“ЖИРЭМСЭН VEД НЬ ЭХНЭРЭЭ БИТГИЙ ГОМДОО, НАСААРАА МАРТДАГГҮЙ ЮМ”
“ЖИРЭМСЭН VEД НЬ ЭХНЭРЭЭ БИТГИЙ ГОМДОО, НАСААРАА МАРТДАГГҮЙ ЮМ”
Төрөөд хоёр хонож байгаа гэх бүсгүй хүүхдээ ч xөхүүлэхгүй өдөржингөө л уйлаад суух юм нөхөр нь хоол цай авч ирэх ч хоолоо идэлгүй нөхөртэйгээ ч үг дугарсангүй.
Хүүхэд нь уйлаад л хамт байгаа хүмүүс нь хүүхдээ xөхүүлээч уйлаад байна аваач хүүхэд зовоогоод гэж загинасан ч сонссон шинжгүй л байлаа.
Хамт төрсөн нэг эмэгтэй арга ядахдаа хүүхдээ xөхүүл наад хүүхэд чинь ээрээд үxэх нь гээд тэр бүсгүйн халатыг ярж хүчээр шахуу хүүхдийг нь xөхүүллээ.
Хүүхдийг нь хөлс гоожоод хөөрхөн xөхөж байлаа харин ээж нь уйлав. Миний дүү яасан юм бэ гэж тэр эгч аяархан аргадах янзтай асуутал нөхөр маань намайг жирэмсэн байхад өөр хүнтэй болчихсон.
Энэ хоол ундыг тэр хүүхэн нь хийж өгсөн гээд сэтгэлийнхээ гүндэхийг хэлэв тэнд байсан хүмүүс бүгд чимээгүй болов.
Бүгд л юу гэж хэлэхээ мэдэхгүй дагаж уйлахаас өөрийг хийж чадсангүй. Тэр бүсгүй маргааш нь эмнэлэгээс гарсан харин нөхөр нь тосож авав.
Бүсгүй уйлаад чиний хүүхэд чи өсгө тэр эмэгтэй чинь намайг жирэмсэн гэж мэддэг хэрнээ чамтай явалдсан биздээ тийм болохоор та хоёр өсгө гэж хэлээд хүүгээ өгөөд өөрөө яваад өгөв.
Нөхөр нь араас нь хашгирч байх юм хүүхдээ орхиж явдаг чамайг ямар эх хүн гэх юм гэж хэлэх нь сонсогдов. Бүсгүй гэртээ ирээд нөхрөө нөгөө бүсгүй дээрээ очсон байхдаа гэж гашуудаж уйлж суулаа.
Тэр хүүхдээ нөхөртөө өгч явуулсан нь нэг учиртай байж тэр aмиa xopлох бодолтой байлаа. Бүсгүй “Уучлаарай миний хүү” гэх гуравхан үг бичээд нойpны эм маш их хэмжээгээр уусан байлаа.
Эмээ уугаад мaнapаад яг унтах гэж байтал хүүхдийн уйлах чимээ сонсогдож xөx нь ивлэж сүү нь гоожиж байгааг мэдэрч гэнэ. Яг тэр мөчид нөхөр нь хүүтэйгээ ирсэн нь маш том аз байлаа.
Нөхөр нь бүсгүйг хараад шууд л түргэн дуудаж ходоодыг нь угаалгасан нь түүний амийг аварсан юм. Бүсгүйг сэргэхэд нь нөхөр бүлцийтэл уйлчихсан намайг уучил уучил гэж байнга давтан хэлж байлаа.
Бүсгүй түүнийг уучилж хамт жаргалтай амьдарч байгаа ч урьдынх шигээ итгэж чадахгүй гэдгийг хэн хэн нь ойлгож байсан. Гэхдээ ахиж нөхөр нь хуураагүй бас өмнөхөөсөө илүү их хайрлах болсон.
Эхнэрээ жирэмсэн үед нь битгий гомдоо насаараа хадгалагддаг гомдол шүү. Удмыг чинь залгах гэж үрийг чинь тээж яваа жирэмсэн гэргийгээ битгий гомдоо битгий хуур.