“ДЭНДҮҮ ИХ ХАЙР 30 ЖИЛИЙН ДАРАА…” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ДЭНДҮҮ ИХ ХАЙР 30 ЖИЛИЙН ДАРАА…” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Хүүхдийн найрны дараагийн хоёр хоногоос Энхээгийн бие гэнэт муудлаа. Өвгөн эмчийн арга ядсан харц тэднийг бүр сандаргаж орхилоо. Германы виз ч хоёрхон өдрийн дотор гарч маргаашийн үд дундын нислэгээр нисэхээр бүх зүйлээ бэлдлээ. Өвгөн эмч тэднийхээс салсангүй байнга л хажууд байх нь үнэхээр санаа зовж байгаагийн шинж байлаа. Хоёр ихэр хайр булаам хөөрхөн амьтад амгалан гэгч нь бөх нойрсоно. Энхээ бүрэнхий болсоноос хойш бүр ч муудан, үргэлж л захиас энэ тэрээ хэлээд байхад нь маргааш явахын оронд амар гэх боловч Энхээ өөрийгээ маргааш өглөөний нарыг харж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Бүх зүйл бэлэн байгаа болохоор Энэрэл санаа зовох нь гайгүй хагалгаа хийлгээд л болно гэж бодон эхнэрээ асрана.

Өглөөний 5 цаг өнгөрч зарим хүмүүс суугаараа унтаж байхад Энхээ Энэрэлийг дуудан – Миний ханиа, намайг тагтан дулаахан хувцаслаад гаргаач хань нь нар мандахыг хармаар байна, гэлээ. Энэрэл ч гадаа байх өргөн сандал дээрээ гудас дэвсэн эхнэрээ дулаалан хувцаслаад гарлаа. Эр нөхрийнхөө тэвэрт байхдаа хамгийн жаргалтай байдаг Энхээ нар мандахыг инээмсэглэн харж суухдаа, анх түүнийг хараад л дурласнаа бас анхны үнсэлтийнхээ тухай, хэвлийдээ үртэй болсоноо мэдэхэд ямар байсан гээд амьдралынхаа хамгийн сайхан бүхнийг дурсан инээмсэглэн уйлж суулаа. Нөхрийнхөө сайхан үнэрийн үнэрлэн “ХЭМЖЭЭЛШГҮЙ АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭСЭН, МИНИЙ ҮРГЭЛЖЛЭЛ ҮРСИЙГ МИНЬ ӨГСӨН БОЛОХООР ЧИНЬ ЧАМДАА БИ ХЯЗГААРГҮЙ ХАЙРТАЙ” гээд Энхээ уртаар санаа алдлаа.

Энэрэл эхнэрээ улам ч чанга тэврэн “Би л наад үгийг чинь чамд хэлэх ёстой хүн шүү дээ хань минь” гээд Энхээгээ үнсэх гэтэл үл мэдэг инээмсэглэсэн хацар дээрээ доголон нулимс гялалзуулан энэ хорвоогоос явчихсан байлаа. Энэрэл юу хийх яахаа мэдэхгүй хэсэг гацаад өвгөн эмчийг хоолой мэдэн дуудлаа. Тэр хэчнээн уйлж гуйгаад ухаалаг хайр гэрэлтсэн нүүдээ эхнэр нь нээсэнгүй, бүлээхэн уруулаараа түүнийг үнссэнгүй, үнэгчлэн унтаж байгаа хоёр үрээ ч энхрийлэн үнссэггүй. Эхнэрээ өнгөрснөөс хойш Энэрэл компанийнхаа бүх үйл ажиллагааг өөрчилж элэгний өвчтэй хүүхдүүдийг эмчилдэг буяны эмнэлэгийг Герман найз нартайгаа хамтран байгуулжээ. Тэр ганцаараа хооллох хэчнээн хэцүү байдаг, эр ганц биеэрээ хоёрын хоёр хүүхэд өсгөх, гэр орноо хүний дайтай авч явахын зовлонг цадатлаа амсаж байлаа. Зарим нэгэн хүмүүс шиг Энэрэл аpxи дарсанд орж, амьдралаа алдсангүй.

Учир мэдэхгүй эрхлэн нялхрах хоёр үрээ хараад Энхээгийнхээ үлдээсэн хоёр эрдэнийг амь шигээ хайрлан хүний дайтай өсгөж, хамтдаа босгосон амьдралаа уруудуулахгүй авч явна гэж өөрөө амласан билээ. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч хүү нь нэгдсэн үндэсний байгуулгын ажилтан гээд гэртээ цагаан сараар л зүсээ үзүүлнэ. Харин хамаг хайрыг нь харамгүй булаах Маргад охин нь эцгээ асарч тойлон, хичээл ном гээд хэний ч харсан аавыгаа дуурайсан ухаалаг сайхан охин. Нүд нь яг ээж, Энэрэл охиноосоо хамгийн хайртай Маргадыгаа бас ханийгаа олж хардаг билээ. Нэг л өдөр хөөрхөн хүү дагуулан ирж танилцуулсан нь Энэрэлд үнэхээр таалагджээ. Мандах хүү нь мөн дүү охиныхоо хуримнаар ботго шиг тормолзсон нүдтэй хөөрхөн охин дагуулан аавдаа танилцуулжээ.

Маргад охин нь төрөх гээд Энэрэл эмнэлэг дээр хүргэнтэйгээ олж суух газар олдохгүй байлаа. Эмэгтэй хүн төрөхдөө ямар байдгийг мэдэх болохоор хүргэнээ орно гэхэд нь өрөвдөж л байлаа. Эмч гүйж гарч ирээд энд хоёр хүн зэрэг төрөх гээд байнаа, аав нар нь ороод ир гээд хоёр залууг аваад ороод ирлээ. Охинтой нь хамт төрөх гэж байгаа бүсгүйн гэрийнхэн болтой нэлээд олон хүн ирлээ. Тэр дунд насан туршид зүрхэнд нь хадгалагдан байсан хайрт гэргийтэй нь усны дусал мэт адил эмэгтэй буурал үстэй болчихсон ороод ирэх нь тэр. Ногоон хамбан дээл өмсөж, үсэндээ алчуур зүүсэн Мама эмээ олон ач зээгийнхээ нэгийг тосохоор ирж байгаа нь энэ. Тэр хоёр бие биенээ харан зог туссан ч зэрэгцэн уйлах нялх үрсийн дуу орчныг сэрээлээ…

…Хэдэн жилийн дараа Гаднаас хатаасан ааруул оруулж ирээд Мама эмээ ачдаа хоёр ааруул өгөөд сур элдэн суугаа Ээнээ өвгөндөө цэгээн хярам хийж өгөөд – Миний өвгөн заавал энэ халуунд сур элдээд яаханав дээ жаахан амарахгүй гэхэд 8 хүрч яваа ач хүү нь Ээнээг ноолон өвөө хоёулаа шатар тоглийлдоо гэхэд Мама эмээ нь – Миний хүү өвөөгөө битгий ноолоод бай. Өвгөнийгөө өнгөрсөн жил гарсан юм болохоор сүнс нь эргэж ирсэн гээд бүр эрхлүүлчихсэн юм гэхэд Ээнээ – Маргааш Маргад ирнэ гэсэн охин нөхөр хоёр санаад байгаан байлгүй дээ. Ирж хэд хоног эрхэлж байгаад л явах байхдаа. Манай хүргэн ч чи бид хоёрд ч их тус болж байна даа. Миний муу охин аавынхаа эмнэлгийн надаас ч илүү авч яваа шүү гэснээ аль хэдийн шатраа барин хажууд нь ирсэн ач хүүгээ үнэрлээд – За чи хожигдвол надад сур илдэж өгнө шүү гэхэд – Харин та хожигдвол дахиад тоглоно шүү гэлээ Энэ үед гаднаас арай ядан алхаж яадаж байгаа хоёр хөөрхөн амьтан нэг уйлчихсан нөгөөх нь гараас хөтөлчихсөн бас доголон нулимстай өхөөрдөм амьтад дуу шуу болсоор орж ирлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!