MngNews

“ГУРВАН HӨXӨPTЭЙ CУУГААД CAЛCAH, XҮҮXДҮҮДЭЭ ЭЦГҮҮДЭД НЬ ӨГӨӨД Л ОРХИДОГ” БОЛСОН ЯВДАЛ

“СУРГАМЖИТ ТҮҮХ” – ХИШИГЭЭ УДГАН

Нэгэн эмэгтэй надад хэлсэн наснаасаа их л залуухан, бүр залуудаа гоё хүүхэн байсан боловуу гэмээр гадаадын компанид ажил эрхэлдэг бүсгүй ирж уулзлаа. Тэр одоог хүртэл тогтсон амьдралгүй, өөрийн гэсэн орон гэргүй, гурван нөхөртэй суугаад салсан, гаргасан хүүхдүүдээ эцгүүдэд нь өгөөд л орхидог.

Одоо өөрөөсөө дүүмэд залуутай ээжийнд нь амьдардаг гэнэ. Хүүхдүүд нь ч том болж, ач зээгээ ч үзжээ. Нас нь ч 50 дөхөн хөгширч, өөрийнхөө энэ амьдрал ажил үйлс нь бүтэлгүй байдалд гунихарж, өөрийхөө үеийнхнийгээ харахаар атаархдаг гэнэ.

Хуураа аваад онгодоо дуудлаа, хэлж байнаа -Xaраал хүрсэн. Хэн xaраав. -Эхийн сүүн дээр хар нулимс хийсэн хараал гэв. Буцдаггүй эрчим. Өө юу вэ бас ийм хараал байнаа. Ямар аймаар юм бэ? Тэр авгай дуугарахгүй байв.

Та яасан бэ. Сонсов уу гэвэл –Би сонслоо шууд л ойлгосон. Хэн бэ гэдгийг ч мэднэ гэв. Хэн бэ яалаа гэж таныг хараав? Тэр ярьж байна -Би 25 настай байхдаа Оросод курс-д сурахаар нөхөр хоёр хүүгээ орхиод явсан юм.

Тэнд очоод нэг залуутай явалдаад байнга уулзмаар болоод үнэхээр хэцүү байдалд орсон. Тэр бас эхнэртэй байсан, эхнэрийг нь зүс таних нэгэн байв. Зургаан сар хөлсний нэг өрөөнд цуг байгаад, курс ч дууслаа.

Курс төгсөөд цаашаа ч үгүй наашаа ч үгүй буцах гэтэл салж чадахгүй юм болов. Нөгөө залуугийн эхнэр нь төрөх дөхөөд ар гэрээс нь ах нь хүртэл ирээд бөөн нэхэл дагал болсон. Бид хоёр хоёул бие биедээ ам тангарагаа өргөв.

Юунаас ч няцахгүй хамт амьдрахаар болж Монголруу хамтдаа буцлаа. Би вагоноос буугаад шууд л гэрлүүгээ очиж, нөхрийгөө орцны гадаа дуудаж уулзав. Нөхрийнхөө хувьд хоёр хүүхдээ эрээр сольсон тэнэг эм болж хувирав…

Манай хүний хүүхдийнх нь ээж төрсөн сураг дуулдлаа. Ах нь манай хүнрүү ярьж хүүхдийнхээ царайг ч ядаж хардаггүй юм уу гэж хэд хэд хэлүүлж дуудуулсан. Бид хоёр ч очихгүйгээр хэдэн сар гүрийлээ. Нэг өдөр нөхөр маань нилээн халамцуу орж ирж байна.

-Би хүү дээрээ очоод ирлээ. Хүүхэд маань хөхнийхөө сүүг барахгүй, ээж нь аяганд хөхөө саагаад сууж байснаа уйлаад л байсан тэгээд надад “Чи энэ бүхнийг хаяад жаргалтай амьдарч чадах уу” гээд л асуугаад байсан.

Тийм байдалд орох чинь ёстой хэцүү юм байналээ гэж билээ. Тэр өдрөөс хойш нөхөр маань их цухалдуу ууртай болж байнга аpxи уудаг болсон. Тэрнээс хойш би хэд хэдэн удаа унтаж байхдаа xөxөө гаргасан хүүхэн зүүдэлдэг болов. Амьдрал ч гундуу болсон.

Олон ч газраар явлаа даа гэж цөхрөнгүй ярьлаа. -Та жирэмсэн эхнэрийг нь өрөвдөөд тэр үедээ шийдвэрээ өөрчилж болоогүй юм уу? гэвэл -Би залуу байж, юун тэгэж бодох. Гай болсон хүүхэн л гэж бодож явлаа. Залуу нас, бардам сэтгэл минь намайг эцэст нь ийм байдалд оруулчихлаа гэж мэгшин уйлж билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!