“ГАНЦ БИЕ ЭЭЖ” – Бодит амьдралаас
“ГАНЦ БИЕ ЭЭЖ”
Zulaashka Zulaa
Охид бүсгүйчүүд минь өөрийн чинь хамгийн хайртай амь биеэ хуваан байж төрүүлсэн үрийг чинь хайрлах битгий хэл хүндэлдэггүй хүнтэй хайран сайхан цаг хугацаагаа өнгөрөөхөө болиочээ. Болохгүй бүтэхгүй гэвэл шалтаг маш их олдоно. Юу ч мэдэхгүй байж олон юм ярьлаа гэж битгий бодоорой. Би 17 настай юугаа ч мэдэхгүй ээж болсон. Гэр бүлийнхнийхээ өмнөөс амьдарч байгаа биш гээд хэзээ ч гэр бүлийнхэндээ хэцүү байна гэж хэлж үзээгүй. Нөхөр бид хоёрын хооронд хууралт гарч ирсэн хүүхдээ бодож өөрийгөө доромжлуулан байж тэвчих бол надад байхгүй зан шууд салсан. Гэртээ очиж болох ч надад тийм бодол төрөөгүй юм. Хамгийн хямд түрээсийн байр хайгаад Дамбад айлын хашаа байшин хөлсөлсөн. Нэг ч гал түлж үзээгүй надад өвлийн хүйтэнд гал түлж ус авахаас эхлээд бэрхшээл зөндөө л эхэлсэн. Ажил хаа хол үйлдвэрт өглөө гараад л орой ирэхэд ус хөлдчихсөн буцалгаад уух усгүй галтайгаа ноцолдоно. Гэсэн ч би бууж өгөөгүй зүтгэсээр ажил хийгээд явахад бүх зүйлс аяндаа бүтдэг.
Дамбын байшингаа нийтийн байр болгосон ядаж өвөл гал түлэхгүй шүү дээ. Мэдээж ажилруугаа ойртуулсан мэдээж байдал илт сайжирсан дулаахан тухтай гэсэн ч 00н асуудалгүй болохыг хүссэн хүн угаасаа даврах дуртайшд түрээсийн байрнаас хамгийн хямд ханын материалд гал тогоог нь өрөө болгоод засчихсан нэг өрөө байр түрээслээд хажуу өрөөндөө нэг охин суулгаад яг л нийтийн байрны үнээ төлж байгаа юм чинь. Сэтгэл амгалан тайван амьдрал хамгийн том аз жаргал хэн ч намайг доромжлохгүй дээрэлхэхгүй. Солонгос ч юмуу хаашаа ч юм явж мөнгө хураах юмсан гээд боддог байсан ч байршуулах барьцаагаа яах билээ гээд хөөцөлдөж үзээгүй байж байтал азаар нийгмийн даатгалтай хүн барьцаа байршуулахгүй журам гарсан. Материалаа өгтөл виз гараагүй гэсэн ч бууж өгөөгүй дараа жил нь ахиад л өгсөн. Аз таарч гарчихсан. Одоо солонгост ирээд жил боллоо. Одоо би мөрөөдлийн парисын цамхагаа үзнэ гэсэн зорилготой ажиллаж байна.
Би яг юу хэлэх гээд байна вэ гэвэл охид бүсгүйчүүд минь хүсэл мөрөөдөл зорилгыг чинь хааж боосон хүнээс зүгээр л холд ганцаараа яанаа амьдрал хүнд хэцүү гэж бодохоо боль, би чадна би чинь би шүү дээ гээд өөртөө итгэ, тэмц, зорь, хүс, мөрөөд. Бэлэнчилж ах дүү аав ээжээ битгий зовоо. Хамгийн хайртай хүмүүсээ зовоох гэж бид төрөөгүй. Миний охин зүгээр үү дажгүй юу гэхэд нь өлсөж даарч байсан ч зүгээрээ гээд инээмсэглэх тэнхээтэй бай. Тэднийгээ зүгээр л хайрла. Битгий өөрийн ачаагаа үүрүүл. Эр хүнгүй л бол сүйрчихдэг хорвоо биш. Ганцаараа ганц бие гэж ад үзэгдсэн ч битгий ай. Зоригтой бай бүсгүйчүүд минь. Битгий өөрийгөө болон үр хүүхдээ зовлон дунд амьдрахыг зөвшөөр. Дашрамд та ганц бие ээж бол заавал гэртээ харьж хонож бай, ядаж л хэл амнаас хол явдаг юм.