“БУСДЫН ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЛЫГ БҮҮ БУЛААГААЧ” БОДИТ АМЬДРАЛААС

“БУСДЫН ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЛЫГ БҮҮ БУЛААГААЧ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би гэдэг хүн өрх толгойлсон эмэгтэй гэдэг нэрийг зүүгээд 3 жил болжээ. Би энэ жил 31 хүрсэн. Энэ хугацаанд юм юм үзсэн гэх юмуудаа. Би 10жилдээ нэг бандитай үерхээд түүндээ маш их хайртай болоод түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахааргүй тийм их хайртай болсон. Тэр минь миний анхны бүх юм бас хамгийн сүүлийнх байсан. Тэр минь багаасаа зовлон үзсэн гэхдээ бас маш мундаг хүн чанартай бусдын төлөө төрсөн юм шиг тийм залуу маш ажилсаг хичээнгүй нийтэч ер нь их энерги сайтай хүн гэх юмуудаа. Уулзсан хүн болгон нь их ам сайтай үлддэг. Манай хүн надаас 4 ах л даа бид хоёр ивээл жилтэй. Би арван жилээ төгсөөд оюутан болж хотруу орж ирээд найз банди маань ч намайг дагаад хотруу орж ирж ажил хийсэн. Тэр маань вакум цонх хийдэг үйлдвэрт ажилд орсон. Би эхэндээ хүргэн ахындаа байдаг байсан. Бид хоёр сүүлдээ нийтийн байр карма өрөө гээд түрээсийн байраар амьдарч байгаад хүүгээ төрөхөөс өмнө хөдөөнөөс жижиг гэр авч ирж айлын хашаанд гэрээ бариад амьдарч эхэлсэндээ. Би 20-тойдоо ээж болж хөөрхөн хүүтэй болсон. Хүү маань үнэхээр хөөрхөн хүн хараад шууд л ямар хөөрхөн царайлаг хүүхэд бэ гээд дуу алддаг би гэдэг тэнэг хүн тэр болгонд баярлаад, сүүлд бодход тийм тэнэг байжээ залуу хүн болхооор юм ч боддоггүй байжээ. Ой гурван сартай хүүгээ цагаан хэл амнаас гэх юмуу эмч нарын буруугаас ч гэх юмуу алдаад үнэхээр амьдрал утгагүй болж билээ.

Энд ч баймааргүй тэнд ч баймааргүй ер нь бол тэнээд явчихмаарч юм шиг үхмээр юм шиг их хэцүү байсан нөхөрийгөө хүртэл хөөгөөд одоо чи надаас яв гээд хань минь юу яриад байгаа юм хоёулаа хамт туулах ёстой гээд үргэлж дэргэд минь байсан. Би дотроо хоногийг нь дуусгаад энэ орчлонгоос явна гэж боддог байсан. Гэтэл 21 хоноод хүү маань иргээд миний хэвлийд ирсэн. Ер нь бол лам их буянтай хүү байна удахгүй охин болоод ирнэ гэж хэлсэн байсан л даа. Тэгээд сая нэг юм хүүгээ иргээд ирж байхад сайхан амьдрах ёстой гэж бодоод амьдарсандаа. Удалгүй охин минь ч төрж төрд удалгүй дүүгээ дагуулаад хоёр дахь охин минь ч төрсөн. Арай ч сэтгэл санаа ч тайвширч сайтаарах зүйл олонтой болж хань минь зав чөлөөгүй ажилласаар манайх халуун дулаан уур амьсгалтай инээд хөөр цалгисан эгэл жирийн амьдралтай сайн сайханыг бий болгохыг хүсэж мөрөөдсөн залуу гэр бүл байсан. Охид маань ч цэцэрлэгт явдаг 3,4 настай болж. Би ч ажил төрөлд орохоор болж хань маань ч нэг компанитай гэрээ байгуулж хувиараа Эрдэнэтрүү ачаа зөөдөг боллоо. Тэр ажил нь ч маш дажгүй 7 хоногтоо нэг эсвэл хоёр явдаг бусад үедээ хань минь 100 айл дээр зогсож ачаанд явдаг байлаа тэр хавьдаа хань минь танил сайтай урьд нь тэнд цонх хийдэг байсан учраас. Би ч бас энд тэнд анкет бөглөж ярилцлаганд ороод Монголын бас дээгүүр орох компанид ажилд орхоор болоод. Хань минь хөдөө нутаг руугаа нэг ажлаар яваад ирлээ. Би ч ханийгаа ирэхээр бөөн баяр хань нь ажилд орхоор болсон цалин мөнгө ч дажгүй юм байна гээд хань минь ч за ашгүй гэж баярлаад тэр өдөр хоёр охин минь өвөө эмээ дээрээ очсон байлаа.

Бид тэгэж хамгийн сүүлчийн удаа аз жаргалтай шөнөө өнгөрөөж билээ. Тэр шөнө бид гэрэлт ирээдүйгээ ярьж жилийн дараа яаж ийж байгаад охидынхоо хүсээд байгаа бид хоёрт захиад байгаа ягаан өнгийн өрөөтэй байрыг нь авч өгөхөөр ярилцаж энэ 2,3хоногт бие биенийгээ санасанаа хэлж хонож билээ. Eр нь би ханийгаа ийш тийшээ явчихаар сэтгэл эзгүйрээд гэр хоосон оргиод надад тийм бүрхэг өдөр шиг байдаг байсан. Тэгээд маргааш нь охиндоо авч ирээд манай хүн ч Эрдэнэтийн ачаагаа ачаад гэртээ ирээд дөрвүүлээ инээж хөөрч жаал хамт байж байгаад хоол ундаа идчихээд манай хүн ч эртхэн зам дөхөж хоноод өглөө ажил эхлэхээр буулгаж хүлээлгэж өгчөөд ирьe гээд гарлаа. Бид гурав аавыгаа гаргаж өгөөд хань минь бид гуравыг үнсээд хайртай шүү гэж хэлээд хөдлөлөө. Хоёр охин минь ааваа гэж машинынх нь араас дагаж гүйгээд eр нь хэзээ з тэгдэггүй байсанаа тэр орой л анх удаа тэгсэн юм. Тэгээд бид гурав гэртээ орж ирээд би маргааш нь шинэ ажилдаа орох байсан болхоор хоёр охиныгоо өвөөгийнд нь аваачиж өгөөд гэртээ ирээд унтсан. Өглөө хань минь 6 цагийн үeд залгаад миний хань босоорой ажилтай биздээ гэж хэлээд салгалаа. Би ч босоод бэлтгэлээ хангаад ажилдаа явлаа. Ажил дээрээ очоод гэрээ энэ тэрээ байгуулаад байж байтал утас зогсоо зайгүй дугараад би ч эхэндээ салгаад сүүлдээ даргаасаа гуйгаад утасаа автал хамаатны хүүхэн тэр аймшигт мэдээг сонсогосон доо надад хэлэхдээ багахан хэмжээний аваарт оржээ гэж хэлсэн даанч тэр нь бага хэмжээгээр дуусаагүй юм. Би ч хотоос шууд гарлаа Дарханы эмнэлэгт хүргэгдсэн нэг нь хүнд нөгөө хүмүүс нь хүндэвтэр гэхэд нь гайгүй нь байх гэж бодсон даанч очиход хүнд нь байсан биднийг хүлээж чадалгүй хагалгаанд орсон байсан.

Хагалгаанаас гараад хань минь сэрмэгцээ нөгөө хүмүүс яасан гэж хамгийн түрүүнд асууж билээ би ч нөгөө машины хүмүүс гайгүй гэсэн гэж хэлээд тайвшруулаад яг үнэндээ нэг хүн нь хорвоог орхисон байсан юм. Хань минь гараас минь хамаг чангаараа атгаад машин гэдэг аймар юм гээд яг үхэхээ алдлаа шүү гэж билээ хэзээ ч өөрийгөө биднийг орхиод явна гэж бодоогүй бид ч айж байсан ч тийм юм болно ч гэж бодоогүй бодохыг ч хүсээгүй эцэстээ хүртэл маш өөдрөг үнэхээр сэтгэлийн тэнхээтэй хоёр охинтойгоо утасаар яриад хүмүүстэй ч маазраад хэзээний л тийм хөгжилтэй хүн л дээ. Тэгээд эмнэлэгт хоёр хонолоо 3 дахь өдөр биe нь муудаж хоёр охиныг минь хотоос хүмүүс аваад гарлаа. Шөнө ирсэн тул охиндоо ч уулзуулж чадсангүй гэхдээ харамсамаарч юм шиг зөв ч юм шиг юм болсон. Үүрээр хань минь өөд болсон. Хүн гэхдээ гайхамшиг гэдэг юм байдаг байх гэж боддог юм билээ охидыгоо оруулж ирээд ааваа гээд дуудуулчихвал буцаад ирэх юм шиг санагдаж байсан даанч тэр үед эмч нар зөвшөөрөөгүй нэгэнт ийм болсон юм чинь аав нь дурсамжинд нь эрүүл саруул сайхнаараа үлдэг гэж хэлсэн гэхдээ тэр үнэн байсан. Тэгээд л бид гурав гэдэг хүн дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг бүлтийгээд үлдсэн дээ миний хувьд түүнгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй байсан ч энэ л өдөр төсөөлж ч чаддагүй байсан амьдралаа туулахаас өөр аргагүй болсондоо. Охидоо айлгахгүйн тулд би уйлахгүйг хичээж нууж уйлсаар хотруу буцаж билээ хоёр охин минь аав яасан юм, аавтай яагаад уулзуулахгүй байгаа юм аав үхчихсэн болхоор та уйлаад байгаа биздээ гээд үхэл гэдгийг ойлгохчгүй гэнэн цайлганаар асууж бас миний ээж хөөрхөн ухаантай гэж нулимсыг минь арчиж үнсэж аргадсаар ирж билээ.

Тэгээд би гэртээ ирээд хоёр охиныгоо хоёр гараасаа хөтөлөөд холоо явж байгаад аав нь дахиж хэзээ ч ирэхгүй гээд зүрхэн дээр нь дараад үргэлж аав нь энд нь хамт байх болно гэж хэлэхэд том охин минь маш их уйлсансан. Охин минь тэр үeд ойлгосоон том охин минь их хэрсүү юмны учирыг сайн ойлгодог л доо. Бага маань сайн ухаж ойлгоогүй ээ. Сүүлд нь надаас цагдааруу залгаад аавыг хэзээ ирэхийг асуугаад өг эмчрүү залгаад аав яаж байна асуугаад өг гэж их гуйдаг байсан. Аавыгаа ирэхийг байнга хүлээдэг байсан. Манай гэрт аавын тухай яриа өрнөхөд тэр яриа хамгийн гоё хамгийн баатарлаг аавын тухай яриа болж өрнөдөг байлаа хоёр охин минь нүд нь сэргээд л одоо ч гэсэн тэр хэвээрээ бидний хамгийн гоё яриа аав хоёр охин минь байнга аавынхаа зургийг хардаг том охин минь нэг өдөр уйлаад би аавынхаа царайг мартчих байх гэхээс айж байна гэж билээ. Биднийг ийм их зовлонд унагааж элэг бүтэн амьдралыг минь булаасан тэр хүнд үнэхээр их гомдож үзэн ядах үе их байсан. Надад тэрнийгээ дагаад явчихмаар амьдралд бууж өгмөөр сөхөрмөөр үе зөндөө байсан. Гэвч би хоёр охиныхоо төлөө ханыхаа төлөө илүү их хичээж амьдарна гэж өөртөө хэлээд сөгдөж биш сөрж амьдрахын төлөө явж байна даа. Миний хувьд бусдыг өрөвдөх ч биш баярлах ч биш байхыг харахгүйн тулд хоёр охиныгоо өөрийгөө ч гоё авч явахыг хичээдэг болсон. Хүмүүс ер нь муухай ш дээ тэр нөхөрөө өнгөрсөнөөс хойш их өнгө зүс ороод гялалздаг болсон байна лээ гэж ярьдаг би тийм яриаг хүүхэд байхдаа их л сонсож байсан. Бас нөхрийнхөө толгойг залгисан энэ тэр гээд үнэхээр муухай үг шүү намайг гэсэн тэгж хэлсэн хүмүүс мэр сар байсаан. Хүн гэдэг амьтан хорвоод ирэхдээ хөтлөлцөж ирээд хөтлөлцөөд буцаж болгосон бол би ч гэсэн тэгээд явахсан.

Eр нь бурхан хүнд амьдрах шалтгааныг нь үлдээгээд байдаг юм шигээ өмнө нь ч тэр хүү минь эргээд ирлээ гээд амьдарсан сүүлд тэр хоёр охинынхоо төлөө амьдрах хэрэгтэй хоёулаа явчихвал охид минь яах билээ хэндээ үлдээгээд явах вэ дээ гээл шүдээ зуугаад үлдсэн. Гэхдээ хүн чинь зовлон үзэх тусмаа үр хүүхэддээ сайн сайхан авч явах юмсан хань минь биднийг тэнгэрээс хараад баярлана гэж боддог юм байна лээ. Нэг жилийн өмнө би хүндхэн шийдвэр гаргаж Солонгос оронд ирж ажиллаж хамтдаа охиддоо бий болгож өгнө гэсэн амлалтандаа хүрэхийн тулд бас охидоо аюулгүй орчинд амьдруулахын тулд байрны мөнгөний төлөө Солонгос оронд ирсээн. Хөгшин 70 гарсан аав ээждээ бас хүндхэн ачаа үүрүүлээд ирсээн тэр хоёр минь хоёр охинийг минь харж сургуульд нь хүргэж өгч аваад хөөрхий минь eр нь ээж минь л их ачаа үүрч байгаа даа аав минь олон жилийн өмнө даралт тал харваад уг нь эмчилгээ сайн хийлгэсэний хүчинд овоо яваад байдаг байсан энэ жил унаад ташааныхаа ясыг хугалаад дахиад хэзээч хоёр хөл дээрээ явж чадахааргүй болсон ээж маань түрүү жил бас хөлөө хугалсан ч төд удалгүй бидний төлөө таяг тулаад хөл дээрээ боссондоо. Ээж минь охиныгоо уучилаарай охин нь ийм их ачаа үүрүүлж байгаад. Хоёр охиноосоо ч гэсэн уучлалт гуйя даа ээж нь ийм хүнд үeд орхиод хүний нутгийг зориод орхиж явсанд гэхдээ ээжийнх нь өөрийгөө өмөөрөх ганц шалтгаан та хоёртоо сайхан амьдралыг ирээдүйг бэлэглэхийг төлөө юм шүү. Гэхдээ хүний нутаг Монголд байхдаа бодсон шиг тийм амархан бас коноп дараад бөөн бөөнөөр нь мөнгө олдог байгаагүй ээ. Гэхдээ ээж нь бас охин нь аль болох хурдан зорьсон зорилгоо биелүүлээд эх орондоо гэртээ инээгээд харинаа уйлах өдөр байхад инээх өдөр бас ирнээ гэж итгэж энэхүү захиаг бичиж сууна даа. Эцэст нь захиж хэлхэд хүмүүс минь ээ хурдаа тааруулж яваачээ. Яараад яахавдээ та хайртай хэн нэгнийхээ бас бусдын сайхан элэг бүтэн амьдралыг бүү булаагаач гэж хэлээд энэ захиагаа дуусгаядаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!