“ДӨНГӨЖ 18-ТАЙ Ч ГУЧ ГАРCAH ХӨГШИН AXЫН ӨBӨPT OPЧИХЛОО…” – БОЛСОН ЯВДАЛ

“ДӨНГӨЖ 18-ТАЙ Ч ГУЧ ГАРCAH ХӨГШИН AXЫН ӨBӨPT OPЧИХЛОО…” – БОЛСОН ЯВДАЛ

Би одоо 18 арван жилийн ширээнээс дөнгөж л амьдралд хөл тавьж байгаа хүүхэд. Миний амьдрал гэвэл ах, эгч, аав, ээж минь намайг нэг их анхаараад байдаггүй тийм л охин.

Уг нь өөрийгөө хүмүүжил сайтай, хатуу хүүхэд гэж бодож явдаг байсан ч тэр нэг өдрөөс эхлээд миний нэгэн хэвийн амьдрал өөрчлөгдсөн.

30 насны босгыг хэдийн давчихсан харахад нэг их нүд хужирлахаар сайхан залуу биш ч гэсэн нүдэнд дулаахан тэр ах намайг гээд хүрээд ирсэн.

Анхандаа бол -Ямар найз залуутай ч биш, тэр ах ч гэсэн ганц бие юм чинь уйдаж суухаар хэсэг уулзаж байя гэж бодоод уулзаж эхлэв ээ. Тэгсэн бүр цаг хугацаа өнгөрөх тусам л дасаад болдоггүй ээ.

Түүнтэй танилцаад удаагүй л байсан үе, нэг өдөр гэртээ ээжтэй суугаад хоол идэх гэсэн дургүй хүрээд бие нэг л хүнд юм шиг санагдаад ядраад байсан чинь ээж ханиад хүрч байгаа юм байна даа дулаан бай гэж хэлэхэд нь л би гэж тэнэг толгой сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаасаа өнгөрсөнг нь санасан.

Тэгээд ээжид хэлтэл сая хийлгэсэн вakцинаас чинь л болсон байх гэхдээ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлчихгүй юу гээд нээх тоосонгүй. Тэгэхээр нь би айх гайхах зэрэгцээд шууд л эмийн сан орж жирэмсний тест аваад шалгасан.

Ээжид мэдэгдэхгүй гээд харанхуй өрөөнд үзээд утасныхаа гэрлээр хартал өө ашгүй минь нэг зураас байна. Тэгээд л санаа амраад ээжийг ороод ирэхвий гээд үзсэн тестээ хурдхан л кармандаа хийгээд нуучихсан.

Тэр шөнөдөө ашгүй дээ гэж бодоод санаа амар сайхан амарсан. Өглөө ч боллоо, гэрээс гараад явж байхдаа карманаасаа санаандгүй урд шөнө үзсэн тестээ аваад хартал бүдэгхээн хоёр зураас.

Харанхуйд үзсэн болохоор бүдэгхэн зураасыг нь хараагүй өнгөрсөн байж. Ингээд л хорвоо дэлхий хөмрөх шиг болсон доо. Утсаа шүүрч аваад шууд л нөгөө ахыг хамт очих газар байна гээд дуудсан.

Ирмэгц нь машинд нь сууж байгаад хоёр зураастай тестээ үзүүлсэн. Тэгсэн нүдээ хэд хэд нухаад итгэхгүй нээрээ юм уу, ахаараа тоглоод байгаа юм уу гэхээр нь -Үнээн, гэхдээ эход харж байж л бүрэн мэддэг юм гэсэн гээд хамт эход харуулах гээд явсан.

Эход харуултал бурхан минь тиймээ хэдийн гурван долоон хоногтой жирэмсэн болжээ би. Зүрх зогсох шиг л болсон. Эмнэлэгээс гараад эг маггүй л эхэр татаж уйлсан.

Ээж, аав, ах, эгч нар минь намайг юу гэх бол, гэрээсээ хөөх байхдаа яанаа гээд л. Тэгтэл ах -Одоо нас залуу байгаа юм чинь авахуулчих аа, хүүхэд гаргахад чи арай эрт байна.

Ах нь өөрөө алдаа хийсэн болохоор мэс ажилбарын дараах эмчилгээг нь сайн хийлгэж өгнөө гэж байна. Би ч гэрийнхнийхээ итгэлийг алдаж болохгүй гээд авахуулах гээд эмнэлэг орсон.

Гэтэл хэд хэдэн гайгүй гэсэн эмнэлэгээр явсаны эцэст бүгдэнгээс нь нэг ижил хариу авсан. Тэр хариу нь -хүүхэд чинь том болчихсон байна, энэ ажилбарт ороход чиний зүрх дийлэхгүй байх магадлалтай гэсэн.

Одоо ингээд яахаа ч мэдэхгүй, хэнд ч хэлээгүй гэдсэндээ маматай болчихсон сууж байна даа. Би одоо яасан нь дээр бол.

Гэрийнхэндээ хэлсэн нь дээр үү, хэрвээ хэлбэл яаж эвтэйхэн ойлгуулах вэ. Эсвэл эрсдлээ үүрээд тэр ажилбарт нь ордог юм уу. Ах, эгч нар минь элдэв янзаар хэлэлгүй сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч.

Тэр ахтай цаашдаа ямар харилцаатай байх вэ, хүүхдийг нь гаргалаа гэхэд эхнэр нөхөр болоод амьдрах ёстой юу. Би яг яах вэ??? Их сургуульд ч орж чадалгүй ингээд хүүхэд төрүүлээд ийм эрт амьдралд тавих юм гэж үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!