“ЗАЛУУ БҮСГҮЙН ГУНИГТ ЗАХИДАЛ” ӨГҮҮЛЛЭГ

Мянга есөн зуун ерэн зургаан оны маш хүйтэн тэр өвөл ээж минь хэдэн арван буудал дамжиж алхан төрөх эмнэлэгт очиж  намайг хүн болгон төрүүлсэн юм гэдэг. Тийм хэдий ч миний хувь тавилан, бага нас минь бусад хүүхдүүдийх шиг тийм ч аз жаргалтай сайхан байсангүй. Одоо ч тэр хэвээрээ. Дөнгөж төрсөн намайг хөөрхий муу ээж минь маш их даарч зовон өвлийн тэр тэсгим хүйтэнд гадаа төрүүлээгүй ч сүүлчийн амьсгалаа надад зориулж өнгөт орчлонд намайг ирсэн тэр л өдөр надтай амь солигдож хорвоогоос явсан юм. Ухаан орсон үеэсээ л өргөж авсан аав ээждээ адлагдан хөмхий зуун чимээгүй гэр орноо цэвэрлэж ажилласаар л байдаг байлаа. Үеийнхэн маань аав ээждээ эрхэлж хүссэн бүхнээ авч сургууль соёлд сурч боловсорч байхад би дөнгөж дөрөв тавхан настайгаасаа гэр цэвэрлэх хог шороо шүүрдэж, тэр бүү хэл шөнө нь өргөмөл эцэг, эхийнхээ ажилд нь туслаж юм хийсээр шөнө дунд газар бүхлээрээ унтаад өгчихдөг халтардуу боргол царайтай бие жижигтэй охин байсан юм.  Мэдээж өдий багаасаа ажилд нухлагдсан юм гэсэн дээ үеийнхнээсээ хамаагүй хатуужилтай хэрсүү өссөн болов уу. Сургуульд суралцахыг зөндөө ихээр мөрөөддөг байлаа.

Өргөмөл эцэг эх минь надаас гадна гурван хүүхэдтэй тэд нар бүгдээрээ сургуульд явдаг ч хичээлээ ерөөсөө хийдэггүй байсныг одоо бодоход тодхон санаж байна.  Заримдаа би өөрийгөө тэдний оронд төсөөлж бодож нууцаар цүнхийг нь үүрч тольны өмнө харж байгаад эвтэйхэн буцаагаад байранд нь тавьчихдаг байсансан. Миний үүрэг бол ажил хийж, гэр орон цэвэрлэх л гэж би боддог байлаа. Хаяа дээр үеийн төмөр ванн дотор чимээгүйхэн ороод сайхан нойр аваад тэр дотор эрх дураараа унтдаг байж билээ. Гэсэн ч яаж ч ажиллаж, гэр цэвэрлэсэн залхуу, өдий жаахнаасаа ажилгүй, төрсөн эцэг эх нь ямар юм байдаг бол гэж адлагдан загнуулж зүсэм талх, жаахан хоолонд урамшиж ажилласаар нас биед хүрсэн дээ. Бурхан надад яагаад ийм айхтар хатуу хувь тавилан өгсөн гэдгийг би яаж ч бодоод огт ойлгодоггүй. Миний бага нас тэр чигтээ хүнд хэцүү байсан. Баярлах өдөр бусад шиг тоглож наадах цаг огт байдаггүй. Бүр шинэ хувцас ч ер өмсөж үзээгүй байсаар арван найм хүрсэн. Байнга л айлын хүүхдийн багадаж гологдсон хувцсыг нь авдаг байсансан. Үс минь маш өтгөн тул зуны халуунд бөөстчихдөг байв. Аавтай хамт өдрийн турш микронд явж орилсоор хоолой сөөнгөтөж хамаг хөлс цувсаар шөнө дунд гэртээ ирдэг байлаа.  

Үсээ бөөстүүлсэн бохир гэж ээждээ загнууж, зун болгон үсээ хусуулж банди нар шиг л халзан толгой гаргаад явдаг байж билээ. Харин эгч дүү нар минь зун янз бүрийн дугуйланд явж гадаа өдөржин тоглоод намайг орой аавтай хамт ажиллаад ирэхэд худгаас усаа ч аваагүй байдагсан. Ингээд л би гэж нэг хүн эрэгтэй дүүтэйгээ цуг худаг явна. Харин би усанд явах их дуртай. Тэнд очоод багахан хугацаанд зовлонгоо умартаж усаар байлдаж тоглож гудамжныхаа хэдэн хөвгүүдтэй тэвэг өшиглөж амждаг байлаа. Бага эрэгтэй дүү минь харин миний талд бат зогсоно оо, заримдаа бид 2 нийлж тэвэг тоглочихоод усаа аваад буцахдаа ээж ааваас айсандаа толгойноосоо хэдэн ширхэг үс зулгааж , газраас хэд гурван чулуутай хамт гартаа атгаад ордог байлаа. Тухайн үед ингэхээр л загнадаггүй гэж ойлгодог байлаа.  Сүүлд бодоход инээд ч хүрэх шиг. 1 өдөр би ээжид хөх няц болтлоо зодуулж байснаа хэзээ ч мартдаггүй. Юуны учир гэвэл дүү бид хоёр худаг яваад ирэх дээ дүү минь усны тэрэг нь дээр хорийн битоноо тэвэрч унтаад, би дуу дуулсаар дүүгээ түрээд явж байгаад уруу зам дээр тэргээ тогтоож даалгүй алдаж дүү минь тэр эрчээрээ тэрэгтэй хорийн битон дүүрэн устайгаа онхолдож хөл нь хугарч ээжид маш их зодуулсан юм.  Тэгэхэд би ээжид зодуулахаас илүүтэй ааваас маш их айж байсан ч тухайн үед аав надад юу ч хэлэлгүй чимээгүй за яахав дээ. Харин ч энэ зэрэгтэй үлдсэн нь их юм гэж хэлээд эмнэлэгрүү явж байсан юм. Тэр үед намайг өрөвдсөн үү яасан бүү мэд. Урьдыхаасаа шал өөр, чимээгүй байж билээ.  Харин би тэр үед дүүгээ өрөвдөн шөнөжин унталгүй дүүгийнхээ хажууд суусаар үүр цайлгаж байж билээ. Муу дүү минь намайг хараад аниа таны нүүр хөхөрчиж, та унтаа юу гэсэн ч би намайг гэдэг ганцхан хүн минь тийм болчихсонд сэтгэл маш их өвдөж хонож билээ. Дараа өдөр нь нүүр бэмбийтлээ хавдаад нүд бүлцийчихсэн юм маск зүүгээд аавтай хамт ажилдаа гарч байж билээ. Ингээд би гэж хүн том болж өөрөө ажил олж хийдэг болов. Эхэндээ угаалгын газар машин угаагч хийсэн. Олсон мөнгөө эцэг эхдээ авчираад мөн дүүдээ нууцаар амттай юм авч өгөөд хуваагаад иддэг байлаа. Эгч минь харин жаахан зальтай, АШУИС-д эмчээр сурдаг байв.  Намайг цалингаа авах үед эгээгийн дүү, аниан дүү гээд тав гурван цаас авчихаад мөнгөгүй үед загнаж зандардаг олон ааштай хүн байсан юм. Гэхдээ би одоо бүгдийг маш ихээр санадаг намайг маш их загнаж зэмлэж хатуу ханддаг ч гэсэн тэд минь миний л гэр бүл юм гэдгийг харийн шоронд суухдаа ийнхүү захидал болгон бичиж суухдаа би мэдэрч байна. 

Тиймээ би тэдэнд дургүй байсан. Буруу замаар будаа тээж бусдын үгэнд автаж хил давж бараа хулгайлан монголд нутагтаа очиход ээж минь намайг загнаж маш их хорьж байхад нь би өөрийгөө том хүн болчихсон та нарт дахиж дээрэлхүүлж харааж зүхүүлэхгүй хэмээн том дугарсаар гарч явсан минь хамгийн том алдаа байсныг би мэдээгүй юм….. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

ЭРДЭНЭЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!