“БҮТЭН БИEИЙH MACCAЖ ХИЙЛГЭХ ГЭЭД ГЭРТЭЭ БАРИАЧ ДУУДТАЛ 40 ОРЧИМ НАСНЫ ЭГЧ ИРЭЭД…”
“БҮТЭН БИEИЙH MACCAЖ ХИЙЛГЭХ ГЭЭД ГЭРТЭЭ БАРИАЧ ДУУДТАЛ 40 ОРЧИМ НАСНЫ ЭГЧ ИРЭЭД…”
Ч.БАТ-ЭРДЭНЭ
За өнөөдөр их сонирхолтой үйл явдал тохиолдсон болохоор та бүгдтэй хуваалцахаар бичиж байна. Өнөөдөр ажилгүй гэртээ амарч байсан болохоор нээх сайхан алжаалаа тайлая гээд дуудлагын бариач дуудахаар шийдлээ.
Бүтэн биеийн бариа хийлгэмээр санагдаад эхнэртэйгээ сайхан амрахаар төлөвлөөд фейсбүүк ухаж байгаад уламжлалтын бариа засал хийнэ гэсэн нэг хүн олоод холбогдов.
Их л ачаалалтай байдаг бололтой арай гэж нэг цагаа товлож захиалгаа өглөөдөө. Удалгүй товлосон цаг ч болж хонх дуугарах нь тэр.
Очоод хаалгаа нээвэл 40 орчим насны эгч байна. Унтлагын өрөөнд дагуулж ороод энэ орон дээр болох уу гээд л асуутал газар гудас дэвсчихээ л гэж байна.
Хэлснээр нь хийлээ. Тэгтэл учиргүй арц хүж асуугаад л уналаа. Би ч эхэндээ заза уламжлалтын бариа болохоор бас арц хэрэг болдог юм байлгүй гээд л бэлдээд өглөө.
Тэгтэл юун бариа хийх гэнэт шал өөр юм яриад л эхлэлээ шүү. Эхлээд өрхийн тэргүүн нь ирээд хэвт гэдэг л юм байна. Би ч тэр үеэс л нэг л биш байгааг ойлгоод эхэллээ дээ.
Бариа массаж хий хооронд чинь юун өрхийн тэргүүн болоод явчихваа л гэж бодлоо. Тэгтэл нөгөө эгч чинь гэнэт л пүү пүү гээд л гарлуугаа үлээгээд л нүдээ аниад л овог нэр асуугаад л зөн билэгтэн болчихлоо шүү.
За тэгээд л эхэллээ дээ. Өөрийнхөө хоол иддэг аягыг аваад ир л гэж байна. Модон тагшаа авчраад өгсөн чинь нэг барьж үзээд ПҮҮ гэж үлээснээ хаанаас авсан? Чамд тохирохгүй аяга байна гэнэ.
Бүр мөнгөн аягатай бол гэшш хаха. Би ч гаднаа за ойлголоо гээд л дотроо засс юун тохирохгүй аяга гэж бодоод сууж байтал намайг чи шоуддаг уу? Гарч ордог уу л гэж байна.
Залуу хүн байна даа хаа нэг гаралгүй л яахавдээ тэ. Тэгээд л гарна гарна гээд л хэлээд авлаа. Тэгтэл apxu их уудаг юм байна яасан гэж apxu уугаад байдаг юм гээд загинаад уналаа бүр хаха.
Манайх багахаан виски цуглуулгатай болохоор тэрийг хараад apxuчин гэж бодсон байх. Би ч ярьсан болгон нь үнэн юм шиг гэмшсэн царай гаргаад л суугаад байлаа.
Тэгтэл эхнэрээ дууд гээд хажууд суулгаатахлаа. Тэгснээ та хоёр яагаад байнга хэрэлдээд байдаг юм гэнэ. Бид хоёр уг нь бараг жилдээ ганц хэрэлдвэл их юм байдаг.
Би ч тэгээд амыг нь дагуулаад тэгээд л яахав жижиг сажиг юмнаас болоод хэрэлддэг гээд л аваад хаячихлаа. Тэгтэл эхнэрийг -чи ямар их хартай юм бэ, ажилдаа явсан хойгуур нь байнга залгаад зовоогоод байдаг юм байна л гэж байна.
Эхнэр маань уг нь бол намайг юун хардах хар гэж мэдэхчгүй хүн. Бид хоёр чимээгүй гэмшсэн чимээ гаргаад л суугаад байлаа. Тэгтэл лам бөө нарын нөгөө алдарт асуулт тас гээд гараад ирлээ шүү.
Овоон дээр apxu уусан уу л гэж байна. Тэгэхээр нь ч миний инээд хүрээд албаар бантсан царай гаргаж байгаад хоёр, гурван удаа л ууж байсан гээд үлээчхэв.
Тэгтэл савдаг хилэгнүүлсэн байна. Дэвтэй apxu уусан байнаа л гэнэ хаха. Энэ үед эхнэр бид хоёр инээдээ барьж ядаад худлаа ханиалгаж нүүрээ дарж янз бүрээр инээдээ нуух гэж оролдож байлаа хэхэ.
Айлын ганц хүүхэд үү л гэж байна. Тэгэхээр нь доороо нэг дүүтэй гээд л худлаа залчихлаа. Тэгтэл охин дүүтэй юм байнаа л гэж байна. Яг үнэндээ дүүгүй, айлын бага хүүхэд л дээ би.
Ээж чинь хаана байдаг уу гэхээр нь хотод гээд хэллээ. Тэгтэл нэг аяганд apxu хийж тавиад Пүү Пүү гэж хэд үлээгээд намайг уу гэв. Ууж л орхuлоо. Тэгтэл гашуун байна уу л гэж байна.
Тиймээ гашуун байнаа л гэлээ. Тэгтэл чамайг уух бүрт эхийн чинь сэтгэл ийм гашуун оргиж байгаа л гэж байна. Намайг бүүр яадгаа алдсан apxuчин болговшд хаха.
Бас нэг огт байдаггүй хамт уудаг бүдүүн намхан сахалтай төсөөллийн найзтай болгоод тавилаа. Тэр найзаасаа хол бай л гэж байна хаха.
За тэгээд би гэдэг хүн apxuчин, эхнэр хартай, байнга хоорондоо хэрэлддэг. Бас болоогүй ээ, ээжийгээ гомдоочихсон ачийг нь хариулдаггүй тийм нэг хэцүүхэн гэр бүл л болчихлоо шүү.
Улмаар энэ тун хэцүү байдалд орсон гэр бүлийг засаж аврахаар баахан үйл хийж хийж 20 мянган төгрөг аваад маргааш заавал дууд дахин засал хийнэ.
Та хоёр бол бариа хийлгэх шаардлагагүй хүмүүс байна засал хийгэчихэд л сайхан болно, хэрүүл маргаанаа боль гэсээр явж одов.
Гарсных нь дараа барьж ядаж байсан инээдээ сад тавив. Юун алжаалаа тайлж массаж хийлгэх. Гэхдээ тархины массаж бол сайн байсан шүү хэхэ.
Одоо ч тэгээд янз бүрээр л мөнгө олдог болждээ. Хамгийн аймаар нь утас нь байнга дуугараад хүмүүс их л урьж залдаг бололтой юм сонин шүү бас. Бид хоёр шиг андуурал болоод байна уу эсвэл үнэхээр эгэлгүй хүн гээд тэгээд байдаг юм уу бүү мэд.