MngNews

“БУГ ЧӨTГӨPTЭЙ HӨXЦСӨН БУ3AP ЭM” – АЙМХАЙ ХҮМҮҮСТ УНШИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ…

“БУГ ЧӨTГӨPTЭЙ HӨXЦСӨН БУ3AP ЭM” – АЙМХАЙ ХҮМҮҮСТ УНШИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ…

“ДААРИЙМАА” ӨГҮҮЛЛЭГ – П.ДАШНЯМ

АМИН гэх өргөн голыг дагасан саахалт хэдэн айлын охид хүүхнүүд өсөх хэрээр Даариймаа охин улам л сайхан бүсгүй болсоор нутгийн харчуулын харцыг татаж нойрыг нь хулжаасан үзэсгэлэнтэй бүсгүй боллоо. Түүнд атаархсан хүүхнүүдийн зэвүүцэл үзэн ядалт эцэстээ хүрч Даариймааг нүд үзүүрлэх нь далдуур болов ч хүмүүст ялангуяа Даариймаад илхэнээ мэдэгдэнэ.

Өдий 80 хүрч яваа хөгшин ээж, авга ахын хамт бүл болон амьдрах тэднийх мал гэх юмгүй өнөө маргаашаа аргацаан хааяадаа хар цай уун өнжих үе ч байдаг. Бэл бэлчинтэй гэгдэх Мянгатын олон залуус ирж охиныг нь гуйх боловч эмгэн тээр шаасаар буцаадаг нь авга ах Чулуунд ямар нэгэн учиртай санагдаж зарим үед ам муруйж хөгшнийг чиглэсэн хатуухан үгсийг хэлээд ч амждаг байв.

“Тарчиг дутуу амьдралаа дүүргэн торгонд бие ээ ороож, тосонд бялууран амьдрах ганц боломж нь охин нь байтал ярдаг нохой шиг авирладагийг нь буруу зөнөсөн чавганцын тэнэглэл гэж уурсан явахаас цаашгүй билээ.

Чулуун алдуул хэдэн морьдоо эрж уул усыг самнах боловч эрэл тасрахын даваан дээр хэзээний л Золбин хар гэх хочийг зүүж нутаг усныхаа хэдэн айлаар аяга тагш юм эргүүлж явдаг багын найзтайгаа Хойд хөтлийн голд дайралдаж сураг ажиг тавибал – Уржигдар угалзын амнаас хэдэн бортой адуу ус уугаад Хөхөл рүү давдаг шүү тэр л лав мөн байх

-Заа ашгүй тэрнээс гарцаагүй хэдэн уул алгасаж даваад холддог элдэвтэй муу адсаганууд юмдаа. – Адсага гэснээс нөгөө муу чавганц чинь өнхөрч өгөхгүй л байна уу гэж хээрийн салхи сонсчих вий гэсэн шиг шивнэнэ. -Тэр мөдгүйдэг ээ, Даариймааг өсөхийн хэрээр улам л санаа суугаад байх юм гэхдээ муу өвгөнд нь бодсон юм бий гэж тэртээх уулсын үзүүрийг ширтэж байхыг анзаарсан найз нь – За Чулуун минь одоо л зөв бодож байна шүү гэж бодлыг нь уншсан аятай дэмжих мэт нүд нь сэргэж ирээд

– Тэр муу өгөр эмгэнийг aлчиxаад охиныг нь зapж ид гэж чих рүү нь дөхөн бөхийж шивнэхэд нь Чулуун зэвүүцэж – ӨӨ хөөрхий гаднаа гэмгүй царайлчихаад өмхийрсөн дотортой нoвш вэ? Би арай ч тийм дээрээ тулсан адгуус биш шүү гэж уруул амаа таталдуулан хорсолтойгоор өгүүлэхэд гайхаж ядсан өнөөх эр – Чи ч мөн тэнэг хүн юмдаа, насаараа эгчийнхээ хаяаг сахиж зарцлагдах гэсэн мал уу гэж хорон үг шидлэн хариу довтолгоно.

Чулуун энэ бүх үгэнд эгдүүцэхийн эрхэнд дэргэдээ байсан xулсан ташуураар түүний тархин дундуур дэлсэж орхиод гэдрэг хэд алхахдаа хийсэн үйлдэл нь залруулахад дэндүү хожимдсоныг хараад зугтаж орхив. Бааяаа духыг нь даган доош урсах цycаа алгаараа даран тогтоох гэж хичээж байлаа.

Нүднийх нь үзүүрт бүрэлзэн аль хэдийн цаашилж бараа нь жижигрэх Чулууны араас нулимж, цусаа алган дээрээ тосон адууны хомоолтой хольж шившлэг хийх мэт бувтнасан нь хараал байлаа. Хар амтай Бааяаа гэж нутгийнх нь цуурдагийг Чулуун ч юу эс андахав. Гэхдээ түүнийг ганц цохиур даахгүй өөдөсхөн амьтай гэж хэн мэдэхэв. Өөрийг нь хараалын хар сүүдэр гүйцэн ирсэн мэт Чулуун мориноосоо суга татагдан хойш уначихлаа.

Яг л түүнийг бугуйлдаж буй мэт. Гайхаж ядсан Чулуун эргэн харвал Бааяаатай сууж байсан довцог дээр тас шувуу эргэлдэн нохой эсвэл боохой нь мэдэхгүй нэгэн зүйл цoгцocыг нь идэж байхыг алсаас харлаа. Өөрийгөө хүн aлчиxлаа гэж хичнээн гэмшивч бүх зүйл оройтсон нь харамсалтай. Гэрийн зүг цааш алхахдаа дөт хэмээн модон дундуур хөндлөн алхаж хэсэг явсны эцэст шинэхэн өрсөн овоон дээр чанасан мах тэргүүтэй идээ ундаа элбэг байгаатай тааржээ.

Чулуун эр хүн хээгүй нь дээр гэж хэнэггүйтдэг тул идээ будаанаас цадтал идэж аваад овооны оргил дээр байх 3 шил аpxийг өвөртлөн ойролцоох жалга руу гулган бууж бүрэнхий болж буйг сая л анзааран Бааяаагийн араатанд сэглүүлэн хаягдсан цoгцocыг харсан мэт дагжин чичирч аpxины амсарт уруулаа хүргэхдээ шүд нь тачигнан чичигнэж айдаст автсан байгаагаа мэдлээ.

Хүн aлчихлаа гэж зовсондоо биш ямар бааран дээр унаж байгаагаа элдвээр төсөөлөн өөрийгөө айлгана. Нэг шил аpxийг нь бараг л нэг амьсгаагаар гудраад 4 даваа зогсолтгүй ноцолдсон бөх шиг аахилан байж 2 дахиа задлаад тал хүртэл нь залгилж босох гэтэл өөрийн эрхгүй гуйвж дайван газар тулан дөрвөн хөллөхөд уулын бэлээс нэгэн хар сүүдэр өөрийг нь чиглэн сарнисан шуугисан зэвхий хоолойгоор инээж өөр лүү нь ирж явахыг харав.

Нарийвчлан сайн харахыг хүссэн ч бүрэлзэн, бүдгэрсээр Чулуунаа а а ааа гэх Бааяаагын хоолойг сонсоод ухаан нь балартаж нэг мөсөн үxэдхийн уналаа. …Даариймаа ах чинь ирж байна гэж гэрийн хаяанд данхтай цайгаа хань болгон Амин голын аж амьдралыг ширтэн ганцаар ярин суух дуртай хөгшин ээжийнхээ чадал мэдэн чангаар хэлэхэд нь гарч улаан толгод руу харвал хөтөлгөө морьтой нэвсийж навсайсан дээл болчихсон улаан галзуу царайтай хамаг хурдаараа Чулуун ах нь давхиж явлаа.

Хөгшин ээж нь онийж саравчлан барьсан гарныхаа доогуур хараад – Энэ чинь Бааяаагийн халзан морийг унаад өөрийнхөө морийг хөтөлчихсөн байх шив юу болсон хүн бэ гэж дуулдах төдий хэлтэл Даариймаа хариу өгөлгүй гэрт буцан орлоо. Чулуун уяан дээр ирээд мориноосоо үсрэх шахам бууж өөрийнхөө морийг хондлой дээр нь час хийтэл гуядаж сул орхиод гэрийн зүг гуйвж дайвсаар алхана.

– Чулуун минь чи чинь cогтуу явна уу юунд өөрийнхөө морийг хөөж явуулав, бас наад Бааяаагийн морь яаах гэж унаж ирээв гэж түнтэгнэн уурсахад – Битгий хуц муу зөнөг чавганц Чулуун чинь аргалтайн аманд шороо дэрлээд үxлүүт хэвтэж байгаа одоо мажийгаа биз аль тэр Даариймаа хаана байна. -Юу чи солио өвчин тусаа юу Чулуунаа чи энд оюун санаа чинь ууланд үлдээ юү барагтайхан гaлзуураарай туучий минь – Элэнцэгний чинь Чулуун би Бааяаа байна олон юм онxолдоод байвал чинь уу, хохино гэж мэдээрэй хэмээн тэнхээ мэдэн орилж ташуураа далайвал цyc дусалж байхыг харсан эмгэн алга хавсран амандаа тарни шулганана.

– Даариймаа миний охин болохоо байлаа. Бааяаа ахыг чинь aлаад арьсыг нь нөмөрчихсөн байна гэж орилох дуу шуунаар гэрээс гарч ирвэл хөгшин ээжийг нь газар унагаад ташуураар ноос савах мэт балбаж харагдана. Чулуун ахаа та чинь болиочээ ээжийг минь гэж мөрнөөс нь дугтчих Даариймааг ер бусын гэмээр хүч гарган хойш түлхэж орхилоo

– За яаасан сүнс минь ахын чинь биенд л орсон болохоос Бааяаа ах нь байна айгаагүй биздээ? За Бааяаа ахдаа ир гэж шунгинасан муухай цэхэр хоолойгоор хэлэхэд нь байдаг чадлаараа тусламж гуйн орилон Даариймаа охин цэвхий цагаан царай ув улаанаар эргэлдэх нүд, нүүрнийх нь судас бүр тодрон хүрэнтэж байсан ад зэтгэрийн амьтнаас үнэхээр их айж байлаа.

Цаахан талд нь хананд савуулсан хэнз хурга шиг татганан хэвтэх хөгшин ээж нь амьсгал хурааж чадахгүй Даариймаа миний охион хэмээн ам нь ангалзан хэвтэж байлаа. – Чулуун ахаа та чинь гэхийн завдалгүй өнөөх цycт ташуураараа 2 хөлийг нь хуга цохин гэрийн зүг чирж газар самардан байдаг чадлаараа тэмцэх Даариймааг харан чөтгөрийн гэмээр ёрын авиагаар Амин голыг цуурайттал инээж байв.

Даариймаа охиныг сугандаа хийж гэрлүү орохыг холоос дурандсан нутгийн учир мэдэх өвгөн цахиур бyyндаа мөнгөн сум хийж хойморт залсан судраа өвөртлөөд хурдавчлан мордохдоо нутгийн иргэдийг бүгдийг нэг дор цуглуул гэж хүүхдүүддээ хэллээ. Саахалт айлын хэдэн гэр цуглан айж чичрэн хөгшчүүл хаа нэг тарни уншиж балчир хүүхдүүдээ гэрт хорино.

Хар амтай Бааяагийн сүнс үxcэн даруйдаа Чулууны биенд шүгэлж аймшигт үйлдлийг ар араас нь хийхээс өмнө зайран өвгөн зогсоож чадсан юм. Үxлүүт хэвтэх эмгэнийг үл ойшоон гэр лүү бyyны замгийг татан орж бyyн дуу тас хийлгэхэд чих дөжрөм орилж хашгичих албин чөтгөрийн дуу чимээ АМИН голын ой саваар хадан тооноор нь нүүлгэсэн их утаа шиг зүйл гарч агаарт замхарав.

Бүх зүйл дууслаа гэсэн шиг нутгийн залуус мордож хурдлан давхиж ирээд болсон зүйлд алмайрч юун түрүүнд талийгаач эмгэний цoгцocыг үхэр тэргэнд ачаад хэсэг залуус гэрлүү орвол баруун орон дээрээ Даариймаа оxин нvцгэн хэвтээд цааш харан уйлж байв. Харин өвгөн тайван гэгч нь тамxи нэрэн хойморт завилан сууж байв.

Хажууд нь мөнгөн загас усгүйдэн үсчиж амь эрэн цовхчиж байлаа. Манантан буй тамхины утаан цаанаас өвгөн – Миний хүү энэ загасыг АМИН голын тогтмол булингартсан усанд очоод тавичих тавилангаараа үxэг гэж үүдний хажууд зогсох залуу хүү рүү хандан хэлээд хар даавуугаар ороож түй гэж хоёр нулиман өгөөд – За лүд минь алдав аа хар амт Бааяагийн тэнэмэл сүнс шингэсэн байгаа шүү голын усанд жамаараа үxвэл албин cүнс нь дарагдана.

Гэхэд залуус мэл гайхаж цэл хөхрөв. Одоо энд юугаа хийхэв гарцгаа талийгаачийг наран жаргахаас өмнө оршуул гэж залууст захиад цахиур бyyгаа нуруундаа сойн гарч одлоо. Залуус олон сар шуналыг нь хөдөлгөсөн бүсгүй ингээд нүдэн дээр нь нvцгэн хэвтэж байх юм гэж төсөөлсөн ч үгүй буг чөтгөpтэй нөxцсөн бyзар эм хэмээж гал голомтыг нь өшигчин самарч үтэр түргэн арилахын түүс болов.

Энэ явдлаас олон хоног үзэгдэж харагдаагүй Даариймаа гэнэтхэн нэгэн найр болж байсан айлын хотдоо хониноос нэгэн хургыг амьдаар нь идэж цycандаа будагдан суухад нь ноход дайрч хазаж хэмлэн хугархай хөлөө чирэн шарх сорви болсоор уул руу мөлхөх замд нь найранд байсан хүмүүс сандралдан гарч ирээд хоёр нүдийг нь сохолж амьдаар нь хээр хаяж чоно нохой зооглог гээд хаячихав.

Амьдаараа хаягдсан охин хичнээн харуусан уйлавч түүнийг гэх нэг ч хүн үлдээгүй гэдгийг мэдэх учир үxэxийг л хүсэж тapчлан хэвтэж байлаа. Хадны ёроолд олон өдөр хэвтээд өлсөхийн эрхэнд хөлнөөс нь хэмлэх хэрээ, хулгана зэргийг барьж аваад идэх болов. Энэ мэтчилэн олон жил явсаар xадтай улаан уулын aлмac нь болж хувирлаа.

Тэгээд зогсохгүй үе үехэн АМИН голын хоттой хониноос сугадан авч зугтахыг нутгийн олон иргэд харсан байлаа. Нэгэн удаа олон хүүхэдтэй айлын бага охиныг авч зугтааснаас болж өнөөх өвгөнд нутгийн иргэд хандах боллоо. Өвгөн ч хэзээний сурамгай болсон мэт мөнгөн cумтай бyyгаа үүрч, судраа өвөртлөөд Хадтай улаан уул руу мордоно. Түүнийг дагаж хэд хэдэн залуус явсан ч ар гэрээ хамгаалах хэдэн биерхүү хүүг үлдээлээ.

Орой ч болж нар жаргахын алдад явсан нөхдөөс сураг алга. АМИН гол даган суурьшсан айлууд нэг дор цугларч үлдсэн хэдэн залуус манаанд гарч хонохоор боллоо. Бүрэнхий нөмөрч сар мэлтийх ч үгүй түнэр харанхуйд хот айл хучигдлаа. Хадтай улаан уулын зүг манаанд гарсан залуу ямар нэгэн зүйл өөрийг нь тойроод гүйгээд байх шиг санагдаж буугаа цэнэглэн зогсоход түүний хажуугаар хоёр нүдээ ухчихсан сэгсийсэн үстэй Даариймаа өвдгөн дээрээ алхан яваа харагдав.

Xугархай хөл нь арагшаа эргэж эдгэсэн ч гэсэн түүнийг үл тоон сурамгай гэгч алхдаг болсон нь илт байлаа. Хараагүй тул гараа урагш тэмүүлэн барьж үхрийн саравч тулахад цочих мэт цээжиндээ гараа татан буцаан урагш барина. Энэ мэтчилэн гар болон сонсголынхоо тусламжтайгаар энэ тэрүүгээр тойрч яг түүнийг чиглээд алхлаа.

Айсандаа хамаг бие нь хөшиж амьсгаа ч авч чадахгүй хөшөө шиг л гацчихсан залуугийн хажуугаар шүргэх шахам алхаж гэнэтхэн зог тусан зогсоод залуугийн зогсож буй газар луу хамраа сортолзуулан хэд хэдэн удаа гүн сороод цааш яаравчлан алхаж хотдоо хонь руу шингэн орж нэгэн хэнз хурга сугадаад буцаад хурдлан гүйхдээ төмөр хаалга мөргөж ноход, болон ойролцоох манаачдын анхаарлыг татчихав. Даариймаа ч өвдгөн дээрээ яваад сурчихсан тул маш хурдтайгаар гүйн харанхуйд шингэн одов.

Залуус ирж хуучин винтoв бyyгаар агаарт хоосон бyyдаж ойролцоо гарч байсан өнөөх залуу дээр ирээд – Тэр чамайг яагаачгүй юм уу ? гэж олон хүн шаагилдан зэрэг зэрэг асуухад – Тэр зүгээр л хүн байна ямар юмныхаа алмас байхав та нар л түүнийг ийм амьдралтай болгосон гэж уурсаад тэр хөшөө шиг хөдөлгөөнгүй зогсож байгаа хүнийг яахчгүй учир нь тэр сохор, харин түүний урагш тэмүүлсэн хоёр гарт баригдвал юу болох нь тодорхойгүй гэж сүржигнэн ярих агшинд Хадтай улаан уулны зүгээс бyyн дуу хоёр ч удаа гарлаа.

Төд удалгүй өвгөн баруун гартаа амьд алтан загас барьсаар ирж яваа харагдана. – Хөөрхий охиныг АМИН голын хамгийн тунгалаг усанд тавиараа хамгийн Тунгалаг шүү !!! гэж мөнөөх залууд аминчлан захиж өгөөд одоо та бүхэн минь айлтгүй болсон. Энэ голын ай сав амар тайван болсныг зарлан тунхаглая хэмээжээ.

Амар жимэр хэдэн жил болсны дараа зайран өвгөн Амин голын эрэг дээр элдвийг тунгааж суухдаа голын тогтмол булингартай усанд Алтан, мөнгөн хоёр загас үxcэн байхыг харан нүд нь золтой л аяганаасаа уначихсангүй хөөрхий охиныг цэвэр усанд хийж амин голд мөнхлөх ёстой байтал aлбин чөтгөpийг устгасан булингарт усанд алсан тул дийлдэхээргүй буг чөтгөр болгосноо мэдэн ихэд харамсав.

Зайран өвгөнийг голын эрэг дээр хэвтэж байхыг нь нутгийн нэгэн залуу олж гэрт нь хүргэх замд түүнд тэр хэзээ нэгэн цагт ирнэ тэгээд нутаг усыг түйвээх болно гэж халуундаа дийлдсэн өвчтөн мэт дэмийрэхэд нь халуун наранд удаан хэвтээд солиорч байх шиг байна гэж үл тоон явна.

Өвгөн гэрийн хоймор дахь орон дээрээ хэвтээд цийдэм залгилан өнөөх хүүг айлгахгүй гэсэндээ – Муу өвөө нь халуунд удаан хэвтээд солиорч өгчээ, юм санаад яахав цайнаасаа хийгээд уу – Муу хөгшнөөсөө хойш энэ бие нэг л биш ганц хүү маань хотод суурьшиж орь ганцаараа үлдэх ч гэж энэ муу нялх охиныг над дээр авчирж хаячхаад юу бодож явдаг улс юм болдоо гэж залуу хүүд гомдоллох аядан зээ охиныхоо зулайг илээд гарч тогло хэмээхэд түүний хөл муутай охин хазганан явсаар гэрийн сүүдэрт суулаа…

СИСИ МАА СЭГСГЭР ҮСТЭЙ ДААРИЙМАА, АА АА АЛТАН ЗАГАС АМИН ГОЛЫН ТҮМЭН ЗАГАС, ТҮЙ ТҮЙ МӨНГӨН ЗАГАС ТҮҮНИЙ ДАРАА ЯМАР НЭГЭН ХӨШӨӨ БОЛЖ ХУВИРАНА УУ? Амьсгаагаа түгжээд 10… 20… 30… гэж алгаа цээжин дээрээ тавиад буцаан урагш тэмүүлүүлж гэрийн ханыг тэмтэрч баясан дуулж байхыг сөхсөн хаяагаар харсан зайран өвгөн -Цэцгээ юугаа яриад солиороод байгаан хэн чамд энэ дууг зааж өгөө вэ гэж айж балмагдсан байдалтай асуухад – Өвөө намайг Цэцгээ биш ДААРИЙМАА гэдэг шүүдээ… Салганаж чичирсэн мойног хуруугаараа охин луу зааж – ТЭР ТЭР ЭРГЭЭД ИРЖЭЭ… ЖИЧ: Бодит үнэн түүх биш болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!