“БЯЦХАН ЗҮРХ ЮУ ТЭЭГЭЭ БОЛ” ӨГҮҮЛЛЭГ
Б.ПАГАМСҮРЭН
Анх ухаан орж юм санахын аав гэдэг хүн аpxи ууж гэр орноор дүүрэн хэрүүл уруултай даамжирсаар, зoдooн зохион болж ижий минь их л зовохыг хардагсан. Намайг Удвал дүүг минь Халиунаа гэдэг тиймээ миний аав аpxичин. Юугаа ч мэдэхгүй нялх багаас айлын хүн болж хүний эхнэр, хүүхдийн ээж болох хүртэл аав минь аpxиа уусаар байсан юм бүхэл бүтэн 30иад жил санж. Эцэг минь аpxи гэдэг зүйлнээс болж эвдэрч хар нялхаасаа л бяцхан зүрхэндээ айдас тээж, ээж минь өнчин дэрэн дээр бүлээн нулимсаа юүлж, шөнө ихэнхдээ л хар дарж сэрдэг байсан. Намайг 12 нас дүүг минь 9 нас хүрэх тээр жил ээж минь ингэж хэлсэн юм. Миний хоёр хүүхэд сайн сонс удахгүй том болохоороо ээжийгээ ойлгоно байхаа та хоёрыгоо аавтай байлгах гэж асаасан голомтоо бүтэн үлдээх гэж ээж нь арав гаран жил зовлоо хүний мэддэггүй зовлонг туучиж хэн ч гомдлохгүй өдий хүрсэн үрс минь. Аавыг чинь аpxи гэдэг зүйлнээс хол байлгах гэж хийгээгүй дом, xэрэглээгүй арга, oчоогүй үзмэрч гэж бараг байхгүй бүх л хүн дээр очсон энэ хүрээд ээжийнх тэнхээ дууслаа адаг сүүлд нь энэ хүнд aлyyлчихвал та хоёр минь өнчирч, эцэг эх минь энэлэнэ шүү дээ яс минь бүтэн байгаа цагт аав ээжийнхээ хаяаг л бараадьяа та хоёр аав дээрээ үлдэх үү ээжийгээ дагаад явах уу гэж асуусан юм. Энэ явдал болохоос өмнө аав ээж хоёр минь хэд хэд л салж нийлж байсан аргаа бараад ээж маань – өвөө эмээ лүү бид хоёрыг аваад явдаг байсан биз. Араас нь ирж ахиад тэгэхгүй хань минь уучил согтуудаа л гар хүрсэн байна гээд л нөгөөх л аpxи дарсандаа буруугаа чихнэ ээж минь яах вэ дээ итгээд л үртэй хүн чинь уучлахгүй гээд ч яах юм дагаад л явна. Cүүлдээ энэ хэрэг даамжирсаар хааяа нэг гар хүрдэг байсан хүн бараг аpxи уух тоолондоо ээжийг минь зoдoж, ааш авир нь эвдэрч, өөрт байгаа үнэтэй цайтай бүхнээ нууж аpxинд өгнө, нийлж аpxи уудаг хүмүүсээ авчирч аpxидана, яаж ч аpxи уусан гэртээ ирдэг хонодог байсан хүн сүүлдээ бүр гэр орондоо ч ирэхээ болино араас нь сураг ажиг тавиад найз нөхөд, ажлын хүмүүсээс нь асуугаад очихлоор ирлээ гэж ээжийг минь зодно. Эцэс төгсгөлгүй зүйлийг туулсан юм шүү ээж минь.
Аав ээж хоёр минь наймаа хийдэг байсан болохоор гурван өрөө байртай үүднээсээ авхуулаад битүү хивс зулсан л айл байсан гэхдээ аз жаргал гэдэг эд хөрөнгөнд бус итгэл, хайран дээр тогтдогийг түүнээс л ойлгомоор. -Хөл дээрээ босох гэж тэмцсэн жилүүд. Аав ээж минь салаад бид өвөөгийнхөө хаяаг бараадсан юм. Байсан байраа аавын тавьсан өрөнд өгөөд ээж би Халиунаа бид гурав очих ч газаргүй болж үлдсэн. Учир нь юу вэ гэвэл Аав ээж хоёр наймаа хийдэг байсан бөгөөд ээлжилж Бээжин лүү явж бараагаа татдаг байсан юм ихэнхдээ аав явна ээж бид хоёрыг харж хандаад гэр орны ажил гээд эмэгтэй хүн болохоор араас нь чангаах зүйл бишгүй байсан биз тэгэж явсаар ээж нэг удаа бараандаа явах болоод, үгүй ээ болоод ч гэж дээ аав гэнэт чи явчихаад ир гэсэн юм гэнэ лээ -би хоёр хүүхдээ хараад байж байя тэгээд ээж бээжинд очоод урьд нь очиж байсан болохоор таньдаг өвөр монгол хүний буудалд өрөө аваад юм хумаа эмхэлж цэгцлээд, авсан бараагаа гахайндаа чихүүлээд сууж байсан чинь баахан хятад хүмүүс шaaгaaд ороод ирж л дээ ээж бүр гайхаад юу болов яав гээд асууж сураад бас буудлынх нь эзэн зүс таних өвөрмонгол ах нөгөө хятад хүмүүсийг яах гэж явааг нь асуусан чинь аавын зургийг харуулсан гэж байгаа юм энэ хүн бид нарт өртэй чи энэ хүний эхнэр гэж байна чамаас энэ хүний өрийг авна гэж хэлээд улаан галзуу дайрхаар нь бараа янзалж байсан хүмүүс болон буудлын эзэн өвөр монгол ах ээжийг хамгаалж тэр хүмүүсийг өрөөнөөс нь гаргасан гэдэг. ӨВӨР монгол хүн ээжид дараа нь хэлсэн: чи ахиж битгий ийшээ зүглээрэй чи тэр хүнтэй ирдэггүй тулдаа л чамайг эхнэр нь биш гээд энэ удаад өнөөдрийн хятдуудыг явуулж чадлаа их аюуйлтай шүү! чамайг нэг гудамжинд л явж байхад чинь цохиод aлчиж мэдэх хүмүүс байгаа юм ингэж эндсэн хүмүүс зөндөө байдаг сайн санаат тэр ах ээжид минь хэлээд вaгoнд нь суулгаад өгсөн гэдэг сүүлд ээжээсээ нулимстай нүдээр ярьж байхыг сонссон. Ээж ярихдаа барааныхаа мөнгийг вaгoнд алдчихлаа гэж зөндөө ярьдаг байсан араас нь хүн амьтнаас мөнгө зээлээд бараагаа авчирч байсан удаа цөөнгүй, эсвэл аpxи уугаад бааранд юмаа алдчихлаа, гэрлүүгээ явж байгаад юмаа дээрэмдүүлчихлээ гээд л ирнэ тэр болгоныг өнгөрөөж тэвчиж хэтэрхий зөөлөн байсан л миний буруу боллоо гэж ярьсан юм.
Ингээд ээж минь наймаа хийх ч нүүргүй, хураасан хөрөнгө ч байхгүй,орох орон ч үгүй хоёр хүүхдээ хөтлөөд зүрхэндээ шархтай, нүдэндээ нулимстай хоцорсон юм. Гэхдээ ээж минь бууж өгөөгүй амьдралаа босгохын төлөө хоёр үрээ хоолонд хүргэхийн төлөө дахиад л зовлонг сөрж хөл дээрээ босох гэж тэмцэж, тэвчсэн. Тиймээ эм хүн амиа тасартал эр хүн тамираа тасартал тэвчдэг гэж юутай үнэн үг вэ. Үнэндээ мөнгө мөнгө шиг үнэ цэнэтэй байсан үе болохоор сумын төвийн байшин 1сая 500 гэж байсан юм билээ. Ээж минь наймаа хийж байсан болохоор үлдэгдэл бараа гээд жаал жуул юмаа хөдөөний хүмүүсд арилжиж оронд нь хонь мал аваад өвөөтэй хамт хонь малаа төврүү оруулж мах болгож арилжаад дүнгэн данган ямартай ч орох оронтой сумын төвд байхаар болсон юм. Учир нь хөдөө гарчихья гэхээр би 4 дүгээр ангид, дүү минь 2 дугаар ангид орох жил байсан. Ингээд сумын төвд ээжийн эзэмшсэн мэргэжилээр ажил олдохгүй яаж хоосон хонохгүй хоёр идэхгүй хүүхдээ сургуульд оруулчихмаар, том болж байгаа хүүхэд өмсөж зүүх, идэж уух шинэ газар дасах гэж хэрэндээ л чардайсан гэх. Наймаа арилжаа хийгээд мөнгөтэй хөрөнгөтэй, баян цатгалан явахад найз нөхөд,хамаатай садан бишгүйдээ байсан бөгөөд нөхрөөсөө салав уу үгүй юу өвөө эмээгээс өөр наашаа гэх хүнгүй болж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчийн үлгэрээр амь зуух, амьд үлдэх тэмцэлд эцэс төгсгөлгүй үргэлжилсэн юм. Эхэндээ наймаа хийж болохгүй болсон ч үлдэгдэл бараагаа зарж дээрээс нь хүн хараас мөнгө зээлж хамт наймаа хийж зах дээр зэргэлдээ зогсдог байсан найздаа ээж минь хүүхдийн хувцас өвлийн куртик гээд улирлын чанартай бараа авчруулж нөгөө бараагаа голцуу бэлэн мөнгөөр бус цалин буухаар ноолуур гарахаар гээд хөдөөний хүмүүсд зээлээр өгч багахан мөнгөөр эргэлддэг байлаа эргээд тэр хүмүүсээсээ мөнгөө цуглуулж авах гэж элдэв хоёроор хэлүүлж загнуулна, араас нь хэдэн өдрөөр явна арай гэж цуглуулсан мөнгөндөө өөртөө ч хувцас хунар авч чадахгүй хотруу өгөөд л бараа авчруулна жил ямартай ч хоосон хонохгүй хоёр идэхгүй хавартай золгосон юм.
Энэ бүхнийг туулахад ээжийгээ ямар их тэвчээр,ямар их хайр гаргасныг хэмжээлэх ч аргагүй. Ганц бие 30 гаранхан настай эмэгтэй элдэв ховонд орооцолдож сум жижигхэн болохоор орсон, гарсан эр хүн болгонтой л хардахаас авахуулаад, энэ эмэгтэйгээс болоод нөхөр нь гуйлгачин үлдсэн гэсэн гэх яриа чих дэлсэж, хараагүй юмаа амаараа ярьж хавьтсан ойртсон бүхэндээ амны зугаа болгодог байсныг сонссон ч сонсоогүй мэт өнгөрүүлж шаналаж явсан биз. Бид нарын авч байсан байшин нь дээр үеийн орос ах нарын барьж байсан модон бөөрөөрөө айл болгон холбогдсон нэг давхар хоёр өрөөтэй, доороо жижигхэн зоорьтой баригдаад олон жил болсон байшин байсан.Өвлийн тэсгэм хүйтэнд гэрт түлсэн түлээнд дулаацахгүй түлээний мангас, зундаа ид халуунд сэрүүнийг үзэхгүй халдаг тийм л байсан. Гэхдээ гэртэй болсондоо ямар их баярлаж байсан гээч. Аав гэдэг үг амнаас эвлэж гарахаа болж хэдий жаахан байсан ч үг дуу цөөтэй, уйлах зөрүүдлэх нь ихсэж ээжийгээ шаналгах болсон юм. Зүрхэндээ залбирч айлын хүүхдүүдийг аавдаа хөтлүүлж явахад нь өөрийн эрхгүй харц тогтоож, араас нь хараад л дүүгээ хөтлөөд үлддэг сэн. Бурхан гэж байдаг бол хоосон хонох,ядуу байсан ч болно аавыг минь буцаагаад аваад ирээч гэж бяцхан зүрхэндээ залбирч уйлдаг байсан. Одоо ч бодоход зүрх минь хөндүүрлэж нүд минь нулимсаар бүрхдэг. Тэр зун дүүтэйгөө өвөө эмээгийндээ очиж саахалтын хүүхдүүдтэй тоглож суухад Халиунаа маань айлын хүүхдүүдтэй тоглож суугаад нэг хүүхэд нь чиний аав машин барьж чадах уу гэж асуусан юм билээ Халиунаа- чадна, айлын хүүхэд -тэгээд танай аав чинь хаана байгаа юм гээд асууж л дээ Дүүгээ уйлахаар би гүйгээд л очлоо яасан миний дүү гэсэн чинь нөгөө хүүхэд рүү харж байснаа миний аав машин барьж чадна мэдэв үү гээд хэнгэнтэл уйлаад гүйгээд явчихсан юм тэр үед хэдий жаахан байсан ч дүүгээ хараад ямар их өрөвдөж байснаа санадаг юм.
Айлын хүүхэдтэй тоглоод маргалдаж, муудах асуудал гарна эцэггүй хүүхэд л бурууддаг энэ хорвоогийн хууль гэлтэй. Даруулгагагүй амьтан, эцэг нь тийм юм чинь энэ ийм байхгүй яах юм гээд айлын аниа нар загнана. За тэр ч яах вэ. Өвлийн жавраас урьтаж өөрсдөө бэлдсэн түлээ арай ядан хавартай золгуулна. Хавар гэж заримдаа өвлийн жавраас ч долоон дор нүүр нүдгүй шороогоор шуурч гэрт хүйт даана. Түлээгээ дуусчихсан болохоор хагас бүтэн сайн тааруулж усны тэрэг түрээд хэдэн шуудаа аваад л аргалд явна. Одоо бодоод байхнээ хүүхэд байхад их л ичдэг байсан сан. Манайх яаг сумын төвийн сургуулийн хажуугаар өнгөрч гэрлүүгээ ордог байсан болохоор ангийн хүүхдүүдтэй таарчихвий, таньдаг хүнтэй таарчихвий гээд л хурдан хурдан алхаад. Нэг муу жижигхэн тэргэн дээр хичнээн шуудайгаар нь овоолчихоод явдаг сан. Хаврын тэнгэр өглөө цэлмэг байгаа хэрнээ өдөр нь нүүр нүдгүй улаан шороо эргэлдчихдэг болохоор гэртээ нүд шороо тоос орсоноос болоод нулимс урсаад халтайчихсан, аманд шажиганатал шороо жажлагдаад орж ирдэг сэн. Ээж минь бидний төлөө юугаа ч хайрлаагүй залуу нас, эрүүл мэнд, өөрийн аз жаргал амьдралынхаа бүхий цаг хугацаанд хоёр охиныхоо төлөө нойроо хугаслаж, зовлонгоо умартаж явсан. Олсон мөнгөөрөө хааяа бид хоёрт амттан авч өгнө -ээж нь дараа мөнгөтэй болохоороо өдөр болгон гоё амттай чихэр авч өгнөө гээд л ярина одоо ч сэтгэлд тодхон үлдэждээ тэр жилүүд. Бага ангиас ахлах ангируу шилжих тээр жил аавыгаа ээжээсээ нэхэх нь олширч юм л бол ээждээ уурлаж, аавруугаа явна, аавыг минь аваад ир, та л миний аавыг явуулсан гэж ижийгийнхээ зүрхийг урж тасдаж хүн болсоноо хожмоо санахад сэтгэл минь өвддөг. Гэтэл бидний нэхээд, санаж бэтгэрээд байгаа тэр хүн чинь уусан аpxины шилнээсээ ч долоон дор үзэж хүүхдүүдээ хог шиг хаясан шүү дээ.
Ингээд сургуулиа төгслөө аймагт өгсөн хичээлийнхээ оноо, ур чадварын шалгалтаараа нэгт жагсаж сургуульд орох болов. Ижий минь бөөн баяр би ч хүссэн сургуульдаа орох нь гээд хөл газар хүрэхгүй баярлав. Ээж нэг өдөр сургуульдаа явах боллоо аавтай чинь ярья охин чинь сургуульд орсон төлбөр мөнгөнд нэмэр болоорой гэж хэлье олон жил холбоогүй байсан болохоор ярихлаар баярлах байх хүүхдүүд дээрээ ирж уулзах биз гээд. Таньж мэддэг хүн хараас нь дам дам сурагласаар өөрийнх дугаарыг олов. Тэгээд ярьлаа. Сайн уу сайн сууж байна уу??? -Өө сайн сайн байна уу та гурав минь сайн уу, xоёр охин минь сайн уу гээд л хэсэг ярив. Бид хоёр ч ээжийн хажууд үг сонсоостой аав юу гэх бол гүйгээд л ирнэ дээ гээд хүлээж суутал. Охин нь сургуульд орсон хагас өнчин гэж бүртгэлээр төлбөрийн 70% ийг улсаас төлнө гэсэн үлдэгдэл хэдэн төгрөгний зөрүү дээрээс нь хоол унд сургуулийн дотуур байрны мөнгө гээд хэдэн төгрөг байвал охиндоо нэмэрлээрэй гэтэл. Наад хоёр хүүхэд чинь надад хэрэггүй. Чи намайг орхиод явсан биздээ Чиний асуудал өөрөө шийд гэж хэлээд утсаа салгасан юм даа. Ингээд аав гэдэг хүн бид хоёрын хувьд хөндүүртэй хэвээр үлдсэн юм. Дахиад л ээжийн минь сэтгэлийг сэмлээд тэр хүн үүрд бидний амьдралаас явсан юм. Тиймээ эм хүн амиа тасартал тэвчдэг юм билээ. Ээж минь Халиунаа бид хоёрыг хүссэн их сургуульд сургаж одоог хүртэл хажууд минь бүхий л зүйлээ зориулсаар яваа нэгэн. Хэзээ ч зовлонтой байна гэж уйлж суугаагүй, хэцүү байна гээд үрсээ орхиогүй амьд бурхан юм шүү дээ ээж минь. Амьдрал эмэгтэй хүнийг дэндүү их өгөөмөр, дэндүү их тэвчээртэй, дэндүү их хайр энэрэлтэй бүтээждээ. Ийм сайхан ээж заяасан, ийм сайхан ээжийн охин болох хувь тавилан хайрласан. Амьдрал Чамд Баярлалаа