“ЖИНХЭНЭ НАЙЗ ЧАМАЙГ ЭЭЖ БОЛОХОД ЧАМААС ИХ БАЯРЛАДАГ” БОДИТ АМЬДРАЛААС

“ЖИНХЭНЭ НАЙЗ ЧАМАЙГ ЭЭЖ БОЛОХОД ЧАМААС ИХ БАЯРЛАДАГ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Яг одоо гурван найз бүсгүй нийлж байгаад энэ захиаг бичиж байна. Мэдээж нэг нь бичээд нөгөө хоёр нь хараад байж байна хэхэ. Энэ захиаг гурван хүн нийлж бичсэн учир хэн нэгэнд хэрэг болоосой гэж чин сэтгэлээсээ найдаж байна. За яг голлон бичиж байгаа намайг Нараа гэчие. Бид гурав нийтлэг 3 нэрийг сонгож авлаа. Нараа, Сараа, Навчаа Нараа бол 31 настай нөгөө хоёроосоо хэдэн оймс илүү элээсэн эгчмэд. Сараа, Навчаа хоёр 29 настай. Бидний нөхөрлөл 17-19 жил үргэлжилжээ. Гэхдээ бид ингэж нөхөрлөдөг. Навчаа маань бүтэлгүй, мааш гэнэн цагаахан бас хэтэрхий романтик. Бүтэлгүй хайрын түүхүүдээр нь ном бичсэн ч болох байх. Хүүхэд байхаасаа л Навчаагийн бүтэлгүй дурлалын түүхийг уйдталаа сонсож ирсэн. Үүн дээр хэлэхэд жинхэнэ найз чиний хөгийн санааг ч гайхалтай мэргэн бодлыг ч таслалгүй сонсож чамайг ярьж тайвшрахыг хүлээж сууж чаддаг.

Эсрэгээрээ Навчаа маш халамжтай. Хүүхэд байхаас илүү дэвтэр, илүү гоё үсний боолт ер нь өөрт байгаа бүхнээ бид хоёрт зориулдаг охин байсан. Одоо ч тийм. Навчаа намайг ээж болоход эхний нэг сар бараг манайд амьдарсан шүү. Хүүхдийн даавуу угааж, сүү найруулж бүр миний дотуур хувцасыг угааж өгөөд явж байсан хүн. Жинхэнэ найз чамайг төрөхөд ээж болоход чамаас их баярладаг хүнийг хэлдэг. Тэр цэцэг, шоколад, компод бариад ирж царайгаа харуулдаг хүн биш. Тэр шинэ ээжийн түүхийг маань хамт бичилцсэн манайд орж ирээд хөргөгч нээж үзээд хоол хийгээгүй юм уу гэж хэлээд өөрөө хачин сайхан амттай хоол хийж идчихээд манай гэрт өөрийнхөө хийсэн хоолоор намайг дайлдаг хүнийг хэлдэг. Жинхэнэ найз чиний таргалж байгааг тэвчихгүй. Чи яагаад байгаан бэ? Юу идээд байгаан бэ гээд гудсан завсар нуусан шоколадыг аваад шидэж мэдэх хүн. Харин чамайг найз гэж боддоггүй чиний ирээдүй тийм ч чухал биш хүн чиний таргалах байтугай төрсөний дараах сэтгэл гутрал ч хамаагүй.

Навчаа бол ийм л хүн. Одоо болтол ганц бие байгаа ч ирээдүйд маш сайн ээж болох нь гарцаагүй 18 жилийн нөхөрлөл минь. Сараа бол яг ээж шиг. Надаас уг нь дүү хэрнээ үргэлж надад санаа зовдог. Би Сараагийн хэлсэнээр хүүхэд байхдаа драмын дугуйланд явж Сараа санал болгосноор хэлний дамжаанд явж Сараа хүчээр тулгасан учир бараг Суист шалгалт өгч байлаа. Сараа бол өөрөөсөө илүү найзуудаа гоё ганган, хүчирхэг байлгах дуртай хүн. Намайг үнэхээр буруу шийдвэр гаргах гэж байхад шууд эсэргүүцэж хориглож чаддаг шийдэмгий найз. Жинхэнэ найз алдах гэж байгааг чинь урьдаас мэдсэн бол хориглож зогсоож чаддаг. Харин хуурамч найз өөрөө л мэд гэсэн үгсээр инээмсэглэн хуурамч зөвлөгөө өгдөг. Жинхэнэ найз хайр дурлалтайгаа учирсан ч, хостой болсон ч чамай мартдаггүй, орхидоггүй чамайг хоол ид гээд утсаар залгаад дуудах энгийн хүнийг хэлнэ. Хуурамч найз аз жаргалтай цагтаа чамайг түр зуур мартдаг, чиний хэрэг гарахад эргэж холбоо барьдаг хэрэглээн дээр тулгуурласан найзууд байдаг.

Бидэн гурав хүүхдийн зуслангийн урлагийн үзлэгээс хойш дотно нөхөрлөж өдийг хүртэл нэгнээ орхиогүй чирээд явжээ. Бид гурав анх бид тав байлаа. Тав байхдаа хүүхэд байж. Чиний азтай одтой байхыг харж чаддаггүй, чиний дурласан байхыг ойлгож чаддаггүй, чиний дургүй өнгийг ч мэддэггүй, чамтай хамт ирээдүйгээ харж байгаагүй тийм найз замын дундаас ор сураггүй үлдэж хоцордог. Харин хэзээ ч нэгнийгээ байхгүйгээр төсөөлж чадахгүй үлдсэн хэд нь үүрд зууралдаад л өнгөрнө. Ялангуяа бие давхар болон ээж болсоны дараа чиний жинхэнэ найз тунаж үлдэнэ. Тэгэхдээ цэцэг бариад ирээд явдаг биш чамтай зовлон жаргалаа яриад хөнжил дотроо хамт суугаад чамайг төрсөнийг ч мартаад үхтлээ инээлдээд эсвэл уйлж байгаад харьдаг тийм найз чиний хажууд тунаж үлддэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!