“ЗАЛХУУ НӨХӨРТӨӨ УНШУУЛААРАЙ…” – ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ

“НЯМ ГАРАГИЙН ТОЙМ” ШАГЖ ГЭЛЭН – ЭЛГЭЭ МЭДЭЭРЭЙ

Өчигдөр бид 21.30д унтсан. Өнөө өглөө 8 цагт боссон. Турснаас хойш гэрийн өмд зүгээр шуудай. Хос юбка өмчихсөн мэт. Ац худалч хүнд онгойсон хар юм болж. Ааа псд залуу байхад энэ ацаар дэвтрийн цаас орохооргүй чанга өгзөгтэй байлаа.

Бас л гамгүй эдэлжээ хүний дунд хүүг. Толинд өөрийгөө хараад бие миеэ хэсэг чангалж хэсэг үзэв. Бие нoвш болжээ ккк. Таван баачкаг босохоос урьтаж блинчиг шарж тавив. Өчигдөр оройны карритай будааны үлдэгдлийг өөрөө нухав.

Аваргууд 9 гэхэд бүгд босцгоов. Удаан цайлцгаанаа, удмынх. За тэгээд усанд оруулах нөр их ажил эхлэв ээ. Гурван жижиг хүүхдээ мулцайтал нь угаав.

Үдээс өмнө л амжуулахгүй бол орой хөлбөмбөгтэй давхцаад унана. Баачкануудыг уснаас гаргаж хувцаслаад нэг нэг алчуур бариулав. 4 настай идэр эрд гарнизын ховилыг арчих үүрэг өгөв.

5 настай эгчид нь хаалганы бариулаас дооших юмнуудыг арчихыг даалгав. 16-тай өндөр настан абжур, хөргөгч, тавиур, шкабны орой гэх мэт араам шаардсан объект арчина.

12-той хижээл насны эр жорлон, ванн зүлгэнэ. 9 настай эмэгтэй аяга таваг угаана. Би өөрөө шилэн голцуу юмнууд зүлгэв. Юу ч хийсэн, яаж ийж байгаад л apxитай ойртчих юмоо. Шилэн хундагаа үлээгээд зүлгэхэд юм юм л бодогдов.

4, 5 настнууд аягүй залхуу юмаа. Гар өвдөөд байна, хөл өвдөөд байна, гэдэс өвдөөд байна гээд л. Ажил хийж байсан гарууд нийлээд тоглоод наачих.

Идэж, тоглох, унтахаас өөрийг мэдэхгүй үнэн залхуу хүмүүс юм аа. Иймэрхүү залхуу, халамж горьдсон хүмүүсээс болж Монгол Улс хөгжихгүй байгаа юм.

Унтахаараа сэрэхээ мэдэхгүй, сэрэхээрээ унтахаа мэдэхгүй. Одоо тоосоо соруулаад шалаа, угаачихвал овоо ажил цэгцрэх нь ээ.

Ажилласаар байтал 12 цаг болов. Талх, элэгний нухаштай идээд эргээд ажиллав. Зунаас хойш хуримтлагдсан хонины сүүлийг татаж хайлав. Зөөлөн галаар, тунасан тосыг дор, дор нь аваад л янзын хайлна ш дээ.

Цас шиг цагаан тос гарах ёстой. Тэр хооронд хүүхдүүд гарч 1 цаг салхилцгаав. 14 цагаас 5 настныг бүжгийн дугуйланд нь хүргэж өгөв. Гажигтай тавхайг нь засах гэж ээж нь тийм юманд явуулаад байгаа.

Охины үсийг толгойных нь орой дээр балетынх шиг овоолж боох хэцүү байлаа. Нэг ээж боогоод өгчихгүй бид хоёрыг хараад элэг нь татаад л байсан.

Гол нь яриа сонссон байх оо. За миний охион. Ингэж овоолохыг аав нь чадахгүйш дээ. Чад аа чад та. Буцахдаа дэлгүүрээс бага зэрэг хүнс цуглуулаад харив.

Ахиж гарч охиноо аваад гэрт ирэхэд 15.30 цаг. Өдрийн унтлагын 16.00 цаг. Надад хүүхдүүд унтуулах нэг арга байдаг юм. Чи аниагаа унтуулчхаад босоод ир. Миний охин дүүгээ унтуулчхаад босоод ир.

Хоёр гар бие биеэ унтахыг чимээгүй хүлээсээр байгаад хамт унтчихдаг юм хаха. Нээрээ 3 бага хүүхдийн 60 хурууны хумсыг авсан юм байна. Хүүхдүүд унтах хооронд гурил нухаж, мах татав.

Намжаа найзын явуулсан зэрлэг сонгиноор амтлав. Өөрийн дуртай хоол болох хуушуураа хийх гэж байгаа нь тэр. 18.00 цагт данайсан шар хуушуур бэлэн болов.

Үхрийн бор мах татаж, хонины сүүлний тосонд шарсан хуушуур маягаа. Дор хаяж 3 балга шүүстэй. Идэхэд хөлс чийхарнаа. Гэм нь хуушуур, бууз хийхээр цуйвангийн гурил илүү гарч илдүүлдэг үйлтэй амьтандаа би.

Унтагчид тип тап гээд л гарч ирцгээнэ. Дуртай нь аргагүй идэцгээсэн. Саамктайгаа видёо ярив. Юу хийж байна гэж байна? Гүй ээ ямар эр хүний ажил барагдах биш. Аяган дундаа бөндийгөөд л сууж байна нтр.

Албаар аягануудаа давхарлаж тавьж байгаад видёо дуудлагаар харуулахаа мэдэлгүй л яахав. Уг нь аяга таваг, ширээгээ хүүхдүүд өөрсдөө цэвэрлэчихдэг юм.

Бид хэд гэр орноо цэвэрлэж, мэвэрлээд өнөөдөр алж байна аа гэв. За сайн байна, сайн байна гээд нүүрээ цэвэрлэж ч байх шиг.

Эхнэр нь нүүрээ цэвэрлээд л нөхөр нь гэрээ цэвэрлээд л гоё шүү хоёулаа гэж наашлуулав. Хиртэй хувцаснуудаа энэ хооронд машинд хийж угаасаар л байгаа.

Хонины сүүлнүүдийн годонг буцалгаж байх хоорондоо буюу 19 цагт өөрийгөө усанд оруулав. Сайхан норж байтал гаднаас тэгээд л балбана ш дээ. Овьёос, хунчир, годонтой бантанг хоёр жижиг сайхан уув.

Дунд хүүгийн биеийн тамирын урагдсан хувцасыг багад ээжийн зааж өгсөн далд ханан оёогоор шаглав. Эхнэрийн цагаан палаажны шигтгээг Дүнжингараваас авсанаа гэнэт санаад сэнж, гадаргууг нь гогцоолдож хадаж орхив.

Өнөөдөр харин зүү ороосон дайландаа л хүрч чадсангүй. За сүүлийн гурав бол үлээцэн шүү. Аймээр юм бэ гэж бодсон байхдаа. Энэ хоол унд хийх, цэвэрлэж арчих гэрийн ажлыг зааж өгсөн ээж гэж нэг дүп эмгэн.

Нутагтаа очоод ярьсан байна лээ. Би хөвгүүддээ гэрийн ажил шал дэмий зааж өгч. Манай бэрүүд налайгаад л гэж. За маргааш нөгөөдөр битүү завгүй. Барилгын материалаар салж унтлаа явна.

Онгод явдаггүй ээ. Би нээрээ мэдрэлгүй ажилтай авхай юмаа. Ээдээ над шиг эхнэртэй хүн зовно шүү, аашны тулам ш дээ яс юман дээрээ. Цуйванг утгаар нь сэгсэрнэ. Хэрүүл шуугианыг утгаар нь хийнэ гэж олон жилийн өмнө бичиж байсандаа.

Эхнэр байхаар дуудлага ирээд л, гарч солиормоор санагдах хэрнээ эхнэр эзгүйд гэх мэтээр тоосоо арчаад, жорлонгоо зүлгээд гэртээ шигдээ наас. Бас утсаа хаачихсан нтр. Эхнэр явсаан. Өтөлж дээ манай эхнэр. Хөөрхий минь Тэрэлж явж үзэлгүй шахуу л сувилал бараадлаадаа.

Бүтэн дуу караокед дуулж амжилгүй бүүвэйн дуунд орж билээ хөөрхий. Нэг удаа тэрэлж явсан байх. Анагаахын оюутнууд ургамал түүх, хээрийн дадлагад ангийнхантайгаа явсан нээрээ. Би ч эрт явсан. Тэнд чинь л эр хүн боллоо ш дээ нтр гэж духлаа ашаахгүй юу.

Ирээдүйн эхнэр маань энүүхэн Герман явж байхад би 2-дугаар курстээ Тэрэлж явж байлааш дээ. Том уу айн. Соёл урлагийн их сургуулийн натур зурдаг оюутан охидуудтай. Бид бие биенээ нvцгэнээр нь зураад л. Бид гэдэг нь нөгөө хэд л дээ.

Үхсс үнэндээ би самранд явж төөрөөд, бороонд хонох газар олдохгүй нэг гэр бараадсан төдий. Дотор нь нvцгэн шалдан зураач охидууд байсныг би яаж мэддэг юм. Хажууд хэвтээд л өгсөн. Би бос бос гээд л.

Хоол моолыг нь хийж доль үсэрч байж хоёр хонолуу яалаа. Нүгэлтэй том шуудайгаа үүрээд л явна. Хов хоосон. Нэг ширхэгч самар олоогүйдээ. Харин баахан уулын зэрлэг сонгино түүсэн.

Гэтэл тэндэхийн нэг ах “наад догшин уулын сонгиныг түүсэн хүн ер нь нэмэргүйдээ, дүү ирэх хаврыг үзэхгүй байх” нтр гэж айлгаад бас л хямраасан шүү. За дээрх тойм бол зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалсан төдий.

Хийсэн зүйл маань эхнэрээсээ хармааны оноо түүж буй л хэлбэр. Тоос, моос, хоол моол гэрийн ажил бол зүгээр л замын чипуха. Гол нь оноо… Залхуу нөхрүүддээ энийг уншуулаад “хүний нөхөр ийм байхад өөрийгөө хар” гээ мидээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!