“БУЯНЫ ҮР” ӨГҮҮЛЛЭГ

“БУЯНЫ ҮР” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Тэр өдөржингөө инээмсэглэж өнжив. Учир нь түүний ширээн дээрх жижигхэн нахиа аль хэдийнээ дэлбээлж ягаан өнгөт цэцэг дэлгэн байхыг олж харахдаа -ямар азаар энэ цэцэг мөнгөний модны дороос ургаа вэ, түүнээс мэдэхгүй зэрлэг гэж зулгааж хаях байж гэж бодлоо. Тэгээд саяхан өрөөний үйлчлэгч байсан настай эгч нь нэг жижигхэн кактус, нэг мөнгөний модны суулгасан нахиа оруулж ирэн ширээн дээр нь тавьж өгөхдөө -кактус компьютерийн хор шингээдэг, мөнгөний мод олз дууддаг гэж хэлсэн билээ. Гэвч цэцэгс нь томорч урган байхад хөөрхий эгч орчлонд байхгүй явж оджээ. Тэрээр ажлаа хийнгээ тэр настай үйлчлэгчийн тухай – нэг л зангаараа хүн байж билээ, анх ажилд ороход нь -эгч нь энэ өрөөг хариуцаж цэвэрлэдэг хүн, олон ч хүн орж ирээд гараад явахыг харлаа. -За дүү минь олон хүн сайнтай муутай хэзээ ч зангаа хувиргахгүй л явбал бусад нь аяндаа болно гэж хэлсэн үг нь юутай үнэн үг вэ байгаа вэ гэж бодно. Өглөө бүр цэвэрхэн шилэн савтай ус оруулж ирэн ус буцалгагчинд хийж залгаж өгөөд гарна. Өнчин өссөн түүний сэтгэлд үйлчлэгч эмэгтэй их л ойр дотно санагдавч бүсгүй түүнтэй тэгтлээ дотноссонгүй.

Тэр өрөөнийхөө үйлчлэгч эмэгтэй байтугай төрлийнхөө эгч нартайгаа ч ойр дотно байгүй өдий хүрсэн хүн. Өнчирч үлдсэн түүнийг дүүтэй нь хамт асрамжийн газар өгсөн нь түүнд ийм хатуу хүйтэн ч гэмээр зан авир төлөвшүүлсэн гэлтэй. Аав нь дахин гэрлэж эхнэр бас өөр хүүхэдтэй болсон боловч тэр хүүхдүүдтэй нь ч ойр дотно болсонгүй. Хөөрхий дүү нь цахилгаан мeнингит өвчнөөр гэнэт л наc барcан учир охин бүр ч жожиг ганцаардмал үг бараг дуугарахгүй болж өссөн аж. Аавыгаа эргэж ирэхэд нь сүүлдээ -уулзахгүй гээд уулзахаа ч больсон тул тэгсхийгээд аав нь ирэхээ больсон байв. Хожим хуримаа хийхдээ л аавдаа хэл дуулгаж тэгэхэд ирснээсээ хойш нэг их удалгүй наё барж оршуулганд нь оролцсон билээ. Тэр үед бүсгүй нөхөртэйгээ хоёул аавынхаа 49 хоногийг нь гүйцтэл гандан хийдэд ном уншуулж манж цав өргөн буян үйлджээ. Гэхдээ гаднаа хүнд ийм харагдавч дотроо их уяхан зөөлөн хүн гэдгийг нь нөхрөөс нь өөр хүн бараг л мэдэхгүй. Үйлчлэгч эмэгтэйд зориулж тэрээр 49 хоног үдийн ундны цагаараа явж гандан орон ном бичүүлж байсныг нь хэн ч үл мэднэ.

Цэцэг энэ тэрийг арчилж мэддэггүй байсан хэдий ч одоо өнжөөд нэг удаа хоёр цэцгээ услана. Гараад хэдхэн алхамын цаана байх уснаас уухаар очин авах тоолондоо үйлчлэгч эмэгтэйг өөрийн эрхгүй дурсан бодсоор өдий хүрсэн билээ. Өнөөдрийн инээмсэглэл бас давхар утгатай. Учрыг тайлваас бүсгүй хөл хүнд болсноо дөнгөж өнөөдөр мэдсэн аж. Хоёр хүүтэй түүнд бурхан одоо охин заяасан гэдэг нь тодорхой мэт санагдана. Бүсгүй том хүүгээ аавыгаа ирж төрсөн гэдэгт эргэлздэггүй. Харин нөхөр нь бага хүүгээ -муу ижий минь яг дүрээрээ мөн гээд мөн -чиний минь сэтгэлээсээ үйлдсэн өглөг буяны ач гэж ярих дуртай. Тэрээр нилээд хэд хоногийн өмнө зүүдэндээ нөгөө үйлчлэгч эмэгтэйг жаахан охин болчихсон өвөр дээр нь суусан байхыг олж харж. Богинохон зөөлөн бор үсийг нь самнангаа дуу дуулж өгч байгаад бүсгүй сэрж ихэд гайхан бас баярласан билээ. Хоёул зан авир төстэй мэт бусдад дүгнэгддэг тэдний далдын ойр дотно холбоог бурхан халуун цycан холбоогоор бат гагнасан нь гайхамшигтай хувь тавилангийн зураг төөрөг гэлтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!