“ГОЁ БАЙ Л ДАА” ӨГҮҮЛЛЭГ

“ГОЁ БАЙ Л ДАА” ӨГҮҮЛЛЭГ

ДУГАРЖАВЫН ӨЛЗИЙХУТАГ

Өнөөдөр Намрын шар нар ээсэн амар тайван дулаан өдөр байлаа. Би хотын төв орж бага шиг ажил хөөцөлдчихөөд автобусанд үүрэглэж явтал урд хаалгаар нөгөө өвгөнтийх гэж нэрлэгдэх нэгэн согтуу нөхөр гуйвж дайвсаар орж ирлээ. Хувцас нь ч авах юмгүй шороо болжээ.Хүмүүс ирээд шүрэгчих вий гэж айсан шинжтэй аль болохоор зай тавьж өгөхөд нөгөө нөхөр гуйвж явсаар голын хаалганаас өнгөрч цомцойн суусан залуухан бүсгүйг тэврээд авах нь гэмээр ганхахад айсан бүсгүй үсрэн босож суудал тавьж өглөө. Ингэх ёстой юм шиг их л маадгар суудалд нь тухлаад бас амандаа дуу аялчихжээ. -За сайн байцгааана уу гэж тайзан дээр дуулах гэж байгаа дуучин аятай нилээд чанга хэлхэд дуулаагүй юм шиг хүмүүс төвөгшөөсөн байртай чимээгүй сууцгаана. -Би цагтаа эстрадын нэртэй дуучин явлаа.Та нарт жар далаад оны сайхан дуу дуулж өгвөл та нар дундаасаа нэг “гомбооны” мөнгө босгоод өгчих юм биш биз гэхэд бас л хариу хэлэх хүн олдсонгүй. -Амьдаа бие биенээ хайрлаа гэж сайхан үг байна шүү дээ хүмүүсээ гоё байл даа гэх хамгийн сүүлийн хоёр үг миний чихээр дамжин бүүр зүрхэнд тархинд сонсогдлоо. Тэр үгийг сонссон даруйдаа бас нэг юм санаанд орсон нь гар дээрээ нотны түлхүүр тэмдэг тодхон шивээстэй байдаг даа гэж бодлоо. Өөрийн эрхгүй би нөгөө согтуугийн гарыг хартал нээрээ зөв талын халтар гаран дээр нотны түлхүүр бүдэгхэн харагдаж байлаа.Мөн байна гэж би өөртөө шивнхүй алдаа оноотой залуу насны мартах аргагүй гэгээн дурсамж санаанд минь харван орж ирлээ.Энэ согтуу бол миний нэг хорооны оны цэрэг найз маань байлаа. Жигтэйхэн цэвэрхэн ганган,гэрэлтсэн шаргал царайтай сэргэлэн залуу байсан. Бид хоёр нэг хороонд байдаг зүс таних хэдий ч гурван жил болоход нэг удаа уулзаж үг сольж байсангүй явсаар цэргийн гурван жил дуусгаад бид нутаг нутгийн зүг хөлгийн жолоо залсан. Цэргээс халагдаж ирсэн би тракторийн жолоочийн мэрэгжилтэй болохоор ТМСургууль төгсөөд хуваарилагдсан САА-даа явах уу нэгдэлдээ ажил олж хийх үү гэсээр гэртээ хэд хонож байтал аав: -Би нэгдэлийн захиргаа аймгийн төвд таньдаг хүмүүстээ ажил захисан гэж хэлсэн. Нээрээ ч удалгүй нэг өдөр нэгдэлийн зарлага хэсэг сонинтой аавд хоёр хуруу хэрийн урт нарийн цаас авчирч өгсөн нь. Маргааш нь нэгдэлийн төв дээр өдөр цайны цагаар утсаар ярих урилга байлаа. Аав минь -Миний нэг найз аймгийн төвд аж ахуйн нярав хийдэг утсаар яръя гэсэн байна гээд сумын төв явж ирээд -Аймгийн төв дээр аж ахуйн газарт нь нэг универьсал тракторь барих ажил гарсан гэнэ.Боломжийн ажил гэж байна гээд аав маань бага гэрээ ачаалаад аймгийн төвийн таньдаг айлынхаа хашаанд барьж би төвхнөлөө.Нээрээ ч мөнгөөр тасрахааргүй овоо унцтай ажилд орсоноо удахгүй мэдлээ. Айлын жорлонгийн нүх ухаж өгөх, гэрийн буйр тэгшлэх, байшингийн суурь ухаж өгөх гээд бас дарга нарын зуслан дээр газар тэгшлэхээс өгсүүлээд маш их ажилтай боллоо.Хамгийн ихдээ 25 төгрөг багадаа 10 төгрөг ажлын хажуугаар олдог болохоор баян тракторьчин болов. Гэхдээ нэг жаахан айж байсан зүйл бол аймгийн төвийн атманууд хэцүү эвгүй харагдвал балбаж мэдэх учраас жаахан зайгаа авч нилээд даруухан явна.

Нэг өдөр ажил тараад аймгийн төвөөр гэртээ хүрэх санаатай алхаж явтал цахилгаан хөгжимийн аялгуу гэнэтхэн эшиглэлээ. Жигтэйхэн гоё өөрийн бие жингүйдээд ирэх шиг зүрх сэтгэл хачин сайхан догдлоод нэг их гоё юм бүрхээд авах шиг болж тэр зүг өөрийн эрхгүй алхалаа.Аймгийн төвийн төв талбай дээр хэсэг хүмүүс цугалчихсан цахилгаан хөгжим хангинаж байна Дунд нь орж эхний эгнээнд гарч зогсоод харж байтал соль гитар гоцлон дуугарахад шар үстэй залуу хөгжимийн аясаар үсээ намируулан хийсгэж бүхий л биенээс нь аялгуу урсан гарах шиг гайхалтай сайхан харагдаж байлаа.Гэтэл нөгөө залуу.Миний танил манай нөгөө штабын бичээч шар залуу мөн байсан юм Би хирдээ хөөрөөд хажуудаа зогсож байгаа охинд гайхуулах маягтай -Энэ миний цэргийн найз бид хоёр нэг хороонд гурван жил алба хаасан юм гэж онгирвоо тэгсэн нөгөө охин учиргүй олзуурхаж -Тийм үү гэснээ хажуудаа зогсоо хоёртоо энэ залуу гитарчиныг танина гэж байна гэхэд Нөгөө хоёр намайг сүрхий тоож хараад -Бид хэд танай найз гитарчин залууг их олон пянзтай гэж сонсон юм аа тэгээд өөрсдийнхөө пянзийг үзүүлж ганц нэг пянз гуйх гэж байгаа юм.Тэгтэл нэг их удалгүй нөгөө хөгжимчид чинь жаахан завсарлах гэсэн юм уу хөгжимөө зөөлөн юм түшүүлж тавиад тайзнаас буулаа шүү.Нөгөө гурван охин бараг л намайг чирсээр авч явлаа.Миний айсан ичсэн гэж жигтэйхэн яваад очсон чинь танихгүй байвал яана.Яах гэж яриваа гэхээс айж байлаа.Очлоо доо.Тэгсэн намайг харангуутаа шууд учиргүй таниад -Хүүе манай онжав ямар ажлаар явна гэж үнэхээр үнэн сэтгэлээсээ дуугарлаа шүү миний баярласан гэж туйлгүй жигтэйхэн омогшоод ирлээ шүү Нөгөө охид ч ажлаа амжууллаа. Ингэж л би аймгийн эстрад хамтлагийн дуучин соль гитарчин онжав найзтай болсон юм. -Ирээд бараг жил шахуу болж байна гэсэн чинь -Тэгээд чи намайг асуухгүй яасан юм бэ?Үдэшлэг тоглолт үздэггүй юм уу? Гоё байл даа гэж байна аа Би үнэн ээ хэллээ. -Гадуур тоглолт үдэшлэг гээд хамаагүй явбал аймгийн атманууд нясалчих гээд айлгаад байх юм аа тэгээд л ажил гэр хоёрын хооронд явдаг даа гэхэд миний найз -Айлтгүй чи хэд хоногоос хүрээд ир би чамайг атмануудтай танилцуулна гэснээр нээрээ нэг орой дуудахаар нь очтол аймгийн төвийн жинхэнэ атмануудыг цуглуулчихсан дунд нь хавсар шиг сэгсийсэн жаахан юм харагдах ч тун додигор байна. -Танилц миний онжав он ондоо хайртай.ооно шаригчиндаа хайртай гэж мэднэ биз дээ.Та нар миний онжавыг нөмөр нөөлгөндөө авна шүү гэхэд бүгд гар барин танилцлаа.Ингээд бэлтэй эр болохоо харуулж атмануудын идсэн уусаныг дааж нүнжигтэй загнав.Нөгөө хэд ч намайг тоож асуудал гарвал хэлээрэй гэж итгэл үзүүлэв.Маргаашнаас жаахан томрох гээд байдаг гарууддаа нөгөө хэдэн атмануудынхаа нэрийг хэлж -Тэд нар нийлж жаахан юм ууяа гээд байхаар очлоо.Би ч яах вэ мөнгөгүй очсон цалин буугаагүй юм чинь нөгөө хэд л даах шив дээ гэж хэлэхэд намайг биширсэн гайхсан харцаар харж байна.

Тэрнээс хойш би нөгөө хэдэн атманууддаа түлээ нүүрс гээд газар ухаж өгөх гээд танилцсаар улам дотно найзууд боллоо.Манай онжав бол байнга хэлдэг жижүүрийн нэг үгтэй тэр нь “гоё бай л даа” гэдэг үг. Надтай таархаараа -Гоё байл даа миний найз гэнэ.Хаана ямар жинс худалдах гэж байгааг. хувцасыг яаж гоё болгохыг ёстой үзүүлэн дээ өөрөө зураач болоод ч тэгдэг юм уу хувцасыг маш сайхан янзалж өөрөө оёно.Би найзынхаа буянаар заримдаа жигтэйхэн гоёдог байлаа.Нөгөө универьсал трактороо ч энэ тэндгүй гэрлээр гоёж одоогийн баар савны гаднах хаяг. гэрэл шиг л юм явдаг байваа. Гэхдээ нэг удаа жинхэнэ баларлаа.Айлын буурьны газар тэгшлэж өгчихөөд трактороо жаахан уруу газар асаахад амар гэж тавьчихээд айлд орж цай уучихаад гараад ирсэн трактор байдаггүй яадаг юм бол хүн асаагаад явчих нь гэж баймааргүй юм гэж бодоод ийш тийшээ харж байсан нилээн доор айлын хашаан дотор харагдаж байна.Жигтэйхэн гайхаад харж байтал айлын хашаа дайрч ороод түлээний амбаарыг нь мөргөөд зогссон байна.Хажуу айлын хүмүүс тойроод зогчихсон хашааны эзэн бололтой эмээ өвөө хоёр дунд нь зогсож харагдана.Би жигтэйхэн айсан амьтан дөхөж очтол эмгэн -Ээ гончигсүм минь айлын гэр дайраад орчихсон бол яана харин ч гайгүй өнгөрлөө гэж үгэлсээр зогсож байхад өвгөн жигтэйхэн их ууртай байна -Яадаг муу хар шидэл вэ ёлконы мод шиг гэрэл гялалзуулсан юм давхиж явдаг юм байсан элдэв гэрэл тавьж байхын оронд тормозоо янзалж байхгүй яасан шидэл вэ чи.Айлруу орчихсон бол хүн дайрч алах нь байна шүү дээ гээд жигтэйхэн ууртай байна тэгсэнээ гэрийн бүслүүрт хавчуулсан шилбүүр суга татаж аваад наашаа явлаа.Би айсан эмээсэн гайхсан амьтан арай намайг олны дунд шилбүүрээр ороолгож балайтах юм биш байгаа гэж бодож байсан миний хажуугаар гараад -Чи наад эвдсэн юмаа эвэндэн оруулж янзлаарай гэчихээд хонины мориндоо мордоод шогшчихлоо миний айсан ичсэн гэдэг туйлгүй бушуухан трактороо холдуулах санаатай асаах гээд орилуулж байтал ар нуруун дээр нэг хүчтэй алгадаад авлаа цочсон гэж туйлгүй эргээд хартал аймгийн автын байцаагч зогсож байна.Ингээд л бичиг баримтаа өгч явуулаад хашаандаа трактороо аваачиж тавьчихаад маргааш өглөө нь цагаа бүртгүүлчихээд авто орохоор явдаг юм уу гээд ажил дээрээ ирсэн чинь аж ахуйн дарга миний тракторийн хажууд ирээд зогсчихсон. -Чи яасан хариуцлаггүй нөхөр вэ өчигдөр орой чи айлын хашаа амбаар сав дайрсан байна.Чиний жолоодох эрхийг жилээр хасна гэхээр нь гуйж гуйж зургаан сар болголоо.Одоо тракторийнхаа түлхүүр багажийг цуглуулаад няравт хүлээлгэж өг гэж хэлэхэд нүүр нүдэндээ өчүүхэн төдий ч гэсэн намайг өрөвдсөн гэрэл гаргах болов уу гэж горьдсон боловч цемэнтээр цутгасан юм шиг хувирсангүй.Хэрэв жаахан ч гэсэн намайг өрөвдөх шинж илэрсэн бол нэг удаа уучилж өнгөрөөх арга байна уу гэж гуйдаг юм билүү гэж бодож байлаа ингээд өнгөрчээ.Хүн гэдэг ямар амархан хувирдаг байна.Аав маань ажилд орсоны дараа өвлын идэшний цагаар нэг шүдлэн үхэр муулаад манай аж ахуйн даргад өгч явууллахад чирсээр даргынд ирэхэд малийтлаа инээчихсэн намайг дагуулж авгай дээрээ очоод

-Энэ хүүг хараа ч ээ аав нь өвлийн идэш гээд шүдлэн үхэр муулаад явуулжээ.Тэр холоос чирээд ирж байхад нь авахгүй аваад яв гэлтэй биш уг нь хэнийд нэг үхэр гурван хонь нядлаад явуул гээд мөнгийг нь өгсөн одоо амьтны амь хороохоос нь өмнө хонио авъя үхэрээ болихоос гэж хэлэхээс. Үгүй мөн сайн хүү юм аа.Одоо нэгэнт аваад ирсэн юм чинь дарга нь янзалж чадахгүй чи маргааш онц хийх ажилгүй бол чамд чөлөө өгнө өө чи үдээс өмнө ирээд хоёр гуяийг нь сайхан борцлоод өгөөрэй гэж байсан санаанд орлоо.Аавын минь танил нярав өвгөн -Дарга танай аавын өгнө гэсэн шүдлэн үхэрээ одоо авмаар байна гээд чи тэр үхэрийг нь янзалж ирэхээс гэж нярав ах даргаас чөлөө авч намайг явуулсан байхад өнөөдөр мэдээгүй юм шиг балайрч байгаа нь их хачин санагдаж билээ.Аав маань идэшний үхэр өгч байж би ажилд орж байсан.Одоо даргад идэш өгч чадах нэг хүнд миний муу алаг тракторь очиж дээ гэж бодохоор бараг бүх юм аа алдаж байгаа юм шиг сэтгэл хачин хоосорч бараг уйлмаар болж ирсэн ч нэгэнт өнгөрч дээ. Ямар ч байсан цагдаагийн хэсэг орохоос өмнө найз дээрээ очиж зовлонгоо ярихаар цаашаа театр дээр очлоо.Асуусан чинь гараад ирлээ.Ажилаа өгөхөөр болсон гээд бараг уйлахаас наагуур царайтай юм зогсож байсан хүрч ирсэнээ -За хоёулаа цагдаагийн хэлтэс орно миний таньдаг хүн байна уу үгүй юу гээд намайг дагуулж явлаа. Дотогшоо ороод нилээн удаж гарч ирсэнээ -Чи нөгөө хашааг нь дайрсан хүнээ дагуулж ирээд дагуулж ирээд гомдолгүй гэсэн мэдүүллэг өгүүллэх хэрэгтэй байна гэж хэллээ.Миний сэтгэлд нэг л гэрэл дүүрээд ирэх шиг хэрвээ тэгээд бичиг авчихвал яана гэж догдлон асуухад чи эхлээд нөгөө хүнээ зохицуул би энүүгээр яриад байж байяа гэхэд би нөгөө өвгөнийх өөд явлаа. За тэр яхир өвгөн надад гомдолгүй гэсэн бичиг өгөх болов уу аймаар ууртай өвгөн байсан гэж есөн шидийн юм бодсоор өвгөнийд очлоо.Өвгөн гэрийнхээ хойморт сууж байна.Мэнд мэдсэн -Энэ чинь юу билээ гэж байна. -Би нөгөө хашаа дайрдаг гэж түгдчин хэлтэл -Өө шидлээ чи чинь халтайсан юм байсан гялтайсан юм болчихоор яаж таних вэ за тэгээд амбаар савын маань хэзээ босгож өгөх гэж байна. -Удахгүй гээд би учираа ээрч мууран хэллээ. -Өө тэгээ юу шидэл юм аа гэснээ уриалгахан мориндоо мордож намайг сундлаад цагдаагийн хэлтэс орлоо.Нэг их удсангүй гарч ирээд -Шидэл минь би гомдолгүй гээд бичээд өгчихлөө гээд мориндоо мордон явах гэхэд -Та байж бай гэж хэлээд дагуулж яван өврөөсөө зуун төгрөг гарган их додигор юмтай хүн шиг -Та хоол аваад идчихээрэй гэж өгөхөд өвгөний царай жигтэйхэн болж ирсэнээ -Яадаг муу хувхай шидэл вэ чи! Намайг турж үхэх гэж байгаа гэж энэ аймгийн төвийнхөн чамд хэлээ юу Өдий багаасаа бас хүнд хахуул өгөөд сурчихаж ингээд байвал чи өөдлөхгүй дээ.Тэр хашаа хурдан янзалж өгөөрэй их удвал би шилбүүрээ бариад очино шүү.

Яадаг муу шидэл вэ гэж үгэлсээр мориндоо мордон одлоо.Аав шигээ сайхан сэтгэлтэй өвгөнийг гомдоосондоо жаахан харамсаж байв ч бас хэргээ бүтээсэндээ олзуурхаж байв.Найз маань тун удалгүй цагдаагийн хэлтсээс гарч ирэхдээ миний бүх бичиг баримтийг аваад ирлээ. Миний баярласан гэж жигтэйхэн -Одоо яах вэ найзаа гэсэн -Чамд мөнгө бий юу гэсэнд би -Байгаа гэлээ. -Хагас сайны орой манай хэдэн дарга хэсэг савах гэж байгаа юм аа чамайг тэр гарсан зардлыг даана гээд хэлчихсэн би цуг суух юм. -Хэд болох бол гэсэн -Архи дарс нийлээд л зуун тавь болох байлгүй дээ гэхэд өвгөний аваагүй мөнгөн дээр тавин төгрөг нэмж дуртай нь аргаггүй өгөөд -Би одоо ажил дээрээ яваад очвол дарга юу гэх бол гэж асуухад -Өнөөдөр очоод яах юм бэ маргааш өглөө оч аймгын орлогч даргаар танай даргад хэлүүлчихсэн гээд яваад өглөө. Би ямар нэгэн том шагнал авчихсан юм шиг нөгөө бичиг баримтаа элгэндээ тэвэрсээр.Миний найз үнэхээр аймагтаа “бяртай” юм байна гэдгийг мэдэрч билээ.Маргааш өглөө нь ажил дээрээ яваад очсон манай дарга ёстой өглөөний нар шиг малийтлаа инээсээр угтлаа. -Чамайг чинь цагдаагийн хэлтсийн даргатай сүрхий танил гэж сонслоо гэхэд би нэг хялам хийж харчихаад тракторь өөдөө алхлаа.Ингэж л би найзынхаа хүчинд бараг л аймгийн төвийн атмаануудын нэг болсон.Нэг өдөр найз маань чи гоё байл даа гэж ээлжит үгээ хэлээд одоо найз охинтой бол гэж байна.Би жаахан бодлоо. Манай аж ахуйн дарга далбагар эсгий малгай хуучин цагаан цув том ширэн цүнх барьсан нэг тийм хачин хуучин загварын хүн байдаг бол түүний охин нүд шүд нь гялалзсан сэргэлэн царайлаг охин байдгийг саналаа.Манай аж ахуйн даргын гэж улалзан хэлэхэд найз минь би танина шүү дээ.Чамайг уулзуулж өгнө гэж хэлээд удалгүй хэд хонгийн дараа намайг дарга нарын дөрвөн давхар орон сууцанд хүрээд ир гэж байна.Яваад очтол гурван өрөөтэй том байранд манай даргын охин бас нэг танихгүй охины хамтаар миний найз сууж байна.Бас хэдэн шил пиво аваад ширээн дээрээ тавьчихсан тун хөгжилтэй инээсээр угтлаа.Найз минь -Танилц шүлэг бичнэ яруу найрагч болох залуу гээд л намайг нилээд магтлаа.Би бийлэгжүү загнаж ширээ нь амтатнаар дүүрэглээ.Инээд наргиан болцгоож тун хөгжилтэй байв.Намайг найз минь сүрхий магтсан болоод ч тэр үү даргын охин нилээд эрхлэх маягтай нялхраад тун таатай сайхан байна.Би ч жигтэйхэн баяртай байлаа.Тэгсэн чинь манай нөгөө найз маань нилээд согтсон шинжтэй болж ирсэнээ надруу нүд ирмээд нөгөө охиндоо -Найз жаахан муудаад байна.Танай нэг өрөөнд чинь ороод жаахан хажуулчих уу гэхэд нөгөө охин дагуулж явсаар нэг өрөөндөө оруулаад буцаж ирсэнээ -Та хоёр ч гэсэн энд суугаад байж яахав гээд бас нөгөө өрөөндөө оруулаад -Унтвал ор энд байна суувал ширээ тэнд байна та нар өөрсдөө л мэдэх хэрэг гэж хэлээд гарлаа. -Хүүе яана унтах гэнэ гэж айлгүйтэн дуугарах нь болохгүй ч юу байхав дээ гэх шиг нааланхай сонсогдлоо.Би ёстой тэнгэрийн умдаг атгасан амьтан шиг хөөрч цээжиндээ хоёр зүрхтэй юм шиг тэр нь хоорондоо зодолдоод байгаа юм шиг цээжин дотор багтаж ядан оволзож байлаа.Гарыг нь барьлаа хацар дээр нь үнслээ.Цамцных нь товчийг дороос ганц нэгийг тайллаа.Нэг их цааргалсангүй гэхдээ над шиг догдолж байгаа нь айхтар мэдэгдэхгүй нилээд туршлагтай шинжтэй.Тэгсэнээ гэнтэхэн надаас -Ингэхэд чи аймгийн төв дээр ямар ажил хийдэг юм бэ урд нь би яагаад чамайг хараагүй юм бол гэж тулган асуулхад нь.Би юу гэж жаахан эргэлзсэнээ шудрага байхаар шийдэж -Танай аавын цэрэг шүү дээ.Аавын чинь ажлын газрын нэг уневирсал тракторь байдаг даа. -Тийм гэж нөгөө бүсгүй гайхасхийн хэлээд надруу харахад -Тэрний жолооч би шүү дээ -Тийм үү гээд л дуугаа залигчих шиг сонин болж ирсэнээ миний гарыг биенээсээ зөөлөн түлхэж зайлуулаад цамцныхаа товчийг товчлоод -Би нээрээ хүнтэй утсаар ярина гэж байсан мартсан байна аа би гарчихаад ирье гээд бослоо. Би гайхасхийн үлдэж хоцроод нилээд хүлээсэн орж ирдэггүй яасан юм бол гээд гарсан нойлын өрөөний хаалга хаагдаж байгаа харагдлаа.

Би дөхөж очтол хоёр охин хоорондоо ярьж буй нь тодхон сонсогдож байна.Хүүш ээ! Энэ чинь манай аавын ажлын газрын тракторийн жолооч нөгөө уурын зуухны нүүрс түрдэг хөөтэй төлөг шиг халтар юм байсан тэр байна шүү дээ.Энийг чинь хэн ингэж гоёчихоод явж байна гэж санах вэ нүд нь нэг танил санагдаад сүрхий дотонсоод байсан.Одоо тэгээд яах юм бэ? Дуртай дуртай гэхэд арай ч ийм халтар юмтай унтахгүй ээ.Чи миний нөгөө мөрдөн байцаагчийг танина шүү дээ тэрийг дуудчихгүй юу.Яаж дээ одоо эхнэр хүүхэдтэйгээ гэртээ байгаа байлгүй.Би өдөр хэлчихсэн боломж гарвал чамайг дуудна гээд одоо зүгээр утас чагнаад л гэгэлзээд сууж байгаа. Танай утаснаас залгаад л эхнэр нь байвал дуугаа жаахан бүдүүсгээд ахлах дэслэгчтэй ярих гэсэн юм цагдаагийн хэлтэсээс гэхээр нөгөөдөх чинь утсаа нөхөртөө өгнө.Тэгэхээр би байна гээд хэлчихээр утсандаа тэгье гүйцэтгье мэдлээ би хэлтэсээр орж буугаа авах уу мэдлээ мэдлээ гэж хэлчихээд л авгайдаа хойшлуулшгүй ажил гарлаа дарга дуудаж байна гээд хар хурдаараа гүйгээд ирнэ.Тэгээд одоо энэ залууг чинь яах юм бэ? яах юу байдаг юм бэ чи ороод манай найзыг гэрээс нь дуудаад аав нь уурлаад байна гэж хэлээд явуул гэж ярилцахыг нь сонсоод би хачин болоод өрөөндөө орж ирж суугаад бараг л малгайгаа шүүрээд өмчихсөнгүй яагаад ч юм бэ уурч хүрэх шиг өөрийгөө өрөвдөх шиг нэг л хачин уйтгартай мэдрэмж төрж байлаа.Удаа ч үгүй нөгөө охин орж ирээд -Уучлаарай манай найзыг аав нь дуудаад загнаад байна явуулахаас гэхэд -За за гээд ичсэн гомдсон амьтан үсрэн босож хувцасаа өмсөөд гарлаа.Жигтэйхэн гомдож бахардах гэж байсан ч гадаа зөөлөн салхи үлээсэн тогтуун дулаан ахуйд нэг их урт амьсгаа аваад гэрийн зүг алхлаа.Өөрийгөө юу гээд бодчихсон эргүү вэ.Чамаас ч сайхан надаа олдоно гэж амандаа үглэн гэрийн зүг алхсансан.Гэхдээ даргын охин тухайн үедээ үнэхээр сайхан бүсгүй байсан ч эцэггүй хүүхэд гаргаж нэг хүнтэй суусан ч бас л нэг хүүхэдтэй болоод салж лав л тогтсон амьдралтай болж чадаагүй их удсан одоо чухам ямар явааг би мэдэх биш дээ гэж бодлоо.Буруу явсаныхан хариу ирсэн болов уу гэж бодсон ч харин миний найз бол хэзээ ч хүн муулдаггүй сайн муу нөхдөө ялгаварладагүй.Хүнд заавал тус болох гэж зүтгэдэг нь их сонин.Хүнтэй хэрэлдэж байхыг нь огт хараагүй, хүний дээд гэмээр тийм сайхан хүн байж билээ.Нэг муу тал нь хийсэн бүх юм нь архиар дуусдаг тийм нэг хачин зүйл дагалддаг байж билээ.Түүнээс миний найзыг бурхан шийтгэх шалтгаан үнэхээр баймааргүй юм гэж бодсоор автобусны сандал дээр суугаа найз дээрээ очлоо. -Сайн байна уу гэхэд намайг нэг том харсанаа -Сайн сайн байна уу гэж байна.Намайг таниж байгаа янз алга тэгэхээр нь -Чи бид хоёр нэг хороонд алба хаасан оны цэргүүд намайг танихгүй байна уу? Гэхэд -Тийм тийм тийм байна шүү дээ манай онжав танилгүй яах вэ гэж тун сүрхий баярлаж байгаа хэдий ч цаанаа намайг танихгүй байна даа гэдгийг нь би мэдэж байлаа.Гэтэл дөрвөн жил орчим салахгүй найзалсан байхад танихгүй байдаг хэцүү еэ гэж бодсон ч буух газар нь цуг буулаа.Ингээд би хувцасыг нь тайлж нилээд сайн сэгсэрээд гайгүй шиг цайны газар дагуулж орлоо.Их өлсөж байгаа байх гэж таагаад овоо ч их хоол аваад сайн цатгаж өгөхөөр шийдсэн ч нэг жижиг тавга хоол ч барахгүй байлаа. -Энэний оронд найздаа архи аваад өгчихгүй би саяхан гэрээсээ гарахдаа бууз жигнэж идчихээд гарсан гэж хэлэх хэдий ч бууз жигнэж идэх нь битгий хэл тухтай газар хонсон гэхэд ч үнэмшихээргүй үнэр танар гарна. Дэлгүүрт дагуулж орлоо.Жаахан гайгүй архи аваад өгчих санаатай нэг архи аваад кассруу алхтал урдаас тосож гүйж ирсэнээ -Өө ийм үнтэй архиар яах юм бэ түүний оронд хямдхан хоёр далан тавтай архи аваад өгчих тэгээд л болоо онжаваа гэхэд хоёр шил дундын үнтэй том архи авч өгөхөд учиргүй баярлаж -Онжавтаа ёстой их баярлалаа гээд нэгийн өмднийхээ тэлээгээ татаж шургуулаад нөгөө нэгийг нь ханцуйндаа хийлээ.Би хэн нэгэн найздаа ямар нэгэн юм өгөх ёстой бол онжавтаа л сэтгэлийн их өртэй билээ.Тэгээд би түрийвчээ уудалж үзэхэд элбэг зуун мянган төгрөг байлаа. Тэгээд таван ширхэг хорин мянгын дэвсгэрт гаргаж өгөхөд учиргүй баярлаж тухандаа хүргэж адис авлаа.Тэгээд гутлаа нэг нэгээр нь тайлж давхар улавчин завсараа нэг нэг хорин мянгат хийгээд өмднийхөө резиний оёон завсараар нэг нэгийг шургууллаа.Яагаад нэг газар хийчихэж болохгүй байгааг асуухад -Болохгүй нэг доор бүгдийг нь үрчихдэг нөгөө манай хэд харчихвал л дуусгаж байж сална гэж инээмсэглэн хэллээ. Жигтэйхэн баярлаж байгаа нь нүүр нүднээс нь тодоос тод харагдаж байв.Би түүнийг дагаж явсаар өөртэй нь тун адилхан хэдэн нөхөд дээр нь очлоо. Инжинер,багш,зохиолч,эрдэмтэн гээд л дандаа мундаг мундаг мэрэгжилтэй хүмүүс гэж өөрсдийгөө тайлбарлаж байна.Надаас өөр хүмүүс бол ёстой л худлаа тууж байна даа эд нарын багш эрдэмтэн гэж юу байх вэ гэж бодох байсан байх.Би бол өөрийнхөө найзаар жишээлэн бодоход яалт ч үгүй цагтаа гялалзаж явсан даа.Манай найзын хуучин хүрэмний энгэр дээр соёлын тэргүүний ажилтаны улаан тэмдэг санжигнаж харагдана. Цагтаа тэргүүний ажилтан цол тэмдэг авна гэдэг гавьяат авахын өмнө өгдөг тун сүрхий хүндтэй тэмдэг гэж ярьцгаадаг тийм тэмдэг зүүсэн хүмүүс тэнгэрийн амьтан нь шиг л харагдаг байж дээ.Хайран хүмүүс гэж бодлоо.Урд нь надтай өвгөнтийх гэгдэх хүмүүс таарч л байдаг. Архинд толгойгоо мэдүүлсэн эргүү юмнууд гэж бодож байсан бол өнөөдөр учиргүй өрөвдөж эхэлсэн. Хулгай, луйвар, залилан хийж өч төчнөөн хөрөнгө хураасан газар цөмрөхөөс наагуур нүгэлтэнгүүд инээж ханиасаар том том жийб хөлөглөж төөрмөөр олон өрөө байранд галзуу солиотой юм үйлдэж суухад нь бурхан шийтэгсэнгүй гэтэл миний найз жигтэйхэн тусархуу хүнээс юм хармалдгүй огт ууралдгүй ёстой л хүний дээд байсан даа гэж бодсоор холдон явлаа.Нилээн холдоод эргэн харахад нэвсийсэн бор юмнууд цаашаа харан зэрэгцэн алхсаар холдож байлаа.Миний найз ч гэсэн тэр дунд том хар куртикнийх нь хөвөн бөөгнөрсөн нь ноосоо чирсэн хөгшин банхар шиг харагдлаа. Ай амьдрал юутай хатуу ширүүн юм дээ гэж санаа алдаад гэрийн зүг алхлаа. Гоё байл даа гэдэг энэ эрхэм үгийг өөрийн эрхгүй амандаа шивнэсэн ч хэнд орж зориулж хэлсэнээ ч мэдсэнгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!