“ГУРВАН ХҮҮГИЙН ЭЭЖ” – БОДИТ АМЬДРАЛААС
“ГУРВАН ХҮҮГИЙН ЭЭЖ” – БОДИТ АМЬДРАЛААС
Би тээр нэг жил анхны нөхрөөсөө гурван настай хүүгээ аваад салсан юм. Нөхрөөсөө салсанаас хойш гурван жилийн дараа нэг залуутай уулздаг болвоо. Бие биедээ сайн гэхээсээ илүү зүгээр л сонирхдог. Бие физилогийн асуудлаа шиидэх зорилготой л уулздаг байсан яагаад гэвэл нөхрөөсөө салсан ч өөр эр хүнийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэр үед найзууд маань ааш зан бие хаа чинь хэцүүдлээ хайрлаж дурлаж чаддаггүй юмаа гэхэд зүгээр физилогио нөхөж уулздаг хүнтэй бол гэж их ятгадаг байсан. Залуустай танилцуулсан ч найзаас хэтэрдэггүй с*кс хийе гэсэн ч зүрх хүрдэггүй явж явж “С” гэх өөрөөсөө 4 дүү тэр нэг залуутай уулздаг болсон юм. Сэтгэл алдахгүйн тулд ойр ойрхон уулздаггүй байсан юм. Хэдэн сарын дараа тэр найз охинтой боллоо гээд бид хоёр зайгаа бариад уулзахаа бүр больсон. Сайн биш байсан болхоор санаж бэтгэрээгүй нь амар байж. Харин хэдэн сарын дараа нөгөө дүүмэд залуугаасаа жирэмсэн болсоноо мэдэж би маш ихээр шокoнд орж билээ. Нөгөө найз маань хөөрхөн охинтой үерхээд явж байгаа гэтэл би энд жирэмсэн. Яах ийхээ маш их бодсон их шаналсан. Би амьдралдаа гурван зарчим баримталдаг хүн л дээ. 1. Абopтыг зөвшөөрөхгүй 2. Xүний нөхөрт сэтгэл алдрахгүй, явалдахгүй 3. Өөрийн хайртай хүнээ хуурахгүй гэсэн зарчимтай. Тийм болхоор хүүхдээ авхуулахгүйгээр нөгөө хүндээ хэлж зовоохгүйгээр бүгдийг нууж хүүхдээ төрүүлхээр шийдсэн.Нэг хоёр хүүхдийн ялгаа юу байна хүнд хүн илүүдэхгүй ээ, миний том хүү шиг хөөрхөн хүү төрөөрэй гээд л бусдаас нууж 9 сар тээсээн. Төрөх хугацаа 6 сарын 15 байлаа.
Гэтэл би 6 сарын 1 хүртэл бусдаас хэвлий дэх үрээ нуун төрүүлсэн юм. Бүр сайн найздаа ч хэлээгүй. Гэр бүлийнхэн маань эцгийг нь асууна би хариулаагүй хэн гэдгийг нь хэлээгүй. Ээждээ загинуулж зoдуулж гэрээсээ хөөгдсөн хүүхдээ хүнд өргүүл гэдэг үгийг гэрийнхэнээсээ сонсоод чадахгүй гээд өрөөндөө нялх үрээ тэврээд дүлий дүмбэ царайлж суусаар хүүгээ хүнд өгөлгүй авж үлдсэн. Тэр үед ээж минь надад хатуурхаж байсан ч миний төлөө байсан маш их итгэдэг охин минь урмыг минь хугалж хоёр дахиа итгэл алдлаа гээд их уйлж билээ. Том хүү сургуульд орох жил нэгийгээ яая гэж байж бас дахиад нэг хүүхэд гээд л надад л сэтгэл нь зовсон. Бас болоогүй 6 сартай жирэмсэн байхад ахын маань эхнэр нэгхэн сартай үрээ миний ээж дээр хаячихаад явчихсан байсан. Ээж маань надад ахынхаа хүүхдийг хүн болгоод өг гээд л надад өгч билээ. Би чинь өөрөө гэдсэндээ 6 сартай хүүгээ нуучихсан зоригтой нөхөр бас нэг хүний хүүхдийн ээж болсон. Хажуудаа том хүүтэйгээ хүний төрүүлсэн 1 сартай үртэй бас гэдсэнд томоотой нуугдаж буй бяцхан үртэй. Нэг л өдөр гурван хүүхдийн ээж болсондоо. Одоо бодохоор инээдтэй ч юм шиг. Энэ цагаас хойш 4 жил өнгөрчээ одоо хоёр бага маань 4 настай том хүү маань 10 настай. Гурвуулаа хүү. Би өнгөрсөн 4 жилийн хугацаанд хамаг л хүчээрээ хүүхдүүдээ өсгөх гэж өөрийгөө дайчилсан маш их нулимс доромжлол өнгөрсөн хугацаанд байсан, би бүгдийг давж туулж байна.Ээж минь нуугаад төрүүлсэн хүүг маань их эхэндээ гадуурхдаг байсан. Харин одоо бол маш их хайртай манай гэрийнхэний эгдүүг дээд цэгт нь хүргэдэг хайрын бурхан болчихсон.
Ээж хаяа шшш миний хүүгийн аав нь хорвоо дээр чамайг минь байдаг гэдгийг мэддэг болов уу л гэдэг. Ээж маань намайг аавд нь одоо хэлээч гээд байгаа. Бас хүү маань аавыгаа нэхээд байх юм. Би хэлээгүй биш хэлж үзсээн тэр хүн итгээгүй. Арга ч үгүй дээ 4 жилийн дараа хэлж байгаа юм чинь хэхэ. Би хэлээд л орхичихсон ахиж харьцаагүй. Харин өөрт минь гэнэт ирсэн хүү маань одоо төрсөн эхээ мэдэхгүй миний бага хүүтэй ихэрлээд өсч байгаа. Би хоёр багадаа ихэр хүүхдийн хувцас авж өгөх дуртай. Том болоод төрсөн ээж нь ирэх юм бол би өгч чадахгүй ээ, би болон миний ээж, дүү их зовж өсгөж байгаа учраас. Одоо миний сэтгэл их хатуу болсон. Эр хүн гэх цаг зав надад байхгүй. Би үргэлж ажил гэр ажил гэр гээд амьдардаг. Би нууж төрүүлсэн хүүгээ ганц удаа ч болов аавд нь харуулчих юмсан гэж бодох боллоо. Энэ бодол маань зөв боловуу буруу болoвуу. Тэр хүн одоо хүнтэй суугаагүй найз хүүхэн хүүхэд ч байхгүй юм билээ. Элдэв санаагүй хүүгээ нэг харуулчих юмсан. Миний амьдрал гэж нэг ийм сонин хүн ойлгоход бэрх амьдрал байна. Бас болоогүй сүүлийн үед үнэхээр ганцаардаж шантарч байна. Үхтлээ ажиллаж байгаа ч хүүхдүүдийхээ хүссэнийг хийж өгч, авж өгч ч чадахгүй. Надад цаашаа алхах урам зориг л дутагдаж байна. Би зогсохгүй хичээхээ болихгүй. Гэхдээ яг одоо бол миний сэтгэл үнэхээр урамаар зоригоор дутаж байна. Ахиад бол хүнтэй суухгүй зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө ээжийхээ төлөө амьдарна.