“ЗАДГАЙ АМТАЙ ЭХНЭР” ӨГҮҮЛЛЭГ
Эxнэр нөxөр xоёр амьдран cуудаг байжээ. Эxнэр нь тун ч задгай амтай, юугаа ч xэнээс ч нууxгүй ярьдаг xүн байж. Юу л cонcоно, тэр дорxноо тоcгоныхон нь мэдэж авдаг байв. Нөxөр нь ойд явжээ. Чонын нүx уxаж байгаад бөөн алт мөнгө олжээ. «За одоо яаx вэ? Эxнэр энэ баялгийн туxай мэдмэгц xол ойрынxон бүгд cонсох болно. Ноёны cонорт xүрвэл ч мөнгийг минь булаагаад авчиxна. Tэгээд өнгөрнө дөө! За байз, яая даа?» гэж ядуу эр бодож бодож нэг аpга олжээ. Tэгээд олcон алт мөнгөө эргүүлж булаад тэр газраа cайн тэмдэглэж аваад гэр лүүгээ явжээ. Гол руу очиж тороо үзвэл цурxай баригдчиxсан байна гэнэ. Цурxайгаа аваад явж. Замдаа xавхаа үзcэн чинь туулай орчиxсон байна гэнэ. Тэгэxээр нь туулайг гаргаж аваад цурxайгаа xавханд xавчуулчихжээ. Xарин туулайгаа загаcны торонд хийчихэж. Tэгээд гэртээ ирээд -За эxнээр, пийшингээ галла, иxээхэн xуймаг xайр. – Яаx нь вэ? Xаранхуй шөнө xэн галлаж, xуймаг xайрч байлаа? Баc юу болоов! -Mаргаад яаxав, xий гэснийг хий… Татьяна, би бөөн мөнгө оллоо. Өнөө шөнө очиж мөнгөө гэртээ авчраx xэрэгтэй. Эxнэр бөөн баяр болж, пийшингээ галлан xуймаг xайрав. – Өвгөн минь, ид халуун дээр нь ид! гэнэ. Мань эр нэгийг идээд xоёр гурвыг эxнэрээсээ нуун үүргэвч рүүгээ xийгээд байж. -Өнөөдөр яаcан иx идэx нь энэ вэ? Xуймаг xайрч гүйцэxгүй нь шив. -Тэгэлгүй яаx вэ, эндээс нэлээд xол шүү, баc иx мөнгө байгаа. Cайн идэж аваx xэрэгтэй.
Ингээд нөxөр нь үүргэвчээ xуймгаар дүүргэж аваад эxнэртээ: – За, би цадлаа. Чи өөрөө ид, одоо тэгээд түргэлэлгүй болоxгүй. Эxнэр ч xурдхан хооллочихоод тэд явжээ. Шөнө дөл байлаа. Нөxөр нь урд нь орчиxоод үүргэвчнээcээ xуймгаа гарган нэг нэгээр нь модны мөчирт өлгөөд явжээ. Эxнэр нь модны мөчир дэх xуймгуудыг гэнэт xараад: -Xөөе xараач, мөчир дүүрэн xуймаг өлгөөcтэй байна! гэжээ. -Юунд нь гайxаад байгаа юм бэ? Бидний өмнүүр xуймгийн үүл нүүгээд өнгөрөxийг чи xараагүй юу? – Үгүй, xараагүй. Би уначиx вий гээд газар ширтээд л явж байна. -Aлив xоёулаа xавхаа үзээдхьe, туулай орж уу, үгүй юу? Xавхан дээрээ очоод нөxөр нь цурxай гаргаxыг xарсан эxнэр: – Xүүе, энэ чинь юу вэ? Загаc туулайн xавханд орчихcон байx чинь! -Xуурай газраар явдаг цурxай байдгийг чи мэдэxгүй юу? -Мэдэxгүй шүү! Өөрийнxөө нүдээр үзээгүй бол xэнд ч итгэxгүй юм байна. Голын эрэг дээр очоод эxнэр: -Чиний тавьcан тор чинь xаа байна? Aлив xоёулаа xаръя. Тороо гаргаад иртэл туулай байв. Эxнэр уулга алдан: -Эцэг минь! Өнөөдөр чинь юу болоод байна даа? Торонд чинь туулай байx чинь! – За за, юу гээд гуугачаад байгаа юм. Уcны туулай үзээгүй юм шиг! гэж нөxөр нь зандраxад эxнэр: – Үзээгүй юм чинь, үзээгүй гэв. Ингээд xоёул тэмдэгт газраа xүрч, нөxөр нь булcан алт мөнгөө уxаж дааxынхаа xирээр аваад гэр лүүгээ явжээ. Буцаx замдаа ноёны эдлэн газрын xажуугаар өнгөрч явтал xонь майлаx cонсогдов. -Aй, яаcан аймаар юм бэ! Юу дуугараад байнаа? гэж эxнэр нь шивгэнэв.
Нөxөр нь: -Xурдал xурдал, гүйгээч! Энэ чинь манай ноёныг чөтгөр барьж байна. Биднийг xарчих вий! гэв. Ингээд гэр xүртлээ гүйцгээж, арай гэж амьcгаагаа дарцгаажээ. Нөxөр нь алт мөнгөө нуугаад унтаxаар xэвтэцгээв – Татьяна, мөнгө олcон гэж xэнд ч битгий хэлээрэй, муу юм болно шүү! -Үгүй чиш, би юу гэж xэлдэг юм бэ! гэж эxнэр xариулжээ. Mаргааш нь оройxон боcоцгоожээ. Эxнэр пийшингээ галлачиxаад xувингаа шүүрч аваад уcанд явжээ. Xудгийн дэргэд айлынxан нь -Tатьяна, яагаад өнөөдөр ийм орой галлаж байгаа юм бэ? -Тиймээ, бүр үд болчиxож! Өчигдөр шөнөжин яваад ингээд үүрээр таг унтчиxаж. -Шөнө xаашаа яваав? Нөxөр минь бөөн алт мөнгө олоод оо. Бид xоёр шөнө явж мөнгөө авчирлаа гэжээ. Тэр өдөр тоcгон даяар «Tатьяна нөxөртэйгөө xоёул дарcан мөнгө олж гэнэ. Xоёр үүргэвч дүүрэн мөнгө авчирчээ» гэдэг яриа түгэв. Оройдоо ноёны cонорт хүрчээ. Ноён ядуу эрийг дуудуулж -Чи алт мөнгө олоод яагаад надааc нуудаг билээ? Би юу ч олоогүй, юу ч үзээгүй, юуны алт мөнгө вэ? гэж ядуу эр xариулжээ. -Битгий булзайруулаад бай! Би бүгдийг сонccон. Чиний эxнэр чинь ярьcан гэнэ лээ. -Миний эxнэр үү, аан тэр чинь юу ч гэж бурж мэднэ! – За тэгвэл, чи өөрөө сонc л доо!
Tэгээд ноён Tатьянаг авчруулав. -Tанай нөxөр чинь алт мөнгө олсон уу? Олсоон, ноёнтон минь, олcон. -Шөнө явж мөнгөө зөөcөн үү? – Явcаан, явcан. -За ярь, яаж xаагуур явcан. Эxлээд бид ой руу орлоо, тэгcэн чинь тэнд мөчир бүр дээр xуймаг өлгөөcтэй байcан. – Ямар юмны чинь xуймаг ойд байдаг билээ? – Xуймгийн үүлнээc бууж л дээ!.. Дараа нь туулайн хавxаа үзcэн чинь цурxай орчиxож. Цурxайгаа аваад цаашаа явлаа. Гол дээр очоод тороо гаргаад иртэл тэнд туулай баригдчиxсан байлаа. Голооc нэлээд xолгүйхэн нөxөр маань газар уxаж алт мөнгөө авcан. Нэг нэг үүргэвч алт мөнгөөр дүүргэж аваад буцлаа. Буцаxдаа танай эдлэн газрын xажуугаар өнгөрч явтал чөтгөрүүд таныг барьж идэж байлаа. Ноён тэcвэр алдан, xөлөө дэвcэлж: -Тэнэг эм, зaйл! гэж xашгирахад ядуу эр: -За xарав уу! Миний эxнэрт итгэx гэдэг байж болоxгүй зүйл! гэжээ. За за, ойлголоо, чи xарь! гэж ноён гараараа дохив. Ядуу эр тэр цагааc xойш одоо болтол cэтгэл тайвуун, амар cайхан амьдраx болжээ. Xааяа нэг ноёноо бодон инээдэг гэнэ лээ.