“ЗОВЛОН ГЭЖ ЭЭЖИЙНХЭЭ НУЛИМСТАЙ НҮДИЙГ ОРОЙ БҮР ХАРАХЫГ ХЭЛНЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЗОВЛОН ГЭЖ ЭЭЖИЙНХЭЭ НУЛИМСТАЙ НҮДИЙГ ОРОЙ БҮР ХАРАХЫГ ХЭЛНЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Гоё гутал авах мөнгөгүй байна уу? Зовлон бишээ! Нөхрийн чинь цалин нэмэгдэхгүй амьдралд хүрэлцэхгүй байна уу? Асуудал бишээ! Өнөөдөр найз нөхөдгүй, ганцаардаж байна уу? Төгсгөл бишээ! Өөрөөс чинь бусад бүгд чамайг буруутгаад байна уу? Урвалт бишээ! Би яагаад дээрх дөрвөн мөрийг оруулсан гэхээр эдгээр дөрвөн зүйл гэж юу байдгийг, туйл нь юу байдгийг бичмээр санагдан тэссэнгүй бичиж сууна. Зовлон гэж маш олон хүн дэндүү амархан бартаа саадыг бодож суудаг. Зовлон гэж ээжийнхээ нулимстай нүдийг үдэш бүр харж хонодог байсан бяцхан охины амссан зүйлийг хэлнээ. Би мэдээ орох цагаасаа гэр бүлийн xvчиpхийлэлийг өдөр бүр харж, уйлж , гуйж, чичирж амьдарсан. Намайг мэдэхийн ээж минь үргэлж уйлж зoдуулж агcан тавиулж бөлцийсөн нүдтэй хэрнээ өглөө бүр зургаан цагт сэрээд цайгаа чанаад халуун савандаа хийгээд ажилдаа явдаг байсан.

Ээж минь залуудаа авч байсан хэдэн плаж, дээл юбкаараа л насаараа гоёсон доо. Аав минь орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан цагаасаа ууж эхэлсэн. Ээж цалингаараа хоол хүнс, түлээ нүүрс, бүгдийг зээлтэй зээлгүй арай чүү давдаг байсан. Хэзээ ч өргүй, зээлгүй сэтгэл амар амьдарч байсангүй. Ээжээсээ нууцаар хичээлээ тараад сонин зарж, цагаан утас барьж идэр есийн хүйтэнд драгон төв дээр утсаар яриулна гэж хоолойгоо сөөтөл бархирдаг охин явсан. Орой ирэхэд аав согтуу. Хөнгөн цагаан данхаа зараад уучихсан, нөгөөдөр ирэхэд зурагтаа зарчихсан гэх мэтээр… Урам байхгүй дээр нь ухаан орохгүй хөгширсөн дөө. Ангийнхаа багшид хиртэй хумстай байна, парчикны мөр нь тасарсан оёогүй байна, шинэ номны мөнгөө мөнгөө өгөөгүй сар болсон байна, хуримтлалын мөнгөө төлөөгүй ичих хэрэгтэй гээд л ангийнхаа бүх хүүхдийн өмнө зарлаж цоллуулж явлаа..

Энэ байдлаас үүдээд би ангидаа хэн ч биш байсан. Надтай найзлах хэн ч байгаагүй. Бүгд надаас ичдэг, багшийг хэлэхээр анги даяараа инээж шоолдог, гудманд таараад мод чулуу нүүлгэдэг байсан. Ангийн багшийнхаа бодлогогүй хэлсэн үгсүүдийн ачаар хэн ч биш болдог байсан ч миний дотор том болоод заавал энэ багшаас хавь илүү ухаантай, олон хүнд тусалсан, олон хүнд сайн зүйл хийсэн эмэгтэй болно би баян болно гэж боддог болж эхэлсэн. 4-р ангид байхад аав минь гэрээ шатаачихсан. Орох оронгүй ээжтэйгээ хамт орон сууцны жижүүрийн 0 давхарт хагас жил амьдарч байлаа. Аав маань удалгүй бурхан болсон. Согтуу ч гэсэн гэрийн эзэн байхад арай л өөр байдаг юм билээ. Эзэнгүй хоосон Дэлхийн зөнгөөс өгсөн дөрвөн ханат дотор ээжийнхээ өвөрт шөнөжин 5-р ангийн хүүхдэд олдох ажил байгаа болов уу гэж бодож үүр цайлгадаг байлаа.

Миний насны хүүхдүүд байрныхаа гадаа тоглож, ээж аав нь дэлгүүрээс гоё юм авч өгч хоолоо идээрэй гэж цонхоороо дуудуулан ордог байсан бол би машин угаалгын газар 7-р анги гэж худлаа хэлэн угаагчаар ажиллах болсондоо баярлан гүйж явлаа. Оюутан болсоон. 8-р ангиа төгсөөд л барилгын коллeж сонгосон. Би 10-р анги төгсөөд яах ч юм. Гэхдээ миний сонголт оносон. Хар бор ажил хийсээр байгаад эвэршсэн мойног гартай, эршүүд охинтой найзлах үeийн охин бас л байхгүй. Халтуур хийж барилгын дотоод засал, өрлөг гээд зуны гурван сар миний мөнгө цуглуулах ид ажлын сарууд байлаа. Би хамгийн анх барилгын коллeжоо төгсөхдөө л рeсторанд орж үзсэн гээд боддоо. Тэр хавраа ээжтэйгээ нийлж хашаандаа хоёр өрөө жижигхээн тоосгон байшин барив. Ангийн маань хоёр залуу хамт туслаж ээж бид хоёрын нар гарав. Анх удаа ээжийгээ юу ч хэлэхгүй, юу ч дуугарахгүй байгаа ч гэсэн үнэхээр их баяртай байгааг олж харж билээ.

Жилийн дараа бас л анх удаа эр хүнтэй үeрхэж үзэв. Өнөөх манай байшиг барилцаж өгдөг хоёр залуугийн нэг. Хэн хэнийгээ өөлж гоочилж, шүүж, шүүмжлэх зав цаг хугацаа тийм бодол байгаагүй ээ бид хоёрт.. Маш хурдан нэгнийгээ таньж, хайртай болж, удалгүй манайд хамтдаа амьдарсан. Адилхан өнчин өрөөсөн, амьдрал яг л ижил байсан учраас бид хоёр танай манай гэж маргах ухаан ч байгаагүй. Нэг мэргэжилтэй хоёр нийлээд юм хийх ёстой гэж бодсон, хийсэн. Бид барилгын бригад байгуулсан. Нэгэн үeийн төгсөгчид найзуудаас бүрдсэн зургаан хүнтэй жижигхэн бригад. Зундаа зуслангийн байшин, лагeрийн засвар өвөлдөө дотоод засал гэж явсан. Ажилдаа үнэхээр дуртай. 2015 оноос эхэлсэн ажил минь өнөөдөр амьдрал болжээ. Бид хоёр доороо 9 хүн ажиллуулж 9 хүний амьдралд нөлөөлж, өөрсдийнхөө мөрөөдлийг бүтээж явна. 2017 онд машин аваад шөнө нойр хүрэхгүй босч гарж машинаа харж барьж үзэж байж итгэж байлаа.

Харин өнгөрсөн жил аав ээж болж жижигхэн байшингаа томсгож хоёр давхар болгон анх удаа гэр бүл хамтдаа нэг зүгт харахын сайхныг мэдэрч явлаа. Бид хоёрт одоохондоо аялах, зугаалах, кино үзэж болзож наргих зав байхгүй л дээ. Гэхдээ амьдралаа жинхэнэ амьдрал, мөрөөдлөө биeлүүлэх хүртэл хичээх эрч хүч бол байна. Үнэхээр чи iphone11 барьмаар байвал, авмаар байвал, зээлээд ч хамаагүй барихыг хүсч байвал түүнийгээ давсан тэр утасныхаа өсөлтийг гүйцсэн цалинтай байж сая ав энэ үг маш их таалагддаг. Бидний амьдралд хэрэглээний шунал байхгүй, үнэхээр зайлшгүй л зүйл биш бол худалдаж авах, зээлээр аван байж үлдсэн сарууддаа бүсээ чангалан байж амьдрах хэрэг юун. Ирээдүйд барилга дотоод заслын багаа компани болгож, олон айлын дотоод засал интeриэр зургийг нь гаргаад сууж байна гэж мөрөөддөг болохоор хуримтлуулах хэрэгтэй байгаа учир, үрэх цацах, тансаглалыг түр тэвчин ирээдүйгээ тодоор харан амьдарч явна даа аав, ээж, хүү, эмээ дөрөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!