“ГАШУУН Ч ГЭСЭН АНХНЫ ХАЙР МИНЬ ДЭНДҮҮ САЙХААН” ӨГҮҮЛЛЭГ
Ингээд би өөрийнхөө амьдралд тохиолдсон хүүхэд насныхаа гэнэхэн, гэгэхээн Анхныхаа Хайрын тухай түүхийг дэлгэе… Одоогоос 20-иод жилийн өмнө… 1997 оны 9-р сарын 1… Хичээл эхлэхээс өмнө ангийнхантайгаа уулзаж зуны амралтын талаар ярилцахаар би яаарч явлаа… Сургуулийн хашааны хаалгаар орж явхад нэгэн улаан хүрэмтэй охин газар ширтэнгүй алхахтай тааралдлаа… Хажууд нь нэг эмэгтэй хамт яваа нь ээж нь бололтой… Анх хархад их л хөөрхөн охин харагдлаа… Манай сургуулийн нэг үеийн аль охиныг тэр гэхэв… Энэ жилдээ л багтаж танилцах юм шүү, гэж бодсоор ангируугаа орлоо… Хичээл эхлэх болоогүй байсан учир ангийн хөвгүүд хойно очиж элдвийг ярилцан мар, мар инээлдэж байлаа… Гэтэл ангийн багш маань гадаа тааралдсан өнөөх улаан хүрэмтэй охиныг, ээжийнх нь хамт дагуулсаар орж ирлээ… Энэ үед бид бүгд өөр өөрсдийн ширээнд суусан төдийгүй би ч баярлахын дээдээр баярлаж, хажууд суудаг байсан Мөнхтуяаг өөр ширээнд гуйж суулгаад, өөрөө ширээн дээрээ ганцаар сууж үлдлээ… Багш “За, сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? Өнөөдөр манай ангид шинээр энэ охин ирж суралцаж байна… Нэрийг нь Отгонцэцэг…” гэхэд өнөөх охин үл мэдэг ичингүйрэн доошоо харав…
Аргагүй дээ, шинэ ангид орж ирэх ямар хэцүү байдаг билээ… Тэгээд багш яриагаа цааш ньүргэлжлүүлж “За та нар энэ охинтой дотно үерхэж, хичээл номонд нь туслаарай… За миний охин сул суудал байвал очоод суучих” гэлээ… Тэгэж хуваарилна гэдгийг нь би мэдээд Мөнхтуяаг хөөгөөд явуулцан учир, би их л додьгор нь аргагүй “Багшаа Мөнхтуяа Оуюнаатай хамт сууна гэнээ… Би ганцаараа байна… Ийшээ суулгачих уу?” гэхэд ангийнхан пиррр хийтэл инээлдсэн ч багш зөвшөөрсөн юм… Би энэ мөчийг хэзээ ч мартдаггүй юм… Тэр өдөр би аавын маань нэгэн бараан зүсмийн улсаас авчирч өгсөн /Куба ч билүү/ цагаан цамц өмссөн байсан нь ангийн бусад хөвгүүдийн цамцнаас илүү гоё харагдаж байсийн… Бүр будаг нь ханхалсан цоо шинэ байсийн… Ингээд би ангийн хөвгүүдийн харцнаас түүнийг харамлах хэрэгтэй болж буйг бага зэрэг ухаарсан юм… Би 10 жилд байхдаа алгебр, геометртээ ангидаа TOP 3-т ордог байсан учир, түүнд энэ хичээлүүдэд туслаж чадна гэдгээ хэлээд амжлаа… Отгоо үл мэдэг инээсээр л… Төд удалгүй хараал идсэн хичээлийн эрхлэгч орж ирээд намайг яаах гээд ч билээ аваад гарлаа… Бодуул би нэг л юмны өр ширтэй байсан биз… 1 цагийн хичээлийн дараа орж ирхэд Отгонцэцэгийн хажууд манай ангийн нэг охин суучжээ… Тэр 2 нэг байрных юм гэнэ лээ… Тэгээд л би өөр булан тохойд суух болов… Гэвч би түүнийг харж, харамлаж л явдаг байла…
Ангийн бусад охидтой харьцдагаас арай илүүгээр түүнтай харьцаж буйг бусад нь мэдсэнээр даруй 1 жил өнгөрчээ… Ангийн багш хүртэл анзаарсан байхийн… Их ч ичиж билээ… Би ангидаа 4, 5 нөхөртэй нэг crew байлаа… Манай crew-ийнхэн үе үехэн нэгнийдээ сууж амьдрал, үлгэр яринаа… Нэг өдөр хэн гээч нь ч сэдсийн бүү мэд, “Бүгдээрээ сайн охидуудынхаа талаар ярилций” гэдийм байна… Тэгээд цагаан толгойн үсгийн дарааллаар би эхлэх болов… Би ч ичсэндээ “Надад сайн охин байхгүй” гэхэд бүгд дуу нэгтэйгээр “Худалч, Отгоо яаасийн??” гэдэг байгаа… Ичсэндээ “Отгоо хөөрхөн охин… Гэхдээ надад таалагддагүй” гээд хэлцэн чинь бүүр ч буруудав бололтой… Тэгээд би нөхдүүдэд Отгоогийн тухай өөрийн бодлоо ярилаа… 13, 14-тэй хүүхдүүд тойрч суугаад их л нухацтай ярьж билээ…
Отгоо бид 2 ангийн хүүхдүүдээс арай зузаан, амраг хосуудынхаас арай нимгэн харьцаатай боллоо… Ийм шатанд хүрхийн тулд би асар их хөдөлмөрлөсөн шүү… Тэр үед бид 8-р ангид орцон байсийн… Отгоо намайг өөртөө бага зэрэг сайн, зүгээр л харж явдаг гэж боддог байсан байх л даа… Гэвч түүний бодол өрөөсгөл байсийм… Би цаг зав гарах л юм бол түүнтэй уулзах гэж хүснэ… Үүний тулд хичээлээ хийхгүй, бичихгүй… Дараа нь очиж дэвтэрийг нь авах л гэж тэр… Бид хамт ролекоор гулгана, ангид үлдэж хичээж давтана, хамт цирк үзнэ… Хааяа парк орно… Дурсах юмаар дутмаг ч гэсэн дундуурхан сэтгэлд минь бол дүүрэн л дурьдатгал л даа… Миний хувьд анхны гэж хэлж болох зүйлсийн ихэнх нь Отгоотой холбоотой… Би хэзээ ч өмнө нь хүнд тэгэж сайн болж байгаагүй… Миний хамгийн анх үнссэн охин бол Отгоо… Хамгийн анх би Отгоотой л зургаа татуулсан… Хөөрхий дөө, муу аав нь надад их ч сайн байдаг байж билээ… Отгоогийн ах нь, дүү нь, эгч нь, ээж нь… Ер нь Отгоогийн гэрийхэн бүгд л надад их сайн байдаг байсийн… Одоо бодход өчигдөрхөн мэт л санагдах юм даа… За үг олдож үхэр холдлоо… Отгоо бид 2 8-р ангид байхдаа үерхэж эхэллээ… Тухайн үед би ахиж хэнд ч, хэзээ ч Отгоод дурласан шиг дурлахгүй байж мэднэ гэж бодож байсан… Энэ минь ч үнэн… Хүнд өгч болох бүхий л хайр, халамжаа ганцхан би Отгоод л өгсөн… Биднийг учруулсан бурханд баярлахын сацуу буцаагаад салгасанд нь өөрийн эрхгүй гомдох л юм… Бид 8-р ангиа төгстөл үнэхээр аз жаргалтай сайхан байсан юм… Харамсалтай нь 9-р ангид дэвших шалгалтын өмнө Отгоо надад маш гунигтай мэдээ дуулгасан нь тэднийх гэр бүлээрээ АНУ-г зорих болсон явдал юм… Явах явахдаа бүр 14 хоногийн хугацаа л үлдсэн гэдгийг ч бас хэлсэн… Энэ нь надад маш хүндээр туссийм… Энэ 14 хоногийг би бүгдийг нь Отгоотой хамт өнгөрүүлэхийг хүсч байсан ч, магадгүй Отгоо намайг бодсондоо ч юм уу надтай уулзахгүйг шийдсэн юм… Ингээд бид ахиж уулзаагүйм… Сураг нь ч алдарсан… Ингээд би гэдэг хүн амьдаараа үхсэн гэхэд болно… Отгоо явхаасаа өмнө ангийн нэгэн охинтой уулзаж надад жижигхэн ч гэсэн миний хувьд их үнэтэй зүйлийг надад өгүүлсэн байж билээ… Өөртөө байдаг өөрийнхөө бүх зургийг надад үлдээгээд явсан байсийм…
Отгоогийн бараа сураг нь байхгүй бараг 5 жил болсоны эцэст 2004 онд би түүнтэй Улаанбаатар хотод тааралдсан юм… Яг л миний зүрхэнд үүрд инээмсэглэдэг дүр төрх, миний амиа өгөхөөс ч буцахааргүй хөөрхөн нүд, ухаалаг даруухан шинж нь яг л хэвээрээ… Түүнд шинээр нэмэгдсэн зүйл нь өөр нэгэн найз залуу… Би тэр 2-г хараад, хичнээн их аз жаргалтай байгааг нь хараад Отгоотой мэндэлж зүрхлээгүй юм… Отгоо намайг таниагүй… Магадгүй танисан ч гэсэн, танихгүй дүр эсгэсэн байж магад… Тэр мөчид би эр хүн зүрхэндээ л уйлдаг гэдгийг мэдэрсэн юм… Одоо миний хүсэх зүйл бол Отгоо минь л аз жаргалтай, эрүүл энх, сайн сайхан яваасай… Би өөр юу ч хүсэхгүй ээ… Отгоо минь чи, энхийн хорвоод мөнхийн жаргалтай амьдраарай…Хайртай хүндээ хир халдаамааргүй сайхан хайр гэж байдаг юм шүү… Гашуухан ч гэсэн би энэ дурлалдаа одоо ч хайртай…