“ЖИРЭМСЭН БАЙХДАА HӨXӨP ГЭХ АДГУУСЫH ГАРТ AMЬ TABЬCAH” – АЙМХАЙ ХҮМҮҮС БҮҮ УНШ

“БИ АМЬД” – НИЙТЛЭГЧ БЭРГЭТЭЙ

Бүүдгэр хорвоогийн гэрэлгүй дүнсгэр гэр хорооллын гудамж аниргүй бөгөөд чимээгүй үргэлжлэнэ. Өнгө өнгийн будгаар будсан төмөр хаалгууд тэр олон айлыг зааглах модон болон блок нь хашаанууд, тэр дундаас ногоон өнгийн төмөр хаалгатай хаалган дээрээ гурван цагаан гүн зураастай энэ модон хашааны дотор нуугдах тоосгон байшин нууцаа хэнд ч тайлахгүй гэсэн шиг сүндэрлэн оршино.

Энэ байшин энд сүндэрлэн босоод нэгэнт 14 жилийн урт хугацааны он тоололд өнгө нь гандаж дээврийн төмрийн будаг нь хууларч зэвхий сааралтсан төмөр л үлджээ. Байшин дотор хөлийн чимээнээр модон шал чийхарч дугарна.

Үе үехэн бүсгүй хүний гиншин уйлах дуу сонсогдох боловч байшингийн хаана нь дугарсан нь үл мэдэгдэх учир халуун хөнжилдөө хэвтэн буй хүмүүсийн айдсыг төрүүлж дотрыг хуу татах мэт сонсдоно. Гантулгын гэр бүл энэ байшинд ирээд гурван сар орчмын хугацааг элээж буй билээ.

Гантулга эхнэр Заяагаа цалингийн зээл авахуулж үлдсэн мөнгийг лизингээр төлөхөөр худалдан авсан билээ. Анх нүүж ирэхдээ аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байсан нь уншигч таньд ч тодорхой биз хоёр охиноо дагуулж зургаан жил гаруй хөлсний хашаанд 5 ханатай эсгий гэр барьж эздэд нь хөөгдөн, туугдаж байсан амьдрал минь дууслаа гэж санаа амарсаных биз дээ хөөрхий.

Хүсэн хүлээж, чармайн зүтгэж байж авсан хашаа байшин нь ийм байна гэж хэн төсөөлөх билээ. Мөнгө муутай өдөр хоногоо аргацаан туулж яваа ирээдүйн залуусын нэг нь Гантулга юм. Сүүлийн үед хоёр охин нь ээлжлэн өвдөж эмнэлэгээс салахаа ч байлаа.

Гантулга ямарваа нэгэн шашин шүтдэггүй ч ойрд ганц мэддэг ум мани бадми хум гэх маанийг амны уншлага болголоо. Тэгээд ч тусыг эс олов. Заяа нэг л зүйл болохгүй байгааг мэдээд ээж, аавдаа хэлэхэд өндөр настай ээж нь таягаа тулан маажигнан байж ганданд очиж ном уншуулж ч үзлээ.

Зурхайчид үзүүлэхэд газар хүндэдсэн байна. Энэ арцаар ариул, хоёр хүүхдийг рашаанаар ариул хэмээн бас жижигхэн вакусны бор шилэнд шар өнгийн ус хийж өглөө. Заяа эр нөхрөөсөө нууцаар хоёр хүүхдээ рашаанаар ариулж, хашаа болон байшиндаа арц унгасгаж зурхайчын бичиж өгсөн хэдэн үгийг хичээнгүйлэн хэл ам нь зууралдан уншсан ч өнөөх л урдын зүйл хэвээр л байсан юм.

Эр хүн л болсон хойно Гантулга дотроо нэгэн зүйлийг бодож сайн үздэг, хардаг гэх хүнийг найз нөхөд, ах дүү нараасаа чимээгүйхэн сурагласаар л байв. Гантулгын авга эгч үглээ Цэрмаа эгч түүнийг сонсоод надад нэг сайн хүн байгаа. Чи тэр хүн дээр очвол яасан юм хэмээгээд хүчээр шахуу дагуулан явлаа.

Өнөөх л бидний сайн мэдэх гэр хорооллын үнс, шороо бужигнасан гудмаар дагуулан явахдаа өнөөх хүнийхээ ид шидийг гайхаж биширсэн тухайгаа ярьсаар ногоон өнгийн төмөр хаалганы гадна ирээд аажуухан гараараа нүдэв.

Гантулга хашааны төмөр хаалгыг анзаархад хаалганы хоёр бүдүүн модон баганаас хар цагаан өнгийн хоёр дарцаг хийсэх бөгөөд түүн дээр нь хас тэмдэг оёотой байх нь жирийн нэгэн айл биш гэдгийг илтгэнэ.

Гэрээс нэгэн хүү гарч ирж хаалга онгойлгоход Цэрмаа авгай аав нь байгаа юу миний хүү хэмээн их элгэмсэг дотно мэнд мэдлээ. Хүү ч цовоо сэргэлэн гэгч нь аав байгаа унтаж байна гэсээр гэрлүү өнөөх хоёрыг дагуулан хурдан хурдан алхасаар оров.

Эхнэр нь бололтой бүсгүй сайн байцгаана уу? дээшээ суу хэмээн сандал тавин өгч цааш эргэн хоёр цагаан шаазан аяга гаргаж халуун савнаас цай хийж өгөв. Цэрмаа -Танай хүн унтаж байгаа юмуу? Эхнэр -Тиймээ урд шөнө нэлээд том үйлэнд яваад нэлээд ядарч ирлээ. Өглөөнөөс хойш босолгүй унтсаар л байна.

Цэрмаа -Өө тийм юм болоо юу? Бид хоёр буруу үедээ ирж үү дээ хэмээн санаа нь зовонгуй асуув. Эхнэр ч зүгээр дээ. Би сэрээгээдэхье гэсээр нөхөрлүүгээ очиж аажуухан хөгшөөн сэрээрэй хүн ирлээ. Миний хөгшөөн сэрээрэй хүн ирлээ гэж хоёр дахин дуудлаа. Нөхөр нь нэлээд дургүй байгаа болов уу? аль эсвэл нойроо харамласан болов уу? аажуухан гэгч өндийн босоод суниалаа.

Нойрноосоо бүрэн сэргэлгүй ирсэн хоёр хүнийг онийн ээлжлэн хараад Гантулга дээр харц нь тогтчихов. Түүний нүд бие сэтгэлийн нэвтлэх мэт харсан нь үнэхээр гайхалтай гэмээр мөртлөө айдас төрмөөр санагдана. Нэлээд ажиж суусан өнөөх залуу нойр нь сэргэсэн бололтой юу ч дугаралгүй хажуугаар нь зөрж эхнэрдээ нэлээд хатуу зүйлтэй учирхан дээ гэсээр гэрээс гарлаа.

Цаг юу юугүй урсан өнгөрч нэг л мэдэхнээ өнөөх залуу бөөгийн хуяг, хөдрөгөө өмсөж зогссон бөгөөд Гантулгын нүдэнд сүр бараа ихтэй аварга хүн шиг харагдлаа. Үнэхээр сүрдмээр харагдсаныг нуух юун. Хэнгэргийн чимээ аажуухан бөгөөд удаанаар дугарч цохин дэлдэх тусам улам бүр хүчтэй бөгөөд чангарлаа.

Түүний хэнгэргээ дэлдэх бүрт хэнгэргийн араас аялгуулан дуулах нь сонсдоно. Тэр дууг сонсвоос. Хажуунаас нь хараад үзвэл Ханан хээтэй самгалдай Хажуунаас нь хараагүй хүнд бол Хад чулуутай гэх л байхдаа. Дэргэдээс нь харах юм бол Дэгжин хээтэй самгалдай Дэргэдээс нь хараагүй хүнд бол Дэрс чулуутай гэх л байхдаа.

Хэн хүн сонсоход уяран хайлах ид шидийн гэмээр ийм л сайхан аялгуулаг дуу оршивоо. Гантулга нэг л мэдэхэд сүр бараа ихтэй ирсэн онгодын өмнө сөхрөн суусан бөгөөд өөрийн байшиндаа болж байгаа зүйлсийг асууж лавлан суулаа. Өвгөн онгод -Хар ухаан богино хөвүүн минь Хаа тааралдсан болгоноо авдаггүй Хазалж тасласнаа хүлхдэггүй Хазайж унасныг өвөрлөдөггүй л юм даа.

Гантулга энэ үгнээс юуг ч эс ойлгов. Ойлгосон зүйл нь ганцхан буруу зүйл авсан гэдгийг л ойлголоо. Даруй өвгөн манийг хөвүүн чи өөрийн хот хороондоо аваачаад аль хэмээн сүртэй бөгөөд догшин дугаравч цаанаа хайрласан өвгөн хүний өнгө аяс үгнээс нь сонсдов. Гантулга, Цэрмаа хоёр бэлдэх зүйлсийг нэг бүрчлэн цагаан цаасан дээр хараар тодоос тод бичиж аваад баярлалаа хэмээсээр гарч явжээ.

Маргааш орой боллоо… Өнөөх бүүдийсэн халуун дулаан уур амьсгал үгүй мэт байшинд хоёр үл таних хүн зочилсон бөгөөд эрэгтэйн эсгийгээр урлан эсгэж даавуугаар чамбай гэгч нь оёж бүрсэн бөөрөнхий зүйл тэвэрсээр орж иржээ.

Өнөөх хоёр гийчин гэрийн эзэдтэй мэнд мэдэж ярилцаж суугаад зайран хашаанд түүдэг асаа, гэрт гал түл бусад бэлдсэн зүйлсээ энд тавьчих гэсээр өнөөх л сүр бараа ихтэй хуяг, хөдрөгөө өмслөө. Энэ хуяг үнэхээр улаачаа сүр бараа ихтэй хэнд ч, юунд ч үл дийлдэх хөвчийн эзэн шиг харагдуулна.

Энэ өдөр бас нэгэн гийчин байсан нь үглээ Цэрмаа гуай гэрийн эзэдтэй хань болохоор ирсэн байлаа. Төд удалгүй хэнгэргийн чимээ тоосгон байшинд цуурайтан дугарна. Харин энэ удаад өнөөх сайхан Самгалдайг дуулсангүй ямарваа нэгэн зүйлийг загнаж сандрах мэт үглэсээр.

Хар лус тэнгэр минь Хамгаалж ивгээх тэнгэр минь Хаяа хатавчинд хорогдогчид Хамаг амьтныг зовоогсод Үйлтэн харын үйлтэнгүүд Үгний хатууд гээгдэгсэд Цаг цагийн хорогдогсод Цагаан хар дээлтэнгүүд Хатуу үйлийн завсараас Хамаг амьтдын сүрээр Мөнх тэнгэрийн тамгалагаагаар Мянган үйлийн хүчээр Чамайг би хөө Чамайг би буцаая Шөөг Шөөг Шөөг Шөөг Шөөг Шөөг…

Өвгөн онгод ихэд ууртай ирсэн бөгөөд хэнгэрэг, хэцээ цоо цохих нь уу л гэлтэй догширон нүднэ. Харин мөнх тэнгэрийн онгодын өмнө сүүмэлзэх харцтай, цагаан нимгэн тэрлэг нөмөрсөн юм болов уу? гэмээр харагдах зэвхий цайсан арьстай бүсгүйн сүнс эмээн сууна. Бүсгүй сүнс -Өвөө та намайг эндээс юунд намайг хөөнө вэ? Би энэ л байшинд хүний хань болж охиноо халуун хэвлийдээ тээсэн юм шүү дээ.

Та намайг өршөөгөөч дээ. Битгий намайг хөөгөөч. Би энэ хүмүүст ямар ч муу зүйл хийгээгүй юм шүү дээ. Өршөөгөөч. Өвгөн онгод -Охин чамд би хатуурхаж уурласандаа ингэсэнгүй. Чамайг би амар тайван амгалан газар буцаах гэсэн юм. Чи надтай яв. Би чамайг өөрийн охин мэт хайрлан дэргэдээ байлгая. Чи зөвшөөрөх үү? Тэгье хэмээвэл өвгөн онгод би хөтлөөд явья.

Эс үгүй хэмээвээс ширүүлэн үйл хийж буцах замгүй, буух биегүй болгож орхино. Охин чи юу хүссэнээ хэлж ярь. Бүсгүй сүнс -Би охиноо халуун хэвлийдээ тээж байхдаа нөхөр гэх тэр ад чөтгөр мэт хүний гарт хоёул aмь тaвьсан юм. Би зөвхөн тэр адын сувд мэт охиноо л тээж байсан юм өвөө. Тэгтэл бaнзaлдаж яваад хүний хүүхэд тээж ирлээ хэмээн өдөр нь энэ байшинд түгжин орхиж оройд ирж зoддог байсан.

Энэ үгийг хэлэхэд бүсгүйн нүд час улааж муухай чарлалаа. Энэ хорвоод байх сүүлчийн орой намайг өнөөх өдрүүд шиг л зoдсон. Миний охин энэ хар гайт, хатуу ширүүн, энэрэнгүй орчлонд надад хэзээ ч харагдаагүй. Би цyc алдан улаан цycандаа хутгалдан байхад тэр хүн надад туслаагүй. Тэгэхэд миний бие дотор хамт байсан охин минь надаас зугтах мэт хаашаа ч юм бэ нисээд л алга болсон.

Би охиноо хайгаад л байгаа тэгэхдээ олдохгүй юм. Өвгөн онгод -Тийм бол чи энэ хүмүүсийн хоёр охиныг яагаад ээрээд байгаа юм. Чиний охин биш шүү дээ. Бүсгүй сүнс -Би энэ охидоор л сэтгэлээ тайтгаруулан өөрийгөө амьд мэт мэдэрдэг. Өвгөн онгод -Охин чи энэ хорвоод үгүй. Чи тaлийгч болсон. Бүсгүй сүнс -Үгүй би амьд.

Тийм ч учир би тэр ад дон шүглэсэн эрийг улаан цycанд нь булхуулан өшөөгөө авч чадсан тэр харин миний мэдэхгүй газар байгаа хэмээн тас тас хөхөрлөө. Энэ үед байшинд дотор эвгүйцэм муухай авиа гарч хүмүүсийн бие арзагнав. Би охиноо л олж аваад халуун энгэртээ нэг ч удаа болов тэвэрмээр байна. Та тэгэж чадах уу?

Өвгөн онгод -Чиний охин энэ хорвоо ертөнцөд дахин охин болж мэндэлсэн шүү дээ. Чи надтай яв. Би чамайг охинтой чинь уулзуулан өгье. Энэ л үгийг сонссон бүсгүй сүнсний нүднээс нулимс асгаран тэгвэл би таныг дагаж явая хэмээсэн билээ. Тэгэхдээ хорвоод он удаан жил гацагсадыг буцаахын тулд онгод бүрт үйл байдаг учир гадаах түүдэг дээр тэнгэрт өргөх өргөлийг өргөжээ.

Энэ үйл явдал 6 цаг гаран болсон юм. Улаач маш их ядарч туйлдан ирсэн бөлгөө. Бүсгүй сүнс өвгөн онгодыг даган яваж мөнх тэнгэрт очсон бөгөөд 9 жилийн дараа өөрийн хэвлийдээ тээсэн охиныхоо дараагийн төрлийнх нь охин болон буцан ирж хорвоод мэндлэх билээ. Тиймээ бүсгүй минь чи амьд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!