“БОДРОЛ” ӨГҮҮЛЛЭГ /Битгий айл гэрдэж тоглооч/
Би сургуулиа тараад гэртээ харих тун дургүй ямар учраас вэ гэвэл гэрт минь намайг хүлээж байгаа хүн байхгүй. Дүү маань л харуулддаг байх гэж боддог. Би доороо 2 дүүтэй л дээ 1 нь энэ жил хоёрдугаар ангид орох байсан боловч хөлөө гэмтээснээс болоод хичээлдээ явж чадаагүй. Харин бага дүү маань одоо нэг ой долоон сартай цовоо сэргэлэн охин бий. Цогоо ах нэгэн машин засварын газар ажилладаг харин ээж минь гэртээ байдаг. Цогоо ах гээд байгаа хүн уг нь манай бага дүүгийн эцэг нь л дээ гэхдээ би гэртээ болохоор аав гэж дууддаг ч бусдад Цогоо ах л гэдгийн. Манайх хашаандаа таван үхэртэй ээж өглөө эрт босож үнээгээ сааж харин дунд дүү бид 2 аргал хомоолыг нь цэвэрлэж бага сага ажилд нь тусалдаг. Дүү минь сургуульдаа явж чадахгүй болсон шалтгаан нь үнэндээ Цогоо ах зодоод гэмтээчихсэн юм. Гэрт хэрүүл уруул гарах бүрт л дүү бид хоёрт буруутай мэт хандана. Хаяа бүр тэсэхийн аргагагүй ээжид минь гар хүрдэг. Ийм зүйл болох болгонд нь энэ айлаас л явж байвал хаашаа ч хамаагүй явсан ч яахав гэж боддог байлаа. Миний ээж тэр их харгислал доромжлолыг яагаад тэсээд байгааг нь би ойлгодоггүй. Цогоо ирж байна шүү юм хумнуудаа хурааж эмхлээрэй гэх ээжийн дуунаар хүссэн хүсээгүй хэдэн тоглоомоо далд хийнэ.
Сургуулиасаа тараад ирэхэд ээжийн нүүр хаяа хөхөрчихсөн байдаг яагаад ийм болов гээд асуухаар малтай ноцолдоод ийм ч юманд цохьчихлоо тийм ч юманд цохьчихлоо гэнэ. Нялх дүү маань хүртэл заримдаа тоглож байхдаа аавынхаа үйлдлүүдийг дуурайж хэдэн тоглоомнуудаа хооронд нь зодолдуулдаг. Юмны ч учир гадарлахгүй бага дүүд маань л гар хүрдэггүйд нь баярлана. Намайг наймдугаар ангид орох жил Цогоо ах ажлаасаа гараад гэртээ байдаг болов. Бараг өдөр болгон аpxи ууж саpxад гээчид живлээ. Хаяа гэртээ ирэхгүй болохоор нь баярлана гэсэн ч хэзээ хаалга балбаж биднийг айдаст автуулах бол гэж айсаар үүр цайлгаж гэгээ оруулна. Дунд дүү бид хоёрыг элдвээр харааж зүхээд гадаа хонуулах ч үе бий. Ийм зүйл болох бүрт бид ээж дүү бид 3-г хаяад явсан тэр хүн л буруутай мэт санагдана. Миний санаж байгаагаар хөрш айлын эгч намайг цэцэрлэгээс аваад харьж байхад ээж явуулахгүй гэж уйлаад харин аав болохоор түлхэж унагаад бид хоёрыг ч үнсэлгүй ирсэн машиндаа суугаад эргэж ч харалгүй тэр чигтээ явж билээ. Тэр цагаас хойш түүнийг ганц ч удаа хараагүй юм.
Цогоо ах эхлээд бид гурвыг юугаар ч дутаахгүй хайрлаж амьдарна гэж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам түүний ааш зан өөрчлөгдөж арслан бар мэт болж байгааг нь хараад хэндээ юундаа ч гомдох билээдээ. Ээж маань бид хоёрыг өмөөрч урдуур минь орж зодуулна аpxи олж ир гэж намайг хөөгөөд гаргана. Танихгүй хүмүүс ирж гэрт аpxидаж хаяа бүр зодоон нүдээн болно. Иймэрхүү явдлууд бараг энгийн мэт зүйл болов. Цөөхөн үхрээ аpxиар сольж муу гэр минь навсгар оромж болж орхив. – Наад муу 2-ыгоо миний нүдэнд харагдахааргүй болгочихоод орж ирээрэй гэсээр хаалгаа хаав. – Миний хоёр хүүхэд Батаа ахындаа очиж хэд хоночихоод ир хэдэн хүүхдүүдтэй нь эвтэй байна шүү авгай нь загнаад байвал ээж нь очоод авья гэсээр биднийг вагонд суулгаж өгөв. Уртаас урт замын туршид ээжийгээ л өрөвдөж хэнд ч мэдэгдэхгүй нууцхан нулимсаа арчина. Яагаад ээж минь ийм хатуу амьдралтай болчиховдоо. Эргээд ирэхэд ….гэсэн аймшигт бодлууд хөвөрсөөр. Батаа ахын эхнэр бид 2-оор гэрийнхээ бүх ажлыг хийлгэнэ бага хүүтэй нь заримдаа дүү минь зодоон хийж хэрүүл болно.
Энэ бүхнийг тэсэлгүй гэртээ харихаар шийдээд дүүгээ аваад замын машинд суулаа. Ашгүй сайхан сэтгэлтэй хүний ачаар аймагтаа ирээд гэртээ хурдлан очвол ээжийг маань хүн танихын аргагүй болтол нь зоджээ. Бага дүүг аваад гэрээс гарсан гэв. Би гудамж уруудан гүйн гарвал хашааны мухарт хэдэн аpxичидтай аpxиа шилээр нь гудран ууж бага дүү минь нэг аpxичных нь өвөр дээр сууж байв. Би амьдралыхаа туршид ийм зоригтой үйлдэл хийж байгаагүй юм байна. Шууд л очоод дүүгээ татаж аваад Цогоог нэг сайн цохиж унагаад яваад өгөв. Гэртээ очоод бүх юмаа бэлдээд ээжийгээ дүү нараа аваад хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон гэрээ орхин үүрд явлаа. Хаашаа явж байгаа цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй ч там мэт энэ гэрээс л гарсандаа эрх чөлөөтэй болсон мэт санагдана. Ээж маань урьд нь явахгүй гэдэг байсан ч энэ удаа надад итгэжээ. Би та гурвыгаа сайхан амьдруулнаа. Өнгөрсөн муу муухай бүхнээ ардаа үлдээх цаг ирж…
Өрхийн тэргүүн аав хүн болно гэдэг маш их хариуцлага атал зарим нэг хүнд нь туршилт болж. Мянга мянган хүүхдүүд тэднээр амьдралаа тоглуулж байна. Бидний ирээдүй, үргэлжлэл болсон үр хүүхдийнхээ төлөө залуус минь битгий айл гэрдэж тоглооч
Ганаа Ганаа