“ЖАРГААНА ГЭЖ АВЧ СУУЧИХААД…” – Болсон явдал
“ЖАРГААНА ГЭЖ АВЧ СУУЧИХААД…” – Болсон явдал
Багажаа хураагаад дараагийн айлруугаа явахаар захиалагчынхаас гарлаа. Лифт зогссон тул шатаар бууж явтал нэг эмэгтэй хоёр хүүхдээ дагуулан зөрөхдөө араас гэнэт дуудаад та засвар хийдэг үү? гэнэ тэгэхээр нь үгүй ээ би тавилга хийдэг гэлээ тэгсэн аан та багажтай бол манайд харин жаахан тусламж хэрэгтэй байгаа юм та яараагүй бол үзээд өгөөч гэлээ. Үнэхээр л аргагүй байдалтай байгаа юм шиг гуйхаар нь за тэгьеээ гээд буцаж өгсөөд гэрт нь ороод засах зүйлийг нь хартал гал тогооны өрөөний тосгуурын хоолой нь бөглөрөөд доогуураа ус алдаад уян нь бас давхар задарчижээ буцаж гарч машинаасаа өөрт байгаагаа илүүчилж явчираад засаж янзаллаа цаг гаран боллоо хажууд хөөрхөн 2 хүүхэд нь зогсоод анхааралтай ажиглах юм. Тэр хоёрт миний юу хийгээд байгаа нь л сонин байх шиг бусад өрөөгөөрөө явж тоглож наадахгүй юм хажууд л хараад зогсоод ах нь болтой хэвлүүхэн хүү ахаа би танд яаж туслах уу ахаа энийг янзлахад хэцүү юу гэж асуух. Тэгэж тэгэж нэг юм дууслаа тэгээд давхар гал тогооны тавилганых нь ганц нэг хаалга бариулыг нугас нь суларсныг чангалж янзалж өгөөд гарах боллоо. Үнэндээ ажиглавал их л цэвэрхэн цэгцтэй айл юм.
Гэхдээ нэг л тийм гэр дүүрэх баяр баясал тэр айлд алга хоёр хүүхдийнх нь нүдний гал жаахан унтарсан юм шиг санагдсан. Бага нь нэлээн уйлсан шинжтэй. Тэгээд нөгөө эмэгтэй надад тооцоо хийх болоод хэдийг өгөх вэ л гэнэ тэгэхээр нь өөрөө мэддээ би иймэрхүү зүйлсийн засварын ханш мэдэхгүй өөрөө мэдээд өгчихгүй юудаа гээд гарах гэтэл том хүү нь ээжээ надад мөнгө байгаа би өгье гээд баахан 20, 50, 100 тын дэвсгэртүүд хуйлаад гартаа их чанга атгачиж тэгснээ та наад мөнгөнөөсөө өгчихвөл аав уурлана гэж хэлтэл ээж нь их санаа зовсон бололтой алив дүүгээ аваад цаашаа ор гээд ширүүхэн хэлээтэв би ч дотроо за аав нь гэж нэлээн нарийн нөхөр байх нь ер нь хүүхдүүдийнх нь байр байдал үйлдлийг хараад байхад энэ ч нэлээн асуудалтай л айл байх нь гэж бодоод за зүгээрдээ боломжоороо өгчихгүй юу даа гэтэл 20 мянган төгрөг өглөө. Тэгэхээр нь өө ийм их хэрэггүйээ 10 байхад болно гэж хэлтэл зүгээрээ та авчих танд баярлалаа харин манай байрны сангийн хүн ирдэггүй 2 өдөр боллоо гээд сандрах санаа алдахтай зэрэгцүүлж хэлж байна. Би ч тэр зуур багажаа хурааж үүдэнд нь очиж гуталаа өмсөөд гарах гэтэл хаалга дугарч нэлээн согтуу залуу /уг нь өмсөж зүүсэн нь цэвэрхэн л байрын/ орж ирлээ би ч толгой дохиж мэндлэх аядаад багажаа аваад гарах гэтэл өөш хөгшөөн чи хэн бэ л гэнэ тэрхэн зуур хэлэх үг олдсонгүй.
Чимээгүй зөрөөд гарах гэтэл хөөш новшоо чи муу хэн бэ чи миний гэрт юу хийж яваан бэ л гэнэ. Тэр нөхөрт айж эмээх ичиж зовох юм алга бараг юу хэлж байгаагаа ч мэдэхгүй шахам ууж. Тэгэхээр нь би засварчин байнаа танайд засвар хийгээд гарч байна гэж хэллээ тэр хооронд 2 хүүхэд нь өрөөрүүгээ сандран гүйж ороод хаалгаа чанга хааж байгаа сонсогдлоо. Эхнэр нь сандрах санаа зовох нь зэрэгцээд наад хүнийг чинь би дээд айлд юм хийж байхад нь гуйж сангаа янзлууллаа би чамайг хэдэн өдөр харлаа чи чинь яасан ичдэггүй наад хар усаа ууж энд тэнд заваарч завхайрч ханаддаггүй новш вэ л гэнэ. Үнэндээ тэр эхнэрийн бүр тэвчээр цөхрөл хоёр нь барагдсан санагдлаа тэгтэл – Чи муу г*чий юундаа орилоод байгаан би чамайг тэжээж энэ гэр хоол ундтай та нар өмсөх хувцастай байгаа биздээ л гэнэ тэгээд нөгөө надтай тооцоо хийхээр сарвайж байсан мөнгийг нөхөр булаан аваад надруу харан хөгшөөн тооцоо арай их юм бишүү л гэнэ. Тэгэхээр нь зүгээрээ би авахгүй /хэрүүл хийх, тааламжгүй сөргөөсөн нэг л үг хэлвэл тэр залуу надтай барилцаж авахад бэлэн байлаа/ гэж хэлээд арай л түлхчихсэнгүй их л эвтэйхэн зөрмөр аядаад хаалгыг нь хурдхан хаалаа. Хаалганы ардаас чааваас муу ядарсан гуйлгачин чамд бол ихдэнэ за юу л гэнэ цаашлаад бөөн орилоон уйлаан болоод хоцорлоо.
Би ч юун дараагийн айлруу явах дотроо элдэв юм бодоод доош бууж орцноос гарахад уйлж орилох чимээ орцны гадаа сонсогдсоор л байлаа. Тэгээд яах ёстойгоо мэдэхгүй машиндаа тамхи асааж нөгөө айлын цонхруу харж хэсэг суулаа. Буцаад ордог ч юмуу гэж бодлоо. Буцаж ороод бүр гай болдог юм болов уу. Энэ ингэж байгаад арай эхнэр хүүхдээ aлчихгүй байгаадаа гээд элдвийн л юм бодлоо. Тэгэж тэгэж цагдаад хаягийг нь хэлээд дуудлага өглөө, зөв ч буруу ч юмуу бүү мэд! Ямар ч байсан аpxинаас болж энэ гэрийн аз жаргал байхгүй болжээ. Орох оронгүй ч сайхан амьдранаа гэж зүтгэдэг олон залуусыг би мэднэ. Олсноо хуваагаад, хуримтлуулаад биесээ халамжлаад хайрлаад нэгэн зорилгын төлөө хичээж яваа мянга мянган хосууд бий! Хэн ч байсан зөв явбал эд баялаг эрх мэдэл алдар нэр бүгдэд хүрч чадна гэхдээ энэ амьдалыг хамгийн гоё харагдуулдаг зүйл бол гэр бүл юм. Үнэхээр хайртай дуртай гэж авч суучихаад халамжилж жаргааж чадахгүй юм бол холхон шиг яваад гэмгүйхэн байвал бас нэг том буян юмдааа!