“БИ KEКCДИЙ ГЭХЭЭР НӨХӨР ХИЙХГҮЙ ГЭЭД ДОНТОЙГООРОО ДУУДУУЛНА…”

“БИ КЕКСДИЙ ГЭХЭЭР НӨХӨР ХИЙХГҮЙ ГЭЭД ДОНТОЙГООРОО ДУУДУУЛНА…”

Нyyц aмpaг гэдэг үгийг хүмүүс сонсохоороо биед нь ирээд наалдчих гэж байгаа юм шиг цэрвэдэг. Гэтэл энэ нууц гээд байгаа маань хэдийнээ хүмүүс мэддэг ил зүйл шүү дээ. Бид зөвхөн нууц гэж л итгэдэг. Нууц бүхэнд хошуурдаг хүний муу зан гэж бий.

Гэхдээ нууц болохоор нь хүмүүс түүнийг сонгоод байгаа юм биш. Олон шалтгаан байдаг байна. Зовлонгоосоо хагацах гэсэн, жаргал нь дэндсэн, шунал нь ихэдсэн, дур нь хэтийдсэн, жолоо цулбуургүй, хамаа замбараагүй, ёс суртахуунгүй гээд.

Яг л хүмүүс олон янз байдаг шиг олон төрлийн шалтгаантай. Хүлээн зөвшөөрөх эсэх нь таны хэрэг ч түүн дотор юу нуугдаж байдгийг цухас өгүүлье. Би нууц aмpaг явсаан. Тиймээс нууц aмpaгийг зөвтгөж ч чаддаггүй бас буруутгах ч зүрх надад алга.

Нууц aмpaг гэдэг хоёр хүний цаана бүхэл бүтэн хоёр айлын эвгүйхэн гишгэхэд эмтрэх хэврэгхэн хувь заяа байдаг юм. Нөхөр маань үргэлж эзгүй байдаг болохоор би гэртээ өдрийг ч шөнийг ч ялгаагүй арайхийн өнгөрүүлдэг байв.

Бид хоёр хувьдаа хэд хэдэн цэнгээний газартай. Бид хоёр ч гэж дээ манай нөхөр л хариуцаж ажиллуулдаг юм. Намайг тэнд байхыг зөвшөөрдөггүй юм.

Миний хүүг хадам аав ээж өөрсөд дээрээ байлгадаг болохоор би дөрвөн хананы дунд өдрийг телевизийн суваг сольж л өнгөрөөдөг. Манайх хангалттай орлоготой учраас намайг ажил хийе гэхээр нөхөр уурлана.

Нөхрийнхөө барааг өглөө үүрээр хардаг ч тэр орж ирээд идэж уучихаад үдээс хойш хүртэл унтаж, босонгуутаа ажилруугаа явдаг. Миний амьдралын хэмнэл ийм янзаар үргэлжилдэг болоод нэлээд хэдэн жил өнгөрсөн.

Хоол хүнсээ авах гэж байрныхаа дэргэдэх хүнсний зах эсвэл долоо хоногтоо нэг үсчин орохоос өөр явах ч газар надад байсангүй.

Нөхөр маань таван минут тутамд залгаж намайг юу хийж байгааг асуудаг тул гэртээ л байхаас өөр хаачих ч билээ. Өөр дээр нь хүрээд очих вий гэж л над руу залгадаг гэдгийг нь ч би мэддэг болчихсон.

Харин намайг найзуудаа гэртээ авчрахад тэр их дуртай. Даанч гэрийн мухар сахисан надтай өдөржингөө хамт байх ажилгүй, аргаа барсан хүн олдохгүй нь гачлантай.

Намайг гэртээ хэн нэг найзыгаа авч ирээд хамт байна гэвэл нөхрийн маань санаа нь амарсан янзтай утсаар ярьдаг ч үгүй таг болдог байв.

Би өөрийгөө юу хийх, цаашид хэрхэн цаг хугацааг өнгөрөөх талаар төсөөлөл ч орж ирдэггүй байв. Өөрийнх нь хэлдэгээр хүү бид хоёрыг “юугаар ч дутаагаагүй амьдралын төлөө зүтгэж байгаа” нөхрөө зүгээр байхад нь салъя гэлтэй биш.

Ингэж гиюүрч суухаар хүүхэд төрүүлээд өдөр хоногийг зугаатай бас ашигтай өнгөрөөе гэж хүсэвч хяслантай юмны нэг нь тэр байлаа.

Үнэндээ нөхөр маань ядраад, бие өвдөөд гэсэн түмэн шалтаг тоочоод би “донтой” гэдэг нэр авдаг байсан юм чинь яаж ч хүүхэдтэй болох билээ. Харин шинэ жилийн өмнөхөн баарнуудын ачаалал нэмэгдэж би нэг баарандаа туслахаар очсон юм.

Тэр орой би текнийхээ ард зогсож байтал аятайхан залуу ирж мэндлээд хундага юм захиалав. Нүдэнд дулаахан надтай ойролцоо насны тэр залуу надад таалагдаж би өөрөө ч мэдэлгүй яриа өдөж танилцсан.

Найзуудтайгаа явсан учраас жаахан ярьж байгаад миний утасны дугаарыг авч шинэ жилийн дараа уулзахаар болсон.

Тэгээд түүнээс хойш бид хоёр өдөр бүхэн уулзаж өглөө нөхрийгөө унтаж байх хооронд утсаар мессеж бичилцэж үдээс хойш явсан дараа нь машинд нь, сүүлдээ тэр манайд орж ирдэг болсон.

Нөхөр маань ажилруугаа нэг л явсан бол дуудаад ч ирдэггүй зан нь намайг ингэж давраахад хүргэсэн юм. Түүнтэй уулздаг болсноос хойш би өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй, бас эмэгтэй хүн гэдгээ мэдрэх шиг санагдсан.

Нөхөртэйгээ анх танилцаж байсан хориодхон насандаа амссан бүхнээ арван хэдэн жилийн дараа дахин мэдэрч би бяцхан охин шиг л баяр хөөрөөр дүүрэн, аз жаргалаар бялхдаг болов.

Тэр дэндүү эелдэг надад үргэлж анхаарал тавьж намайг нөхрөөс минь хүртэл харамладаг байсан нь надад сонин мэдрэмжийг төрүүлдэг байсан юм.

Хамгийн сүүлд хэзээ нөхөртөө хардуулснаас ч санахгүй байснаа бодохоор түүнд гомдох ч шиг. Эмэгтэй хүн эзэнгүй мал шиг хэнд ч хайхрагдахгүй, тоогдохгүй явна гэдэг хүсээд баймаар сайхан зүйл биш гэдгийг би тэр үед л ойлгосон.

Нөхөртөө би хайргүй гэж хэлж чадахгүй ч тэр намайг гэрийнхээ манаач шиг байлгаж хайр, халамжаар дутааж байсанд нь гомдох сэтгэл төрсөн ч хэзээ нэгэн цагт өөрөө өөртөө хүлээн зөвшөөрнө чинээ бодоогүй зүйл хийж яваадаа гомдох эрх надад байгаагүй.

Өөр хүнээс бие, сэтгэлийн жаргалыг авч байгаадаа гэмшиж түүнийгээ нуух хоёрдмол байдлаасаа нэг мөсөн больё гэж олон удаа бодсон ч өөрийгөө дийлээгүй.

Нэгэн биеийн жаргалаасаа болж нөхөр, хүү хоёроо хуурах болсондоо ямар нэгэн шалтгаан олж чадахгүй байсан юм. Нэг л өдөр нисч ирсэн энэ жаргал төгсөх цэгтэй, зогсох газартай гэдгийг би мэдэж байсан ч зууралдсаар байлаа.

Үнэндээ жаргал гэж нэрлэхэд ч хэцүү л дээ. Жаргал, зовлон нэгэн зэрэг ирсэн юм. Өөр хүнийг хүлээх хүсэн мөрөөдөх, хүний ч урманд намайг хүн гэж тоохгүй байгаа нөхрөө хүлцэн тэвчих хоёр дүрийн завсар хавчуулаастай тарчилдаг байв.

Би нөхрийгөө ядаж жирэмсэн байхад минь ганцхан аяга шөл чанаад өгөх болов уу гэхэд тэр зүгээр утас шүүрч аваад ээжийгээ дууддаг байсансан.

Би сүүлдээ өвдөхөөс айдаг болчихсон байсан. Намайг хамгийн үнэтэй гэх эмнэлэгт хүргэж өгөөд л нөхрийн маань ажил дуусна. Хэдэн зөөгч бас ээжээрээ хоол зөөлгөнө.

Хэр барагтай хүн хэвтэх боломжгүй хоосон эмнэлэгт дахиад л ганцаардана. Харин нууц aмpaг маань /би энэ үгэнд дургүй л дээ/ яг л эмэгтэй хүн шиг зовлон жаргалыг минь сонсож заримдаа дотны найз шиг минь надад санагддаг байсан.

Би түүний дутагдсан харьцаа, тэр миний хоосорсон орон зайг дүүргэж өгснөөрөө л бие биедээ хэрэгтэй байсан байх. Тэр миний сайн сайхан бүхнийг олж харж, магтаж урам зориг итгэл найдвар өгдөг байсан.

Бусдаар хэн нэгнийхээ амьдралыг бусниулах санаа байгаагүй. Бид хоёрын хооронд өөр өгөө аваа байгаагүй. Өөрийгөө өмөөрч байгаа юм биш л дээ харин хоёр хүний хооронд мөнгөний ашиг хонжооноос болж тогтсон ийм харьцааг би нууц aмpaгаас ч доогуур муу зүйл гэж боддог.

Ер нь нууц aмpaг гэдэг эхнэр нөхрүүд ойлголцдоггүй, хэн нэгнийхээ хайр халамжаар дутаасан, ажил төрөл болон бусад бүх зүйлээр нь сэтгэл санаагаар дэмжиж урам өгдөггүйгээс бий болдог гэж би боддог. Тиймээс бие биедээ үргэлж өөр хүнээр орлуулашгүй хэрэгтэй, өдөр бүхэн шинэхэн байвал ийм харилцаа үүсэхгүй байх.

Би энэ явдлаа нөхөр маань сэжиг авч намайг хардсан тэр үеэс л би шууд зогсоосон. Ямар ч замаар гүйсэн зүрхэнд хүрэхээс өмнө буцах хэрэгтэй гэдэг үгийг би өөртөө олж авсан даа. Бид биеийнхээ дур хүсэлд биш ухааныхаа тэнхлэгт хөтлөгдөх хэрэгтэй юм болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!