“ГОМДОХ ЭРХГҮЙ ЭР ХҮН” БОДИТ АМЬДРАЛААС

“ГОМДОХ ЭРХГҮЙ ЭР ХҮН” БОДИТ АМЬДРАЛААС

Intelligence Max

Гомдох эрхгүй, сул дорой байх эрхгүй, хэсэг зогсоод амрах ч эрхгүй нь эрэгтэй хүн, эр нөхөр хүн, эцэг хүний заяа, бас үүрэг юм даа. Ингэж эхлүүлсэн нь эхнэртээ бяцхан гоморхсоных л доо. Нэг их айхтар зовлон бичих гээгүй болохоор сонирхолгүй санагдвал өршөөгөөрэй. 7 жилийн өмнө 22 настайдаа 17 настай айлын бяцхан найз охиныгоо бие давхар болгосноос хойш жилийн дараа нэг гэрт орж өнөөдрийг хүртэл амьхандаа зүтгэж яваа нэгэн залуу амьдралаа цухас сонирхуулмаар санагдлаа. Тэр үед би гэж хүн хариуцлагаа үүрнэ гээд л гэр бүлээ тэжээдэг баатар нэг газар үйлчилгээний ажилтнаар ороод ажиллаж гарав. Тэр газар эмэгтэйчүүд ихтэй. Эхнэр бол манийгаа байнгын хардаастай. Би ч ариун цагаахан амьтан биш. Жирэмсэн байх үед нь хуурамч хаяг нээж охидуудтай элдэв янзын текст бичилцдэг байсан гэж байгаа. Гэхдээ нэгэнтэй нь ч уулзаж байгаагүй л дээ. Төрсний дараа өнөөх нь баригдаад би чинь эхнэрийн мэдэх хорвоогийн хамгийн завxай эр болчихдог юм байна.

За тэгээд л мэддэг хамаг л гоё сайхан үгээ хэлж уучлалт гуйж нэг юм мултарсан ч шал дэмий юмнаас болж 2, 3 жил нөгөө асуудал нь яригдаастай. Тийм нууц хаягтай хүмүүс байвал шалихгүй зүйлээс болж маш буруу ойлголт үүсдэг юм байна лээ шүү. За тэр асуудал намжаад байж байтал бид хоёр чинь бүр яагаад ч юм таарч тохирохоо байлаа шүү. Байнгын хэрүүл. Би ч яахав тэнэг байсан болохоор ажлынхаа хүүхнүүдэд хажуудах ханиа муулаад л, эхнэр лүү ажлаас өдөрт ганц хоёр залгачаад л. Хэсэг хугацаа өнгөрсөн чинь манай хүнийг халамжилдаг нэг баагий гараад ирдэг байгаа. Зурвасуудыг нь нууцаар уншсан чинь “өлсөж байна уу, ирж хоол идэхүү, энэ нөхөр ядаргаатаймаа” гээд биччихсэн. Би ч шоконд ороод эхнэр дээрээ давхиж очоод л асуулаа. Та 2 тэгээд унтсан уу гэсэн чинь тэгсэн л гэж байна. Зиа зиа ай хорвоо хэдэн жилийн амьдрал ингээд дууслаа гэж байсан надаас уучлалт гуйгаад дахиж ингэхгүй надаар хардуулах гэсээр ийм зүйл боллоо гээд эвлэрлээ. Би ч угаасаа иймэрхүү зүйл дээр мэдрэл юм шиг саагиж гүйгээд хэн юм хоёуланг чинь aлнa тaлнa гээд байдаг төрлийн хүн биш ээ.

Хүлээцтэй хандаж ойлгохыг хичээсэн. Бид хоёрын амьдралд таарсан хууралт энэ хоёр л юм байна. Одоо муудалцсан ч бие биенийхээ өнгөрсөн алдааг ярихгүйг хичээдэг. Цаг хугацаа л хэрэгтэй гэдэг үнэн юм байна лээ. Эхэнд бичсэн гоморхсон гэж хэлсний тухайд би уг нь өдий олон жил шоу цэнгээн гэж явсангүй, өөр хүүхэн шуухан гэсэнгүй, аpxи тамxи, пc гээд л муу муухай бүх зүйлээс хол зөвхөн гэр бүлээ гээд л явж байгаа хүн. Ганц асуудал нь жолоогоо л төгсөж чаддаггүй хаха. Тэгээд л одоо хоёр дахь хүүхэд маань сая гараад би ч ганц ч шээстэй даавуунд хүргэлгүй бүх даавууг нь өөрөө угаагаад л шөнө хамт сэрэхийг хичээгээд сүүг нь сааж өгөөд амьхандаа л хичээх юм. Тэгсэн сонин юман дээр уурлахаар нь гэнэт гомдох сэтгэл төрөөд “би ч чадлаараа л байгаад байхад чи ямар ч урамгүй юмаа” гэж хэлээд нөгөө өрөө рүү орчихсон. Жирэмснээс нь хойш анхны удаа би уурласан нь энэ. Төрсөн хүний сэтгэл зүй тогтворгүй байдаг болохоор миний л буруу байлгүй. Гэхдээ яахав дээ бас хааяа урмын үг сонсмоор л байна шүү дээ, заза юу ч болоогүй юм шиг инээгээд л хань дээрээ очихоос.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!