“ЗАЯА ТӨӨРӨГ ГЭДЭГ НЬ Л БАЙГААСАЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЗАЯА ТӨӨРӨГ ГЭДЭГ НЬ Л БАЙГААСАЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Энд байгаа ихэнх захиа анхны хайрыгаа дурсан санаж, гэр бүлээ тогтвортой болгох гэж хичээсэн ээжүүдийн гоё түүхүүд, танилцсан түүх гээд л янз бүрийн амьдралын хүрд байх юм аа. Хоёр дахь амьдрал хоёр дахь гэр бүлийн тухай захиа нээх уншаагүй юм байна… 2011 онд хүүгээ төрүүлэв. Ээж болов. Дөнгөж 21 хүрээгүй шинэхэн ээж бас болоогүй ганц бие ээж. Хүүгийн аав жирэмсэн болсон тухай сонсоод холбоогоо таслахыг хүссэн. Жаахан ч байж, бардам ч байж. Тэгээ хамаагүй би хүүхдээ гаргана гээд л салж байлаа. Гэхдээ дотроо төрсөний дараа бяцхан хүүхдээ хараад хүрээд ирнэ дээ, эрчүүд эргэж хургаж л байдаг гээд горьдлого тээв. Гэхдээ тэр хүн ирээгүй юм. Намайг дөнгөж төрөөд хоёр сар болж байхад өөр охиныг бэр гуйгаад гэр бүлээрээ хурим найр гээд явж байгаа сураг гарсан. Тэгээд л тэр цагаас хойш мартагдаж эхэлсэн дээ.

Ганц биe ээж байхаасаа ичдэггүй байлаа. Хэнд ч хэлчихдэг тиймээ би ганц бие ээж гээд л. Ажил амьдралынхаа хажуугаар яалт ч үгүй ээж аавынхаа гар харна. Хүүгээ харуулна. Хүүгээ орхиж ийш тийшээ явна гээд л. Би eр нь хүнтэй суухгүй байх гэж боддог болсон байв. Хүү маань сургуулийн сурагч боллоо. Эцэг эхийн хурал би л очно. Нэгдүгээр ангийн эцэг эхийн хурал гээд л. Хоёр дахь удаагийн хурал дээр хүүгийн минь ангийн найз бас нэг хөөрхөн хүү аав нь ирээгүй гээд хурал дээр өөрөө сууж байв. Эвий ийм жаахан юмны хуралд ирэхэд яадаг байна даа гэж ээж аавыг нь буруутган бодлоо. Манай хүү тэр хүүтэй их л найз бололтой шивнэлдээд л инээлдэн чухам л сүрхий байсан юм. Хурал тарж нөгөө хүүг гэрт нь хүргэж өгөх болов. Хүү аавруугаа залган ааваа доор ирчихлээ тосоорой гэв. Аав нь гарч ирээд хүүгээ аваад надад баярлалаа гэж хэлээд миний хүүд модтой чихэр өгөөд өөрийнхөө хүүг үнсээд цааш алхав.

Сайхан нүдэнд дулаахан залуу байна даа гэж бодож билээ. Урлагийн үзлэг бүжгийн хувцас бэлдэх болоод хүүгийнхээ ангийн 4 охин 4 хүүгийн чача бүжгийн хувцасыг оюулах даалгавар авлаа. Нэмэлт хүч болоод нөгөө хүүгийн аав. Хүүхдүүдийнхээ хувцасыг оюулж дуусаад харьж явахдаа би хүүгээсээ миний хүү энэ найзынх нь ээж ирж авдаггүй юм уу? Аав нь л их үзэгдэх юм гэхэд Ээжээ энэ чинь над шиг адилхаан. Би аавгүй тэр ээжгүй байхгүй юу гэж цочирдтол хэлж орхив. Энэ тухай найз бүсгүйдээ утсаар дараа нь манай хүүгийн ангийн найзын аав их дажгүй залуу, ганц биe аав юм билээ гээд ярьж байтал хүү маань та дурлачихсан юм уу ээжээ гээд пал хийтэл асууж билээ. Үнэхээр сонин. Хүүгээ ингэж асууснаас хойш ганц биe аав нөгөө нүдэнд дулаахан залуу хааяа бодогдно. Гэхдээ бараг л таарахгүй л дээ. Нөгөө хүүгий маань эмээ нь ихэнхдээ хичээлээс нь авдаг учраас.

Нэг өдөр манай хүү эрт тарсан гээд нөгөө хүү бас аавтай нь хүргүүлж ирэв. Миний хүү эрт тарсан бол ээжрүүгээ залгахгүй дээ ээж нь тосоод гараад очно ш дээ гэхэд та өөрөө энэ ахыг хөөрхөн гээд л найздаа яриад байдаг биздээ. Танд харуудах гээд л хүргүүлээд ирлээ гэж орхив хэхэ. Нүүр улайж зүрх түг түг цохилж юу балайраад байгаа хог вэ гээд л тоглоом болгон арайхийн эргэн хараад гэртээ орж байлаа. Хичээлээ тараад хүү маань гэртээ ирэхээ болиод байсхийгээд л нөгөө хүүгийнд очиж тоглоод болдоггүй. Бүр хамтдаа автобусаар хот үзнэ гээд алга болоод хүүгийн аав бид хоёр үхтлээ айж хайж эрэл сурал болов. Бага багаар тааралдах хоёр хүүгийнхээ асуудлаар холбогдох, асууж лавлах зүйлс нэмэгдсээр нэлээн мэнд устай болж байтал хүү маань нөгөө ганц биe аавд та манай ээжтэй найзлаач ээж таныг сургууль дээр харахаараа гялс толио гаргаж ирээд л нүүрээ аягүй хурдан буддаг ш дээ гэж авлаа.

Мэдэхгүй энэ үгнээс болсон уу үнэхээр хувь тохиол тэгж бүрдсэн үү ганц бие аав надруу үe үe залгах болов. Хоёр хүүгээ хамт давтлаганд өгөх нэрийдлээр сэмхэн болзож эхлэв. Хоёр хүүгээс үүнийгээ нууж байлаа. Бага багаар дотносон хамгийн их ярилцдаг зүйлс бидний хүүхдүүд учир хүүхдүүд улам найз нөхөд болж тоглож наргиж хамтдаа нөхөрлөсөөр ээж аав хоёр нь бас мөчөөгөө өгөхгүй сэм болзсоор бид дөрөв өнгөрсөн жил нэг гэрт амьдрах боллоо. Хоёр тэрсхэн хүү хоёуулаа найзлан хамтдаа өсөж миний хүү аавтай болж би харин өөр нэгэн хүүгийн ээж болж эхлэв. Гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой нас 29-ээс дээш нас гэдэг үг зүгээр ч нэг гараагүй байхаа гэж боддог юм. Бид хоёрыг хоёр хүү маань нийлүүлсэн гэж бид ярилцдаг юм.

Хүмүүс та хоёр хаана танилцсан юм гэхэд эцэг эхийн хурал тараад гэж хэлэхээр хүмүүсийн нүд их гоё болноо. Тал зүрх их олон жил талаараа явахаар энэ амьдралдаа, одоо байгаа бүтэн гэр бүлдээ дасдаггүй бололтой үe үe өөрийгөө чимхэж үзнэ. Нөхөр маань харин би ёстой азтай, намайг тоохооргүй эмэгтэйг хүүгийнх нь ачаар өөрийн болгож аваад хоёр хүүтэй болчихдог гээд л. Ихэнх хүмүүс танай хоёр хүү ихэр юм уу гэж асууна. Анзаараад харахаар хоёр хүү маань нээрээ л их төстэй царайтай бас яг ижил газраа, нүдэн доороо хоёуулаа мэнгэтэй. Заяа төөрөг гэдэг нь л байгаасай. Элэг бүтэн гэр бүл минь дахин бүү хоёр хуваагдаасай гэж л залбирч аз жаргалтай гэрийн эзэгтэй, хоёр хүүгийн ээж болон амьдарч байна даа. Нийтлэж өгсөнд баярлалаа. Бүгдэнд нь аз жаргал хүсьe

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!