“ЖИРЭМСЭН БОЛООД ЭЦЭГ НЬ ХЭН ЮМ ГЭЭД АСУУХААР НЬ VXЧИXCЭH ГЭЭД ХЭЛЧИХСЭЭН…”
“ЖИРЭМСЭН БОЛООД ЭЦЭГ НЬ ХЭН ЮМ ГЭЭД АСУУХААР НЬ VXЧИXCЭH ГЭЭД ХЭЛЧИХСЭЭН…”
Би нөхөр, охиныхоо хамт амьдардаг 22 настай эмэгтэй. 20-тойдоо ээж болж хорвоогийн сайхан бүхнийг мэдэрсэн. Миний хань надаас зургаан насаар ах мундаг залуу бий. Бүх амьдралаа бид хоёртоо л зориулсан хүн байдаг юм. Бид хоёрын хувьд үерхээд жил гаран болоод миний тэсвэргүй, ууртай зангаас болоод салсан юм л даа.
Салаад би нэг хэсэгтээ л хичээл хичээл гээд тун завгүй гүйлээ. Нэг мэдсэн сарын тэмдэг маань залрах ёстой хугацаанаасаа 14 хоногоор хоцорчихож за ингээд л дотор харанхуйлаад явчихсан. Тест аваад үзлээ хоёр зураас тухайн үед баярлаад байгаа ч юм шиг айгаад байгаа ч юм шиг сонин байсан. Баттай болгох гээд эход харууллаа тэгсэн за баяр хүргэе ээж болжээ л гэж байна.
Тэгээд л эмнэлэгээс гараад алхаж байхдаа найз залуудаа хэлэх үү болих уу гэж нилээн бодоод заза тас нууя нэгэнт салчихаад би жирэмсэн гэвэл итгэхгүй биз гэж бодоод өнгөрлөө. Аав ээжээсээ ч нуусан. Өрх дээрээ очоод дэвтрээ нээлгэчихээд хичээлээ таслаад хяналтандаа орчихлоо, хяналтанд ороод явж байхдаа эхнэр нөхрүүдийг хараад гол зураад л суудаг байлаа.
Тэгээд 3 сар өнгөрлөө би ч аав ээж хамаатан найз нөхдөөсөө тас нуусан хэвээрээ даруулга зүүгээд л гүйгээд байдаг байлаа. Нэг өдөр чи ээжээсээ юм нуугаагүй биз гээд ээж асууж байна үгүй яасан гэсэн биений юм чинь хэзээ ирсэн бэ гэж байна. Тэгсэн би шууд л уйлчихсан эцэг нь байгаа юу л гэж байна байхгүй ээ л гэсэн тэгээд аавыг дуудаад охин чинь жирэмсэн болсон байна гээд хэлсэн. Би бүр айгаад сууж байсан чинь аав минь нүдэндээ нулимстай ирээд үнсээд л аав нь өвөө болж байгаа юм байна гэдэг юм.
Ингээд гэрийхнээсээ нуух хэрэггүй болсон. Энэ явдлаас долоо хоногийн дараа дэлгүүр хэсэж яваад найз залуутайгаа таарваа. Хараагүй юм шиг өнгөрөх гэсэн хүүе сайн уу л гээд хүрээд ирлээ. Өө сайн сайн уу гээд жаахан юм яриад зогссон чинь чиний гэдэс яагаад бондойчхоов юм гэж байна. Өө би жирэмсэншдээ гээд хэлчихлээ.
Өө тиймүү хүнтэй сууж байгаа юм уу, ямар хурдан юм хоёулаа салаад хэдхэн сар л болж байнашдээ л гэж байна. Харин тиймээ хэдэн сарын өмнө эцэг нь vxчихсэн гээд л аваад хаясан, айн гээд сонин болохоор нь заза найз нь явлаа дараа таарна биз гээд явсан. Дөрөв хоногийн дараа фейсбүүкд минь найзын хүсэлт ирж байна харсан чинь найз залуу маань намайг блокоосоо гаргаад хүсэлт явуулжээ.
Би ч авсангүй хэд хонуулчихлаа, чат ирж байна уншсан чинь найз залуу маань хоёулаа сайхан амьдарнаа гээд бичиж, би нүдэндээ ч итгээгүй дахин дахин уншаад л. Тэгээд утас дугараад авсан чинь уучлаарай би амилчихлаа хорвоод мэндлэх үр та хоёрынхоо төлөө хичээнээ гэж байна.
Тэгээд уулзаж ярилцаад аав ээжтэй минь танилцахаар болоод би гэртээ ирээд ээждээ бүх үнэнээ хэллээ тэгсэн ээж маань ухаантай залуу байна. Ээж аав чи бид хоёрын салж нийлсэнийг мэдээгүй л гээд хэлчих, бид хоёроос санаа нь зовно гээд. Гэхдээ аавд бол айгаад эцэггүй гэж хэлээгүй байсан юм л даа.
Тэгээд л хоёр талын гэр бүлтэйгээ танилцсан даа. Таван сартай ургийн гaжигаа харуулах гээд эход харуулах гээд цуг явлаа. Эходоо ч харууллаа тэр хүний нүдэнд нулимс цийлэгнэж байсан гарч ирээд намайг тэврээд үнсээд юм ч хэлж чадахгүй хоолой нь чичрээд надад бүх л бүтэн ертөнц атгуулсанд баярлалаа хайрыгаа уучлаарай л гээд байсан.
Би ч төрлөө, бид гурав манайд амьдарсан би төгсөх курс. Аав маань хүүхдийг минь хараад ээж нөхөр хоёр ажилдаа би хичээл дадлага гээд л завгүй. Нөхөр ажлаа тараад шууд гэрлүү заримдаа надад хоол унд авчирж өгчихөөд явна.
Нэг мэдэхэд би ч төгсөх дөхөөд шалгалтаа дуусгачихаад гурвуулаа тусдаа гарах гээд байр хайсан. Хайгаад долоо ч хоноогүй байраа олоод банктайгаа очиж уулзсан 8 хувийн зээл санхүүжилтгүй хаагдсан гэж байна. Гэхдээ бүх бичиг баримтаа бүрдүүлээд таньдаг эдийн засагчдаа аваачаад өгчихсөн.
Хэдхэн хоногийн дараа нөхөр ажлаасаа хөл нь газар хүрэхгүй шахуу гүйж орж хайраа банкнаас ярьсан гээд бид хоёр бөөн баяр. Би ч хонхны баяр энэ тэр бэлдээд нөхөр банкаар гүйгээд л би ч бүр сургуулиа төгсчлөө. Хонхны баяр дээр аав ээж нөхөр гурав минь надад байрны түлхүүртэй ирсэн дээ. Баяр дээр баяр нэмээд гэр оронтой болоод дэндүү жаргалтай байсан. Охиныхоо төрсөн өдрөөс өмнө байрандаа орно гээд аягүй хурдан орсон.
Хэрвээ би тийм шийдэмгий алхам хийгээгүй бол ийм сайхан хань бас охиноо өөр хэн нэгэнд алдах байсан байхдаа хэдийгээр хэдэн сар ганцаараа яанаа аав ээждээ тус болох биш эцэггүй хүүхэд төрүүлж дахиад л аав ээжээсээ авч амьдрах нь гээд уйлж хоносон гурван сар минь намайг шалгасан шалгуур байсан юм шиг байна лээ. Одоо бол миний хань хамгийн сайн аав, нөхөр бас хүргэн та нартаа гэж хэлэхэд хэвлийдээ бүрэлдэж буй бүхэл бүтэн амийг ycтгах гэж битгий яараарай.