“ДЭНДҮҮ ИХ ХАЙР 30 ЖИЛИЙН ДАРАА…” ӨГҮҮЛЛЭГ

“ДЭНДҮҮ ИХ ХАЙР 30 ЖИЛИЙН ДАРАА…” ӨГҮҮЛЛЭГ

Эмчийн нухацтай харц, гарт нь байх шинжилгээний хариуг хараад Энэрэл баярласангүй ч ямар нэгэн зүйл горьдсон харцанд хөгшин эмч таатай биш хариу өглөө. Энэрэл мөн л дуугүй хүлээж суулаа. – Анхан шатны шинжилгээний хариу ирсэн. Миний санаа зовж байсан зүйл мөн байх шиг байна. Багадаа хоёр удаа шарлаж байсан юм байна. Хэрэв төрөх юм бол элэг нь дийлэхгүй. Дахиад шинжилгээ хийх шаардлагатай байгаа ч би эерэг хариунд найдахгүй байна гээд эмч дахин нүүр буруулан суулаа. Үнэндээ өдий олон жил эмч хийсэн гол шалтгаан нь чухамхүү энэ өвчин. Үнэндээ тэр хүүхдийн эмчээр төгссөн хэдий ч эхнэрээ яг энэ өвчнөөр алдсанаас хойш эргэлт буцалтгүй энэ өвчинтэй тэмцэх болсоор 30 жил өнгөрчээ. Харин одоо тэр өөрийн гэсэн аргатай болсон бөгөөд энэ нь тэр хүнийг аль болох удаан амьдруулах аргыг хайсных нь үр дүн билээ. Энэрэл анхааралтай чагнан суусан ч гар нь өөрийн эрхгүй чичирч байлаа. Эмч өөртөө нэлээд итгэлтэйгээр – Гэхдээ найдлага тасраагүй шүү. Одоо бүх зүйл зөвхөн тэр хүнээс өөрөөс нь хамаарна. Би та гуравт тусгайлсан эмчилгээ бичиж өгнө. Би үүнийг үр дүнтэй болно гэж найдаж байна. Харин нэг асуудал төрсөний дараа яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх хэрэгтэй. Монголд боломжгүй, Герман хамгийн сайн. Эхлээд санхүүгийн асуудлаа шийдэх хэрэгтэй гэж бодож байна.

Жирэмсэн байх үед нь шинжилгээ авах тохиромжгүй. Төрсөний дараа л бүх юм эхлэнэ. Бас элэгний дoнop олох ёстой. Гэхдээ элэг бол хамгийн хурдан төлждөг эрхтэн болохоор хурдхан мэс засалд оруулахад л болно. Эхнэр чинь энэ бүхнийг үнэнээр нь мэдэж байх ёстой. Ингэж хэлээд эмч Энэрэл рүү итгэл төгс харцаар харахад Энэрэл ч бас “Бид чадна” гэсэн харцаар хариулаад гарлаа. Бие нь тэнхэрч баяр хөөртөө умбасан эхнэртээ энэ тухай хэлэх хэцүү байлаа. Энэрэл элэг шилжүүлэн суулгах талаар эрчимтэй судалж эхэллээ. Германд байх найз нараараа зуучлуулан бүх л зүйлийг бэлдэхээр шийджээ. Энэрэл эхлээд энэ бүхнийг аавдаа хэллээ. Тэднийх хэдий хөрөнгө чинээтэй айл ч мөнгө үнэхээр их хэрэг болохоор боллоо. Аавыгаа санхүүг зохицуулах ажилд томилоод харин ээжийгээ Энхээг асрах бас энэ тухай хэлэх үед дэмжлэг болгохоор болоод өөрөө xагалгаа дoнop гэх асуудлыг зохицуулахаар боллоо. Ээж нь энэ бүхнийг сонгоод сэтгэл ихэд түгшиж байлаа. Бүгдээрээ зуслангынхаа байшинд оройн хоолоо идэж суугаад Энэрэл одоо хэлсэн нь дээр байх гэж бодлоо. – Ханиа бид хэдэд ярих чухал яриа байна. Том өрөөнд орохуу? гээд аав ээжтэйгээ бүгд зочны өрөөнд орцгоолоо. Энэрэл Энхээгийн гараас атган маш тайвнаар ярьж эхэллээ. Эхэн үедээ Энхээ уйлж байсанаа асуудлыг шийдэж болно гэдгийг сонсоод тайвширлаа.

Аав нь санхүүгийн бүх асуудал зохицуулагдсан бэлэн мөнгө банкны дансанд байгаа хэрэг гарсан үедээ шууд авах боломжтой гэхэд Энэрэл ч xагалгаа хийх эмнэлэг бэлэн бүх зүйлсийг тохирсон. Төрсний чинь дараах бүх эмчилгээг тэд хийнэ. Бүх шинжилгээ дoнop гээд бүх зүйл жин тан. Гэхдээ дoнop олдоогүй байгаа. Хамгийн гол нь төрсний дараа шинжилгээ авах болохоор энэ асуудал төр хүлээгдэж байгаа. Энэ бүхэн төрсний дараа гурван сарын дотор бэлэн болох болно гэсэн. Хэрэв ойр дотны хүмүүсээс дoнop олдохгүй бол худалдаж авна. Гэхдээ түүний мөнгийг ч бас бэлэн болгосон. Энэ бүхнийг дуулаад Энхээ үнэхээр баярлаж хэлэх үгээ олохгүй дэмий л нулимсаа арчина. Ийм сайхан хань ийм сайхан гэр бүлтэй учирсандаа бурханд талархаад баршгүй… …Энхээ одоо 5 сартай. Эмнэлгийн өрөөнөөс сувилагч толгойгоо цухуйлган Энэрэлийг дуудлаа. Энхээ эхо-д харуулж байлаа. Эмч инээмсэглэн. – За сайн уу эрхэм азтай аав минь. Хардаа хоёр ихэр байна шүү дээ, гээд жижигхэн хар дэлгэц рүү заалаа. Энэрэл сайн ялгаж харж чадахгүй ч хоёр ихэр гэдэг үгийг сонсоод зүрх нь цээжиндээ багтахгүй оволзоод ирлээ. Эмч бүх зүйлийг нарийн тайлбарлаж эхо-ных нь зургийг өгөөд явууллаа. Тэр хоёр үгээр хэлэхийн аргагүй жаргалтай байлаа. Аав ээжийгээ ирэхийг хүлээнгээ бие биендээ эрхлэн ямар нэрс өгөх тухайгаа ярьж байлаа.

Аав ээж нь энэ мэдээг сонсоод хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Цаг хугацаа явах эсэхээ хэнээс ч асуудаггүй болохоор нэг л өдөр Энхээ өвдлөө. Сандарч цонхийсон царайтай Энэрэлийг эмч нар тайвшруулж, эхнэр дээрээ орж болно гэлээ. Өндөр орон дээр төрөхөөр өвдөж байгаа түүнийгээ хараад элэг зүрх нь урагдаад явчих шиг л боллоо. Юу хийх яахаа мэдэхгүй дэмий л эхнэрийнхээ гарыг атган хөлсийг нь арчина. Эмч нар ч маш их хичээн, нөгөө хөгшин эмч өөрийн биеэр байх бөлгөө. Санасныг бодоход харин ч хурдан төрлөө. 30 мин дараа эхний хүүхэд гарлаа. Час хийн уйлсан нялх хүүхдийн дуунаар цээжнээс нь нэг халуун зүйл урсаад гараад ирэх шиг болж нулимс нь асгараад ирлээ. “Охин байна баяр хүргье. За миний охин дахиад жаахан тэсчих. За…” Энэрэл охиноо халт хараад сувилагч аваад явчихлаа. Хоёр минутын дараа дахиад нэг нь. “За сайн охин. Миний сайн охин. Хүү байна” гээд өвгөн эмч нулимс дуслуулан зогсоно. “За хүйг нь тасдаарай. Удам залгах хүү, ийм хөөрхөн охинтой болсонд баяр хүргье”. Энэрэл хүүгийнхээ хүйг таслахад сувилагч угаахаар аваад явлаа. Зөрүүлээд охиныг нь авчирч ээжийн нь гэдсэн дээр уйлуулан байж тавичихаад “За 2кг 700 грамм охин. Гар хөлийн хуруу бүрэн. Элдэв эмгэггүй. Эрүүл хөөрхөн сэргэлэн охин байна” гээд алгыхан чимээ амьтан уйлж байгааг нь ч тоохгүй эргүүлж тойруулан үзүүлчихээд аваад явчихлаа.

Дараа нь хүүг авчирч мөн л адил үзүүлээд дахиад л аваад явчихлаа. Эмч одоо гарах хэрэгтэй гэсэн учир Энэрэл өрөөнөөс гарлаа. Гадаа хүлээн байх хүмүүс ч бөөн баяр, зарим нэг нь уйлчихсан. Энэ бүх баяр дээр тэс хөндлөнгийн нэг хүн ирсэн нь Германаас ирсэн эмч байлаа. Гурван цагийн дараа шинжилгээ авах бөгөөд маргаашнаас дoнop болох хүмүүсээс шинжилгээ авч эхлэнэ гэлээ. Бүх зүйл асуудалгүй бүтвэл гурван сарын дараа хагалгаанд орно. Нялх биетэй хүнд хамаагүй хагалгаа хийж болохгүй. Энэ хугацаанд маш тайван байх ёстой. Хотоос хол амьдарсан нь дээр, гээд Герман эмч буурал эмчтэй ярихаар явлаа. Нэг цагийн дараа Энхээ хүүхдүүдээ амлууллаа. Хоёр нялх амьтан хоолоо олох гэж өмөлзөн зүтгэж, олсон ч xөxөө xөxөж чадахгүй уйлагнан нэлээд хэцүү байлаа. Гэхдээ эхлээд хүүгээ нэг xөxөөрөө амлууллаа. Харах тусам л хайр нь хүрээд, xөxнөөс нь сүү гарч хүүгийнх нь биеэнд ороход цээжнээс тийм гэж хэлэхийн аргагүй зүйл хамтдаа хүүд нь шингэж байх шиг санагдлаа. Охин нь хүүгээ бодвол харин амархан амласан ба эмч нар хүү охин хоёроо солбиж хоёр xөxөө xөxүүлж байхгүй бол охидууд их сулхан удаан xөxөөд хөвгүүд болохоор хамаагүй хурдан xөxчихдөг юм, гээд зөндөө их зөвөлгөө өгөөд гарлаа. Хамаг бие нь шархиран өвдөж байсан нь больж нойр хүрч эхэллээ. Ангир уургаа ханатлаа xөxсөн хоёр хуруухан чинээ амьтан унтахаас өөр юуг ч үл хийнэ.

Энхээ дөнгөж толгойгоо дэрэн дээр тавиу үгүй юу эмч нар орж ирж бөөн шинжилгээ авлаа. Энэрэл компаныхаа ажлыг менежердээ даатгаад зуслангийнхаа байшинд бүгд халуун ам бүлээрээ амьдрах боллоо. Нэг сарын хугацаанд тэр хэд хамаг л муу муухай зүйлээс таслагдан энэ хорвоо дээр Энэрэл түүний аав ээж, эхнэр хоёр хүүхэд нь л байгаа юм шиг жаргалтай амьдарч байлаа. Хоёр хүүхдийнх нь сар болсоны угаалга найр хийнэ гээд хамаг л найз нөхөд садан төрлөө урилаа. Мөн энэ өдөр Германаас хариу ирсэн ба Энхээгийн дүүгийн шинжилгээ бүх талаараа сайн гарсан учир 28 хоногийн дараа xагалгааг төлөвлөж болох талаар асуулаа. Тэд ч бүх юм бэлэн байсан учир шууд л тэр өдрийг товлон визэнд хэрэгтэй материалаа шуудангаар авахаар боллоо. Хүүхдийн угаалгын найран дээр зөвхөн ойр дотны хүмүүс нь нэр бичиж шар будаан дотор хийн шигшиж гарлаа. Хамгийн эхэнд гарч ирсэн нэрийн цаасыг харвал эхнэрийн нь бичсэн цаас. Учир ээж нь аль эртнээс бэлдсэн байсан гээд өөр өнгийн цаас гаргаж ирсэн нь мөн л тодрон гараад ирлээ. Энхээ “Хөөх минийх байна” гэхэд Энэрэл задлан уншихдаа нүдэндээ итгэсэнгүй. Хүүдээ – Мандах Охиндоо – Маргад гэж нэр хайрлалаа. Хүүхдийн найрны дараагийн хоёр хоногоос Энхээгийн бие гэнэт муудлаа… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!