MngNews

ЖИН ХАСАХАД ТАНЬ ТУСЛАХ 5 ЖИМС 

Усан үзэм

Усан үзэм нь жингээ хасахад тусалдаг шүүслэг жимс юм. Витамин С, хүнсний эслэгээр баялагаар тул тураах бүтээгдэхүүн хэрэглэж байсан хүмүүсээс ч илүү жингээ хасдаг болох нь судалгаагаар нотлогджээ. Усан үзэм нь инсулины эсэргүүцлийг бууруулж, цусны эргэлтийг сайжруулж, үрэвслийг бууруулдаг байна. Тусдаа усан үзэмний ч дэглэм барьж жингээ хасаж болдог байна. 

Тарвас

Тарвас нь витамин С, хэрэгцээт эрдэс бодисуудаар баялаг бөгөөд усны маш сайн эх үүсвэр юм. Өдөр бүр тарвас хэрэглэснээр жин хасагдаж, цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөхгүй байна. Өдрийн хоолноос 1 цагийн өмнө идвэл хамгийн тохиромжтой. 

Нимбэг 

Эрдэмтэд нимбэгний хальсны ханд нь өөхний исэлдэлтийг нэмэгдүүлснээр биеийн жин, өөх хуримтлагдах чадварыг бууруулдаг болохыг тогтоожээ. Нимбэг нь бэлхүүсний тойрог инсулины эсэргүүцэл, хүний ​​биеийн өөхний хувийг маш сайн бууруулдаг байна. Өглөө нимбэгний шүүс уувал хамгийн тохиромжтой. 

Алим 

Алим эсвэл алимны шүүсийг хэрэглэснээр жин хасдаг болохыг өдөр тутамдаа алим хэрэглэдэг ба огт хэрэглэддэггүй хүмүүстэй харьцуулан судалж тогтоосон байна.  Алим дахь антиоксидант нь өөх тосны хувийг бууруулж улмаар зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулдаг. Өдөрт дор хаяж нэг бүтэн алимыг өглөө эсвэл өдрийн цайны үеээрээ идээрэй.

Киви

Судалгааны дагуу долоо хоногт нэг киви хэрэглэх нь триглицеридын хэмжээг бууруулж, сайн холестерины түвшинг нэмэгдүүлж, инсулины эсэргүүцлийг бууруулдсан байна. Киви нь өөхний эсийн хэмжээг багасгахад тусалдаг ба бие махбод дахь хорт бодисыг гадагшлуулахад тусалж хоол боловсруулах эрхтэн тогтолцоог дэмжиж өгдөг байна. Долоо хоногт дор хаяж нэг ширхэг киви жимс хэрэглээрэй. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!