MngNews

“ГУРВЫН ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХНЭЭР ЯАХ ЮМ БЭ, ГАНЦ БИЕ ЭМЭГТЭЙ ОЛЖ АВ…”

“ХУВЬ ТАВИЛАН” – Л.ДАЙРИЙМАА

Ундрах хотын унаган иргэн. Тэр эцэг, эх хоёрыгоо нас барснаас хойш ганцаараа амьдарч байгаа билээ. Тэр нилээд чинээлэг айлын ганц хүү учир хань болох хүнээ зөв л сонгохгүй бол эцэг эхийнхээ өвлүүлсэн хөрөнгийг дэмий үрж мэднэ гэж боддог аж. Тэр ийн бодсоор нилээд хэдэн жилийг ардаа оруултал юу юугүй 40 хүрэх дөхснөө нэг л өдөр санав.

Яаж эхнэртэй болох тухай өдрийн бодол шөнийн зүүд гэгчээр болж явахдаа нэгэн орой машиных нь дугуй хагарсан бүсгүйд тус хүргэжээ. Бүсгүй өөрийнх нь үеийн бололтой хүн байв. Ундрах – юмыг яаж мэдэхэв машин чинь янз бүр болохыг зам зуураа гэртээ очтол чинь залгая гэж түүний утсыг авчээ.

Хоёр гурван удаа залгахад тэр бүсгүй – зүгээр явна аа, дажгүй л яваад байна, дөнгөж сая гэртээ ирлээ гэж хариулсан аж ээ. Залуугийн санаа амарч гэртээ ирэв. Хэд хоногийн дараа Ундрах мөнөөх бүсгүйг зах дээр дэгдээхэйнүүд шиг олон хүүхэд олон ч гэждээ гурав, дөрвөн хүүхэд л дээ дагуулаад явж байхыг олж харсан билээ.

Хувцас өмсүүлж үзэж байхад нь дөхөж очвол тэр анзаарсан ч үгүй. – Алив миний хүү энийг үздээ, миний охинд арай жаахан томдож байгаа юм биш үү, нэг нэгийг л ав. Ээжийнх нь мөнгө хүрэхгүй ш дээ, дараа сарын цалин дээрээс өмд авч өгнө өө гэх дуулдана.

Хүүхдүүд нь ээжийнхээ үгэнд их л сайн орж за, за ээжээ гэцгээх аж. Залуу хэрэгтэй гэсэн зүйлсээ бүгдийг нь аваад гэртээ ирэхдээ тэр бүсгүйг их л өрөвдөв. Харин авахаас хүүхдүүд нь яасан ч ухаантай юм ганц нь ч үгүй би авна гэж зүтгэж муухай ааш гаргаж ээжийгээ зовоосонгүй дээ гэж бодлоо.

Шөнө нь Ундрах нөгөөх хүүхдүүдийг дагуулан дэлгүүр хэсэж дуртай хувцсыг нь авч өгч, зоогийн газарт идье гэсэн хоол болгоныг нь авч өгөн идүүлж байх юм гэнэ. Ундрах өглөө сэрэнгүүтээ бүсгүйн утсыг хайж олон залгажээ.

-Байна уу гэх дуу дуулдахад – өө сайн уу би эртээд машиныг чинь гэвэл – дугуй юу гэснээ, аан за байна байна гэв. Ундрах – би чамайг зах дээр харсан – аан тийм үү хүүхдүүдтэйгээ аан уун гээд би ёстой анзаарсангүй уучлаарай гэх аж.

Ундрах – харин тийм харагдсан аавыг нь хамт дагуулж явж байхгүй бол, бага нь ийш тийш гүйчих гээд чи байнга гараас нь чирээд хэцүү л харагдсан гэхэд бүсгүй таг болжээ.

Ундрах – байна уу гэж ахин асуухад бүсгүй – аав нь тэнгэрээс биднийгээ харж байгаа гээд утсаа салгажээ. Залуу дахин түүнрүү залгаж зүрхэлсэнгүй. Юу ч гэж ярих юм билээ гэж бодсоор бүтэн жилийг үджээ. Түүний жижүүртэй нэгэн орой аав ээжээсээ төөрсөн хүүг нэг залуу авчирч үлдээжээ.

Ундрах хүүг хараад түүнд нэг л танил юм шиг санагдавч – манай байрны тэрүүгээр тоглож байдаг хүүхдүүдийн нэг юм болов уу гэж бодов. Удалгүй жижүүрийн утас дуугарахад залуу аван – цагдаагийн хэлтсийн жижүүр Ундрах сонсож байна гэвэл – сандарсан хоолойгоор нэгэн эмэгтэй – ашгүй дээ танайх яг хаахана вэ, би хүүгээ очиж авах гэсэн юм аа гэлээ.

Залуу байршилаа зааж өгөөд хүүд – ээж чинь одоо ирж байна гэнэ ээ гэвэл хүү – ээж иллээ дээ иллээ дээ /ирлээ/ гэж онгирох аж. Удалгүй хаалга онгойж нэгэн хүн орж ирсэн нь нөгөө бүсгүй байх нь тэр. Залуу сая л хүүгийн танил юм шиг харагдаад байсныг ойлгожээ.

Хүү ч ухасхийн ээждээ гүйн очив. Бүсгүй – хүү маань эгчийгээ давтлаганаасаа тараад өлгүүрээс хувцсаа авах хооронд гараад явчихаж. Эгч нь хайгаад олохоо болихоороо ахдаа хэлэх гээд гэртээ харьчихжээ гэж ярин – баярлалаа гэж хэлээд Ундрахыг харахдаа – хүүе ээ сайн байна уу гэлээ. Түүний яриаг сонсон мэндлэхээ мартсан залуу – сайн сайн уу гэв.

Энэ өдрөөс хойш Ундрах бүсгүйн тухай ахин дахин боддог болжээ. – Ганц бие бүсгүй гэрээ орноо авч явах гэж хэцүү л байдаг байхдаа. Би бол хэн нь хэзээ яачих бол гэж бодсоор байгаад мэдрэлээ муутгах юм байна гэж ч бодов. Ундрах бүсгүйн утасруу залгаж – хүүг нь асуудаг болжээ.

Тэр – авах хүнгүй бол би ажил дээрээ авчирч байя ч гэж хэлжээ. Бүсгүй – одоо ах нь хоёр дүүгээ авдаг болсон. Ахыг нь завгүй болсон үед л авахуулъя, ярья аа гэсэн боловч бүсгүй залгасангүй. Тэр – охины сургууль танайд ойрхон юм байна гэж хүүгээ авахдаа ярьж байсныг нь санан ажлынхаа ойр байдаг сургуулийн тэрүүгээр харж явсан боловч танил царай харсангүй. Ийн бас дахин нэг жил өнгөрчээ.

Ундрах бүсгүйн тухай бодсоор л явлаа. Нэг өдөр тэдний ажлаас ойр орчмынхоо сургуулийн эцэг эхчүүд, хүүхдүүдэд – бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь сургалт хийхээр болжээ. Ундрах – ах нь цуг явъя, тэнд хүнтэй уулзах ажилтай гэж хамт явав.

Азаар залуу тэнд бүсгүйг олсон билээ. Олоход бэрхшээл тулгарсангүй. Тэр хүүхдүүдээ дагуулан, багийгаа бас гараас нь чирэн орж ирсэн билээ. Ундрах сургалтыг нь тарахад үүдэн дээр хүлээж байв. Хүү түүнийг танин хамгийн түрүүнд – цагдаа ах аа гэсэн аж. Бүсгүй мэнд мэдээд хүүхдүүд ээ дагуулан явахаар болоход залуу – би хүргээд өгөх үү гэвэл хүү – хүлгүүлье, та машинтай юм уу, ээжийн машин эвдэлсэн гэв.

Ундрах тэднийг гэрт нь хүргэж өгөх зуураа- машины чинь юy нь эвдрээ вэ гэвэл бүсгүй – мэдэхгүй гэнэт л асахаа больсон гэх аж. Ундрах – би ч уг нь машиныг яаж ийгээд л засчихна шүү гэхэд хүү – ах аа та засаад өгөөлэй, би автобусаал явах ёстой дулгүй гэх аж. Ах эгч хоёр нь – чи дуугай бай л даа танихгүй хүнээс ичихгүй юм гуйгаад гэхэд хүү – би танина ш дээ би ажил дээл нь байсан юм чинь гэнэ.

Түрүүнээс хойш дуугүй явсан бүсгүй – завандаа үзээд өгөх юм уу гэж ээ. Хэдэн өдрийн дараа залуу бүсгүйн машиныг асааж чаджээ. Тэр бүсгүйн нэрийг ч мэддэг болов. Бүсгүйг Номин гэдэг гэнэ. Залуу бүсгүйн утасруу залгаж ярьсаар л.

Хүүхдүүдийнх нь тухай, машин нь зүгээр явж байгаа эсэх зэргээс эхлээд сүүлдээ өөрсдийнхөө тухай ярьцгаадаг болов. Ийн ярилцсаар бүтэн жил болсны дараа нэгэн өдөр Номин Ундрахаас уулзах санал авчээ. Залуус уулзан бас л хүүхэд, машин, ажил төрлөө сайн байгаа талаар ярилцаж суув.

Залуу Номингоос – сүүдрээсээ өөр ханьгүй надад хань ижил минь болж үр хүүхэдтэй болгож өгөөч гэж гуйсан аж. Бүсгүй юу гэж хэлэхээ үнэндээ сайн мэдэхгүй байх тул – би хэд хоног бодъё оо, тэгээд хариу өгье гэсэн боловч бас л таг болов.

Ундрахыг ярихад – хариуг нь өгөхгүй өөр зүйл яриад л өнгөрөх аж. Бас нэг жил өнгөрөв. 40 хүрсэн Ундрах нэг л өдөр тэднийхийг зорин очжээ. Ээж нь ажлаасаа ирээгүй байхтай нь таарч. Хүүхдүүд түүнийг танимгаархан цай хийж өгч, өөрсдийнхөө хоолноос ч аягалж өгөв.

Номин гаднаас орж ирэхдээ ихэд гайхан мэнд мэдээд – энд яах гэж ирээв гэв. Ундрах – зав гарсан дээрээ та нартай уулзая гээд ирлээ гэлээ. Номин – хашааны үүдэнд очоод уулзъя гээд түрүүлээд гарав. Хүүхдүүд – ах аа баяртай гээд үлджээ.

Номин – яаж ч бодвоос гурван хүүхэдтэй хүүхэн хүнтэй сууж байгаа ч гэж яах юм. Тэгээд ч чи гурвын гурван хүүхэдтэй хүүхэнтэй ханилж суугаад яах ч юм. Тэгсэн дор ганц бие хүүхэн олж аваад өөрийн үр хүүхдээ төрүүлж 2,3 бүр дөрөв болгож ав. Дахин иймэрхүү юм битгий яриарай.

Бид болоод л байна, цаашдаа ч болно. Хоёр том маань аль хэдийн тусад орсон болохоор би, дүү нь алзахгүй гэжээ. Ундрах – би цор ганцаараа хүн, надад гурван хүүхэдтэй байх чинь огтоос асуудал биш. Би хүүхдүүдэд чинь эцгийг нь орлож чаддагүй юм аа гэхэд ах шиг нь байж чадна гэв.

Номин гэнэт – тэгвэл чи энд ир, тэгээд бидний амьдралаар амьдраад үз гэж ээ. Ийнхүү Ундрах гэр хороололд амьдарч, амьдралдаа өмнө нь хийж байгаагүй болгоноо л хийж үзжээ. Гэвч залууд энэ бүхэн харин ч сайхан зүйл байлаа.

Жилийн дараа тэд хашаа, гэрээ зарж Унрахын байранд нүүж очив. Том хоёр нь Ундрахыг заримдаа ах, заримдаа аав гэж хольж солин дууддаг байлаа. Харин бага хүү нь аав аа гээд залуугаас салахгүй болж. Номин 42-тойдоо дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн билээ. Ийнхүү Ундрахынх хоёр хүү, хоёр охинтой болсон аж. Ундрах одоо хүнд хөрөнгө мөнгө биш хань, үр хүүхэд илүү чухал гэж боддог болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!