. Тэнд нэг зогсчихоорой” гэлээ.

Удалгүй нөгөөх нь ярив бололтой. “…Аанхаан байж байна найз нь… харин тийм байгаа биз дээ. Одоо ч гэсэн сууж л байна уу. Ёооё чи намайг түрүүн харчихаад ямар болсон гэж санана. Нөгөө нэг туслахтайгаа хамт байх шиг, цаана нэг хүн суугаад байсан. Харин тийм ээ. Нээрээ тэ. Тэгээд наад Цэкү чинь тамxи татлаа гэж цонх руу үсэрч очоод… ёооё харин би яаж харсан юм, тийн. Тэгээд… тийн харин тэгээд шууд гараад таксинд суучихсан байхгүй юу… Ёстой …тийн ёстой сонин байгаа биз.

Харин тиймээ бүүр хачин болчихлоо. Уг нь ч бараг л шийдчихсэн байсан л даа. Тэгнээ их юм бодчихсон байсан хүн одоо яасан ууж байна уу. Ер нь аймаар уудаг болчихсон юм шигээ. Шунаж ирээд л. Цаана чинь дуулаад байгаа юм уу, өнөө хоёр уу… аан за за. Тэгээ, чи ор ор. Битгий их уугаарай тэр залуу нь бас уусан юм билээ ш дээ. Бага уугаад шөнө гоё байхгүй юу тэ ккк, ооо тийн… Найз нь хариад залгана аа. За үнсье…” гээд утсаа салгав.

Хүүхний утсаар ярьсан энэхүү учир битүүлэг ярианы гогцоог тайлах гэсэн би хөгжмөө багасган амьсгаа даран яриаг чагнаж явааг маань хүүхэн анзаарчих шиг болов. Э – За тэр харагдаж байгаа дэлгүүр ш дээ гэнгээ намайг харцаараа нэлээн эвгүй ширвээд авлаа. Төдөлгүй суудлаа засан суунгаа цүнхээ ухаж хэсэг байснаа түрүүвчнээс хорин мянган төгрөг гаргаж над руу сарвайлаа.

Х -Энд буух юм уу. Ах нь энийг чинь задлахгүй. Э -Тиймээ тийн, би мэдэж байна. Та энэ дэлгүүр ороод надад 2 лааз пивo аваад өөртөө нэг ус ч юм уу өөрөө мэдээд авчих. Хүйтэн байна. Би сууж байя гээд хариу сонссонгүй шууд утсаа авч дугаар цуглуулж эхэллээ. Би буулаа. Захисан зүйлсийг тоо ёсоор авч өөртөө дур мэдэн нэг “хамбага” /ганбургер/ авч том толгойлоод эргэж машин дээрээ ирлээ.

Утсаар оролдож арын суудал дээр тун тухлангуй суусан хүүхэн “өө сайхаан, жаахан хүйтэн байна уу тэ. Гэхдээ яах вээ. Та өөрөө, аан бургер авсан юмуу. Халаалгасан уу. Эднийх пийчтэй дээ” гэхэд нь би “Өө үгүй ш дээ. За яахав би ч шууд л идчихдэгийн” гэж нэрэлхлээ. Э -Хүйтэн юм идээд явах муу даа ах минь тэ. Такси ер нь хэцүү тэ, элдвийн л улс таарна биз. Х -Өө янз бүрийн юм таарч сонсоно оо. Э -Надаас авахуулаад л захаасаа байна даа тэ. Х -кк би ч нэг сайн ойлгосонгүй л дээ яриаг чинь.

Э – Би нэг пивoo сууж байгаад уучих уу. Миний яриа ч сонин юу байхав дээ. Танд ярьчихдаг юм билүү. Нэг хүнд ярьчихвал зүгээр болчих ч юм шиг ккк. Х -Өөрөө л мэд дээ. Би ч сонин сонсох дуртай л хүн дээ ккк. Э -Аан яахав. Манай нэг 10 жилийн залуу Энэтхэгт нэлээн удаад ирсэн юм. Тэгээд ирчихээд уулзья гээд залгаад байсын. Өнөөдөр нэг зав гарахаар нь найз хүүхэнтэйгээ уулзаад. Өнөөдөх бас хоёулаа ирээд тэгээд л жаахан суусан юм.

Х -Тэгээд чи сэмхэн гараад явчихсан юм уу? Э – Аан тийн. Гэхдээ найз хүүхэндээ хэлсэн л дээ. Дөнгөж танилцсан хоёр залуутай л үлдээчихлээ яана аа. Х -Аан тэгээд санаа зовоод байгаа юм уу. Э – Өө тэгээд нөгөө ангийн залуу маань өөр юм бодоод би нэг өөр юм бодоод. Энэ бас л хүйтэн пиво байна шүү, та хөргөгчнөөс нь авсан уу. Х -Тэгсэн өөр шигээ бодоод ккк. Энэ паарны энд жаахан байлгачих юм уу. Дороо л бүлээсчихдэг юм даа.

Э – Өө яахав, одоо бараг нэгийг нь уучихлаа ш дээ. Манай нөгөө залуу би орон гэртэй болоогүй суурьшаагүй байгаа эндээ өрөө аваад хоночихьё гээд. Чи жаахан хамт суу л даа гэхгүй юу. Х – аан. Багадаа чамд сайн байсан юм уу? Э – Үгүй ээ үгүй ккк. Намайг бараг тоож хардаггүй дээгүүр залуу байсан тэр чинь. Би чинь тийм хөөрхөн, банди нар гүйдэг охин байсангүй ш дээ. Даруухан тэндээ л байж байдаг. Хэдэн жилийн өмнө л би хоёр жуулчинтай явж байсан чинь Хөвсгөлд таараад, тэгээд л хааяа залгаад нэг хоёр бас уулзсан байх шүү.

Х -Аан тэгвэл чамайг дахиж хараад гэнэт дурлаж дээ. Э -Ээ мэдэхгүй дээ тэ. Х -Чи түрүүн цонхоор тэгээд хэнийг харсан юм бэ. Би ч бас заримыг нь сонссон л доо. Э -Та харин бараг гэлжийгээд л яваад байсан ш дээ ккк. Х -Аан яахав хүн чинь ер нь саваагүй тэ? Э -Үгүй ээ, харин би нөхөртэйгээ хардалцаад салаад 7 хонож байна. Байнга оройтоод дургүй хүргээд. Би ч хөөж тууцан. Тэгээд энэнтэй уулзчихаад уур хүрээд бараг яавал яая болох шахлаа шүү. Тэгсэн түрүүн харин буудлын цонхоор харсан чинь эсрэг талынх нь байшинд манай нөхөр сууж байдаг юм, бүүр ёстой сонин болоод.

Х -За за айлд уу? Э -Ээ ккк, юу гэж айл хөшгөө нээлттэй суухав дээ. Нэг оффист өрөөнд сууж байна. Би танаас асуух гээд байсан юм. Тэр буудлын яг хажууд нэг бор байшин байсан тэр ямар байгууллага вэ гэж. Х -Өө тийн. Тийм байшин байдаг. Албан газар нь лав албан газар байх ажил нь бол өөр газар байдаг юм уу? Э -Тийн хотын төвд. Нэг хүмүүстэй төслийн юман дээр сууж байгаа гээд байсан үнэн юм шиг байна аа. Хөөрхий минь эртээд гэрээс гарсан тэр цамцтайгаа л харагдлаа.

Би чинь хажууд нь буудалд байж байдаг. Бүүр дотор хачин болчихлоо. Яг хэрэг хийж байгаад баригдсан хүн шиг санагдаад. Зүгээр л явж байсан л даа. Х -ммм, тэгвэл зайлуул нэг хэдэн төгрөг олчих гээд л суугаад байгаа юм байна даа. Э -Уг нь аягүй мундаг инженер байхгүй юу. Зураг масштабдаа бол байгууллага дээрээ л ганц юм биш үү. Дээр нэг бид хоёр салхинд гараад нэг хоног, жаахан ууж идэж байгаад ирсэн ажлынхан нь өөр хүмүүс хайгаад бараг бүгдээрээ шатан дээр ирээд болжмор шиг эгнээд суучихсаан байсан ш дээ, ккк.

Х -Өө тэгвэл том нөхөр байна танай хүн. Та хоёр хүүхэдтэй юу? Э -Манай хүний нэг хүү нь бий. Гэхдээ ер нь тэгээд чадалтай хүнийг чинь л энд тэндээс авч явж байгаад аpxинд оруулчихдаг тэ. Х -Бас тийм юм бий. Э – За за нэгийг нь уучихья гээд байсан давраад хоёуланг нь уучихлаа ш дээ би. Манай хүн томоотой л доо. Гэхдээ нэг биш удаа cогтуу хүүхнүүд гэрт хүргэж ирсэн байхгүй юу. Нэг хүүхэн нь бол аймаар зэвүүн гэрт орж ирчихсэн байхад чинь дахин дахин залгаад. Төрөө яаж байна. Амарсан уу, өглөө эрт ажилтай шууд амраачихвал тээ ч гэж байх шиг.

Тэр одоо хэн бэ. Эхнэрт нь тэгж байдаг. Нэг удаа бүүр даварцан Төрөө манай төслийн ажлаар хөдөө явах юм. Хөдөө аймаар хүйтэрсэн чи мэдэх үү ч гэнэ үү, тэгснээ нөгөө бор зузаан цамцыг нь цүнхэнд хийчихгүй юу гээд. Х – Хамт ажилладаг хүүхэн нь юм уу. Э -Үгүй ээ, гэнэт л нэг тийм будмал жаравгар хүүхэн гараад ирсэн. Би бол тэгж цэхийтлээ худлаа будахгүй. Надад будаг зохидог ч үгүй. Сэвхтэй сэвтэй царайгаа тэгээд явж л байна гэснээ яриандаа өөрөө инээж нээрээ ккк “би чинь овоо сэвхтэй байгаа биз дээ” гээд сэтгэл нь нэлээн хөнгөрөв бололтой. За за бүү мэд, заримдаа ханиа өрөвдөх юм. Гэхдээ л зэвүүн.

За орьё доо. Таныг ч чөлөөлье. Манайх одоо ойрхон та яг чигээрээ явж байгаад хойшоо эргэхэд л хүрчихнэ. Х -За за тэгвэл хөдлөх үү, пивоныхоо лаазаа наад торонд нь хийгээд наашаа өгчих ах нь марталгүй хогийн сав таарвал шидчихье. Э -Та бас болоо ш дээ. Жолооч нар чинь шууд л цонхоороо шидчихдэг юм билээ ш дээ ккк. Х -Аан бас хамаагүй тэгж болохгүй ээ тэ. Э -Өө наад замаараа эргээд энэ байр… Бид хоёр нэг их өндөр биш байрны цэвэрхэн зогсоол дээр ирж зогслоо.

Хүүхэн мөнгөө хальтхан тоолоод “за энэ ямар ч байсан болох байхаа тэ ах аа. 7000 бараг байх шиг байна аа” гээд миний түрүүний хариултад авчирсан мөнгийг бараг тэр чигээр нь над руу сарвайлаа. “За за баярлалаа хүрэхээр барах уу, их мөнгө байна даа” гэж би урамшин хэллээ. Хүүхэн бууж орц руугаа шийдэмгий алхаж байснаа цүнхээ ухаж утсаа гарган ярьсан аа “Тийм үү” гээд нарийхан зайд эргэж байгаа над руу эргэн байж байгаарай хэмээн хуруугаараа дохиод хэсэгхэн утсаар ярилаа. Тэгснээ урт хар пальтоныхоо хормойг дэрвүүлэн шийдэмгий алхан ирж дахиад ард суулаа. Маш товчхоноор “за ах нөгөө газраа эргээд очьё” гээд цонх руу харлаа.

Би ч олон юм асуусангүй км-ээ нойллож аваад ирсэн замаараа сүнгэнүүллээ. Хүүхэн хэсэг дуугүй явснаа “…нөгөө хүүхэн нь ирчихсэн байгаа юм шиг байна” гэж зэвүүрхэн хэлээд нулимсаа тэвчих шиг болов. Үнэхээр хорсч буй бололтой. Би ч “аан” гэж сулхан дуугараад өөр юм хэлсэнгүй. Түгжрэл байхгүй сайхан. Шөнө нэг цаг дөхсөн тул бараг тавхан минут шумахердаад бүсгүйг анх авсан буудлын урд ирж зогслоо.

Хүүхэн машинаас буулгүй өнөөх гэрэлтэй байх оффисийн өрөөний цонх руу хэсэг харан суулаа. Э – Ахаа хоёулаа орчихьё тэгэх үү. Намайг дуугарахаар аягүй бол хаалгаа тайлахгүй байх. Тэгэхүү гэлээ. Сэтгэлийн зовлонгоо нэг тийш болгох гэсэн хүүхний гуйлтад үгүй гэж хэлж чадсангүй. Би буулаа. Гадаа хаалга нь онгорхой. Яагаад ч юм жижүүр хамгаалагч энэ тэр хүн алга. Нэг давхарт нь нэлээн хэдэн өрөө онгорхой хүмүүс дүнгэр дүнгэр ярих сонсогдов. Шөнө ч гэсэн ажил ундарч л байдаг газар бололтой.

Бид хоёр нөгөө өрөөнд очихоор дээш өгсөхөд хүүхэн нэлээн ард үлдээд хоёр давхарт хүрч ирэхэд “та эхлээд ороод харчих тэгэх үү” гэлээ. Би эргэлзсэн ч толгой дохиод дээш гарч ирлээ. Давхар дамждаг хаалгатай өрөө байлаа.

Гаднаасаа орохоор дотроо хоёр өрөөний хаалга харагдлаа. Эхний өрөө гэрэлгүй байсан тул хоёр дахь өрөө рүү нь шагайлаа. Мөн л 30-аад насны нэг туранхай цагаан хүүхэн урдаа баахан идэх юм өрчихсөн идэх бөгөөд зөөврийн компьютер дээрээ нэг зүйлийг их л хичээнгүйлэн уншиж суугаа харагдав.

Хаалгаар шагайх намайг анзаарч харснаа нэг их гайхсангүй уншиж байгаа зүйлээсээ салж ядан над руу харж “та ноль хайж байгаа юм уу, наад хаалганы ард байгаа” гэлээ. Бүгдээрээ энэ давхрын ноль дээрээ ирдэг бололтой.

Бантсан би толгой дохиод “Төрөө байгаа юу” гэж зөөлөн асуулаа. Хүүхэн бас л тоосон шинжгүй хуруугаараа заасан нь цаад өрөөнд чинь байгаа гэж буй бололтой. Би харанхуй өрөөг онгойлговол нэг залуу сандал дээр цааш харж сууж байв.

Хөлөө ширээн дээр тавьчихсан унтаж байгаа бололтой. Би толгойн сэргийлэхийн энэ ажлаа хурдан дуусгаж доош буулаа. Хүүхэн шатан дээр намайг чимээлэн зогсч байна. Э -Яасан? Х -Танай хүн унтаж байх шиг байна. Цаад өрөөнд нь нэг хүүхэн юм хийгээд сууж байна гэж намайг мэдээлсэнд хүүхэн толгой дохиод өөрөө дээш гарлаа.

Хажуугаар гарахдаа намайг та эндээ байж байгаарай гэж санууллаа. Төдөлгүй буун ирж урд орон шатаар уруудлаа. Бид хоёр юм ярьсангүй явсаар машинд орж суулаа. Х -Нөгөө хүүхэн нь мөн байна уу? Э – Хүүхэн дуугүй толгой сэгсэрч “би хараагүй хүүхэн байх юм. Энд нь ажилладаг юм болов уу” гэлээ.

Х -Тийм байх оо. Бид хоёр ийн чимээгүй хэсэг суух хооронд нэг машин ирж дотроос нь хоёр залуу нэг принтер бололтой юм тэвэрчихсэн дээш гарлаа. Төдөлгүй нөгөө өрөөний гэрэл асч дуу шуу ороод явчихлаа.

Тэгснээ дахин нам гүм болж өнөөх хүүхэн хоёр залуутай хамт буун ирж машинд суугаад хөдөллөө. Өнөөх хүүхэн тэдгээрийг харж сууснаа “Өө, эд нар одоо ингээд манай хүнийг орхичихоод явчихаж байгаа юм байх даа” гэж тэс хөндлөн юм хэллээ.

Тэгснээ нөгөө буудлын цонх руу бас хараалж “өө энэ хэд тас үсэрсэн юм байх даа. Ингээд хоёр цонх хараад хонох нь дээ хоёулаа, тэ” гэж гэнэт хөгжилтэй болж ирлээ. Тэгснээ нэг бодолхийлснээ утсаараа залгалаа. Нэлээн дуудсаны эцэст “за …” гэж сулхан дуугарах залуугийн дуу сонсогдлоо.

Э -… Аан би байна… тийн харин нойр жаахан хулжаад … Чи хаана байгаан… аан тийм үү ямар айлд… Харин би таньдаггүй ямар айл байдаг юм бэ… за за болио чи. Би чам дээр очлоо за. Хаа байгаа газар чинь. Чиний байгаа наад айлд чинь за… гээд хүүхэн утсаа салгаснаа “Жаахан хүлээчих тэгэхүү. Би цүнхээ орхичихьё” гээд бууж байшин руу орлоо.

Төдөлгүй өнөөх өрөөний гэрэл асаж хэсэг хугацаа өнгөрлөө. Харин энэ удаа асуудал хурдан шийдэгдчихэв. Хүүхэн залуу хоёр тун найрсаг тэврэлдсээр гараад ирлээ. Хоёулаа ард суухад хүүхэн “За за ах гэртээ хүргүүлье дээ” гэлээ.

Нэлээн нойрмоглож яльгүй хавдсан нүдтэй нүдэнд дулаахан байрын залуугийн төрх толинд туслаа. Тэр хоёр машинд бараг юм ярьсангүй. Залуу “өөе, за жаахан дугхийнээ” гээд нүдээ анилаа. Хүүхэн мөрийг нь түшиж мөн нүдээ анилаа. Үнэн унтсан уу, хоёул нэгийг бодсон уу, эс бөгөөс сэтгэлийн шаналал нь алга болж тайвшираад нам унтсан уу.

Бүү мэд. Би явсаар гэрийнх нь гадаа ирэхэд хоёул нойрондоо тун хорогдонгуй өндийж “өө за, хэдийг өгөхүү ах” гэж залуу асуулаа. Хүүхэн “хайр би өгчихье” гээд дахин 10 мянгыг сайрвайлаа. Залуу эхэлж бууж хүүхнээ тохойдон түшиж буулгахад хүүхэн ч халуунаар нөхрөө сугадав.

Атаархмаар эвлэрсэн манай хоёр нэг их яаралгүй тун жаргалтай алхсаар орц руугаа орлоо доо… Анх харахад нэлээн л нас намба суусан хүүхэн байх шиг санагдсан. Нөхөртэйгөө эвлэрээд явахыг нь харсан чинь дурласан жаахан охин шиг л харагдлаа.

Хүүхэн нь хардаж өсөрхсөндөө нэг явуулын хүний өвөрт орох шахаж явахад нөхрийнхөө хажууханд буудалд орчихсон байж таардаг нэг бодлын азтай ч гэр бүл юм шиг санагдлаа. Хэрвээ эхнэр нь тэр залуутайгаа yнтчихсан бол амьдралд нь ямар ан цав гарч юу ч болох байсан юм билээ. Мань эр санаа зөв явсан болохоор ханьтайгаа тэнд таарсан байх л даа. Ямартай ч нэг гэр бүлийн ийм нэгэн зурвас түүх миний муу такситай нэр холбогдлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!