БӨӨРНИЙ ӨВЧТЭЙ ХҮНИЙ ХООЛНЫ ДЭГЛЭМ

Бөөрний өвчтэй хүний хоолны дэглэм : 

  • Давс, өөх тос багатай, аль болох витаминлаг хоол унд хэрэглэх 
  • Тарвас, усан үзэм, алимны шүүс ууж байх 
  • Үхэр, тарваганы бөөртэй хоол хийж идэж байвал сайн  
  • Агшаасан цагаан будаатай хуурга хийж идэх 
  • Цагаан идээ, гүүний саам хэрэглэх 

Өвлийн хүйтний улиралд биеэ доороосоо сайтар дулаалан хувцаслаж байх, ялангуяа Монголчууд эрт цагаас хүйтний улиралд биедээ тохирсон хувцас хэрэглэж ирсэн уламжлалыг анхаарч хувцаслаж байх хэрэгтэй.

Жишээ нь гутлынхаа уланд эсгий улавч хийж хэрэглэдэг, шинэ төрсөн хүүхдийг арьсаар өлгийдөж, хонины сүүл хөхүүлж, өсгөн бойжуулж ирсэн уламжлалыг өвлөн эзэмшвэл ач тустай. Хүн эхээс авсан бөөрний энерги, агаараас уушиг, арьсаараа авч буй энерги, хоол , хүнсний бүтээгдэхүүнийг зөв боловсруулснаас хүний биед үүсч буй энерги гэсэн 3 төрлийн энергийн хүчээр амьдарч байдаг.

Хүн эхээс авсан тэрхүү энергээ тордож хамгаалж байвал урт наслахын үндэс болдог. Ийнхүү эхээс авсан энергээ хамгаалж хадгалж байгаа хүний бөөрний үйл ажиллагаа хэвийн байх бөгөөд, ядрахгүй, эрч хүчтэй, өвдөх нь бага байдаг . 

Хаврын улирлын эхний 72 хоногт бөөр давсагны үрэвсэлтэй хүний өвчин сэдэрдэг талтай. Бөөр давсагны өвчин сэдрэх энэ цагт хүний биеийн хий болон цусны гүйдэл намжин шар ус ба хөлсний нүх битүүрч, биеийн илч дотогшилно. Бөөр давсаг усан бие махбодитой эрхтэн учир аль болох шимтлэг тослог , бүлээн идээ ундаа хэрэглэж байвал зохино .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!