“БЯЦХАН АМРАГ МИНЬ” ӨГVVЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“БЯЦХАН АМРАГ МИНЬ” ӨГVVЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

ӨЛЗИЙХУТАГИЙН ДОРЖСҮРЭН

Алтаа эгээ л нялх хүүхэд шиг өхөөрдмөөр харагдахад тэр тэсэлгүй зөөлөн үнслээ… Алтааг хөрвөөхөд нь бушуухан холдоод цонхоор харан зогслоо. Алтаа унтсаар л байв. Захиалсан хоол ирэхэд Нямаа: -Алтаа сэрээрэй ! хоол ид гэхэд. Алтаа нойрмог нүдээр өндийж нэг харчихаад: -Идмээргүй байнаа – За бос л доо. Нойроо харамлаад байвал гижигдэнэ шүү гээд гижигдэхэд – Би гижиггүй ээ, за тавхан минут гээд эргээд хэвтэхэд: За өвгөөн босчих л доо, хоолоо идчихээд гадаа жаахан гаръя л даа гээд Нямаа аргадаж байснаа учиргүй их хайр нь хүрч өөрийгөө ч барьж дийлэлгүй уруул дээр нь үнсэхэд Алтаа гайхан харснаа дургүйцсэн ч үгүй нүдээ анилаа.

Нямаад нэг л аятайхан хэрнээ агаарт хөөрөөд ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрлөө. Алтаад ч мөн адил байсан ч тэр өндийх гэтэл Нямаа хоёр гараас нь татан босгоод: – За хоолоо ид бяцхан минь – Идэхгүй ээ, өлсөхгүй байна -За жоохон ч болтугай идчих л дээ, би халбагадаад өгье гээд л эгээ л нялх хүүхэд шиг эрхлүүлэв. Гэнэт эрхлэсэн эрхлүүлсэн хоёр бие биенээсээ ичсэндээ болоод элгээ хөштөл инээлдэв.

Алтаа нөхөртэйгөө сууж хүүхэдтэй болохоосоо өмнө ингэж эрхэлдэг байжээ. Сүүлийн жилүүдэд хоёулхнаа байх үе олон байсан ч тэр бүр ажил төрөл, ахуй амьдрал гээд иймэрхүү зүйлээс төсөөрчихсөн байжээ. Нямаа Алтаад хоол идүүлэх гэж янз бүрээр оролдоод ч нэмэр болсонгүй , нөгөөх нь жоохон идсэн болж амсчихаад л больчихов.-Хоолны даруулга уух уу гээд Алтааг өндийхөд: -Үгүй ээ гээд араас нь тэврээд өвөр дээрээ суулгав.

-Би чамд зориулж авсан юм аа чи жаахан ч гэсэн уучих л даа -Нээрээ надад зоиулсан юм уу? гэхэд -Тэгээд чамтай явж байж өөр хэндээ зориулах юм бэ? гээд Алтаа босон харайж үүргэвчнээсээ виски гаргаж ирээд, тэр хоёр хоёулаа хөл нүдгэн орон дээрээ завилан сууж, вискинээсээ хундагалаад тулгаж уув.

Босон харайж -Би чамд гоё дуу сонсгох уу? гээд гэнэт ёоё гээд суун тусав. -Яачихав аа? -Мэдэхгүй ээ, нэг үзүүртэй юман дээр л гишгичих шиг боллоо гээд тонгойход Нямаа түүнийг түшин авч тэврэн өргөөд орон дээр суулгаад хөлийг нь үзсэнээ -Өргөс өрчихжээ, би одоохон аваад орхьё гээд, за авчихлаа гээд хөлийг нь өвөр дээрээ тавиад: -Одоо өвдөхгүй ээ гээд. Юу авах гэж байсан юм гэхэд -Үүргэвчинд нэг жижигхэн хөгжим байгаа гэв.

-Алив би аваад өгье гээд үүргэвчнээс нь хөгжмийг нь авч өгөөд хөлийг нь өвөр дээрээ тавиад: – Ямар жижигхэн хөл вэ гээд өхөөрдөхөд Алтаа ичингүйрэн инээмхийлж: -Юу нь жижигхэн байгаа юм бэ? гэлээ. -Ичихээрээ бүр хөөрхөн болчих юм аа гээд Нямаа босон үүдний гутлын тавиур дээрээс шаахай авч орны өмнө тавиад өөдөөс нь харж суухад Алтаа хөлөө нуун бүтээлгээр хучихад Нямаа ичиж байгааг нь мэдээд албаар хөлийг нь татаж гаргаж ирээд үнсчихэв.

-Яагаад байгаа юм бэ, балай юм гээд ичингүйрэн балмагдахдаа: – Хүүеэ! энэнээс уухгүй юм уу гэхэд Нямаа босон өөрийнхөө ор луу очин: – Чи унтаж болсон биз дээ. Би одоо унтлаа гээд буруу хараад хэвтчихэв.-Тэгвэл би ганцаараа уулаа шүү гээд нэг хийж уучихаад Нямаагийн орны хажууд ирэн түүнийг гижигдэж эхлэхэд угийн гижиг муутай Нямаа босон харайж зугтав.

Алтаа түүнийг бүр цаашлуулмаар санагдаад баахан хөөцөлдөж ядраад сүүлд нь ядраад өөриййнхөө орон дээр унаад өгөв. Нямаа ч гэсэн орон дээрээ унан хэвтээд өгөв. -Хоёулаа гадаа гаръя л даа. Нямаа бос л доо. -За одоохон тавхан минут гээд Нямаа түүнийг цаашлуулахад Алтаа түүн рүү үсрээд ирлээ. Тэгнэ байх гэж мэдэж байсан Нямаа түүнийг шууд барьж аваад нүүр нүдгүй үнсэж гарлаа. Нөхрөөсөө өөр хүнд өврөө нээж үзээгүй Алтаа ийнхүү Нямаад анх ийнхүү өврөө нээжээ.

…Энэ явдаас хойш мань хоёр бие биенээ гэсэн халуун хайраар жигүүрлэн, аль аль нь ар гэрийнхээ сиймхийгээр уулзан учирч жаргадаг байлаа. -Нууц амраг гэж далд сэтгэлийн нэгэнэ цоорхойд дутуугаа нөхөж дундуураа дүүргэхийн нэгэн учиг болоод л амьдрал байдаг байх л асуудлын адил энэ хоёр ийнхүү нууц амрагийн холбоо тогтоожээ.

Хэн хэн нь ардаа амьдралтай болохоор цаанаа маргаан зөрчилдөөн байхгүй байна гэж үгүй ч нэг л их жаргалтай явах болсон Нямаа өдөртөө заавал ч үгүй Алтаа руу нэг удаа залгаж ярина. -Ийнхүү нэгэн жил ард хоцорч нэр цэвэрхэн явсан мань хоёр намрын тэр нэгэн уйтгарт өдрийг, анх танилцсан тэр өдрөө баяр болгон тэмдэглэх болж анх танилцаад шууд очсон амралтын газраа уулзахаар болжээ.

Аль аль нь бие биендээ бэлэг бэлдэн сюрприз барихаар болж Нямаа хайртдаа мөнгөн ээмэг бөгж, гинжний хослол авч, Алтаа өөрийнхөө барьдаг сүүлийн үеийн гар утсыг шинээр нь авч болзсон газартаа очин бие биедээ бэлгээ өгчээ. Нямаа: -Миний бяцхан охинд бэлэг нь таалагдсан уу? гэж Нямааг асуухад -Чи бөгжийг нь эхнэртээ өг өө.

-Яасан, таалагдахгүй байгаа юм уу -Үгүй л дээ, нөхөртэй хүн эрэгтэй хүнэээс бөгж бэлгэнд авахаар нөгөө хүнийхээ сэтгэлийг бүр авах гэж улайрдаг гэсэн гэхэд -Чи минь авчихаад байгаа юм биш үү гэхэд -Үгүй ээ бүр бүгдийг нь авах гээд зүтгэчихвэл хэн хэндээ хэцүү ш дээ, чи бид хоёрын ард бүхэл бүтэн гэр бүл, хүүхдүүд байгаа шүү дээ. Чи бид хоёр эхнээсээ л ярилцсан биз дээ. Энэ хайр минь, бие биенээ гэсэн сэтгэл байхад л хангалттай гэж гээд үнсчээ.

Шөнөжин эрхэлдэж бие биенээ жаргааж хоносон хоёр өглөө эрт салцгааж тус тусын ажил, амьдралдаа эргээд оров. – Байна уу ? -Байна, өөрөө хэн бэ? -Харин өөрөө хэн бэ? -Алтаа байна. Хэнтэй ярих гэсэн юм. Өө алчихдаг юм байна. Би уг нь нөхөртэйгөө ярих гэсэн юм. -Юу гэнээ? Ойлгосонгүй.-Наад утсаа Нямаад өгөөдөх. Яадаг муу новш вэ! гэх дуу хадлаа.

Алтаа шууд утсаа тасалчихав. “Яанаа утсаа сольчихож” гэж сандран бодоод Нямааруу залган утсаа сольчихсоноо хэлбэл: -Баларсаан тэгвэл танай нөхөр надтай утсаар ярихаар нь тийм хүн байдаггүй гээд хэлээд утсаа тасалчихсан. Баахан мессеж ирээд л байсан. Би одоо очлоо гээд утсаа таслав.

Нямаагийн андуурч сольсон утсанд баахан дуудлага ирээд -Алтаа айгаад авсан ч үгүй. Нямаа ирж утасны солиогоо хийгээд явсны дараа нөхөр нь залгав. -Байна уу? хөгшөөн. Яасан бэ? би ажил дээрээ байна. -Утсыг чинь өөр хүн аваад байх юм. Зулаагийнд очиж чамайг асуусан. -Чи хаана хоносон юм бэ? -Сая утсаа орхиод гарсан хойгуур хамт ажилладаг хүн л миний утсын авсан юм байлгүй. -Тэгээд чи хаана… -Хариад ярилцъя. Одоо ажил ихтэй байна гээд утсаа таслав.

“Яанаа юу гэж хэлнээ. Зулаагийнд очоод асуучихаж, ямар зэвүүн амьтан бэ?“ гээд Зулаа руу залгатал Өчигдөр орой ирж асууж нилээд байж байгаад их орой явсан. Байн байн асуугаад л утас чинь холбогдохгүй байж, байж сая нэг холбогдсон чинь өөр хүн авч байна гээд л байсан. Чи яасан юм бэ? гээд баахан юм асууж шалгаагаад, бас дуудлага орж ирэв.

-Байна уу? -Байна. Алтаа юу? -Хэн бэ? тийм байна. -Бямбаа байна. Хаана байна? Уулзъя -Ямар Бямбаа билээ? -Хаана байгаагаа хэлээч би очьёо -Ажил дээрээ л байна -Ажил чинь хаана байдаг юм? -Чи хэн юм бэ? ажил хаана байдгийг мэдэхгүй ямар Бямбаа? -Нямхүүгийн эхнэр Бямбаа байна. -Та хүнтэй андуураад байх шиг байна гээд арай ядан хэлээд салгачихлаа. Нямаа руу залгатал -Би завгүй байна, эргээд залганаа гээд утсаа салгачихлаа.

-Нямаа өглөө Алтаагаас салахдаа өөрийнхөө утсыг гэж бодоод Алтаагийн утсыг андуурч авч яваад Бямбаа руу залгасан нь ийнхүү балаг тарьжээ. Алтаа орой ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр нь ирчихсэн сууж байлаа.

Ажлынхаа газрын хүүхэнтэй хуйвалдан үгээ нэгтгэсэн ч Нармандах нэг л итгэмгүй суунгаа: -Чиний утас яагаад болохгүй байгаа юм? -Унтраатай байгаа. -Асаагаач -Өглөө л асаая гээд Алтаа угаалгын өрөө рүүгээ юм угаахаар явав.

Нармандах зурагт үзэж сууснаа босож цүнхнээс нь утсыг нь авч асаатал мессеж ирэх дохио ар араасаа өглөө. Тэр дуунаар Алтаа өрөөнд орж иртэл Нармандах мессежнүүдийг уншаад сууж байв. -Юу гэж хүний юм ухаад байгаа юм гээд хэр бараг уурладаггүй Алтааг уурлахад : -Энэ юун мессежнүүд вэ? яасан яасан гэнэ? Хүний нөхөр яалаа яалаа гэнэ вэ? юу болоод байгаа юм бэ? чи юунаас ингэтлээ айж сандраад байгаа юм бэ? би ч бас чиг хүн шүү дээ.

Надад хэлж ярьж болноо доо гэхэд Алтаа утсаа шүүрэн авч өнөөх мессежнүүдийг уншвал -Шулам минь! хүний нөхөртэй яахлаараа утсаа сольдог юм бэ? хаана байгаа юм? Байгаа газар чинь очоод хэмх балбаад өгнө дөө гээд л элдэв янзаар хэлж доромжилсон аймаар аймар мессэж байв.

Нөхөр нь утсыг нь шүүрэн авч мессеж илгээсэн утас руу залган: -Юу гээд хүний утас руу эсэн шидийн балай мессеж бичээд байгаа новш вэ! чи гэвэл -Чи Алтаагийн нөхөр үү? -Тийм байна. Яах гээв чи? -Тэнэг амьтан бол доо чи, миний нөхөр чиний авгайтай урд шөнө хамт байж байгаад ирснийг нь мэдэхгүй байна уу? чи

-Хэн тэгж байна? Нөхөр чинь хэлээ юу? -Хн тэнэг биш л бол тийм амархан хэргээ хүлээнэ гэж үү? наад хоёр чинь утсаа сольж бариад надад баригдсан юм. Ойлгов уу? -Та андуурч байна авгай минь. Манай эхнэр урд шөнө гэртээ надтай хамт байсан.

Би өглөө мобигоос утас худалдаж авахдаа танай нөхөртэй утсаа сольсноо сүүлд нь мэдэж солигоо гаргасан. Юмны учрыг олчихоод дараа нь солиорч байгаач. Хөөрхий танай нөхөр шинэ утас авсан биш эхнэртээ хардуулж сүйд болж байгаа байх нь ээ. Уг нь гайгүй л залуу харагдана билээ.

-Хөөе! Чи үнэн хэлж байна уу? -Би худал хэлж сураагүй хүн. Би хаягаа хэлээд өгье. Итгэхгүй байгаа бол нөхрөө дагуулж ирээд манай эхнэрээс уучлал гуй! Гээд хаягаа хэлчихээд утсаа таслав. Заавал гэртээ авчирч намайг булай болгож яах нь вэ дээ гэж бодсон ч дуугуй л доошоо харан сууж байлаа.

Нармандах урд нь ирж суугаад: -Миний хөгшин тайвшир, хоёулаа ярилцъя. -Би юу ярих вэ? дээ. -Би чамд буруу өгөхгүй ээ. Чи надад ярь л даа гэхэд Алтаа “салбал ч салаг “- гээд бүх зүйлээ эхнээс нь бүгдийг ний нуугүй ярьжээ.

Миний хөгшин намайг уучлаарай. Ийм байдалд хүргэсэн нь миний л буруу. Тэр хоёрыг ирэхлээр сайн ярилцаад учраа ололцъёо. Чамдаа би буруу өгөхгүй ээ. Үнэхээр сайн залуу юм бол би юу ч хэлэхэв. Бодвол надаас илүү л байгаа биз. Гэхдээ чамайгаа өгөхгүй. Эр улс учраа ололцоно. -Тэр наашаа ирэхгүй байхаа.

-Би яриадахъя. Утас нь хэд вэ? гээд дугаарыг нь авч : -Байна уу? Нямаа юу? Би Алтаагийн нөхөр байнаа. Эхнэртэй чинь ярьсан. Манайд хүрээд ирээч. Цаадах чинь тайвширч чадахгүй хэцүү л байна. За за. Гээд -Ирнэ ирнэ гэнээ.

За хоол ундны юм бэлдье гээд Алтааг түшин бослоо. -Нямаа яах ч учраа олохгүй, юу гэхээ ч мэдлэхгүй “За би ч яахав Алтаа минь л “ гэж санаа нь зовж суулаа. Гэтэл -Бямбаа утсаар ярьснаа “явъя ” гэв. -Хаачих юм бэ? -Ойрхон айлд очоод ирье. -Үгүй ээ үгүй. Би унтлаа гээд байж байтал Нармандах ярьсан нь тэр байжээ.

-Хөөрхий дөө муу Алтаа минь айж сандарч, хямарч уйлаад нүд нь бүлтэгнээд яаж байгаа бол ”гэхээс байж сууж чадсангүй. Бямбаа хувцсаа өмсөөд: -Чамайг явахгүй бол би ганцаараа явлаа.-Чи ч хүний үг ойлгохгүй сонин хүн юм аа. За явъя. Нүдний булай болох нь дээ гээд хамт гарав.

Тэр хоёр алхаж явсаар Бямбаагийн уур ч гарав бололтой. -Өглөө чамайг утас авахад утсаа сольсон залуу над руу яриад аа. Би уур хүрээд элдэв янзаар хэлсэн баахан мессеж биччихсэн чинь авгайгаас минь ирж уучлал гуй гэж загнаад -Чи бид хоёр ч яахав, тэр хоёр л сүйд болж байгаа бололтой.

Тэднийд оччихоод л ирье гэхэд Нямаа: -Хамар дор хагархайтай нь би л гэсэн шиг чи наад амаа мэдэж явмаар юм. -Чи учраа гаргаад л хэлэхгүй. Гэнэт л чи хүний утсаар яриад л, чиний утасыг эмэгтэй хүн авахаар уур хүрч л таараа биз дээ. -Чи ямар хүнд ямар учир начраа хэлэх завдал өгдөг ч биш дээ. -За за одоо өвгөн нь тэгж байхгүй дээ гэснээ Нямааг сугадан алхлаа. Нямаа алхаж явах зуураа “Нөгөөх маань бүлцийтэл уйлаад хачин л юм байгаа байх даа. Болохгүй бол чирээд гараад ирнэ дээ. Ямар таарч тохирохгүйн зовлон байх биш. Хүүхдүүд ч овоо болчихсон” гэсэн шүү юм бодсоор тэдний үүдэнд ирчихсэн байлаа.

Хонхыг нь дарахад Нармандах хаалгаа тайлж өгөөд: -За ийшээ орж бай гээд -Алтаа !хөгшөөн зочид ирлээ. Хоолоо түргэл гээд ирж суугаад : -За танилцъя Нармандах гэхэд -Нямхүү , Бямбасүрэн гээд гар барин танилцлаа. Нармандах: -Их л эвгүй байдлаар танилцлаа. Манай хүн их дуугуй , ноомой хүн л дээ. Янз янзын хүн утсаар яриад айлгачихсан. Бүр хямарсан хүн л байна. Хүн байна даа энэ чинь, ярьж ойлголцох боломж олгохгүй хашгичаад байхаар утсаа унтрааж байгаад сая л надад хэллээ л дээ.

-Харин тийм юм болсон шиг байнаа хө гээд Нямаа дуугуй суув. Тэднийх их л тохилог сайхан айл ажээ. Алтаа хоол цай барьсаар орж ирлээ. Бямбаа Алтааг хараад их л эвгүйцэж байх шиг. -Уучлаарай миний дүү. Эгч нь уурандаа хашгичиж загнаад айлгачих шиг боллоо. -Зүгээрээ ..та цай уу. Гэтэл Нармандах: -Танилц. Миний эхнэр Алтанцэцэг.

Тэр гурав танилцлаа. Дөрвүүлээ сууж жаал жуул юм ярилцахдаа Нармандах гол дүрд, Нямаа, Алтаа хоёр туслах дүрд тоглосон жүжиг өндөрлөх дөхөхөд Нармандах: -Та хоёр минь ингэхэд хэдтэй улс вэ? Бямбаа манай хүнд эгчирхээд л, хоёр нөхөр найзархаад гэхэд Нямхүү: -Би одоо гучин долоо хүрч байна. Манай хүн гучин зургаатай. -Өө тийм үү. Үе тэнгийн үхэр жилтнүүд л юм байна, бид хоёр хоёулаа гучин долоотой.

Уг нь Алтааг л Бямбаа миний дүү гэмээр юм байна гэж Бямбааг нэг давлаа. Нямхүү дотроо “Миний бяцхан айж сандарсан зүйлгүй тайван л байгаа юм байна. Сайхан ч хүүхэн, сайн ч ханьтай юм. Хүнд нэг зэрэг бүхнийг өгчихдөг бурхан гэж байдаг л юм байна. Сайн залуу, ухаалаг ч гэрийн эзэн юм. Миний бяцхан одоо надаар дутахгүй биз дээ” гэж бодож суулаа. Нармандах харин Нямааг их үнэлжээ.

“Нүдэнд дулаахан сайхан залуу байна. Эхнэр нь л харин энэ хүнийг гутааж дээ. Гэвч одоо яахав. Болоод ирсэн амьдрал нь болох л байлгүй. Би л ханийгаа гомдоогоогүй бол юу гэж миний хань ингэж сэтгэлээ хоёрдуулах билээ дээ. Ер нь хаа очиж юмыг сайн ойлгодог хүн таарч. Нямаатай сайн ярилцаж суувал сайн сан” гэж бодож суулаа. -Бид хоёр жаахан ярьж сууя. Уух юм дөхүүлээч хөгшөөн. Хүүхнүүдийн яриа ч ямар дуусах биш. Та хоёр ч гэсэн хойшоо орохгүй юу даа хө гэхэд

Бямбаа: -Тэгье тэгье. Чиний нандин юмнуудыг үзье гээд гарлаа. Нармандах Нямаа хоёр хэсэг дуугуй сууж байгаад Нямаа : -Уучлаарай хө. Эвгүй юм боллоо гэв. -Зүгээрээ. Гэхдээ чамд баярлалаа. Бид хоёрыг хэн хэнийгээ уучлахад чи их тусаллаа. Миний ханийг ганцаардаж зовж байхад хань болсноор барахгүй ухаантай байж намайг уучил гэж зөвлөсөнд баярлалаа. Одоо бол миний эхнэрт би байна. Тэгэхээр санаа зовсны хэрэггүй ээ. -Тийм ээ ойлгож байна. Цаадхыгаа сайн халамжилж хайрлаж байгаарай бас битгий гомдоогоорой гээд мөрөн дээр нь гараа тавилаа. -Орж гарч байгаарай хө. Би анд их сонирхолтой. Хамт явж болно шүү гэж Нармандахыг хэлэхэд : -Тэгнээ. Тэгнээ ч гэж дээ хэцүү байх биз.

Ингээд л дуусгая гэж Нямхүүг хэлэхэд -Тийм нь ч тийм. Хэсэгтээ л хэцүү байх байх. Гэвч болох юм болоод өнгөрсөн. Бүх юм эргээд байр байрандаа орлоо гэж хэлээд эргэхэд Алтаа , Бямбаа хоёр ч орж ирэв. -Нямаа өвгөөн! Алтаа надад энийг дурсгалаа гэхэд эргэж харвал Алтаад бэлэглэсэн хослолын бөгж байлаа. Нямаа санаа нь зовж “яах нь вэ ” гэхэд Бямбаа : -Энэний хослолыг олж авнаа. Энэ хаана байсан бэ? гээд л шалгааж гарлаа.

Үүнийг бэлэглэх үед ярьж байсан нь Нямхүүд санагдан “ Бүх юм хэвэндээ оржээ ” гэж бодоод тэднийхээс гарлаа. Тэр хоёрыг гаргаж өгөхдөө Нармандах“ эхнэр нь л жаахан тиймхэн юм даа ” гэж бодож зогсов… …Гурван жилийн дараа тэдний гэр бүл таарахад Алтаа арай л гурван ой хүрээгүй болов уу гэмээр охин, Бямбаа ой гарантай хүү тэвэрсэн гудманд мэндлээд зөрөв. Тэрхэн агшинд Бямбаа “Нэг л танил хүүхэд шиг, манай охидын багын төрхтэй яасан адилхан хүүхэд вэ?” гэж бодоод өнгөрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!