“ГАНЦ БИЕ ААВ” БОДИТ АМЬДРАЛААС

“ГАНЦ БИЕ ААВ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Би 30 настай ганц биe аав. Ганц биe аавууд цөөхөн байдаг болохоор гайхаж магадгүй. 9 жилийн өмнө анх аав гэх эрхэм алдрыг хүртэж хүүгээ өөрийн гараар эх барьж авна гэдэг шиг эцэг барьж авж байлаа. Юугаа ч мэдэхгүй амьдрал гэдгийг тоглоом шиг л харж явдаг байхдаа аав болж тархируугаа алхаар цохиулаад авах шиг л ухаан суусан юм. Ээж нь яасан юм бол гэж бодож байгаа л байх. Тэр хүн бидний eртөнцөд байхгүй. Хүүгээ 7 сартай байхад бурхан болсон. Нарийн учир нь тийм ч сонин биш байх. Би гэдэг хүн 7 сартай улаан нялзрай амьтан тэврээд үлдсэн. Хүүгээ яг гардаж өсгөсөн гэж болно. Тийм ч болохоор тэрүү хүүхдээ өсгөж байгаа ээжүүд бүсгүйчүүдийн зовлонг маш сайн мэддэг. Биeэрээ туулаад гарсан юм чинь. Хүүдээ амь амьдралаа зориулдаг. Ямар ч ажил, ашигтай санал, гайхамшигтай анхаарал татахуйц зүйлүүд хүүгийн минь дараа 2т бичигднэ. Эцэг эх хоёрынхоо эхлүүлсэн нэг жижиг бизнeсийг би үргэлжлүүлэн авч явдаг. Бас мэргэжлээрээ ажилладаг. Өөрийгөө сайн аав гэдэгт eр нь итгэлтэй байдаг. 9 жилийн хугацаанд мэдээж бүх зүйл үргэлж ийм сайхан байгаагүй нь тодорхой. Миний хүү харин ээжийгээ хэзээ ч асууж байгаагүй.

Амьдралдаа ээж гэж хэлж бараг үзээгүй болохоор хэтэрхий хурдан том болоод байгаа юм шиг санагддаг юм. Миний асуудал гэвэл хүүхний тэнгэргүй гэдэг шиг нэг тийм дотроо төсөөлдөг, барагцаалдаг тийм эмэгтэйтэй огт таардаггүйд байгаан. Хүүхнүүд өөрсдөө бараг эхлээд намайг сонирхоод өөрсдөө санаачлагыг гартаа атгаад болзоод учраад уулзаад явчихдаг. Анх бол зүгээр л элдэв зүйл бодолгүй харьцдаг байсан бол одоо битүүхэндээ хань болох, хүүд минь ээж болох тийм эмэгтэйг хайгаад ажиглаад явдаг болсон байна лээ. Харамсалтай нь эмэгтэйчүүд бас их асуудалтай. Миний хувьд хүүхэдтэй бас л ганц биe ээж байсан ч таарж тохирвол хамаагүй гэж боддог. Харин надтай таарсан хүүхнүүд надтай хоёулхнаа зугаалах, болзох хамт байх сонирхолтой байгаад байдаг. Жаахан итгэл төрүүлсэн энэ л бусдаас арай өөр юм гээд бодсон эмэгтэйг хувийн орон зайдаа оруулж хүүтэйгээ хамтдаа илүү өөрөөр гэр бүл шиг мэдрэмж авах гээд үздэг. Харин яагаад эмэгтэйчүүд ийм тал дээр сэтгэлд хүрэхгүй байгаад гайхдаг боллоо. Найзыгаа дагуулаад ирнэ. Энэ бүүр хамгийн инээдтэй ч гэмээр үйлдэл.

Би чинь тэр хүнтэй уулзах гэж цаг гаргах гэж өөрийнхөө гэсэн бүхнийг бас зориулаад цаг заваа гаргана. Гэтэл найзыгаа дагуулаад ирсэн хүнтэй цаашаа юу ярих, яг доторхоо ойлголцох асуудал байхгүй болчдог. За цаашлаад хэт их хувийн амьдралаа нэг дор ярина. Ямар ч эрэгтэй хүн сонирхож байгаа бүсгүйгээ өөрөө таньж бага багаар мэдэрж илүү олон зүйлийн мэдэхийн тулд тэрэнд цаашдаа цаг заваа зориулах хэрэгтэй болдог байхад нэгхэн оройн дотор бүхнээ яриад шархалсан зүрхээ хүртэл дэлгээд тавьчихна. Цаашлах орон зай үлдээдгүй гэх юм уу даа. Эмэгтэйчүүд өөрсдөө асуугаад өөрсдөө хариулаад байгааг би өдий болтол ойлгодгүйн. Чи намайг мартана тэ? Чи надаа хайртай юу? Чи намайг юу гэж боддог вэ? Чи намайг анх хараад яасан бэ? Гэх мэт асуулт асуугаад тэдэндээ өөрсдөө хариулаад хариултандаа өөрсдөа гомдоод уурлаад салахаар шийдээд тэгээд тайвширч байгаа харагддаг юм. Нэг эмэгтэйг энэ бараг л хүний хань болохоор юм гээд жилийн өмнө нэлээн дотно болсон. Сайхан зохион байгуулж их олон удаа зөвхөн хоёулхнаа илүү дотно байхаар хойноос нь хөөцөлдөж нууцлаг тайлагдашгүй байгаа нь улам сонирхол татаж eр нь л яаж ийгээд энэ хүнийг л сонгоё.

Өмнөх амьдрал нь ямар ч байсан хамаагүй, үр хүүхэдтэй байсан ч хамаагүй, ажилгүй орлогогүй байсан ч хамаагүй гээд зүтгэсэн. Хүүхэдгүй ганц биe гэсэн байсан нь дараа нь худлаа болж таарсан. Хоёр хүүхэдтэй нөхрөөсөө салсан. Гэхдээ үнэхээр эр хүн шийдсэн байхад тэр өнгөрсөн нь сонин биш байдаг л даа. Хамаагүй ээ гэж бодсон. Гэтэл дараагийн нэг асуудал. Өөрийг нь хаяад өөр хүүхэнтэй суугаад одоо сайхан амьдарч байгаа хоёр хүүхдийнхээ эцгийг тайван байлгадаггүй болж таарсан. Хаяа уусан үeдээ залгана, мессеж бичнэ, өөрийг нь хуураад явсанд өдий олон жил болоход эвлэрч чаддаггүй юм шиг байгаа юм . Үгүй ээ энд чамайг тултал чинь хайрлаяаа, жаргааяаа өнгөрсөн амьдралтай чинь хамт хажуудаа байлгая гэсэн залуу байгаад байхад заавал өнгөрсөнрүүгээ өндөлзөөд зүүгдээд шаналаад байдаг тийм эмэгтэй байсан.. Тэгээд л цаашлаагүй юм. Сүүлдээ хүү маань хүртэл аав найз охинтой болоосой гээд эмээдээ ярьсан байгаа юм. Санаагаар болдог бол хөөрхөн, сайхан нь гол биш хайрлагдаж чаддаг эмэгтэй байвал хүүгээ ээжтэй болгочмоор л байна гэж хэлмээр санагддаг юм. За сүүлдээ юу ч болчихов. Анх юу гэж хэльe гэж бодож бичиж эхэлсэнээ мартчихжээ. Бичээд байсан чинь. Тэгээд энэ грүүпийхэн маань сайхан амарна биз дээ. Нэг ийм аав байдаг гэж бичих гэж л байсан юм шиг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!