“БОДОЛ” ӨГҮҮЛЛЭГ

“БОДОЛ” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Эрдэнэ айлын отгон хүү ирэх намар 5-р ангид орно, дээрээ нэг ах, нэг эгчтэй. Хүү өглөөний ундаа уунгаа -ах энэ хавар дээд сургуулиа төгссөн, одоогоор ажилгүй нэг л их сүүлийн үеийн загварын пүүз, машин ярьсан хүн, эгч энэ намар төгсөх ангид орно бас л дээд сургуульд орно гэсэн яриатай, брэндийн өмд, цүнх ярьсан хүн гэж бодлоо. Эрдэнэ өөрийгөө -би бол энэ хоёрыг бодоход өөр бодолтой хүн гэж ээждээ хэлэх дуртай, ээж нь чимээгүй л инээмсэглэн сонсоно. Эрдэнэ аягаа угаах зуураа -би сургуулиа төгсөөд сургалтын төвд оёдлын ангид сурч оёдолчин болно оо энэ ахын байж байгаа царай наадмаар өмсөх дээл оёж чадах ч эхнэр авах шинжгүй тэр, бас тэр хөөрхөн охин гээд л найз Батаатайгаа яриад байдаг юм байсан мөнгөөрөө авах нь тодорхой, бас энэ эгчийн байж байгаа царай дээл оёж сурахгүй ээ эртээд цамцныхаа уранхайг нэг хачин арзайсан оёдлоор оёсныг нь ээж ханзалж дахин оёсон, хадмууд нь манай хүү цагаан сарын дээл ч үгүй гэж муу хэлнэ дээ би л дээлийг нь оёж өгч байхаас гэж бодож байтал түүний бодлыг таслан ээж нь гаднаас орж ирэн тортой юмаа шүүгээн дээр тавиад -миний хүү энийг далд хийгээрэй ээж нь таксигаар яваа гээд яаран гарав, хүүгийн бодол үргэлжилнэ. Хүмүүс тэнэг хүүхэн гурван хүүхэд төрүүлдэг гэж яриад байдаг юм байсан манай ээж нэг хүүхэд төрүүлэх нь гарцаагүй тэр бас ямар хүн байхын энэ хоёрыг дуурайвал бас л нэг бүтэхгүй гар болно биз.

Нээрээ бөх болбол би мөн том дээл оёх юм байна даа, бас зодог шуудгийг нь оёно, охин байвал хадмууддаа муу хэлүүлэх хүн хоёр болох нь, эмээ минь хөөрхий бурхан болохоосоо өмнө нүд юм харахдаа муу болоод байна гэдэг байсан гэж бодон тортой зүйлсийг ялган авдарт заримыг нь хийж, үлдсэн ногоог шүүгээнд хийж тавингаа торны ёроолоос иштэй чихэр олж баярлан амандаа хүлхээд ээж минь удахгүй хөгшрөөд бас тэгж хэлдэг болох байхдаа тэгэхээр ээжийн дээлийг оёно гэсэн үг, өө бас аавын дээлийг мартах нь за ер нь оёх юмнаас салахгүй юм байна шүү эхнэр болох хүнтэйгээ танилцах зав олдохгүй арай ганц бие болчих юм биш байгаа даа гаднаас хөлийн чимээ дуулдаж эгч нь орж ирээд -ёоё бүр ам цангачихлаа гээд данхтай хүйтэн хярам залгилангаа -аниагийн дүү борцоо нүдчихээрэй аниа нь зааланд жаахан тоглож байгаад ирээд гурилаа зуурчихна аа гэснээ аая юун иштэй чихэр вэ алив үлдсэнийг нь би гээд шүүрээд гарав. Эрдэнэ -би ерөөсөө тогооч болдог ч юм билүү гэж бодсоноо ээжээс бусад нь амттай хоол хийж чаддаггүй болохоор бас хоол хийсээр байтал нөгөө эхнэрээ олохоо больчих вий дээ гэж уртаар санаа алдав.

Тэгснээ ээжийн найз Сувдаа эгч сонин хүн шүү манайд ирэхээрээ -хөөх бүр өлсчихлөө Оюунаа миний найз нэг сайхан хоол хийгээч хө гээд л өөрөө хоол хийж чаддаггүй юм байхдаа эсвэл гэрийнхээ хоолыг гамнадаг юм болов уу? намайг бас хоол хийгээд өг гээд байж мэдэх л хүн. Аав -энэ Дэмид яаж Оюунаагийн хийсэн хоолыг иддэг юм бол ядаж ажил ч үгүй хүндээ гээд байсан уул нь цэцэрлэгт ажил хийдэг л гээд байсан даа. Бурхан сайн хань заяадаг зарим нь өөрсдийн муугаасаа явуулчихдаг гэж аав яриад байсан урд гудамжны нөгөө Мөнхөө гуай сайн ханиа явуулчихсан гэсэн за тэр ч яахав Мөнхөө гуайн л муугийнх, ямар ч байсан бурхан надруу эхэлж эхнэрийг маань явуулах л юм байна шдээ би л ирэхэд нь олигтойхон эр хүн шиг хань нь болчихвол гэж бодсоноо тайвшран инээмсэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!