“ЖАРГАЛТАЙ ЭЭЖ” ӨГҮҮЛЛЭГ

“ЖАРГАЛТАЙ ЭЭЖ” ӨГҮҮЛЛЭГ

НАМХАЙН ТАЙВАНЖАРГАЛ

Амьдралын мөн чанарыг ойлгоогүй явсан Наран бусдад гэм хийчихсэн мэт ийм байдалд хүрчихсэндээ өөрийгөө зэмлэмээр. Хүүхдээ харж хандсангүй гэж бусдад зэмлүүлж суух ээж аав хоёроо өрөвдөөд Наран чимээгүйхэн өрөөндөө ороод зөндөө уйлсан. Ээж аав хоёроос бусад нь түүнийг үл ойлгосон. Харин ойлгохыг үл хүсэж хэрэгт дурласан, тохуурхаж шоглосон харцнаас зугтах болсон нь өөртөө гомдмоор… Нэгэнт сэтгэлээр унасан охиноо зэмлээд хэрэггүй гэдгийг мэдэх ээж нь -Миний охин хүнд хүн илүүддэггүй юм. Аав ээж хоёр нь дэмнээд өсгөөд өгнөө гээд охиноо хайрын харцаар харж Нарангаас дутахгүй бодлогширох нь өрөвдмөөр.. Аав нь дуугүй сууж байгаад гэнэт жинтэй үг хэлдэг нөгөө л зангаараа -За миний охин одоо сургуульдаа яваад хэрэггүй ээ. Аав нь сургууль соёлын ажлыг нь нэг тийш нь болгоё гээд босоод унтлагын өрөөндөө орчихов. Хүний л эцэг болсон юм хойно хөөрхий охиндоо санаа зовсоноо ил гаргахгүй ч дотроо эмзэглэх нь анзаармаар илт.

Аав нь охиноо нутагтаа сургана хэмээн хөдөө шилжүүлсэнд Нарангийн ангийнхан болон багш нар нь гайхаж удахгүй төгсөх хүүхдээ шилжүүлдэг ямар сонин хүн бэ гэж гайхаж үлдсэнсэн. Хамаатан садан ах дүүс нь хүүхдээ гаргах хэрэггүй нас залуу хүн ахиад олдоно биз гэж өчнөөн хэлсэн ч тэр зөвшөөрөөгүй харин тэр хүүхдээ төрүүлж хаяж одсон эцэгт ямар хүү төрүүлж өсгөснөө харуулна гэж зориглосон. Аравдугаар анги буюу дөнгөж арван долоотойдоо Наран ээж болсон. Хэн намайг юу гэх бол гэж хярсан туулай шиг хүн хүнээс айж эмээж явсан ч айдас нь ээж болсоны дараа ор мөргүй арилсан нь гайхмаар. Магадгүй хүүгээ хараад энэ жаахан хөөрхөн амьтан өөрийг нь зориод ирж байхад яагаад юунаас айж байснаа өөрөөсөө асуугаад ойлгодоггүй байв. Наран доороо хоёр эмэгтэй дүүтэй тул эрэгтэй хүүхэд төрүүлсэнд аав ээж хоёр нь харин баярласан. Харин ээж болсоныхоо дараа харин бусдад би ээж боллоо гэж зарламаар ч юм шиг санагдаж хүүгээ тэврээд саадан дотор салхилуулж явахдаа бусдаас санаа зовохоо больсон.

Үрээ элгэндээ тэвэрч бүүвэйн дуу аялан суухдаа эх хүний ариухан сэтгэлээр хүүгээ ээжээ гэж дуудахыг тэсэн ядан хүлээдэг байв. Ангийнхан нь хүүхдүүд төгсөх дөхөөд шалгалт шүүлэг, зугаалга нийллэг гээд инээд баяр хөөртэй явж байхад харин Наран хүүхэд өсгөх ээж хүний эх захгүй ажилд нухлагдаж байв.Тэрээр гэртээ тэр зүгээр суусангүй өөрийгөө хөгжүүлж юм юм оролдсон. Аав нь боловсролын байгууллагад ажилладаг хүн тул охиндоо хэрэгтэй гэсэн сургалтын материалыг авчирч өгөөд зогсохгүй Наранд хандаж -Охин минь чамд нас байна. Оройгоор арван жилээ төгс цаашид их сургуульд сурахын төлөө одооноос хичээ хэмээн дэмждэг байлаа. Аавын зөв байлаа. Наран оройгоор арваа төгсөөд хөнгөн хүнсний чиглэлээр их сургуульд элсэн суралцаж төгсөөд хүнсний технологич мэргэжил эзэмшин удалгүй нэг хүнсний үйлдвэрт ажилд оров. Наран энэ цаг үеэс л өөртэйгээ ижилхэн энэ замыг туулсан цаашид ч туулж магадгүй хүмүүст туслах юмсан хэмээн бодох боллоо. Одоо тэр эргээд амьдралаа харахад нэн дурсамжтай аж.

Том хүү нь хэзээний нас биенд хүрчихсэн гэр бүл болоод бүүр гурван хүүхдийн аав болчихсон байх юм. Наран таван хүүхэд төрүүлсэн бөгөөд хүүхдүүд нь бүгд тусдаа гарч ач зээ нар олонтой болжээ. Хүнийг амьдрал гомдоодог ч бас шагнадаг юм байна. Түүнд сайн хань заяасан. Хүүхэдтэй түүнийг хань ижлээрээ сонгон насаараа түшиж тулж өдий зэрэгт хүргэсэн хань Данзан нь хуулийн хүн. Тэр хүний хүн гэж хэзээ ч хүүг нь хажиглаж хавчсангүй. Харин Нарангаас илүү хүүд хүн болох ухааныг нь хар багаас нь заасан. Аавыгаа дууриасан аливаа юманд ул суурьтай ханддаг хүүхдүүд нь ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж “Жаргалтай ээж” хэмээх сан байгуулж ээжтэйгээ хамт ажиллуулж байгаа аж. “Жаргалтай ээж” сангийн зорилго нь өрх толгойлсон эмэгтэй өнчин хүүхдүүд, өсвөр насны ээжүүд xvчирхийлэлд өртсөн эхчүүд хүүхдүүдийг хамгаалах зэрэг үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд саяхан өөрийн гэсэн “Жаргалтай ээж” хэмээх гурван давхар төвөө гэр хороолол дунд байгуулжээ.

Данзан их ажлынхаа хажуугаар сангийн ажлын хуулийн тал дээр тусалж дэмжинэ. Ул суурьтай ухаж шинжилж дүгнэлт хийдэг Данзангийн өөдөөс хэр баргийн хүн сөрж үл чадна. Данзангийн хүүхдүүд багтаж ядсан баян биш ч бүгд бизнестэй компанитай хөлөө олчихсон хүмүүс тул нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөрөнгө мөнгө сэтгэл санаагаар ээжийнхээ ажилд тусалж нэг насных нь мөрөөдлийг биелүүлжээ. Магадгүй Наран шиг сайн зөвлөгч олдохгүй тул сангийн бүх ачааг Наран үүрч явна. Тэр ямар ч төрийн байгууллага, сайд дарга нараас тусламж гуйгаагүй гуйх ч үгүй тэд нарын ярьсан хэлсэн нь амьдрал дээр буудаггүй учир тэр ул долоогчийн занг үзэн яддаг. Наашаа гэсэн бүхнийг Наран тосож авсан ч янз янзын хүмүүс өчнөөн таарч байлаа. Уйлж дуулсан хүмүүс ирчихээд унтаж хэд хоног амарчихаад ор дэр ойр зуурын юм хумслаад явчихдаг хүн ч таарна. Олон янзын хүнтэй харьцах шаардлага гардаг байлаа. Эхнэрээ хөөгөөд үүдээр нь орж ирсэн хүний өөдөөс Наран л зогсож байдаг байлаа. Xараалгана доpомжлуулна. Хүний зовлонгоор зугаагаа болголоо гэнэ.

Энэ бүхэнд тэр шантраагүй харин ч хүн чанар хүнийг хайрлах ухааныг нь улам хурцалсан. Одоо тэр хүний зовлонг сонсдог бус харин нимгэлдэг нэгэн болсон. Нэг орой ажлаа тараад гарах гэж байтал үүдэн дээр нь хүүхэд тэвэрсэн нэгэн бүсгүй зогсож байлаа. Харваас л Наран тусламж гуйж ирсэн хүн гэж ойлгосон. Түүнд туслахыг хүсэж өрөө гаргаж оруулаад түүнийг зовлонг сонссон. Нэгэн их сургуульд сурдаг оюутан гэнэ. Нөхрийнхөө эгчийнд хамт амьдардаг байсан ч нөхөр нь эгчтэйгээ нийлээд хөөж туудаг гэнэ. Амьдрах аргагүй болоод танайхыг зорьж ирлээ гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярихыг сонсоод Наран итгэсэн. Харин маргааш өглөө Наранг ажилдаа иртэл нөгөө бүсгүй тавхан сартай хүүхдээ хаяад зугтчихсан байв. Наран хүүхэд асрах үүргийг өөр дээрээ аваад ээж нь эргэж ирээд авна гэж цөхөртлөө хүлээсэн. Гэвч тэр ирээгүй. Өнөөдөр тэр хүү аль хэдийн долоон настай хүү сургуульд гүйж явна. Ямар ч бичиг баримт нэр ус ээж л үлдээгээгүй учир Наран хүүд Жаргалан гэж нэр хайрласан. Хүүг өөр дээрээ авах гэж тэр цөхрөлтгүй төрийн байгууллагуудын босгыг элээж өчнөөн сар явж байж албан ёсны Данзангийн Жаргалан нэртэй хүүтэй болсон. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!