“ДАРААЛАЛ” ӨГҮҮЛЛЭГ
Би гэр бүл болон ажлын шаардлагаар АНУ – ын Техас мужийн Хьюстон хотод амьдрах болов . Өнгөрсөн долоо хоногт гэрийн ойролцоох шуудангийн газарт тохиолдсон явдал надад том сургамж болсон юм . Шинэ жилийн бэлгэнд зориулж цахим худалдаанаас авсан бугуйн цагны нүүрны шил хагархай байсан тул цаг алдалгүй буцаалт хийхээр шуудангийн газар руу явлаа . Шуудангийн газар ороход 20-25 хүн үйлчлүүлэх дарааллаа хүлээн зогссон байв .
Энд зул сарын баяр ойртсонтой холбоотойгоор ганц талх авсан ч энгийн үеийнхээс илүү урт дараалалд зогсох шаардлага гардаг билээ . Шуудангийн газарт хоёрхон үйлчилгээний ажилтан ажлаасаа залхсан байртай уруу царайлан үйлчилгээ үзүүлж байснаас дараалал хүлээх хугацаа тэвчээр барахуйц удаан байлаа . Миний жагссан цувааны ард 30-35 хүн нэмж ирснийг хараад ” Би ч бас гайгүй . Голд нь байгаа юм байна аа ” гэж бодон өөрийгөө тайвшруулж байв .
Яг дөчин минутын дараа миний ээлж ирлээ . Илгээмжээ шуудангийн ажилтанд өгөөд
“ Хаягийг нь биччихсэн байгаа ” гэж хэлэхэд
“ Илгээмжээ яагаад битүүмжлээгүй юм бэ ? ” гэж асуув .
Тэгэхээр нь би үүдэнд байсан “ Илгээмжинд юу байгаа харж болзошгүй тул илгээмжээ нээлттэй байлгана уу ! ” гэсэн бичиг рүү заасанд тэр дуугаа өндөрсгөн
“ Үүдэнд юу гэж бичсэн байгааг би мэдэж байна . Хурдан илгээмжээ битүүмжил ! ” гэж ууртайгаар хашхирлаа .
Ээлжээ хүлээн цуваанд зогсож байсан бүх хүмүүс бид хоёрын яриаг сонсоно . Би үйлчилгээний ажилтны хажууд байсан цавуутай тууз / скоч / -ыг заагаад ” Үүнийг хэрэглэж болох уу ? ” гэж хүстэл “ Үгүй , энэ минийх . Үйлчлүүлэгч өөрийнхөө туузаар илгээмжээ битүүмжлэх ёстой ” хэмээн дахин орилов .
“Одоо надад цавуутай тууз алга . Таныхаас хэрэглээд үнийг нь төлчихөж болох уу?” хэмээхэд тэр муухай харж 3 алхмын цаана байх зөвхөн ачаа багладаг газар ашигладаг том хайрцаг шиг хэмжээтэй 20 долларын үнэтэй туузыг заан худалдаж авахыг санал болгоход нь тэсэлгүй ” 15 см хэмжээтэй хайрцгийг битүүмжлэхийн тулд тэр туузыг худалдаж авах танд утга учиртай санагдаж байна уу ? ” гэж асуулаа . ” Туузыг авбал аваад жагсаалын төгсгөлд оч ! ” гэж орилох эмэгтэйн нүүр уурласандаа час улаан болсон харагдав . Тэгээд миний дараагийн хүнийг дуудаж “ Дараагийнх нь ” гэх мөчид би юу хийхээ мэдэхгүй хөшиж орхив .
Гэхдээ тэр үед миний араас жагссан хүмүүсийн хэн нь ч хөдөлсөнгүй . Яг миний ард зогсож байсан эрхэм “ Хайрцгийг бушуухан битүүмжлээд Эхлээд энэ хатагтайд үйлчил ! ” гэж хэлэхэд ажилтан улам цухалдан ” Өөр үйлчлүүлэх хүн байна уу ? ” гэж хашхирахад цуваанд жагссан тэр олон хүнээс нэгэн ч очсонгүй . Хажуу талын цуваанд зогссон хүмүүс ч бас адилхан байр суурьтай байв . Яг тэр мөчид тэндхийн бүх үйлчилгээ зогслоо . Цуваанд зогсож байсан хөгшин хатагтай ” Би 76 настай . Энд зогсоод миний өвдөг өвдөж байгаа ч энэ хатагтайд үйлчлээгүй тохиолдолд эндээснэг алхам ч хөдлөхгүй ” гэж хэлэхэд шуудангийн ажилтан эмэгтэй илгээмжийг минь ууртайгаар булаан авч ” өөрийн ” цавуутай туузаар нааж битүүмжлээд надаас зохих төлбөрийг авах хүртэл би юу болоод байгааг ч ухаарах сөхөөгүй хачин байдалд орчихсон байв . Яг уйлах шахсан санагдана . Тэндээс гарахдаа миний араас зогссон тэдгээр хүмүүст хандан ” Бүгдэд нь талархлаа ” гэж л хэлж чадав . Харин тэд над руу инээмсэглэн гараа даллацгааж билээ .
Гадагш гарч зогсоолд тавьсан машиндаа суугаад хөдөлгүүрээ асаалгүй хэсэг бодолхийлэв . Тэнд байсан хүмүүс бүгд л амжуулах ажил төрөлтэй байсан боловч нэг нь ч ” Би яарч байна ” гэж хэлээд яагаад миний оронд үйлчлүүлээгүй юм бол ? Ямар учраас тэр олон хүн зөвхөн надад тохиолдсон шударга бус явдлыг нийтээрээ эсэргүүцсэн гэж ? Миний ард зогсож байсан настай эрхэм шуудангийн газраас гарч ирээд машин руу минь дөхөхөд би цонхоо онгойлгов .
Тэр инээмсэглэж учрыг нь олохгүй бодож суусан асуултуудад минь хариулт өгсөн юм . ” Танд ийм эвгүй зүйл тохиолдсонд их харамсаж байна . Байгаль дээрх ургамал , амьтад , тэр ч бүү хэл бичил биетнүүд хүртэл нэг нэгнээсээ хамааралтай аж төрж байхад хүмүүс бид нэг нэгнээсээ дэндүү холдон хөндийрч байна . БУРУУ ЗҮЙЛ – ийг , аль болох хурдан анзаарч , хойш тавилгүйгээр тэр дор нь дарж авахгүй бол ЭНГИЙН ЗҮЙЛ мэт болдог жамтай . Тэр үйлчилгээний ажилтан эмэгтэй дараагийн удаа буруу зүйл хийхдээ хоёр удаа тунгаан бодох биз . Бид хийх ёстойгоо л хийсэн . За танд сайн сайхныг хүсье ” гэж хэлээд явсан юм .