“БИ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫГ ТҮЛХСЭН АЗГҮЙ БАС ТЭНЭГ ЭМЭГТЭЙ…” БОДИТ АМЬДРАЛААС
“БИ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫГ ТҮЛХСЭН АЗГҮЙ БАС ТЭНЭГ ЭМЭГТЭЙ…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Тиймээ би өөрөө л буруутай би өөрөө өөрийнхөө аз жаргалыг өөрөөсөө түлхсэн азгүй бас тэнэг эмэгтэй. Би одоо дөнгөж л 25 настай. Гэхдээ би хоёр удаа амьдрал зохиож үзсэн насандаа баймгүй туршлагажсан эмэгтэй. Эхний хайрын түүхээ ярьж эхэлвэл. 20 насандаа нэг өндөөр бор залуутай санаандгүй байдлаар учирсан, өдөр болгон уулзаж явсаар нэг л мэдэхэд хэдэн сар өнгөрч бие биедээ дэндүү дасчихсан байсан. Тэр минь энэ хугацаанд бусад залуучууд шиг намайг болзоонд урьж кино үзэж үнэтэй хоолоор дайлж бэлэг сэлт өгөөгүй тэр бүү хэл хайртай дуртай үерхье ч гээгүй зүгээр өдөр болгон ирж уулзаад хэдэн цагаар машин дотор нь би юм ярьсаар байгаад л явдаг байсан. Нэг л тийм мэдрэмжгүй хөлдүү хөндий хүн байсан. Би тэрийг нь хэсэг хугацаанд анзаараагүй дасчихсан ч сүүлдээ анзаараад тэр тал дээр нь байнга гомдоллож уурлаж сална болино гэдэг болов. Харин тэр үед надруу гоё сайхан үгтэй бичсэн мессежүүд нь одоо хүртэл зурган хэлбэрээр халгалаатай байдаг. Тэгэх тусам бид хоёр улам л дотносож би ч аашилсан хэвээрээ тэр минь тэвчсэн хэвээрээ жил гаран өнгөрч бид хамт амьдардаг болов.
Хамт амьдраад амьдрал зохиож эхлэх хоёр оюутан хүнд амаргүй даваа боловч хоёр талын аав ээжийнхээ ачаар харин ч тансаг байдаг байлаа. Бид хоёрт олдог орлого гэж байхгүй зүгээр л үрдэг байсан. Манай хүн сүүлдээ хичээлдээ ч явахаа болив нэг л машин унаж байранд амьдарсан хүн үд болтол унтаад л хэд хэдэн удаа найзууд нь ирээд аpxи пиво ууж иддэг болов. Би яахав хичээлдээ яваад төгсөх гээд их л завгүй. За тэгээд миний үглэж уурладаг тэр хүнд ядаргаатай болж эхлээд өөдөөс уурладаг хаяж гарч явдаг боллоо. Би гэдэг хүн тэгэх тусам нь улам уурлаж сална гэдгээрээ айлгаж нэг ч удаа буулт хийж үзээгүй. Ээжрүү нь хүртэл ярина. Ээж нь миний хүүхдүүд одоохондоо зан зангаа авалцахгүй байгаан хамт амьдарч эхэлж байгаа шинэ хосуудад ийм хэрүүл зөндөө гарнаа л гэдэг байсан. Би тэр үед нь хүүдээ л хир халдаахгүй өмгөөлж байна л гэж боддог байсан. За ингэж хэрүүл маргаантай нэг жилийг өнгөрөөж би ч сургуулиа төгсөв. Манай хүн сургуулиа бүр хаячихсан. Миний хонхны баярын үер бас л муудчихсан нөгөөх маань намайг орхиод гэрлүүгээ явчихсан байлаа. Манай гэрийнхэн хөдөө байдаг болохоор би түрээслэдэг гэртээ л үлддэг байсан.
Анх удаа ирэхгүй гүрийгээд бараг долоо хонолоо шүү. Тэгэж тэгэж ашгүй хонхны баяр дээр минь ээжтэйгээ хамт ирлээ. Би ч бөөн баяр. Тэгээд л хамт гэртээ харьцгаасан. Төд удалгүй би ч жирэмсэн болсноо мэдэж хоёр гэрийнхэн бид бөөн баяр хөөр болцгоож байтал мэдсэнээс хойш арваад хоноод л үр минь зyлбачихсан… Жирэмсэн гэдгээ мэдээд л бид түрээсийн байрнаас гарч хадмынд хэсэг байж байгаад хөдөө манай гэрлүү явах төлөвлөгөөтэй байв. Хадмынд байх жоохоон хугацаанд надад үнэндээ асуудал дарамт шахалт байгаагүй. Дасаж өгөхгүй байсан нэг юм нь гэр хороололд амьдарч үзээгүй надад жаахан эвгүй л байв. Гэхдээ л би тэр үед юу ч хэлээгүй ч хадмууд нь маань намайг мэдсэн юм шиг л бид хоёрыг аль болох тусдаа гаргаж цэвэрхэн тохилог байр түрээслэж өгөх гэж хамаг байдгаа бараад л байранд оруулав. Манай хүн ажил хийдэггүй хэвээр ээж ааваасаа авахаа бодно. Манай гэрээс бол одоо намайг сургуулиа ч төгссөн нөхөртэй ч болсон одоо өөрөө өөрийнхөө амьдралаа авч яв гээд илт юу ч өгөхөө болив. Хадмуудаасаа байнга авахаас санаа зовсондоо би томоохон дэлгүүрт худалдагчаар ажилд оров.
Уг нь миний мэргэжил жүжигчин. Сар гаран ажиллаж байтал надад киноны гол дүрийн санал ирлээ. Мэргэжилдээ дэндүү хайртай хүн чинь шууд л ажлаасаа гарч кинондоо бүтэн 8 сар явав. Шинэ төгссөн жүжигчин гээд цалин гэж бараг аваагүй гэхэд болно. 8 сарын хугацаанд яаж л болж байсан юм одоо санадаггүй юм. Энэ хугацаанд бид хоёр хааяа хааяа нөгөө л хайр халамж байсангүй намайг тоосонгүй гэсэн хэрүүлээ хийсээр. Би үнэндээ нөхөрийгөө ажил хийгээсэй гэж боддог байсан ч хэлж чаддаггүй байсан. Яагаад гэвэл ээж аав нь бүгдийг болгодог байсан болохоор. За ингэж явсаар би ч кино дууслаа. Ахиж мэргэжлийн ажил гарч ирж магадгүй гэж бодоод тогтмол ажилд орж чаддаггүй байв. Хажуугаар нэмэлт орлого хэрэгтэй байсан тул хүргэлтээр чацаргана гутал хувцас гээд л элдэв юм зарж хөөрхөн хэдэн төгрөг олоод байдаг боллоо. Манай хүн ч сурч эхэлж байна шүү. Овоо ажилсаг болж зүгээр суухгүй байхыг хичээдэг боллооо. Ээж аав нь надад их сайн ажилласан хичээнгүй сэргэлэн гээд л их магтдаг байв. Сүүлдээ бүр надад зээл авч өгөөд намайг Бээжинлүү бараа хүртэл явуулсан.
Ашиг олоод байгаа ч өөр орлогогүй бид хоёрт түрээс тог ус хоол унд гэсээр л дуусчихдаг байв. Манай хүн маш их өөрчлөгдөж аль болох ажил хийх гээд л хичээдэг болсон. Нэг л өөрчлөгдөөгүй юм нь хөлдүү мэдрэмжгүй хэвээрээ. Хадам аав ээж хоёр минь бид хоёрын төлөө бүх юмаа зориулж Америк явуулна гэж хүртэл өчнөөн хөрөнгө мөнгө зарсан даанч хэд хэдэн удаа ярилцлаганд ороод виза маань гараагүй. За ингэж 5 жилийг ардаа үлдээв.. Би ч мэргэжлээрээ хэд хэдэн юманд тоглоод авсан. Сүүлд нэг кинонд гол дүр аваад хөдөө 20 хоног явах болов. Энэ үед бид хоёр байрнаасаа гарчихсан хадмынд амьдраад сар гаран болчихсон байв. За тэгээд манай хүн ч намайг хардаж харамлах биш дуугай л явуулчихсан. Угийн юм тоодоггүй нялуун биш хүн болохоор очоод 5 6 хонож байхад санаж байна гэдэггүй байлаа. Би бүр санаад уйлдаг байсан. Яагад гэвэл бид хоёр барагтаа л хол байна гэж байхгүй ихэнх цагийг хамт л өнгөрөөдөг байсан. Би нөхрийгөө санаж байна гэхгүй байгаад нь гомдоод л элдэв юм ургуулж боддог болов сүүлдээ би ч өөрөө ярихаа багасгаж санаж байна ч гэж хэлэхээ болилоо. Учир нь надад кино группын маань нэг залуу их халамжтай байгаад гоё сайхан үг хэлдэг байлаа.
Хэдийгээр би тэр залууд нүүр өгөөгүй ч зүгээр л хайр халамж гоё сайхан үг сонсох ийм сайхан байдаг юм байна гэж ойлгоод нөхрөөсөө салах тухай боддог болов. 20 хоног дуусч хотод очлоо манай хүн намайг тоссон ч өглөө гараад орой ирж байгаа хүнтэй уулзаж байгаа аятай нээх нялуурч сүйд болсонгүй. Би бас л гомдсон уур хүрсэн ч хэлээгүй. Хоёр хоноод би ахиад нэг хонохоор тэрэлж явав. Явж ирчихээд маргааш нь шууд л нөхөрөөсөө хэрүүл өдөж эхэлсэн. Чи сонин байна хөндий болчихсон байна надад хайргүй болчихсон юм уу би хөөрхөн гоё санагдаха больчихсон юм уу. Намайг халамжилсангүй хайрласангүй гээд л үглэж өгсөн. Нөхөр чимээгүй сонсоод л байсан. Би – одоо хоёуулаа салъя хайр халамж гэж ямар байдгийг би мэдэрсэн гэж үглэх зуураа хувцасаа баглачихлаа. Нөхөр чимээгүй сууж байснаа гэнэт босч ирээд нэг чанга дуугаар тэгьеээ салъя гэж хэлээд миний юмыг гаргаад таксинд суулгаж өгөөд л явуулсан. Тэр үед л яагаад ч юм би л хадмынд хэцүү байгаа юм шиг санагдаж, би л зовоод байгаа юм шиг, би л муу нөхөртэй, муу хадамтай юм шиг санагддаг байсан болохоор хэрүүл хийгээд хувцасаа авч гарч явсан. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд гурав дахь тохиолдол нь энэ байлаа… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.