ЖИГҮҮРТЭЙ ЮМ ШИГ ЗАЛУУ НАСНЫ ЖИНХЭНЭ БОЛОВЧ ГЭНЭН ХАЙР
Би одоо 22 настай гэхдээ хайрынхаа түүхийг ярьмаар санагдчлаа. Би анх 79-р сургуульд сурдаг байхдаа ер нь их тийм тэнэг хүүхэд байсанлдаа надад дуртай багш нэг ч байхгүй. Хөдөөнөөс анх ирсэн болоод тэрч юмуу ангийхандаа их дээрэлхүүлдэг ер нь гоожуур байлаалдаа. Тэгээд нэг өдөр уур хүрээд сургуулиа хаясан юм. Ээж аавдаач хэлээгүй тэгсэн нэг өдөр тэд нар минь мэдээд би гэрээ орхиод гарсан. Тэгэхдээ л ээж аав намайг учлаад нэгэн цогцолбор сургуульд оруулсан юм. Тэгээд тэнд ороод би их онц сурсаан маааш их сайн сурсан. Аав ээжийгээ бодоод их хичээдэг байлаа. Тэгэхэд л миний зүрх анх удаа хүнд дурласан юмдаа. Манай ангийн дарга гээд нэг хөөрхөн цагаан охин надаас ХӨӨЕ чи чинь 79-р сургуулиас ирсэн гэлүү гэж асуухад нь ч өөрийн эрхгүй дурлачихаж билээ. Гэхдээ би түүнд хайртай гэж хэлж чадаагүй явсаар байтал 10-р ангид орох жил тэр өөр сургууль уруу шилжээд би өөр анги уруу шилжсэн юм. за энэ ч яахав угаасаа анхны хайр бүтэлгүй гэдэгийн нэг жишээ биз.
Харин 11-р ангид орохын жил би их цоглог хүүхэд болсон байсан их ухаалаг дүртэй гэх юм уу даа нэг тийм номын дүртэй болсон байсан өөрөөч ийм болоод байгаагаа мэдсэн л дээ. Тэгээд ангиасаа өөр анги уруу шилжиж ороод 5 билүү 6 хонож байтал гэнэт миний ХЭНХЭГ зан хөдлөөд номын санд сууж байсанаа сургууль орж үзүүлэн хиймээр санагдаад байхаар нь автуусанд суугаад сургууль дээр ирээд ангийнхаа ар талын ширээн дээр ганцаараа үзүүлэнгээ зураал сууж байтал манай ангийн 2 хүүхэд ороод ирдэг юм байна. Бас нэг манай ангийн атаман охин байсаналдаа. /Их том биетэй/ тэгээд бид 3 нэг юм үзүүлэн хиймэр аядаад сууж байтал нэг охин хаалга шагайгаад хөөе та хэд юу хийж байгаа юм гэдэг юм даа. Хэ хэ. Тэр охин их хөөрхөн том нүдтэй, аягүй нүдэнд дулаахан охин байсанлдаа. Бас тэгээд их цэвэрхэн царайтай. Инээхээрээ их хөөрхөн. Нүд нь бол нээрээ мааш том. Шинээр шилжиж ирсэн болхоор нэрийг нь ч мэддэгүй байв. Тэгээл санаанл оролгүй ХӨӨЕ чи нааш ир энэ үзүүлэнгээс хийлцээд өг гээд. Тэгсэн тэр их дуртай тэгье тэгье би энэ скочийг Орос хэлний багшид өгчөөд ирье гэчээд хэсэг алга болчоод хүрээд ирсэн. Тэгээд тэр надад үзүүлэнг үнэхээр гоё хийж өгсөн хариуд нь би нэг алим өгсөн хэ хэ. шал тэнэг аймаар хэртэй халтар алим. Манай ангийн атаман охин бид 2-ийг холбож шоолоол бид 2 ичээд л байж билээ. Тэгээд үзүүлэнгээ хийчээд сургуулиас гараад явж байтал нөгөө охин бас л гадаа явж байдаг юм. Тэгэхээр нь 2 үрэл байсаныхаа нэгийг өгсөн. Тэгээд маргааш нь анги дээрээ ирсэн чинь. Багш бид 2ийг өрөөнд байгаа цаасуудыг янзал гэдэг даалгавар өгөөд. би аймаар баярлаж байгаа байхгүй юу? Тэгээд би өөрийнхөө тухай түүнд хэлсэнэдээ шүлэг бичих дуртай энэ тэр гээд бас их ном уншдаг ер нь номны ард суух дуртай энэ тэр гэсэн чинь тэр аймаар гоё хүлээж авсан. Тэгээд би түүнд хамт номын сан явахуу гэж асуутал тэр дуртай нь аргагүй тэгье чи харин надтай хамт сүм явахуу гэж билээ. Би тэгье л гэсэн тэгээд бид хамтдаа НАЦАГДОРЖЫН номын сан орсон. Би номын сангаа маш сайн танилцуулсаналдаа. Тэр их баярлаж байсан тэгээд орой нь хамт хотын гудмаар алхасан юм.
Тэгээд нэг мэдхэд л сургууль дээрээ ирсэн байсан. Тэгээд нэг хэдэн өдөр болсон юм өө. Ер нь бол тэгэс энгэс гээд тэгээд бас нэг өдөр хэнхэг зан хөдлөөд нөгөө арын өрөөндөө компьютер дээр сууж байтал тэр бас л хүрээл ирдий. Тэгээд би түүгээр МОНГОЛЫН САЙХАН ОРОН гэдэг шүлгийг бөөн инээдэм болж шивүүлж билээ. Хэргээр буруу бичээл би шоолж иээгээд тэгэхэд аймаар гоё байсан бид 2 бие биенээ аймаар хүсэж байсанлдаа. Тэгээд оройжонгоо баахан инээж инээж бүүр орой сургуулиас гараад явтал тэр маань их гунигтай хараал байсан тэгэхээр нь би гэрт чинь хүргээд өгий гэсэн гэтэл тэр хэрэггүй гэсэн тэгэхээр нь зөрсөөр байгаад хүргэж өгөхөөр болоод БОТАНИКИЙН цэцэрлэг уруу ортол тэр жаахан сууя гэсэн тэгээд бид 2 цэцэрлэгт сууж байхал үнэхээр гоё байсан намрын гоё нар аймаар гоё шингээл халуун биш хүйтэн биш навч хөл дээр минь хөгөлрөөд л миний зүрх аймаар цохилоод тэгээд сууж байтал тэр надаас найз нь чамайг налъя тэгэхүү гэж асуусан бич тэг тэг гэж аяярхан хэлсэн тэгээд тэр миний баруун мөрийг аяархан бас их болгоомжтой налж билээ. Хожим намайг олон хүн налсанч гэлээ тэгэж налж байгаагүй. Тэр налалт бол хүсэлтэй, айдастай бас ичингүйрсэн налалт байсан тэгэээд тэндээсээ бид 2 цэцэрлэгээр алхаж байгаад баахан моднуудын тэнд очсон тэгэхэд нээрээ хорвоо дэлхий зогссон байсандөө. Бид 2 юуныч тухай хамаагүй ярьдаг юуч ярьсан тэр маань инээнэ. Бич бас инээнэ. Нэг нэгэнийгээл гэдэг байсан. Тэгээд орой болоод бүүр шөнө болсон хойно. Бид 2 нээг их овгор шороон дээр суусан юм. Тэгээд өөрийн эрхгүй зүрх дэлбэрэх гээд байхаар нь тэвэрсэн юм. Тэр мааньч гэсэн намайг тэвэрсэн би бараг л өөртөө итгээгүй. Одоо бодхоор бараг л уйлмаар байдий. хамаг бие маань хөндүүр болж билээ. ИМаш эвгүй тэвэрсэн гэвч үнэхээр гоё байсан. Тэгээд тэндээсээ буугаад би өөрөөс нь асууж байгаад гараас нь хөтөлж билээ. Мэдэхгүй анх удаа хүний гараас хөтөлж үзсэн болхоор үнэхээр гоё байсан. Санаанд багтамгүй байсан. Тэгээд хоёулаа бие биенийхээ гараас чангаас чанга атгаад цэцэрлэгээр зөндөө алхасан. наашаач нэг алхаад цаашаач нэг алхаад. Бараг шөнийн 12 болсон байх Тэгээд түүнийгээ гэрт нь хүргэж өгөөд буцаж билээ. маргааш нь хамгийн түрүүнд анги дээрээ иртэл тэр бас ирсэн байв. Надруу мааш ичсэн харцаар харж билээ. Хөөрхөн 2 хацар нь улайчихсан байж билээ.
Тэгээд тэр өдөр бид хоёр бас л бие биенээ бодож өнгөрөөгөөд орой нь бас л нөгөө цэцэрлэгтээ очтол тэр маань надаас ингэж асуусан 2уулаа яаж байгаа билээ гэхээр нь би мэдэхгүй гэв үерхэж байгаамуу гэхээр нь тийм гэж хэлж билээ. Тэгээд яагаад надаас үерхэхүү гэж асуухгүй байгаа юм гэхээр нь би мэдээж зүйлийг асууж яах юм бэ гэж хэлсэн тэр битгий дэмий юм ярь гэж аймаар хөөрхөн хэлхээр нь сандарсандаа ҮЕРХЭХ ҮҮ гэж асуутал тэр маань ТЭГЬЕ гээд толгой дохиж билээ. Тэгээд анх үнссэн маань аймаар инээдтэй манайхаас сургууль уруу ирдэг замын тэнд хэлээ аяархан ам уруу нь хийгээд л авсан үсрээл 3 сек болсон аймаар зөөлхөн тэгээд бас халуухан хэл мэдрэгдсэн. Түүний дараа хэн хэн нь дуугүй болсондоо. Бид 2 -ын хайрын түүх нээрээ ЖИГҮҮРТЭЙ ЮМ ШИГ ЗАЛУУ НАСНЫ ЖИНХЭНЭ БОЛОВЧ ГЭНЭН ХАЙР байсиймдаа. Би тэгэхэд 18 настай тэр маань 16 настай байсан ч бид хоёр ялангуяа тэр маань үнэхээр хэрсүү байсан. За энгээд цааш нь бичихгүйээ…