MngNews

“ЖАРГАЦАН ХҮҮХЭН НЬ БАЙНАА…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЖАРГАЦАН ХҮҮХЭН НЬ БАЙНАА…” БОДИТ АМЬДРАЛААС

МӨНХ МӨРӨН

Манай нөхөр юмыг хурдан сурч нэг байгаа газраа хурдан дасаж тэрнийхээ үр дагаварт бодол санаа шийдвэр нь ч их хурдан хувирдаг хүн. Би нөхрөө байнга загинана энийг ч хийчихгүй тэрийг ч хийчихгүй гээд.

Гэхдээ араас нь үргэлж урамшуулж бяцхан бэлэг өгөх гэх мэтээр баярлуулна. Өнөөдөр орой болзоонд явна тэдэн цагт очно гээд хэлчихээд яг ирэх цагтаа ирэхгүй.

Утас шөрмөсөө ч авахгүй алга болж болж байгаад цагийн дараа ч юм уу хэзээ сүүлд нь залгаад юу ч болоогүй юм шиг “Юу хийж байна ханиа” гээд ярьдаг тийм л дүүрчихсэн гар.

Уурлаад тэнэг мангараар нь дуудаад гэртээ битгий ирээрэй гэж хэлээд тэр дор нь хамаг юмыг нь блоклож хаагаад холбоо барих боломжгүй болгочхоод сууж байхад шал танихгүй дугаараас залгаад

“Хайр битгий таслаарай ТҮЦ-ний утаснаас ярьж байгаа шүү, би романтик байна уу, одоо удахгүй очлоо” гээд таслаад л хамаг уур уцаар арилгаж инээд хөөр тэр дор нь бэлэглэнэ.

За энэ ч яахав хамгийн хачирхалтай бид хоёрын долоон жилийн турш хэрэлдэж байгаа нэг сэдэв байна. Юу вэ гэхээр надтай зөвлөхгүй байж байгаад гэнэт ганцаараа дур мэдээд шийдвэр гаргадаг.

Тэгээд тэрийгээ надаа хэлэхгүй байж байгаад гэнэт л “Би нээрээ ингэхээр болчихсоншдээ” гэж хэлээд л бөөн хэрүүл. Инээдтэй хөгжилтэй ч юм шиг сонин хүн.

Аан тэгээд бас хаана байр авах, ямар машин авах, хэзээ ямар хүмүүстэй уулзалт тохирох, аялалд явах гээд бүх томоохон томоохон шийдвэрийг манай хүн өөрөө мэдээд л гаргачихдаг юм.

Аа би харин ямар хоол идэх хийх, зурагтаар ямар кино эхлүүлэх, ямар үед ямар хувцас өмсөх вэ гэх мэтчилэн жижиг шийдвэрүүдийг дур мэдэж гаргадаг кк.

Тэгсэн хэрнээ намайг “Чи нээрээ энэ амьдралын бүхий л зүйлсийг надтай зөвлөлдөхгүй шийддэг, өөрийнхөө хүссэн бүрийг хийдэг.

Над шиг ингээд эхнэрийнхээ шийдвэрээс зөрдөггүй нөхөр ховор байхаа, чи үнэн жаргацан хүүхэн шүү” гээд пид пад хийтэл инээдэг. Тийм л хэнэггүй хайнга юм шиг мөртлөө түшиг тулгуур нөмөр нөөлөгтэй нөхөртэй жаргацан хүүхэн нь байна даа кк.

Заза жаахан гайхуулчихсан уу хэхэ, хөгжилтэй байх гээд л. Та нарын хувьд асуудлуудаа яаж хэрхэн шийддэг вэ? Над шиг ингээд зөнгөртөөд явж байхад муу тал ер нь байгаа болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!