“ДӨРӨВХӨН НАМАР ТЭСЭЭРЭЙ НАЙЗ МИНЬ” БОДИТ АМЬДРАЛААС

“ДӨРӨВХӨН НАМАР ТЭСЭЭРЭЙ НАЙЗ МИНЬ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Намар болох дөхөөд ирэхээр гуниглаад жаахан хэцүү болчихдог хүмүүс байдаг болов уу? Би тэдний нэг. Би асрамжын газар хүн болсон. Намайг ухаан ороход л маш олон хүүхэд миний дэргэд байсан. Би өөрийгөө өнчин гэж мэддэггүй байсан. Зүгээр л бид ийм олуулаа амьдардаг юм байна гэж анх боддог байсан. Яваандаа ойлгосон. Маш их хаагдмал хашгирсан ч хэн ч сонсохгүй мэт уйтгартай өдөр бүр бусад хүүхдүүд яаж орой унтдаг бол, ээж аавтай хүүхдүүд яаж эрхэлдэг бол, яаж гомддог бол, ээж аавынхаа хэнд нь илүү хайртай байдаг бол гэж боддог байлаа. Асрамжиндаа хамгийн хайртай нэг найзтай байлаа. Тэр бид хоёр ороо нийлүүлж унтаад ээж аавын хэзээ ч ирэхгүй хайрыг орлох гэж нэгнийгээ тэвэрч унтдаг үлгэр ярьж нэгнийхээ үсийг боож ганцхан боорцог олдсон ч халаасандаа хадгалж байгаад хувааж иддэг байсан. Миний цор ганц намайг гэдэг надтай төө чацуу жижигхэн тэр охинд хачин их хайртай байлаа.

10 нас хүрч байх жилдээ би айлд үрчлүүлэв. Миний мэдэхээр хүн болж мэдээ орсоноор ээж аав гэж хэлж үзээгүй надад гэнэт айлд ирээд ээжтэй бас аавтай бүр эмээтэй болчихсон нь дасал болж өгөхгүй орой бүр найзыгаа санаж уйлдаг байлаа. Найзруугаа л очмоор гүйгээд очмоор санагддаг байсан. Өргөж авсан ээж аав маань маш хөдөлмөрч ажилсаг хүмүүс байсан. Аав маань цагдаа жирийн нэг хэв журмын цагдаа сайхан хүн байсан юм. Намайг өөрсддөө татах гэж дасгах гэж орой бүр нэг тоглоомтой ирнэ гоё гоё хувцас авч өгнө за тэгээд хоолнууд ярих юмгүй гоё. Хоол нь надад анх маш их таалагддаг байлаа. Харин ээж аав гэж хэлж чадахгүй их удсаан. Шинэ сургуульдаа дороо дасч гайгүй болсон ч ээж аав гэж хэлж чадахгүй л явлаа. Гэхдээ тэднийг гомдоохгүйг хичээж гэртээ байгаа мэт тухтай байгаа харагдах гэж хичээж сайн охин нь байх гэж мэрийдэг байсан. Яваандаа гэртээ дасч эмээдээ зүүгдсэн ээж аавынхаа ажлаа тараад ирэхийг хүлээдэг хоолоо бэлдээд ногоогоо арилгачихдаг охин болсоон. Сэргэж эхэлсэн гэх юм уу даа. Ээж эмээ хоёр маань их мундаг хүмүүс байлаа. Үлгэр зүйр цэцэн үг их цээжлүүлнэ. Нэхмэл наамал зааж өгнө.

Монгол бичиг зааж уран бичмэл бичүүлж намайг маш их дэмждэг дугуйлан секцээр их явуулна. 13 насандаа би дүүтэй болсон юм. Ээж маань хүүхэд ололгүй 10 жил болоод 41 насандаа намайг өргөж авсан юм л даа. Дүүтэй болсоноос хойш гэр бүр л аз жаргалтай би ч эгч байх дуртай дүүгээ бараг гардаж өсгөсөн. Харин хэдэн жилийн дараа асрах газарлуугаа холбогдож нөгөө найзыгаа асуухад энд байхаа больсон гэсэн үг сонсож билээ. Их хайсаан. Ээж маань ч хайж өгсөн. Олоогүй. Би Оюутан боллоо. Аавынхаа мэргэжлийг өвлөн авахаар бэлдэж санасандаа ч хүрлээ. Оюутан болсон жилээ МУИС-ын урд байдаг хөшөөний хажууд нэг cогтуу эмэгтэй хоёр залууд сугадуулчихсан явж байхыг хараад зог туссан юм. Биш байгаасай гэж бодсон ч тэр мөн байсан. Дуудахыг үнэхээр хүссэн ч би яагаад ч юм эмээгээд больсон. Тэр өдрөөс хойш холбоо тасарлаа. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч би найз залуутай болж удалгүй сургуулиа төгсөж анхны хүүхдээ ч өлгийдөн авч мэргэжлээрээ ажлаад одоо хэдийнээ 8 жил өнгөрчээ. Ээж эмээ хоёр минь бурхан болсоон. Аав минь энх тунх тэтгэвэртээ гарсан нөхөр бид хоёртой хамт манай хоёр хүүхэдтэй хамт бид бужигнан амьдардаг. Дүү минь 2-р курсийн том залуу болжээ.

Аавынхаа хүчинд энэ зэрэгтэй явж мэргэжлийг нь өвлөн хүний дайтай хар бараан дурсамжаа ор тас мартчихсан амьдарч байгаадаа талархаж байдаг юм. Өмнө нь дурдсан найз минь… Тиймээ нэг л өдөр түүний хавтаст хэрэгтэй танилсан. Сэтгэл тавгүйрхэж тамxи татдаггүй хэрнээ тамxи олж татмаар ч юм шиг нэг л хоосон мэдрэмж. Олон жилийн өмнө xаламцуу таарсан миний хүүхэд насны цор ганц найз… Хавтаст хэрэг нь нүдний урд. Аpxи ууж агcам тавьсан нөхөртөө зoдуулж хариу үйлдэл үзүүлэхдээ аpxины шилээр хүзүүнд нь дүpчихжээ. Хэрэг үйлдэхдээ cэжигтэн өөрөө cогтуу байсан гэхийг уншаад уйлсан. Би яг ийм амьдарч болох байсан эсвэл найз минь ийм амьдарч болох байсан. Бас хүүхэд байхдаа хичнэээ хөөрхөн сэргэлэн халамжтай охин байсныг огтхон ч мартамгүй. Яг гурван жилийн өмнө найз минь шүүxийн шийдвэрээ сонсоод ачигдсан. Түүнээс хойш би түүнийг дөрвөн удаа эргэж очсон ч хана боссон хэвээр. Өөдөөс огт мэдэхгүй ааш занг нь мэдэхгүй эмэгтэй харж суудаг. Гэхдээ нэг л зүйл байдаг. Нүд нь. Яг л тэр олон жилийн тэртээ үлдэж хоцорсон гэнэн хонгор охины харц хэвээрээ. Дахиж найзлахгүй холдсон байж болноо гэхдээ чамдаа заавал сайхан зүйл хийж өгнөө. Хүлээгээрэй. Дөрөвхөн намар тэсээрэй насан багын найз минь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!