MngNews

“БҮХЭЛ БҮТЭН 10 ЖИЛ ЭХНЭРТЭЭ XУУPTАГДАЖ ЯВСНАА ӨНӨӨДӨР Л МЭДЛЭЭ…”

“БҮХЭЛ БҮТЭН 10 ЖИЛ ЭХНЭРТЭЭ XУУPTАГДАЖ ЯВСНАА ӨНӨӨДӨР Л МЭДЛЭЭ…”

Цээжиндээ хурсан бүхнээ гаргаж хэлмээр байна. Би бол бүх амьдралаа өөрийн хүсэж байсныхаа эсрэгээр өнгөрүүлсэн энгийн л нэг 46 настай банкны ажилтан. Бүх мөрөөдөл, хүсэл зорилго маань холоо орхигджээ.

Би 26 жилийн турш долоо хоногт 6 өдөр өглөөний 9-өөс оройн 7 цагийн хооронд ажилладаг байлаа. Цаг үргэлж л амар хялбар, эрсдэлгүй замыг сонгон амьдарч байснаараа эцсийн эцэст би өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгджээ.

Өнөөдөр би эхнэр маань намайг 10 жил хуурч явсныг олж мэдэв. Хүү маань намайг хүн ч гэж тоосонгүй. Бас ямар ч хэрэггүй зүйлийн төлөө эцгийнхээ оршуулган дээр очиж чадаагүйгээ ухаарав. Би зохиол бичих, дэлхийг тойрон аялах, ядууст туслах гэсэн мөрөөдлүүдийнхөө алийг нь ч биелүүлээгүй байх юм.

Арван хэд, хориод настай байхдаа би эдгээр зүйлсийн алийг нь ч хийж чадна гэдэгтээ итгэлтэй байжээ. Өнөөдөр тэр залуу надтай уулзсан бол намайг болгож тавих байсан биз. Хүсэл мөрөөдөл маань хэрхэн замхарсныг одоо би ярьж өгье.

Юун түрүүнд 20 настай байхдаа би ямархуу залуу байсан тухайгаа ярья л даа. Дэлхий ертөнцийг өөрчилж чадна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан үе маань өчигдөр юм шиг л санагдаж байна. Хүмүүс надад хайртай байлаа.

Би ч хүмүүсийг хайрладаг байсан юм. Би шинэ санаа сэддэг, бүтээлч, өөрийнхөөрөө байж чаддаг, эрсдэл хийх дуртай, хүмүүстэй сайхан харилцдаг залуу байлаа. Надад хоёр мөрөөдөл байсан юм. Эхнийх нь төгс төгөлдөр дэлхий ертөнц хийгээд тaм шиг муу муухайгаар дүүрсэн орчлон хорвоогийн талаар зохиол бичих,

Xоёр дахь нь дэлхийгээр тойрон аялж, өнчин ядуу, орон гэргүй хүмүүст туслах байв. Тэр үед би эхнэртэйгээ үерхээд 4 жил болж байлаа. Унаган багын хайр минь байж дээ. Эхнэр маань миний өөрөөрөө байж чаддаг, эрч хүчтэй, бусдыг инээлгэж, тэдний хайр хүндэтгэлийг татаж чаддаг занд минь дуртай байсан сан.

Миний бичих ном дэлхийг өөрчилж чадна гэдэгт би бат итгэлтэй байсан юм. Би муу муухайн мөн чанарыг нээн харуулж, хүн бүр өөр өөрөөр бодож сэтгэдэг, тэгээд хэн ч өөрийнхөө бодлыг буруу гэж боддоггүй гэдгийг уншигчдад ойлгуулахыг хүсэж байлаа.

20 настай байхдаа би номынхоо 70 хуудсыг биччихээд байв. Гэтэл 46 нас хүрчихсэн хэрнээ 70 хуудас маань хэвээрээ л байх юм. 20 настайдаа би үүргэвчээ үүрээд л Шинэ Зеланд, Филиппинийг тойрон аялж билээ.

Дараа нь Ази, Европ, Америк тивээр аялна гэж төлөвлөж байсан юм. Гэтэл өдгөө нөгөө л Шинэ Зеланд, Филиппинээсээ өөр газар очиж үзээгүй л явна. Одоо харин чухам хэзээнээс эхлээд буруу замаар будаа тээх болсноо буюу хамгийн их харуусаж явдаг зүйлийнхээ талаар ярья.

Би дөнгөж 20 настай байлаа. Хүүхдээрээ ч байж дээ. Би амьдралаа босгож, төвхнөх хэрэгтэй байлаа. Надад цаг үргэлж өсөн дэвжиж байх, одоогийнх шиг маань ийм ажил хэрэгтэй байсан юм. Бүх амьдралынхаа турш өглөөний 9-өөс оройн 7 цаг хүртэл ажиллахын тулд шүү.

Би тэр үед чухам юу бодож байсан юм бол оо? Амьдралаа тэр чигт нь ажилдаа зориулчихаад би яаж “амьдарна” гэж бодсон юм бол? Ажлаа тарж ирээд, оройн хоолоо идмэгцээ маргаашийнхаа ажилд бэлдэнэ.

Тэгээд шөнийн 10 цагт унтаж, өглөө нь 6 цагт босно. Бурхан минь, би бүр хэзээ хамгийн сүүлд эхнэртэйгээ энгэp зөpүүлснээ ч санахгүй байна гээд бод доо… Өчигдөр эхнэр маань намайг 10 жил хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

10 жил шүү. Дэндүү урт хугацаа юм шиг санагдаж байгаа биз? Гэтэл надад тэгж санагдсангүй. Тэр байтугай би гомдоо ч үгүй. Би урьдынхаасаа маш их өөрчлөгдсөн учраас араар тавихад хүрсэн гэж эхнэр маань хэлсэн юм.

Тийм ээ, би огт өөр хүн болж хувирчээ. Өнгөрсөн 10 жилийн туршид би юу хийж байсан юм бол? Ажлаас өөр юу ч санаанд минь орохгүй юм. Би сайн нөхөр байсангүй. Өөрийгөө ч алджээ. Би ингэхэд хэн юм бэ? Би яачихсан хэрэг вэ? Би эхнэртээ салъя гэж хэлээгүй ээ,

Tүүнлүү хашгичиж, уйлж унжаа ч үгүй. Надад юу ч мэдрэгдээгүй юм. Харин одоо үүнийг бичиж суухдаа би уйлж байна. Гэхдээ эхнэр маань намайг хуурч байсанд биш, харин би дотоод сэтгэлдээ аль хэдийн үxэж байснаа ухаарсандаа л тэр.

Хорвоо дэлхийг өөрчлөх хязгааргүй хүсэл эрмэлзлэлтэй, эрч хүчээр дүүрэн, эрсдэл хийхээс буцахгүй, цоглог хөгжилтэй тэр залууд чухам юу тохиолдох нь энэ вэ? Сургуулийн маань хамгийн хөөрхөн охин намайг болзоонд урьж байсныг санаж байна.

Тэгэхэд би эхнэртээ дурлачихаад байсан болохоор урилгыг нь хүлээж аваагүй юм. Ер нь ахлах сургуульд байхад охид намайг тун их шохоорхдог байлаа. Их сургуульд сурч байхад ч ялгаагүй. Гэхдээ би үнэнч байсаан.

Элдэв учрал хайж явсан тохиолдол надад үгүй. Би зөвхөн хичээл номдоо л шамддаг байж билээ. Үүргэвчээ үүрээд аялалд гарч, ном бичиж эхлүүлсэн тухайгаа ярьсныг маань санаж байгаа биз дээ? Тэр бүхнийг би коллежийнхоо эхний жилүүдэд л хийсэн юм.

Тэр үед би цагийн ажил хийж, цалингаа авахаараа сайхан ч үрдэг байж. Харин одоо бол сохор зоосыг ч болов хадгалдаг гээч. Наргиж цэнгэхэд цаг гаргасан эсэхээ ч санахгүй байна. Өөртөө зориулж би юу хийлээ? Хамгийн гол нь би яг одоо юу хийхийг хүсэж байна вэ?

Аав маань 10 жилийн өмнө бурхны оронд очсон юм. Ээж маань над руу ахин дахин утас цохиж, аавын маань бие өдрөөс өдөрт муудаж байгаа талаар ярьж байсныг санаж байна. Харин би албан тушаал ахих гээд улам л завгүй болсон үе байлаа.

Би аавыгаа эдгэнэ гэж итгээд эргэж очихоо хойшлуулсаар л байлаа. Удалгүй аав маань ч өнгөрч, би ч тушаал дэвшлээ. Аавтайгаа би 15 жил уулзаагүй байсан юм даа. Аавыгаа нас барахад би түүнтэй уулзсан уулзаагүй ялгаа байхгүй гэж өөртөө хэлсэн юм.

Нэгэнт л үxэж байхад уулзах ямар хэрэг байна гэж өөрөө өөртөө шалтаг тоочиж суусан хэрэг. Би үнэхээр юу бодож байсан юм бол доо? Юм бүхнийг хойшлуулах гэж өршөөл эрж, шалтаг тоочоод л. Хүлцэл өчнө. Хойшлуулна.

Энэ бүхэн маань нэг л зүйл рүү намайг хөтөлж байсан юм. Юу ч биш рүү. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хамгийн чухал зүйл гэж би боддог байлаа. Тийм биш гэдгийг нь одоо л ухаарч байна даа. Эрч хүчээр халгин цалгин байх тэр л үедээ түүнийгээ ашиглаж чадаагүйдээ харамсаад барахгүй нь.

Хайран залуу нас минь. Хайран чиг хүсэл мөрөөдөл минь. Бүхний түрүүнд ажлаа тавьж явсандаа харамсаж байна. Халамжтай сайн эр нөхөр байж чадаагүйдээ, зүгээр л “мөнгөний машин” байсандаа харамсаж байна.

Зохиолоо бичиж дуусгаагүйдээ, дэлхийгээр аялж чадаагүйдээ харамсаж байна. Хүүгийнхээ дэргэд эцгийнх нь ёсоор байж чадаагүйдээ, хөндий хүйтэн, “мөнгөний хэтэвч” шиг байсандаа харамсаж байна.

Хэрвээ та үүнийг уншиж байгаа бол, хэрвээ таны урд бүхэл бүтэн амьдрал тань байгаа бол, гуйя, юуг ч битгий хойшлуул. Хүсэл мөрөөдлөө дараа биелүүлнэ гэж бүү хая. Бүхий л эрч хүч, энергээ түүндээ л зориул. Чөлөөт цагаа интернетээр хэсэж бүү өнгөрүүл.

Залуу байгаа дээрээ амьдралдаа ямар нэгэн утга учиртай зүйл хий. Хориодхон насандаа төвхнөх гэж бүү яар. Гэр бүл, найз нөхдөө, тэр тусмаа ӨӨРИЙГӨӨ бүү март. Амьдралаа шал дэмий бүү өнгөрүүл. Хүсэл мөрөөдлөө хөсөр бүү хая. Миний алдааг бүү давт. Над шиг бүү бол.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!