“ЖИНХЭНЭ ХАЙРЫН ТҮҮХ”
Энэ бол олон жил ханилсан хосуудын түүх юм . Гэрлэлтийн ойн өдөр болгоноор нөхөр нь эхнэртээ улаан сарнайн баглаа бэлэглэдэг уламжлалтай байлаа . Энэ уламжлал нөхрийг нь өөд болтол үргэлжлэв . Олон жил ханилсан хайрт хань нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж эхнэр нь ганцаар үлджээ . Нөхрийнхөө хойдох ажлыг дуусгасан тэр өдрөөс хойш эмэгтэй түүнийгээ санагалзаж өдөр болгон уйлдаг болов . Цаг хугацаа өнгөрсөөр тэдний гэрлэлтийн ойн өдөр иржээ . Эмэгтэй ханиа дурсан гуниглаж суутал хаалганы хонх дуугарлаа . Хаалга нээхэд хэн нэгэн байгаагүй ч хаалганы дэргэд улаан сарнайн баглаа үлдээжээ . Гайхаж догдолсон эмэгтэй хөл дээрээ тогтож үл чадна . Цэцгийн баглаан дотроос нэгэн зурвас олж айсан маягтай уншиж эхлэхэд:
“Хайрт гэргий минь, энэ бүхэн чамайг цочирдуулсан гэдгийг мэдэж байна. Гэхдээ чи минь үргэлж миний түшиг тулгуур, анд нөхөд сайн хань байсан гэдгийг мэдээсэй хэмээн хүсэж байна. Би үхсэн ч чамайг хайрлахаа болино гэсэн үг биш. Хайрт чамдаа аз жаргал хүсье. Үлдсэн амьдралаа аз жаргалтай өнгөрүүлэхийг чамаасаа гуймаар байна . Намайг үргэлж бодож шаналах хэрэггүй . Чамайг хүлээн зөвшөөрнө гэвэл сарнайн баглаа чамд жил бүр ирсээр байх болно . Жил бүрийн энэ өдөр сарнайн баглаа хүргэх гэж цэцэгчин таван удаа очно . Тэгсэн ч чамтай уулзаж чадахгүй болсон тэр үед чи миний дэргэд ирсэн байх биз ээ . Чамайгаа үргэлж хайрлах хайрт хань чинь … ” гэсэн байлаа .
Эмэгтэй хэн нэгэн өөрөөр нь тоглож байна хэмээн бодоод шууд л цэцгийн дэлгүүр рүү залгаж болсон явдлын талаар асуужээ . Цэцэгчин , эмэгтэйд учрыг тайлбарлан ингэж хэлэв . ” Хатагтай таны нөхөр жил бүрийн энэ өдөр манайхаас сарнайн баглаа авдаг байсан юм . Тэгээд намайг нас барсны дараа ч гэсэн жил бүрийн энэ өдөр эхнэрт минь улаан сарнайн баглаа аваачиж өгч байгаарай гэж хэлээд мөнгийг нь хүртэл урьдчилаад төлчихсөн”…
Эмэгтэй арайхийн харилцуураа тавиад биеэ барьж чадалгүй сарнайн баглаагаа тэврэн асгартал уйлжээ.