“БҮTЭН” ӨГҮҮЛЛЭГ

АНГУУШ

Өлсөөд л байх юм чи өдөр хоёр хуушуурны зах идсэн биздээ энэ хоёр мантууг дүүдээ өгөхгүй бол болохгүй. Цэнгэлмаа намайг өдөржин хүлээгээд гэрээ хараад сууж байгаа. Өнөөдөр юу ч олсонгүй гэртээ харихаар дүү минь горьдоно. Аав ирсэн болов уу ирээгүй л байгаасай. Ирсэн бол бид хоёрыг өнөөдөр унтуулахгүйдээ их өлсөж байхад унтахгүй байх бүүр хэцүү Цэндхүү ингэж олныг бодсоор өөртөөгөө ярьсаар Нарантуул захын хойд хаалгаар гэрийн зүг гэлдэрнэ. Энэ жил арван нас хүрч байгаа Цэндхүү долоон настай Цэнгэлмаа хоёр Ганбатын охин хүү хоёр. Ээж нь ганган ахтай явчихсан явахдаа эргэж ирээд авна гэсэн боловч ирэхгүй зөндөө удсан. Аав нь ээжийг нь явсанаас хойш хааяа ажлаасаа аpxи ууж ирнэ. Харин охин хүү хоёртоо элдэв амттан авчирахаа мартахгүй аав хүү охин гурав хоёр идэхгүй хоосон хонохгүй ингэж амьдарсаар жил болоход аавын аpxи уух ихсэж амттан бүү хэл хоёр үрийнхээ идэх хоол өмсөх хувцасыг мартчихдаг боллоо. Cүүлдээ гэртээ ирэхээ ч больжээ. Очих хамаатан садангүй хоёр хүүхэд өлсөхийн эрхэнд гэртээ ойрхон захруу хүрч гуанзны үүд сахин өдөржин суувал сайн хүмүүс бууз хуушуур эсвэл идээд үлдсэн хоолны шавхруугаа уутанд хийн өгдөг билээ. Муу хүмүүс таарвал хэцүү загнана цохино хөөнө зарим өдөр хуушуурны зах ч олдохгхүй өдөр бас байна.

Цэндхүү ийм өдөр дүүдээ ах нь тэрэг түрдэг ах нар шиг болоод тэрэг түрж зөндөө мөнгө олоод дүүдээ гоё хоол авч өгнө өө өнөөдөр эртхэн унтана шүү унтчихвал өлсөхгүй гэж хэлээд дагуулаад харьсан өдөр бас л олон. Аpxинд ороод гудамжинд гарчихсан аав нь хааяа ирэхдээ үнэр танар гэж авах юмгүй бөөн шарx сорви болсон cогтуу амьтан ирээд шөнөжин агсан тавьж хоёр туулай шиг амьтаны зүрхийг хагалчих шахна. Өглөө гэрээсээ аль олигтой өнгөтэй гэсэн ээ чирч явсаар одоо гэрт нь нэг бор ширээ хэдэн гудас хөнжилнөөс өөр юм үлдээгүй. Цэндхүү гэртээ ирлээ хашааных нь үүдэн дээр гоё цагаан машин зогсжээ. Ээж ээж иржээ гэсэн бодол Цэндхүүгийн толгойд зурс хийх төдийд нулимс нь цийлэгнэж гүйх гэсэн өлөн зэлмэн хэд хоносон болохоор хоёр хөл нь санасанаар хөдөлсөнгүй. Чадлаараа яаран очиход ээж нь биш ганган эгч ах хоёр аавтай нь зогсож байлаа ээж биш байжээ гээд Цэндхүү урам муутай дөхөж очтол томчууд ярилцаж байгаа яриа нь сонсогдлоо Ганган эгч та маргааш өглөө очоод гомдолгүй гээд гарын үсэг зураад өгчихвөл мөнгө төгрөг хамаагүй өгнө гэлээ аав ч өө тэгнэ тэгнэ гэнэ. Томчуулын ярианаас юу ч ойлгоогүй Цэндхүүү гайхан харсаар зогсвол аав нь эрүүл байх шиг өө миний хүү хаачаад ирэв гэртээ ор гэлээ. Аав эрүүл иржээ гээд бөөн баяр гэрлүүгээ гүйсэн Цэндхүү гэрийнхээ хаалгаар ортол гэрийн баруун талд Цэндмаа их царай муутай хэвтэж байх юм.

Миний дүү өвдөө юу ах нь дүүдээ мантуу авчирсан бүр хоёр гээд халааснаасаа өөрөө идэж чадаагүй хадгалсан мантуугаа дүүдээ гаргаж өглөө Цэндмаа би бөөлжөөд юм идэж чадахгүй байна Харин тэр торонд гоё гоё юм байгаа ээж авч өгч байсан зайрмаг хүртэл байна лээ гэлээ Цэндмаа чи яасан юм бэ босоод ир хоёулаа идэе гэтэл өдөр аав ирээд таныг асуугаад та бид хоёрыг гоё газарлуу авч явна гээд ах нь байхгүй юм чинь аав нь араас нь аваад очно гээд намайг дагуулаад хойд замаар хамтдаа явьж байтал би түс гээл үсэрцэн нэг мэдсэн гоё машин дотор аавтай явж байсан. Сая гэртээ ирээд аав ах эгч хоёртой намайг оруулж ирээд орхиод гарсан сайн ах эгч хоёр байна лээ намайг зүгээр үү гээд тортой юм өгсөн. Харин хөл хөдлөхгүй надаа ах эгч хоёр эм өгсөнч толгой өвдөөд л байна гэлээ. Хэдий нас бага ч зах дээр өдөржин үзэх үзэхгүй юм харж сонсож суугаад хэрсүүжсэн Цэндхүү дүүгээ машинд мөргүүлээд үxчихдэг гөлөг шиг болчихсоныг ойлголоо . Яанаа одоо агаан дүү чи үxэxүү гээд уйлсаар дүүтэйгээ тэвэрэлдэн хоёулаа уйлалдав . Нялх хоёр амьтан нэгийх нь амиар аав нь гадаа аpxины мөнгөний наймаа хийгээд зогсож байгааг яаxан мэдэх билээ. Хандаа эгчид л хэлье ах нь оччихоод ирнээ миний дүү байж байгаарай гээд Цэндхүү гараад гүйлээ . Хандаа бол дөч хэргэм насны хүүхэн Ганбатын урд гудамжинд түц ажлуулдаг эгч. Хандаа эгч ууртай ч гэсэн Цэндхүү Цэндмаа хоёрыг өвдөхөд олон удаа хоол эм өгч эдгээсэн ачтан. Нөхөр нь аpxи уудаг бас Хандаа эгчийг зoддoг болохоор хоёр жаал дандаа очихоосоо айна.

Яалт ч үгүй болохоороо л Хандаа эгч дээрээ очно дандаа очиж болохгүй гэж Цэндхүү дүүдээ зааж өгсөн. Жижигхэн бор түцний цонхоор Цэндхүү толгойгоо оруулан нүд нь эргэлдэн байх нь ихэд сандарсан бололтой харагдана. Толгой тархи нь өвдөж өчигдөрийн нөхрөөсөө хүртсэн шангаа барж ядаж суусан Хандаа ч Цэндхүүг хараад яав дүү нь зүгээрүү гэтэл хүү үгүй эгчээ дүү зүгээргүй байна Цэндмаа яг машинд дaйpуулаад гөлөг шиг үxэx гэж байна. Хүүгийн нүдэн дээр дайруулж үxсэн жаахан гөлөг л хамгийн тод үлдсэн нь одоо дүү юм шиг нь санагдана. Хандаа ч ухас хийн унан тусан Цэндхүүтэй гэрт нь иртэл аав бас нөгөө гоё машин ч алга ах эгч хоёр ч алга Цэндмаа хэвтсээр л Хандаа дүүг нь хөнжлийг нь сөхөөд хартал ээ бүү үзэгд балчир амьтаныг ингээд хөлийг нь эргүүлээд хаячихдаг яадаг адгууснууд вэ яасан хатуу хорвоо вэ гэж халаглалаа. Цэндмаа нөгөө ах эгчийн өгсөн эмийг уугаад унтчихжээ. Цэндхүү болсон бүгдийг Хандаад ярьж Хандаа нэг л үг хэлсэн нь явцгаанаа гэдэг үг байлаа хөл нь хугарсан охиноо тэврээд хүүгээ дагуулаад гарлаа. Хаашаа явах уу хаачих билээ ч гэж бодсонгүй Ганбат гэж айлаас хоёр хүүхэд тэврээд гарахдаа Хандаа хүүхэн аpxичин нөхөртөө хүүхэдгүй хатсан хормойтой эм гэж ахиж хэлүүлэхгүй эх хүн болоод гарч иржээ. Замаас такси барьж охин хүү хоёроо үлдээгээд түцэндээ орж жаахан мөнгө идэх юм аваад гарахдаа ахиж хэзээ ч ирэхгүй тэр ээж болохоор явлаа. Алс баруун аймагт нэгэн өрх нэмэгдсэн нь ганц бие ээж Хандаагийнх байлаа. Дутуу нь дутуугаа нөхдөг хорвоо дандаа хатуурхдаггүй нь энэ билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!