“БЭРЭЭ ӨӨРИЙН ОХИН ШИГЭЭ Л ХАЙРЛАНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“БЭРЭЭ ӨӨРИЙН ОХИН ШИГЭЭ Л ХАЙРЛАНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Нөхөр охины хамт Австри улсад суралцахаар ирээд хоёр дахь жилрүүгээ орж байна. Төсөөлж байснаас минь хэцүү байсан ч гэр бүлээрээ байгаа нь бүх зүйлийг даван гарах их хүч болох юм аа.

Энд би залуу ээжийнхээ тухай бичмээр санагдлаа. Ханийхаа ээжийг би залуу ээж гэж дууддаг юм. Аавын маань бие сүүлийн гурван жил тааруу, тогтмол эмчилгээтэй байсан юм.

Бид нарыг гадагшаа сурах болсон талаар хэлэхэд анхандаа дургүй байснаа сүүлдээ дэмжсээн. Нэг өдөр хичээлээ тараад гэрлүүгээ ирж байтал нөхөр маань урдаас тосож ирээд гадаа сууж жаахан юм яръя гээд суулаа.

-Ээж бид хоёр ярилцаад чамайг Монгол явуулахаар боллоо, миний хань очоод аав ээжтэйгээ байж байгаад хүрээд ир гэдэг юм. Би шууд нөхрийнхөө мөрийг нүүрээрээ дараад шууд уйлсан.

Сүүлийн хэд хоног аавд санаа зовоод байсныг хэлэх үү дээрээс нь намайг явчихаад ир гэж хэлж байгаад нь маш их баярлаад уйлж билээ. Гэхдээ би яваагүй ээ.

Аавтайгаа уулзаж чадаагүй бурханы оронруу явуулсан. Залуу ээж маань тэр үед мөнгө бодож битгий явалгүй үлдээрэй, аав ээж гэдэг чинь харьцуулашгүй чухал үнэт шүү гэж хэлж ятгасаар байхад би яваагүй юм.

Сургалт, байр, хоол гээд л бүх л зардлаа гаргуулчихаад яаж ахиад гаргуулах вэ гэж санаа зовсондоо л тэр. Хичээл дуусаад зун амраад очиход аавыгаа байж байнаа л гэж горьдоод байсан.

Гэхдээ аав маань дөрвөн сайхан хүү, ханиараа халамжлуулж байгаад явсан болохоор охиноо санагалзах нь гайгүй байсан боловуу даа гэж өөрийгөө тайвшуулах юм.

Тэр хэцүү үеийг минь хол байсан ч өдөр бүр утсаар ярьж, бичиж сэтгэл санааг минь дэмжиж байсан ээждээ баярлалаа. Би хоёр сарын өмнө хөөрхөн хүүтэй болсон.

Залуу ээж маань намайг жирэмсэн болсныг мэдээд охиноо төрөхөд очихыг бодноо гэж хэлээд төрөхөөс арав хоногийн өмнө ирсэн юм. Би ямар их баярласан гэж санана.

Ээж бид хоёр өдөр бүр цаг хэд болсоныг ч анзаарахгүй хол ойрын хамаг юмаа хамж шимж ярин хааяа уйлж, инээлдэн өдрийг өнгөрүүлсээн.

Хөлийг минь хавантай байна гээд л массаж хийж өгнө, төрсөнийхөө дараа шөл хийж уугаарай гээд л мах, гурил бэлдэж өгч, гэр орон, шинэ хүүхдийн бэлтгэл хийсээр өөрөө амарч чадахгүй байсаар буцах өдөр нь нэг мэдэхэд л болсон.

Төрсөн охиноосоо өөрцгүй хайрладагт баярлалаа ээжээ. Манай нөхөрт охиныг маань араас нь дуудаад байлгүй дэлгүүр хэсүүл, хүүхдээ хараад гэртээ сууж байхад нь хааяаа нэг гадуур тайван гарга л даа гээд л ёстой хөөрхөн.

Би нээрээ азтай хүн юмаа, хүнтэй суухаасаа өмнө хүн өөрийнхөө ээж шигээ өөр хүнийг хайрлаж чадахгүй ээ гээд л боддог байлаа гэтэл би үнэхээр хадам ээждээ өөрийнхөө ээж шиг л хайртай.

Хадам гэж угаасаа хэлж сураагүй юм байна миний төрсөн ээжээс насаар дүү болохоор нь ЗАЛУУ ээж гэж дууддаг юмөө. Би ч гэсэн ирээдүйд БЭРЭЭ өөрийн охин шигээ л хайрлана гэж бодоод байгаа хэхэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!