Б.НАМТАЙ ЭМЧ: ӨДӨРТ 5-6 ЦАГИЙН ЗАЙТАЙ 3 УДАА ХООЛЛО, БҮҮ ЦАД
АУ-ны доктор Б.Намтай эмч зөвлөж байна.
Өсвөр наснаас дээш хүний бие махбодид хамгийн тохиромжтой хооллох цаг хугацааны хэмнэл нь өдөрт 3 удаа буюу нэн зүйтэй буюу 5- 6 цагийн давтамжтай байвал нэн зүйтэй.
Их бага хэмжээгээр хэмжээгээр цаг баримтлахгүй байнга хооллох нь шингээлтийн булчирхайд сэдэлт өгч ходоод гэдэсний шингэн цаг бусаар шүүрлэх мөн ходоод гэдэсний үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулах юм. Америкийн нэгэн эрдэмтэн судалгаа хийхдээ 100 сармагчинд цадтал нь хоол идүүлж 100 сармагчныг 70-80 % цатгаж хооллуулан 10 жил тэжээжээ. Цадтал идсэн сармагчин нь ихэд таргалж цөсний хүүдийн үрэвсэл, цөс чулуужих өвчин, цусны даралт өндөрсөх өвчинд нэрвэгдэж, зүрхний өвчин нэлээд их байсан ба 50 сармагчин нь үхсэн. Харин хоолыг нь хэмжээтэй өгсөн сармагчингууд таргалсангүй, эрүүл чийрэг байж 10 жилийн хугацаанд 12 сармагчин үхсэн байв. Тэгэхээр хооллолт хүний эрүүл, урт наслахад тун чухал нөлөөтэй гэдэг харагдаж байна. Америкийн нэгэн эрдэмтэн “Би та бүхэнд хоёрхон зүйл захья, Нэгдүгээрт 70- 80 % цадах , хоёрдугаарт сайн гүй ” гэжээ .
Орой унтахаас өмнө юм идэж заншсанаар хүний нойрон дунд шингээлтийн үйл ажиллагааг хямруулж, бодисын солилцоо зохицлоо алдаж биед хоол хүнс, өөх тослогийн хэмжээ хуримтлагдан саатаж, таргалах зэрэг ашиггүй талтай байдаг. Эдгээр нь аажимдаа гэдэс ходоод, цөс, нойр булчирхай, элэг өөхлөх зэрэг өвчнийг үүсгэж болзошгүй бөгөөд мөн зүрх судасны өвчний холын шалтгаан ч болж байдаг. Ер нь төвд монгол уламжлалт анагаах ухааны үндсэн онолд дотор өвчин бүхний үүслийг ходоодтой холбогдуулан авч үздэг ба тэр тусмаа хоол тэжээл зөв бусаар шингэснээс дотрын өвчин үүснэ гэж дүгнэсэн байдаг. Энэхүү хоол хүнсний анхан шатны шингээлтийн зам болох ходоодонд хоол тэжээл зөв бусаар шингэснээр цаашид элэг цөс, нойр булчирхай, цусны урсгалд явах тутам шат дараалан их бага хэмжээгээр нөлөөлнө .