“ЗОРИОД ИРСЭН ХҮҮХДИЙНХЭЭ АМИЙГ ТАСЛАХ ЭРХ НАДАД БАЙХГҮЙ” БОДИТ АМЬДРАЛААС

“ЗОРИОД ИРСЭН ХҮҮХДИЙНХЭЭ АМИЙГ ТАСЛАХ ЭРХ НАДАД БАЙХГҮЙ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Амьдралд минь тохиолдсон хамгийн хүнд шийдвэрийн тухай бусдад сургамж болох байх гэж бодоод бичлээ. Аль болох богино бичихийг хичээлээ. Би аав хүн тэврэх үртэй тэмүүлэх ханьтай азтай хүн. Том хүү маань төрөөд 6 сарын дараа эхнэр минь дахин жирэмсэн болж бид хоёр охин үртэй болох гэж байгаагаа мэдсэн юм. Аз нь ирсэн одоо Жаргал нь ирэх нь гээд бид хоёр маш их баяртай байлаа. Гэвч тэр баяр тийм ч удаан үргэлжлээгүй юм хэдэн сарын дараа ургийн гажиг үзүүлхээр эход харуултал охины чинь тархинд маш том хоёр уйланхай байна гэж хэлээд бид хоёрыг цочиролд оруулав. Дотор эмтрээд нүд харанхуйлаад өөрийн мэдэлгүй нулимс дусалж байлаа. Эхнэрт маань надаас илүү хүнд байгаа нь ойлгомжтой юу ч дуугаралгүй хариад хэдэн өдөр гэртээ уйлсан юм. Нялх биетэй хөхүүл болхоор гэртээ хүүтэйгээ үлдэнэ би ажилдаа явсан ч гэртээ үлдсэн эхнэр хэвлийд буй охин хоёртоо санаа зовоод байж сууж чаддаггүй байлаа.

Нэг өдөр шийдээд ажлаасаа хэд хоног чөлөө аваад манайд хамгийн мундаг гэдэг хүүхдийн эмчүүдээр үзүүлж эход харууллаа гэвч бүгд л нэг хариу хэлж байсан юм. Ийм том уйланхай шимэгдэхгүй хүүхэд төрөх юм бол оюуны хомсдолтой эсвэл биеийн дутуу хөгжилтэй л хүүхэд гарна залуу хүмүүс амьдралаа бодоод эртхэн авхуулсан нь дээр гэцгээж байсан. Хүүхдүүдээ ч зовооно өөрсдөө ч зовно гэдэг байлаа. Эргэн тойрон бүх хүмүүс ах дүү найз нөхөд эхнэрийн тал эгч дүүс гээд бүх л хүмүүс эртхэн авахуул гэж байсан, мэдээж бидний төлөө л хэлж байсан байх. Бүр хяналтанд авсан дүүргийн эмнэлэгийн эмч нь хүртэл эмч нарын хурлаар авч хэлэлцээд картан дээр нь яаралтай хагалгаанд орж авахуулах гээд бичсэн байсан. Ингэж явсаар нэг мэдхэд бяцхан охин маань ээжийнхээ хэвлийд аль хэдийн 4 сар хүрч цаг хугацаа багасч 5 сар хүрхээс өмнө авхуул гэж эмч шахаж байлаа. Эхнэр маань орой болгон гэдсээ илээд нулимс дуслуулан дуу аялдаг байсан. Би түүнийхээ араас тэврээд зүрх шимширдэг байлаа. Яагаад ч юм бид хоёр нэг нь ч нэгэндээ авхуулах тухай яриа эхлүүлж чаддаггүй байсан гэвч эмч нарын товлосон өдөр болоход бид хоёр хоорондоо юу ч дуугаралгүй гадуур хувцсаа өмсөж гэрээс гарцгаалаа.

Маш удаан бас маш гунигтай алхаж байсан юм дотор давчидаад би тэссэнгүй урд алхаж байсан эхнэрээ гараас нь татаад хоёулаа болъё гэж хэлсэн. Охиноо гаргая биднийг гээд зориод ирсэн хүүхдийнхээ амийг таслах эрх надад байхгүй чи бид хоёрын тавилан ийм юм бол нүүр тулая гэж гуйсан. Эхнэр минь бөмбөртөл уйлаад бид тэврэлдэж сая нэг зориг орцгоож нэг нэгэндээ итгэсэн. Үнэндээ цаг үргэлж л миний дотор хүүхдээ авахуулна гэдэг бол aллaгa хүний амь таслах эрх надад байхгүй хүн гэдэг бол бүхэл бүтэн ертөнц энэ ертөнцийг устгах эрх надад байхгүй гээ бодож байлаа. Үүнээс хойш бид хоёр ахиж нэг ч эмчид үзүүлээгүй нэг ч эход харуулаагүй харин сэтгэл санаа гээд бүх зүйлээ бэлдэж байлаа. Охин минь эрүүл бус төрвөл бид түүнийгээ тэврээд дэлхийг тойроход бэлэн байсан бас айдас ч байсан. Хайраар огтхон ч дутааж болохгүй юм шүү гэж байнга боддог байлаа. Охиныг минь олсны дараа хүү маань дөнгөж ой гарантай байсан мөртлөө шууд мөөмнөөсөө гарч хааяа нэг ээжийнхээ мөөмийг хараад үнсдэг байсан нь хүү маань ч гэсэн дүүгээ дуудсан байх гэж би боддог.

Хүсэн хүлээсэн өдөр ирлээ биш гээд хэлчихвий гэсэн шиг аавыгаа хуулсан юм шиг бидний бяцхан охин мэндэллээ. Харин та нар юу болсон гэж бодож байна? Бидний охин цоо эрүүл төрсөн, тийм ээ эв эрүүл төрсний дараа эход харуулхад түүний тархинд ямар ч уйланхай байгаагүй. Бид хоёр үгээр хэлж баршгүй баяртай байлаа. Төрхөөс гараад ахин эх нялхасд үзүүлсэн тиймээ охин минь эв эрүүр сав саруул. Бид хоёрыг бурхан шагнасан юм. Амь таслаагүйн төлөө бэлэг илгээсэн юм. Охин минь одоо 6 настай сая нэгдүгээр ангид орсон ангийнхаа хамгийн том биетэй нь хэхэ. Аавыгаа дуурайгаад эв хавгүй бондгор охин явдал нь хүртэл яг аав биш гээд хэлчих вий гэсэн шиг миний хуулбар. Одоо том аниа болсон доороо бас нэг хөөрхөн охин дүүтэй халамжтай мундаг эгч. Эцэст нь би хүмүүсд нэг зүйл хэлэх гэсэн юм. Хүүхэд хэзээ ч алдаа байдаггүй, хэнд ч хүүхдийн амь таслах эрх байхгүй. Үйлдэлдээ эзэн байж хариуцлагаа хүлээж үр хүүхдээ хамгаал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!