“ДОЛИГОНУУР” ШОГ ӨГҮҮЛЛЭГ

Өнгөрсөн зуны адаг сарын орой юмсан. Ажлаасаа тараад гэр лvvгээ алхаж явтал “Галзуу” Дамба гэгч дайралддаг юм байна. тэр танимхайран сvйд майд болж, намайг хоёр сугаар минь тас тэврэн хөлийг хөндийртөл дээш өргөөд: -Уваа бас, ийм сонин хvнтэй гэнэт учрах гэж. За тэгээд бие чинь сайн уу? Жаахан тураа юу даа. Аль эсвэл бvр таргалчихсан ч юмуу хэмээн нvдээ том жижиг болгон учрыг оломгvй олон юм ярьж гарлаа.  Би сандарч, биеэ сайн байгааг яаран өчөөд, хариу мэнд мэдвэл Дамба: -за эрхэм минь, чи байна шvv, их дээд сургуулийн орос хэлний багш нараас чухам хэнийг нь сайн таних вэ гэж асуулаа.  -Хэнийг нь ч сайн танихгvй -Тэгвэл тэдний танил, дотно хvмvvсээс мэдэх юм байна уу? -Байхгvй. Ер танихгvй. Чи яах гээв? Хэмээсэнд Дамба нэг юм хэлмээр болсноо, царай нь гэнэт хачин болоо: -Зvгээр ээ, зvгээр гэлээ. 

Дамбаас арай чvv салаад арав алхтал “Домпрог” хэмээх Донойтой уулзчихав. Танимхайраад бас л сvйд майд. Тэрбээр урт улаан хэлээ булталзуулан: -Сайн уу, хөөе. Нөгөө муу өвчтэй хvvхний чинь бие гайгvй юу гэж байна.  -Сайн сайн. Чиний бие, эхнэр, хvvхдvvд чинь сайн л биз дээ гэвэл -Найз аа, чи их дээд сургуулийн тооны багш нараас хэнийг нь сайн таних вэ? гэв.  -Хэнийг ч танихгvй -Тэгвэл тэдний ойр дотны хvмvvсээс таних уу? -Ер танихгvй. Чи яах гээв гэтэл, мөн л царай нь хувирах мэт болсноо: -Зvгээр ээ, зvгээр гэж хэлvvт даруй салж одлоо. “Yгvй ер зvгээр, зvгээр гэнэ шvv.

Тийм байхдаа та нар” гэж бодоод хэд алхтал “Долгомцог” хочит Должидмаатай дайралддаг юм байна. Гуравхан хоногийн өмнө уулзсан атлаа гучин жил уулзаагvй анд найз шиг сvжирч сvйд майд болж байгаа гэж хачин.  -Яг хэвээрээ байна шvv, муу цус чинь! Яасан өтөлдөггvй лvд вэ? гэснээ улирсан балрсан юм санав бололтой хи хи хөхрөн хэсэг зуур гэдэг годо гэж байснаа: -За тэгээд сайн л биз дээ гэв -Сайн байлгvй яахав. Чиний бие лагшин… гэтэл  -Хөөе, чи их дээд сургуулийн монгол хэлний багш нараас хэнтэй нь хампаан билээ? Гэв.  -Таних байтугай нэрийг нь ч мэдэхгvй -Тэгвэл байна шvv, тэднийг сайн таньдаг хvмvvсээс… -Yгvй ээ, vгvй, ердөө ч танихгvй. Чи яах гээв? Хэмээвэл Должидмаа нvдээрээ нvvрийг минь ороолгох мэтширэв татаад мөн л  -За даа, бараг л зvгээр асуусан юм гэж хэлэнгvvт, урт гараа хаялан одлоо. 

“Тийм байхдаа чи ” гэсэн шиг Должидмаа хvvхний хойноос харан харан гэрийн зvг яарн алхлаа.  “Энэ нөхөд минь юу л болоод их дээд сургуулийн багш нарыг сураглаад байна вэ? ” гэж гайхан шатаар өгсөн явтал айлын Дэмбээ өвөө таягныхаа бариулаар тохойноос гогдон барьж зогсоов.  -Хvv минь, чи хvлээзнэ. Их дээд сургуулийн хими физикийн багш нараас сайн таньдаг хvн байна уу гэж шалгаалаа.  -Хэнийг ч танихгvй -Тэгвэл декан, тэнхимийн эрхлэгч нараас нь таних уу? -Yгvй -Тэгвэл хvv минь чи Боловсролын яамны хэлтсийн дарга, ажилтнуудаас таних уу? -Танихгvй -Тэгвэл тэднийг сайн таньдаг хvмvvсийн аль нэгээс зvс мэдэх vv?  -Мэдэхгvй -Өө харла -Өвөө, та яах гээв? -За даа хvv минь бараг л зvгээр дээ гэж хэлээд Дэмбээ өвөө урам муутайхан болж, таягаа тог тог дуугарган доош уруудлаа.  

“Ямар хачин юм бэ, их дээд сургуулиас нэг их том хvн нас барсан юм болов уу” гэхчилэн бодсоор гэртээ орж иртэл эхнэр нь: -Миний өвгөөн! Их дээд сургуулийн багш нараас таних мэдэх хvн байдаггvй биз дээ гэж байна. -Байлгvй яахав. Ямар хэрэг гараав. Аан? Гэж аль болох аятайхнаар асууж, юу болсныг хэлvvлэх санаатай ойртон очиж суувал: -Зvгээр ээ, зvгээр гэж байхгvй юу. Уур ч хvрэх шиг! -Юуны чинь зvгээр, зvгээр гэж! Хэл чи! Хэмээн сvр vзvvлэн, айлгах дvр гаргавал угийн аймхай бас аливааг нууж сураагvй эхнэр маань: -Манай ерөнхий нягтлангийн том охин нь энэ жил конкурст орох болж гэв. Би тэр даруй “заяа нь хая. Нээрээ маргааш чинь их дээд сургуулийн элсэлтийн шалгал болох гэж байгаа юм байна шvv дээ” гэж бодоод өөрийн эрхгvй инээд алдлаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!