MngNews

“БЭР НЬ БИШ ЦЭВЭРЛЭГЧ НЬ БОЛЧИХСОН” БОДИТ АМЬДРАЛААС

“БЭР НЬ БИШ ЦЭВЭРЛЭГЧ НЬ БОЛЧИХСОН” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Хүний амьдрал олон өнгөтэй. Бас өсөхийн жаргал жаргал биш. Өглөөн дулаан дулаан биш гэсэн үг байдаг. Миний амьдрал яг энэ үгний тайлбар шиг өнгөрсөндөө. Дэндүү аз жаргалтай, эрх танхил, элэг бүтэн гэр бүлд өсөж торниж хүн болсон. Ээж минь их тайван дөлгөөхөн ургахын улаан нарнаас өмнө босч гэр дүүрэн будаатай цайны үрэн ханхлуулан аав бид нарыг сэрээдэг хүн байж билээ. Манайх ямар ч шуналгүй илүү санадгүй байгаадаа дэндүү аз жаргалтай айл байсан. Хашаа байшиндаа ногоогоо тарьчихна, халтар нохойгоо хажуудаа уячихна eрөөсөө л их энгийн тайван хөдөлмөрч хүмүүс байсан. Ээж минь аавын минь өөдөөс нэгч муухай үг шидэлж байхыг би сонсож байгаагүй. Эсрэгээрээ аав минь бас ээжрүү минь ганц ч удаа ширүүн харж байгаагүй тийм амгалан тайван хүмүүс байсан юм. Байсан юм гэхээр ойлгож байгаа биз ээ би тэднийгээ жил дараалан алдсан. Дөнгөж 2-р курсийн оюутан байхдаа. Тийм их хайртай дотно хүмүүс нэг нь явчихаар сэтгэлээрээ дагаад явчихдаг юм билээ. Ингээд л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдгийн адил амьдралд сөхөрсөндөө. Сургуулиа бүтэн өнчин хүүхдийн тэтгэлгээр сурч арай чамай үлдсэн 2 жилээ дөнгөн данган сурч төгсөөд л ажилд яаран орсон. Ингээд би түүнтэй танилцаж байлаа. Үргэлж инээлгэж баярлуулж хань болж хайрлаж эхэлсэн залууд татагдан бага багаар дасаж сүүлдээ дэндүү их хайртай болсон.

Маш гүн дурлаж билээ тэр үeд. Нэг жил гаран үeрхэж байгаад би биe давхар болж бяцхан үрээ эрүүл тээхээр амралтаа авч түүнтэй хамт анх удаа гэрт нь орсон. Дэндүү өндөр босго байсан даа. Ээж аавгүй өөрийн гэсэн тал хашаанаас өөр эд хөрөнгөгүй намайг ээж нь өт хорхой шиг үзсэн. Гэдсээ чирсэн гуйлгачин хаанаас олоод ирж байгаан гэж түүнрүү дайран намайг хөөсөн. Харин аав нь ээжийг нь хориглож би тэр гэрт үйлээ эдлэхээр үлдэж байлаа. Тэр үeд аав нь хориглоогүй намайг адилхан хөөсөн бол байдал өөр байх байсан. Ингээд айлд бэр биш цэвэрлэгч болчихсон. Гэхдээ маш аз жаргалтай цэвэрлэгч байлаа. Угааж арчих цэвэрлэх түүртэх зүйл үгүй байсан. Ямар ч хордлого үгүй зовиур үгүй үр минь ээжийгээ айлд илүү зовоолгүй гэдсэн дотроо нам гүм нуугдан бойжсоор л байсан. Гэртээ авчирсны дараа тэр эрс өөрчлөгдөж ирж хонохгүй олон хоног алга болох заримдаа үхтлээ ядарсан нойрмог үнэртэй ус ханхлуулан ирэх нь нэмэгдсээр л байсан. Би ганц ч үг ган гэлгүй хайрласаар халамжилсаар. Долоон сартай жирэмсэн байхдаа хадам ээжийнхээ хайртай ээмгийг цэвэрлэгээ хийж байхдаа хаясан хэрэгтэй нүүрлүүгээ халуун тавагтай шөл шидүүлж байлаа. Гэсэн ч уучлаарай ээжээ би илүү гоёыг аваад өгье гэж хэлж байлаа. Тэр хүн бол бүр ч ирэхээ больсон. Үргэлж наргиан шоу цэнгээн. Автобусны 4 буудал газар би өөрөө алхаж явж хяналтандаа орж үзүүлж амждаг байлаа. Харин аав нь хүний охин хүүхэд бүүр царай алдаж дууслаа гэж байж нэг удаа сувилалд хэвтүүлж билээ.

Тэр бол миний тэгэхэд эдлэсэн хамгийн том тансаглал байлаа. Ингэж явсаар би 8 сар гарантай гэртээ цэвэрлэгээ хийж яваад өвдөн эмнэлэг явж амжилгүй гэртээ төрсөн. Харин дараа нь эмнэлэгт шилжиж 4 хоног үнэхээр хэлж барамгүй амьдралын минь хамгийн сайхан 4 хоногийг эмнэлэгт өнгөрөөсөн. Эмнэлэгт байгаа ээжүүд гэрлүүгээ яаран догдолж байхад би битгий гар гээсэй гэж залбирч байсан. Миний хүү яг л жижигхэн ээж байсан. Яг л би. Хүмүүс аавтайгаа адилхан байлгах дуртай байдаг бол би өөртэйгээ адилхан байгаад санаа амарч байсан. Тэр үeд л аз жаргал гэдэг бол ээж юм байна гэж бодож билээ. Хүүгээ 1 сар хүрэхээр хэнд ч мэдэгдэлгүй явна даа. Хүүтэйгээ маш сайхан амьдарна гэж шийдсэн байсан. Ингээд тэр айлд очоод тэнхэрч амжилгүй шууд л угаалга цэвэрлэгээ. Төрөхөд ч ирээгүй хаана яваа нь үл мэдэгдэх нөхөр. Дотроо бол явах өдрөө тоолон хүлээсээр. Хүү минь 14 хоноогүй байх тэр өдрийн тэр аймшигтай уй гашуу хар өнгө. Дурсахаас ч аймар. Хүнс цуглуулах үүрэг аваад микронд суугаад зах ороод эргээд ороод ирэхэд миний үр байхгүй болчихсон байсан. Аав нь намайг яаран аваад эмнэлэгрүү явсан. Явах замдаа юу ч ойлгоогүй яагаад би эмнэлэг явж байгаа юм бэ гэж л байн байн асууж байсан. Намайг эмнэлгийн хаалгаар орох үeд миний үр аль хэдийн ээжийгээ орхиод тэнгэрт очсон байсан.

Үр хүүхдээ алдахын гаслан зовлонг юугаарч зүйрлэшгүй юм билээ. Үнэхээр тэр мэдрэмж нулимс одоо ч…. Миний хүүгийн онош багтарч уушиг нь тэлсэн улмаас нас барах шалтгаан болсон байна гэсэн. Захруу гарангуут маань 14хөн хоногтой үрийг минь орон дээр уйлуулж орхиод ээж нь байрныхаа гадаа ярьж сууж байгаад ороход үр минь уйлсаар байгаад ямар их дуудсан бол ээжийгээ ямар их өвдсөн бол яасан их айсан бол. Сүүгээ уух гэж яасан их уйлсан бол. Цангасан байхдаа. Ингээд л би 14 хоног л ээж байж үзсэн юм. Сав минь хөөрч би бүтэн 4,5 сар ямар байдалтай байснаа санаддаггүй юм. Тэр айлаас ямар ч байсан явсан. Галзуу хүн шиг хэдэн сарууд. Одоо үр минь байсан бол 8 настай байх байж дээ. Эрэгтэй хүүхэд харах миний хамгийн эмзэг сэдэв. Хөх хөндүүрлэн зүрх зүсэгддэг. Энэ тухайгаа ингэж бичиж чадаж байна гэдэг үнэхээр их зориг байлаа. Би хэнд ч ярьдаггүй юм. Хэдий одоо надад юм бүхэн байгаа ч гэсэн сайхан ажил хамт олон байр машин… Хамгийн чухал аз жаргал байхгүй явсаар л байна. 32 настай болох гэж байна даа. Гэтэл ээжээ гэж дуудуулж үзээгүй яваадаа л гомдох юм даа. Эмэгтэйчүүд бүсгүйчүүд минь аз жаргал бол зүгээр л яг одоо та нарын дэргэд нойрсож байгаа үрс чинь юм шүү. Өөр юу ч биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!